Бичлэгийн тоо 372

Ази дахь “чичиргээ”

Уншсан 3184 vote 0 2013.02.13 15:45:59


Хойд Солонгос цөмийн туршилт хийлээ. АНУ-ын сейсмологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар орон нутгийн цагаар өчигдөр 14:00 цагт 4,9 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ. Энэ мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсний дараа ялангуяа Өмнөд Солонгос улс Засгийн газрынхаа яаралтай хуралдааныг зарлан хуралдуулаад байна. АНУ-ын тагнуулын болоод газар зүйн шинжилгээний хүрээлэн ч хойд зүг рүү хараа сунгаад байна. 
 
Дохио...

Хойд Солонгосын зүүн хойд хэсэгт 4,9 магнитудын чичирхийлэл мэдрэгдсэн. Нийтдээ хоёр хэсэг газарт үүссэн чичирхийллийн долгион нэг километрийн радиуст тархжээ. Шинжлэх ухааны зүгээс аваад үзвэл газар хөдлөлтийн чичирхийлэл хэзээ ч нэг км-т тархдаггүй. Учир нь тектоникийн хөдөлгөөнөөс шалтгаалан 4-5 км-ын радиуст дор хаяж мэдрэгддэг гэнэ. 4,9 магнитуд гэдэг бол дунджаас доогуур хэмжээний хүчтэй газар хөдлөлтөд орно. Харин Хойд Солонгост үүссэн чичирхийлэл нэг километрийн радиуст байгаа нь олон улсын анхаарлыг татаад байна. “Бид Хойд Солонгос туршилт хийсэн гэдэгт итгэж байгаа. Гурав дахь туршилт нь энэ байсан” гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Мин Сёк ярьжээ. Өмнөдчүүдийн тагнуулын мэдээллээс үзвэл  Хойд Солонгос 6-7 килотоны хүчтэй цөмийн зэвсгийг газар доорх байгууламждаа туршсан байж болзошгүй аж.  Үүнийг АНУ-ын газар зүйн хүрээлэнгийн хийсэн судалгааны материал ч нотлоод байгаа. Япон үүнийг баттай мэдээлэл гэж харж байна. “Хойд Солонгосчууд энэ туршилтыг хийсэн гэдэг нь тодорхой. Бид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол дэлхий нийтэд аюул занал учруулж болзошгүй” гэж Японы Батлан хамгаалах яамны төрий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга ярьжээ. 

Үзэл бодлын хувьд зөрөлдөөнтэй улсууд ингэж мэдээлж болох. Гэхдээ дэлхийн бусад судалгааны байгууллагууд ч үүнийг нотолж байна. Зүүн Азид цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хөтөлбөрийн хийсэн судалгаагаар мөн л цөмийн зэвсгийн туршилт гэдгийг нотолж байгаа. Хятад улсын Газар хөдлөлт судлалын хүрээлэнд хийсэн судалгаагаар газар хөдлөлтөөс бус өөр зүйлээс үүссэн чичирхийлэл гэдгийг нотлоод байгаа юм. АНУ-ын төрийн департамент ч үүнтэй санал нэгтэй байгаа юм. 

Туршилт, туршилт...


Хойд Солонгосын нийслэл Пьехнян хотоос холгүй орших Пунрё Ри хэмээх нутагт газар доогуурх байгууламжийг барьсан байдаг. Газар зүйн байрлалаар нь аваад үзвэл энэ газар Япон тэнгисээс холгүй оршдог. Өмнөдийн хийсэн тагнуулын мэдээллээс үзвэл 232 километрийн гүнд цөмийн туршилт хийх хоёр ч газар доогуурх байгууламж байгуулжээ. Энэ байгууламжийг барих ажил 2009 онд эхэлсэн. Харин гурав дахь хонгил нь 380 км-ын гүнтэй бөгөөд нэг км-ын урттай юм байна. Үүнийг АНУ-ын газар зүйн хүрээлэнгийнхэн судалгаагаар олж тогтоожээ. Олон улсыг цөмийн зэвсгийн аюулаас сэргийлэх тунхаг бичгийг Хойдчуудын энэ үйлдэл илт зөрчиж байгаа нь тодорхой болсон. Ингэхэд ер нь үүнийг яагаад заавал Хойд Солонгос дагах ёстой гэж. 2000 онд цөмийн зэвсгийн ажиллагаагаа зогсоох тухай шаардах бичиг явуулж, үүний үр дүнд цөмийн зэвсэг турших ажлыг зогсоосон тухайгаа олон нийтэд зарласан. Гэхдээ тэд олон улсын байгууллагуудаас тусламжийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, хилээ бүр мөсөн хаалгахгүй байхаар наймаалцан байж энэхүү гэрээнд нэгдсэн. Тэгээд ч энэхүү тунхагт тусгаснаар бол хэрвээ тухайн улс гүрэн ямар нэгэн туршилт хийх гэж байгаа бол газар доорх туршилтын хэмжээ 1-3 км-т байна гэж заасан байдаг. Энэ хэмжээнээс доошлох тусам сейсмик болоод тектоник хөдөлгөөнд өөрчлөлт орж, улмаар агаар мандалд ч сөргөөр нөлөөлдөг аж. Газар доорх туршилтын нөлөөгөөр нэг сая градусын халуун ялгардаг юм байна. Газрын гүний халуун хайлмал, газрын царцдас зэрэг нөлөөлснөөр ийм их хэмжээний дулаан ялгардаг аж. 

