Бичлэгийн тоо 372



Солонгос улсад цэргийн атташегаар сууж буй хошууч генерал М.Борбаатартай Сєvл хотод ярилцсанаа хүргэж байна.

-Ярилцлагынхаа гол асуудалд орохоос ємнє таны генерал бол­сон замналыг сонирхмоор байна?


-Миний амьдралын тухай болон хэрхэн цэргийн хvн болсон талаар хvмvvс тийм ч сайн мэд­дэггүй.

Манай удам, гэр бvлд цэргийн хvн байгаагvй. Харин аав маань хоёр ч дайнд оролцож явсан хvн.

Би Сэлэнгэ аймгийн Зvvн­хараа­гийн 10 жилийн сургуулийг онц дvнтэй төгссөн. Дөнгөж төг­сөөд 1968 онд Улаанбаатар хотод ангийнхаа хэсэг нөхөдтэй конкурс өгөх гэж ирж байлаа. Тэр vед цаг ч сайхан байжээ.

Ингээд шалгалтын дараа хуваарь авахын өмнө цэнхэр цаасаа хаячихдаг юм байна. Тэр vед боловсролын яам Ардын боловсролын яам нэртэй бай­лаа. Бичгээ хаясан тухайгаа яаманд хэлтэл “Хуваарилагдсан сур­гууль­даа явж чадахгvй нь дээ. Хэрэв гадаад явах гэж байгаа бол ТМС-д дуртай хувиараа ав, vгvй бол МУИС-ийн Геологийн ангид ор” гэдэг байгаа.

-Тэгээд та алийг нь сонгов?

-Би аравдугаар ангиа онц дvн­тэй төгссөн хvн чинь юу гэж ТМС-д явах вэ дээ. Тэгээд л геологийн ангийг сонгосон. Хи­чээлдээ яваад удаагvй байхдаа нэг өдөр баахан цэргийн хvмvvс, хотын гудамжаар парадад явж байхыг харсан. Ямар сайхан харагдсан гэж санана. Тэр цагаас цэргийн хvн болох хvсэл улбаалсан шиг байгаа юм.

Ингээд хичээлийн шинэ жил эхлээд удаагvй байхад манай ангийн зургаан хvvхдэд цэргийн зар­лан ирсэн. Тэр зургаагийн дотор миний нэр байсан юм. Тэгээд л цэрэгт явсан. Зургуул яв­сан ч дөрөв нь замаасаа ямар нэгэн байдлаар цэргийн хvн болоогvй.

Албаа гурван жил хаасан. Цэрэгт очоод байж байтал дарга биднээс шалгалт авч гадаадын Цэргийн дээд сургуульд явуулсан. Тоо, физик, Орос хэлний шалгалтад хамгийн өндөр оноог авсан. Ингээд зөвлөлтөд Холбооны дээд сургуульд таван жил сурч төгссөн. Тэндээс л цэргийн офицер болох vvдээ нээсэн.

Монголдоо ирээд Зvvнбаянд очиж ажилласан. Тэнд зургаан жил ажиллаж, амьдарсан. Ингэж явсаар 1996 онд Жанжин штабын орлогч даргаар томилогдож байлаа. Мөн л таван жил энэ албыг хашсан. Хурандаа цол­тойгоор шvv дээ. Дараа нь 2000 онд генерал болсон.

Жанжин штабын нэгдvгээр орлогч болтлоо дэвшсэн. Дөрвөн жил ажиллаж байтал 2006 онд намайг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон.

-Гэр бүлийнхээ тухай ярих­гvй юу. Таныг хүү охин хоёртой гэж сонссон юм байна?

-Би охин, хүү хоёртой. Яагаад ч юм би хүүгээ цэргийн дарга, генерал болно гэж боддог байлаа. Хүү маань Орос сургууль төгссөн. Хvvгээ 10 дугаар ангиа төгсөөд өөр сургуульд орно гэж бодоогvй байсан шvv.

