Бичлэгийн тоо 372

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх сарын эхээр Өмнөд Солонгост айлчлан Ерөнхийлөгч Пак Кын Хетэй уулзахаар төлөвлөжээ. АНУ-ын албаныхны мэдээлснээр Ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хетэй ирэх тавдугаар сарын 7-нд Сөүл хотноо уулзаж, эдийн засаг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаарх асуудлыг авч хэлэлцэх гэнэ. Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар холбоотон улсуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтын гол сэдэв нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгийн аюулаас ангижруулах болон Хойд Солонгосын пуужингийн дайралтын талаарх асуудал байх аж. Үүнээс өмнө өнгөрсөн 12-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Азид хийж буй айлчлалаа Өмнөд Солонгос улсаас эхлүүлсэн билээ.

Үүний зэрэгцээ өчигдөр болсон Хойд Солонгосын мөнхийн Ерөнхийлөгч Ким Ир Сены төрсний ойн өдрөөр Өмнөд Солонгосын ард иргэд их удирдагчдийн зургийг галдан шатаах зэргээр эсэргүүцлээ илэрхийлсний хариуд БНАСАУ-ын дээд командлалаас БНСУ-ын албаныханд ард игэдийнхээ үйлдэлд уучлалт гуйхыг шаардсан тулган шаардах бичиг ирүүлжээ. Хойд Солонгосын дээд командлалаас ирүүлсэн тулган шаардах бичигт Өмнөд Солонгосын ард иргэдийн үйлдлийг гэмт хэрэг хэмээн нэрлэж, ахин ийм хэрэг өдүүлсэн тохиолдолд ямар ч сануулгагүйгээр хариу гал нээнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Түүнчлэн Хойд Солонгосын зүгээс сүүлийн үед АНУ, Өмнөд Солонгос болон Япон улсуудын пуужингийн дайралтаар сүрдүүлэн сандаргаад буй бөгөөд олон улсын зүгээс тус улсыг их удирдагч Ким Ир Сенийхээ төрсөн өдрөөр пуужин харваж  магадгүй хэмээн сэжиглэж байсан юм.

Хойд Солонгос улс өчигдөр буюу 15-ны өдөр их удирдагч Ким Ир Сений төрсний 101 жилийн ойг тэмдэглэж, их удирдагч болон түүний хүү Ким Чен Ир нарын шинэ хөшөөг нээжээ.

Б.АНХТУЯА

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7211252/e4b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
57 АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3256
56 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3278
55 Солонгост байгаа монгол иргэдийнхээ талаар санаа тавьж байгаа хүн байна уу... Levi`s 2013-04-04 6443
54 БНСУ-ын иргэдийг албадан гаргав [7] Levi`s 2013-04-05 6289
53 СОЛОНГОСЫН ХОЙГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ш.СҮХБААТАРЫН ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ Levi`s 2013-04-09 4358
52 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3264
» Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3266
50 Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3217
49 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3029
48 Оюуны өмчийн газраас монголын шилдэг брэндийг батламжлав admin 2013-04-29 4457
47 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3031
46 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3714
45 Өмнөд Солонгосоос авчирсан алтыг илрүүлжээ [1] Levi`s 2013-05-06 5547
44 Би зэр зэвсгийн наймаатай ямар ч холбоогүй Levi`s 2013-05-06 5981
43 Ерөнхийлөгчийг мэтгэлцээнд дууджээ Levi`s 2013-05-06 6680
42 БНСУ-ын виз олгох нөхцөлийг хөнгөвчиллөө [1] Levi`s 2013-05-06 9188
41 Монгол эрдэмтэн Нобелийн шагнал хүртэх нь тодорхой болжээ Levi`s 2013-05-15 6596
40 ХОЙД СОЛОНГОСТ МОНГОЛЧУУД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ Levi`s 2013-05-15 7632
39 "Алуурчин шавьж" Кангванду аймаг Солонгос улс Levi`s 2013-05-22 7438
38 Хатуу дэг жаяг нь Солонгосын оддыг амиа хорлоход хүргэдэг Levi`s 2013-05-27 8166
37 Хойд Солонгос анх удаа “Кэсон” бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар санал тавив Levi`s 2013-05-30 7162
36 Дэлхий дээрхи цорын ганц төрлөхийн хамаргүй Монгол хүүд EBS телевиз гар сунгажээ Levi`s 2013-06-10 7731
35 Сөүл дэх сонгогчид идэвхитэй байна [1] Levi`s 2013-06-15 6229
34 Samsung улирлын дээд хэмжээний орлогоо зарлав Levi`s 2013-07-07 5789
33 "Asiana Airlines "Ослоор хоёр Хятад эмэгтэй нас баржээ Levi`s 2013-07-08 6038
32 Үүдээ нээгээч Ерөнхийлөгч өө !!! [2] Levi`s 2013-07-09 6662
31 Хадгаламж банкны санхүү хоёр жилийн өмнөөс хүндэрчээ Levi`s 2013-07-22 6017
30 ОХИДЫН МӨРӨӨДЛИЙН ХАНХҮҮ АРВАН НАСААР ДҮҮ БҮСГҮЙГ ХАНИАРАА СОНГОЛОО! Levi`s 2013-07-23 8211
29 Б:Баттулга: Би сургуулиа төгсөөд “Google”-д ажиллая гэж шийдсэн [1] Levi`s 2013-07-26 5966
28 Байрны үнэ “тэнгэрт гарч” орон байр мөрөөдөгчид “газарт” үлдлээ Levi`s 2013-07-26 7801
27 Солонгос охид шиг "Pink Lynx" хэмээх шинэ хамтлаг мэндэлжээ [3] Levi`s 2013-07-31 8191
26 Орон сууц хөтөлбөрийг гацаасан Үүл баатрын захирамж юу өгүүлнэ [1] Levi`s 2013-08-01 7722
25 Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [2] Levi`s 2013-08-02 11001
24 Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа Levi`s 2013-09-02 9740
23 ХТГ-ын Н.Адъяа: Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, тэндээ төрөөд хүүхдээ зарчихаад ороод ирсэн Levi`s 2013-10-24 8546
22 Америкт ирээд өөрийгөө голсон минь: Гадаадад дээд боловсрол эзэмшихийн давуу тал [4] Levi`s 2013-11-15 7998
21 Android Kitkat (4.4) with Mongolian Language Levi`s 2013-12-09 6962
20 Далай лам Монгол дахь Солонгос номлогчдод сануулга өглөө Levi`s 2014-01-14 6062
19 Сар шинэдээ сайхан шинэлээрэй Levi`s 2014-01-31 5027
18 Хоёр Солонгос эвтэй байхаар боллоо Levi`s 2014-02-06 4959
17 Өмнөд Солонгос кимчигээ дэлхий даяар экспортлоно Levi`s 2014-02-06 5686
16 Дайны үеэр салсан гэр бүлийнхнийг уулзуулах тухай хоёр Солонгос ярьж эхэллээ Levi`s 2014-02-06 4901
15 Ядуу солонгос эрчүүд гадаад эмэгтэйтэй гэрлэж чадахааргүй болжээ [1] Newstogs 2014-02-08 6601
14 Хоёр Солонгос дээд хэмжээний хэлэлцээрийг харилцан зөвшөөрөв Newstogs 2014-02-12 5111
13 Конго улс замын хөдөлгөөний асуудлаа ингэж шийджээ Newstogs 2014-02-12 5146
배너신청
자생병원

배너신청