Нэг өдөр гэр бvлийн хурал хийлээ. Гэрийнхэн бүгд цуг­лачихсан. “За миний хүү ямар ангид орох вэ” гээд асуулаа. Хүү маань “Ааваа би цэргийн хvн болохгvй” гэдэг юм байна. 1998 онд шvv дээ. “Яагаад” гэтэл “Та цэргийн бvх сургуулийг онц дvнтэй төгссөн. Одоо болтол генерал болоогvй байхад би генерал болох гээд цэргийн хvн болох гээд яах юм” гэдэг байна шүү. Тэгвэл миний хүү цагдаагийн академид ор гэлээ. Хүү ч гєжиж ерөөсөө цэргийн хvн болохгvй гэв.

Тэгээд л хүү маань МУИС-д шалгалт өгч Хуулийн ангид орсон. Улмаар хоёрдугаар курсээсээ Германд сургуульд яв­сан. Хожим 2000 онд би генерал цол авангуутаа эгчид нь дүүдээ аавыгаа генерал цол авсан гэж хэлээрээ гэсэн. Аавдаа цахилгаан явуулаад баяр хvргэсэн. Эр хvний хувьд хүүгээ цэргийн хvн болгохыг хүсч байсан. Эцэг биш эр хvнийхээ хувьд хүүдээ аав нь генерал болчихсон шүү гэдгийг хэлж байгаа санаа нь.

-Сайхан түүх байна. Одоо зорьж ирсэн хэдэн асуултдаа хариулт авъя. Та БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын ажлаа хэзээ хүлээлгэж өгсөн юм бэ?


-2011 оны зургаадугаар сард.

-Таны өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагыг уншиж байхдаа “Ажлаа өгчихөөд хоёр гурван сар хаашаа томилох нь вэ” гэж хvлээж байсан юм байна гэж ойлгосон?

-Тийм ээ, үнэнийг хэлэхэд би ажлаа хийж байхдаа ямар нэгэн асуудалд орооцолдож байгаагvй. Тєрийн нарийн бичгийн даргаар таван жил ажиллахдаа яамдуудын дунд зарладаг уралдаан, тэмцээнээс дандаа шагнал авдаг байсан. Аудит болон сонгон шалгаруулалтаас дандаа эерэг vзvvлэлттэй, ямар ч зєрчилгvй гарч байсан. Тэгсэн миний ажлыг авсан.

-Авсан гэдэг нь юу гэсэн vг вэ?

-Манай намын дарга ажлаа єгєєдєх гээд байна гэж л хэлсэн.

-Тухайн үед чинь хамтарсан Засгийн газар байсан биз дээ?


-Тийм ээ Сү.Батболд Ерєнхий сайд байсан vе. Би ч цэргийн хvн учраас сандал ширээтэй зууралдаад яах вэ гэж бодоод ажлаа хvлээлгэж єгсєн. Харин Лу.Болд сайд уурлаж байсан. Надад хэлэлгүйгээр ажлаа хүлээлгэж єгєх гарын vсэг зурлаа гэж зэмлэж байсан юм.

-Генералууд зэвсгийн най­маанд хол­богдсон. Та тухайн үед БХЯ-ын Тєрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мэдээж санхүүгийн хол­богдолтой бvхий л бичиг баримтад гарын үсгээ зурдаг байсан байх. БХЯ-ны судсыг нь барьдаг байсан хvний хувьд зэвсгийн наймаатай холбоотой асуудлууд хэр их байв?

-Олон хүн надаас энэ талаар асуудаг. Би намайг байхад ийм зvйл болоогүй, байгаагүй гэж хариулдаг. Яагаад гэвэл намайг Тєрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад Зэвсгийн най­маатай холбоотой асуудал, генерал Т.Дашдэлэгтэй холбоотой гэгдээд байгаа асуудлыг би огт мэдээгvй, дуулаагvй. Тєрийн нарийн бичгийн даргын албан тушаалаа хүлээлгэж єгсний дараа сая энэ асуудлыг сонсож байгаа. Гэхдээ тухайн vед Тєрийн нарийн бичгийн дарга байсан учраас хүмүүс намайг сэжиглэж байгааг үгүйсгэхгvй.

-Тэгэхээр энэ асуудал танай яамны сайдын зєвлєлийн хур­лаар огт ороогvй гэсэн vг үү?

-Ерөөсөө ороогvй. Надтай нэг ч хүн энэ талаар ярилцаж байгаагvй. Тєрийн нарийн бич­гийн даргын ажлаа хүлээлгэж єгснєєс хойш сая энэ асуудал сөхөгдөж яригдаж байна. На­майг ажиллаж байх vед тийм асуудал байгаагvй. Байсан бай­лаа ч би огт мэдээгvй гэдгээ л хариуцлагатайгаар мэдэгдэх байна.

-Та тэгвэл сонин хэвлэлээс уншсан байх. Оросоос авсан байлдааны зориулалттай онгоцыг ачиж дууссан, моторыг нь Хойд Солонгосд гаргах гэж байсан гээд. Гэхдээ тухайн vед та тєрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан болохоор зэр зэвсэгтэй холбоотой асуудлыг ерєнхийд нь мэдэж байсан баймаар юм?

-Сайн мэдэхгvй байна.

-Ашиглалтын хугацаа дууссан байлдааны онгоцуудыг хэрхэн устгадаг вэ?


-Миний үед байлдааны онгоцыг устгаж байгаагvй болохоор мэдэхгvй байна.

-Таны vед байлдааны онгоц худалдаж авч байгаагүй гэж ойлгох уу?

-Огт худалдаж авч байгаагvй. Зөвхөн тусламжийн шугамаар хэдэн онгоц авч байсан.

-Жанжин штабын санхүү, орлогыг танай яам зурж гаргадаг биз дээ?

-Тусдаа байдаг.

-Генерал Т.Дашдэлэг яг юу хийдэг хvн байсан юм бэ?

-Намайг ажиллаж байхад Т.Дашдэлэг генерал хуучнаар 137 дугаар анги одоогийн 330 дугаар ангийн захирагч байсан. Өөрөөр хэлбэл Налайхын нисэхийн ангийн захирагч байсан. Дараа нь Жанжин штабын нэгдvгээр орлогч дарга болсон. Улмаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргыг явахад Агаарын тусгай хамгаалах цэргийн жанжин штабад ажиллаж байсан юм.

-Лу.Болд сайдын “Бодь” группийн Нацагдорж гэдэг хүнийг таних уу?

-Огт танихгvй. Уулзаж ч бай­гаагvй. Лу.Болд сайдтай би ажил хэргийн л холбоотой.

-Ц.Бямбажав генерал таныг ажиллаж байхад юу хийдэг байсан бэ?


-Агаарын тусгай хамгаалал­тын цэргийн командлагч байсан.

-1.8 тэрбум ам.доллар 300 сая ам.доллар гээд янз бүрээр тоо яригдаж байна. Ер нь байлдааны зориулалттай онгоцыг ямар үнээр худалдаж авдаг, ямар шугамаар тусламжаар авч байсан бэ?

-Тэр бол хоёр улсын хоорондох гэрээгээр л явагддаг байх. Vvнд батлан хамгаалах яам оролц­доггvй. Мэдээж зєвшилцєл, хурал энэ тэр гэсэн зүйл байдаг байх л даа.

-Таныг ажлаа єгсний дараа буюу сvvлийн нэг жил зэвсгийн наймаа гэж шуугиад эхэлсэн. Тэгэхээр таныг байхгvйд болсон шинэ гэмт хэрэг юм болов уу, эсвэл ємнє нь байсан хэргийг та мэдэхгvй байгаа хэрэг vv?

-Ємнє нь байсан эсэхийг би сайн мэдэхгvй юм. Миний хувьд намайг ажлаа хийж явахад ийм хэрэг огт яригдаж байгаагvй. Манай цэргийнхний болон улсын нэр хvнд хєндєгдєж байгаад харамсаж байна. Vнэн зєв нь тогтоогдох байлгvй. Одоогоор хэн буруутай, хэн зєвийг нь мэдэхгүй. Дээр нь миний нэр яваад байгаад бас гайхаж л сууна.

-Та М.Сономпил сайдын үед томилогдсон. Таныг АН-ын хvн гэж хардаад байна?

-Үгүй ээ биш. Намайг анх 2006 онд томилогдоход Ерєнхий сайд М.Энхболд байсан. Улмаар 2011 онд халагдахад БХЯ-ын сайд нь Лу.Болд, харин Ерєнхий сайд нь Сv.Батболд байсан.

-Уучлаарай, гэхдээ дээрх хэргүүд таны ажиллаж байсан цаг хугацаатай таараад байгаа юм биш vv?

-Тэгвэл намайг оролцуулаагvй л байхгvй юу. Би үнэхээр мэдээгvй.

-Ингэхэд сайдын зєвлєлийн хурал долоо хоногт хэдэн удаа хуралддаг байв?


-Ер нь журмаараа хуралдана. Гэхдээ хэлэлцэх асуудал байгаа эсэхээсээ хамаардаг. Мєн сайдыг гадаад дотоод явсан эсэхээс нь бас шалтгаална.

-Сайд эзэнгүй vед сайдын зєвлєлийн хурал хэзээ ч хурал­даж болохгvй гэсэн үг үү?

-Тийм.

-Хурлыг дэд дарга, жанжин штабын дарга нар удирдан явуулж болохгvй юу?


-Болохгүй.

-Лу.Болд сайдыг эзэнгvй байхад ньQ хуралдаад тэр асууд­лыг шийдчихье гэсэн зүйл байхгvй юу?

-Байхгүй. Нэгдүгээрт хурал­даж болохгvй. Учир нь эцсийн шийдвэрийг салбарын сайд гаргадаг юм.

-Дээрх хэрэгтэй холбоотой асуудлаар таныг байхгүйд сай­дын зєвлєл хуралдчихсан, харин та тэр протоколыг нь үзэж хараагvй юм биш үү?

-Би яг тэгж бодохгvй байна. Яагаад гэхээр хагас жил болон жилийн эцсийн тайлан гаргадаг. Тvvнд иймэрхүү асуудал орж ирээгvй байдаг л байхгvй юу.

-Эл хэрэг хурцдаж эхэлбэл таныг ч гэсэн дуудаж шалгаж эхлэх байх даа?


-Дуудаг л дээ. Мэдээгvй, мэдэхгvй юм чинь үнэнээ хэлнэ шүү дээ.

-Баахан тулгаад асуучихлаа уучлаарай. Та манай батлан хамгаалах салбарын хєгжил дэлхийн хаана явж байна гэж vзэж байна вэ?

-Манай цэрэг дайчдын бай­дал энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа зэргээс нь vзэхэд топ 30 дотор явж байгаа. Цєєхєн армитай атлаа аль ч улс оронд алба хаасан гологдохооргvй болсон байна. Нэг үгээр хэлэхэд энэ зэрэгцэж л явж байна. Харин зэр зэвсгийн хувьд vнэхээр хоцорч байгаа нь харагддаг. Батлан хамгаалах салбар зэвсэг техникийн хувьд муу байна. Ту­хайлбал энгийн иргэний онгоц Монголын агаарын зурвас дээр зөрчил гаргахад түүнийг зогсоох зэр зэвсэг манай улсад байхгvй.

Б.ТӨРБАТ
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН" сонин

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7258604/e02/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 19926
371 Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог [3] admin 2008-07-08 53110
370 Унтлагын өрөөний толиноос татгалз [5] admin 2008-07-04 49047
369 ДЭЛХИЙД АЛДАРТАЙ КОРНЕГИ ТЕАТРТ ТОГЛОСОН МОНГОЛ ЗАЛУУ [3] admin 2008-09-22 48654
368 АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд file ADVertisement 2008-09-05 47980
367 Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2] admin 2008-09-11 46040
366 Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН admin 2008-07-03 45653
365 Алла тав дахиа гэрлэнэ [7] admin 2008-08-21 41587
364 ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ file admin 2008-09-05 41200
363 Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг admin 2008-07-03 40347
362 Дуучин Т.Баясгалан хөл хүндтэй болж, УИХ-ын гишүүн Д.Батбаяр найз бүсгүйгээ япон эмч нарт даатгахаар элчингээс виз хүсчээ [2] admin 2008-09-26 40229
361 ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД file [1] admin 2008-09-05 39738
360 Хунт нуур file admin 2008-07-30 39619
359 Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2] admin 2008-09-03 39070
358 Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2] admin 2008-09-03 38837
357 Сүйт залуугаасаа салсан Г.Оюунгэрэл төрийн томчуудын амрагаар тодроод байна [1] admin 2008-11-04 37276
356 МУСТА, дуучин Х.Болормаа: Албаар нууцалсан юм биш, би чинь том болсон хүүтэй хүн шүү дээ [2] admin 2009-02-20 37105
355 Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа: “Хүйтэн агаар”-ыг хөөмөөр байна [2] admin 2008-12-02 36829
354 Хэлний хүчирхийлэл [8] admin 2009-03-16 36332
353 Дуучдын ханш навс унаж, дуулах газаргүй боллоо [2] admin 2008-12-31 34768
352 Найруулагч Ч.Түвшин: Цус ойртолт, удам, сэтгэлгээний гажиг цөвүүн цагийн дохио биш гэж үү admin 2008-10-20 34559
351 Т.Карма: Хайрыг тоолж болдоггүй юм. Би ямар статистикч биш admin 2009-01-13 33367
350 Сонгуулиар 100 саяыг олсон СТА дуучин С.Жавхлангаас татвар авах уу [1] admin 2008-12-02 32285
349 Бидэнд хөөмийгөө өөрийн нэр дээр бүрт.. [3] Levi`s 2010-01-22 23738
348 ИНЧОН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭРХ ОЧЕР admin 2010-11-09 20920
347 Хойд Солонгосын довтолгооны үр дагавар admin 2010-11-24 18332
346 А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо [2] Levi`s 2010-08-02 18155
345 АНУ Солонгосын хойгийн асуудлаар хуралдаанаас татгалзжээ [1] "MK" 2010-12-21 15252
344 mglclub.com Та бүхэнд түргэн шуурхай мэдээлэл...... admin 2010-11-11 15227
343 Хүүхдийн халдварт өвчин газар авч байна. file admin 2011-06-20 13088
342 Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё [3] [126] admin 2012-07-05 12268
341 Германд шуургатайд буусан МИАТ-ын онгоцны газардаж буй бичлэг шуугиан дэгдээж байна Newstogs 2014-08-05 12108
340 Монголын баячууд яагаад филлипин үйлчлэгчийг сонирхдог вэ? [4] admin 2012-04-05 11963
339 Харийн нутагт төрсөн Монгол бүсгүй хүүхдээсээ татгалзжээ [6] admin 2012-03-19 11725
338 Ирээдүйд хамгийн эрэлттэй болох 10 мэргэжил admin 2012-02-09 11173
337 Монголд 2013 онд цөмийн хаягдал булшилна [9] [2] admin 2012-07-05 10954
336 Цалин нэмэгдлээ. admin 2012-03-09 10697
335 Үйлдвэрийн осол гэж юу вэ? "MK" 2011-04-10 10606
334 Самандын Жавхлан элэглэл admin 2012-04-05 10590
333 Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [2] Levi`s 2013-08-02 10566
332 1сарын 1нээс ХУРУУНЫ ХЭЭГЭЭР НЭВТЭРНЭ admin 2011-12-27 9996
331 КОЛУМБИД 10 НАСТАЙ ОХИН, ОХИН ТӨРҮҮЛЖЭЭ. admin 2012-04-06 9786
330 Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь admin 2012-02-15 9638
329 Эхнэрүүдийг нь шалгаач admin 2012-04-25 9546
328 2012 онд ам.доллар, төгрөг хоёрын аль нь чангарах вэ? admin 2011-12-13 9534
배너신청
배너신청
자생병원

배너신청