Газрын гүний туршилт, эрсдэл...


Дэлхийн II дайны жилүүдэд АНУ, Их Британи, Франц, ЗХУ, Хятад зэрэг улсуудад нийтдээ 2000 гаруй газар доор турших зориулалттай цөмийн зэвсгийн байгууламж байжээ. Үүнээс одоо ч гэсэн зарим байгууламж нь үлдэж хоцорсон гэдэг. 1945 оноос хойш эдгээр байгууламжийн 75 хувьд нь идэвхтэй туршилт явуулжээ. “Цацраг идэвхит бодис дэлхийн гүнд хэрхэн нөлөөлддийг бид даанч мэдэхгүй. Газрын гүнээс дэлхийн агаар мандал ихээхэн шалтгаалдаг юм шүү дээ. 2006 онд туршсан Хойд Солонгосын туршилтын зэвсгийн улмаас Канадын Иеллоунайф хотод агаарын даралт унаж, цацраг идэвхт бодисын нөлөөлөл ажиглагдсан юм” гэж Олон улсыг цөмийн зэвсгийн аюулаас сэргийлэх байгууллагын мэргэжилтэн Аника Тунборг ярьжээ. 4500 миллийн алсад Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилт нөлөөлжээ. 

Хамгийн эрсдэл дагуулж болзошгүй зүйл нь Хойд Солонгосчууд газрын гүнд харвах дээд хязгаарыг хэд дахин зөрчсөн томоохон тэсэлгээнүүдийн ойрын долоон жилийн хугацаанд гурван удаа хийсэн ч дэлхийн агаар мандал, газрын царцдаст хүчтэй нөлөөлж болохуйц байгаа юм. Газрын гүнд цөмийн зэвсэг туршсанаас шалтгаалан цацраг идэвхит бодис дэлхий даяар тархдаг болох нь тогтоогджээ. “Пехнянын туршилтын талбай хэдэн жилийн дараа яг л Невадагийн туршилтийн төв шиг болно. Тэнд хэдэн мянган тонн тэсрэх бөмбөгийг туршсанаас болж байгаль болоод ургамал, амьтдын аймагт хэрхэн нөлөөлснийг харж байгаа байх. Пехнян хамгийн аюултай нь туршилтаа бүр гүнд хийж байгаа болохоор газрын гүний ус болоод царцдас, агаар мандалд сөргөөр нөлөөлнө. АНУ-ын Невадагийн цөлд цацраг идэвхит бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 мянга дахин их байдаг юм шүү” гэж Гадаад бодлого номын зохиогч Хекер ярьжээ. 

Туршилтын “чичиргээ”...


Дорны улсуудын тэмдэглэдэг билгийн тооллын шинэ жилийн баяр тохиож байгаа энэ мөчид хар бараан мэдээлэл гарсан нь цөмийн зэвсгийн туршилт. Өмнөд Солонгос болоод Япон улсад Засгийн газрын шуурхай хуралдааныг зарлаад байна. Харин Хятад улс газар хөдлөлтийг судлах үндэсний хүрээлэндээ Хойд Солонгосыг судлах нэмэлт чиглэл өгчээ. АНУ ч үүнийг зүгээр хараад суухгүй нь тодорхой. Ямартай ч Ази руу хандуулах Обамагийн бодлого өөрчлөгдөхөөс өөр аргагүй. Учир нь хэзээ мөдгүй гүйцэж түрүүлэх Хятадын эдийн засаг, дайны хөлд нэрвэгдэх аюулыг дагуулж байгаа газар нутгийн маргаан, Хойд Солонгосын цөмийн зэвсгийн шуугиан, хэзээ ч харвачихаж магадгүй алсын тусгалтай пуужин гээд олон асуудал бий болоод байгаа. Үүнээс болоод дэлхийн эдийн засаг цаашлаад АНУ-ын эдийн засаг ч шалтгаалах болохоор их гүрэн үүнийг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой. 

Ийнхүү их гүрнүүд төдийгүй, Азийн зарим улс айдаст автлаа. Хойд Солонгос энэ мэдээллийг үндэслэлтэй гэдгийг мэдээлсний дараа бүр ч их айдаст автаад байна.  2006 оны аравдугаар сард Хойд Солонгос нэг килотон /нэг килонтон 1000 тн/ хүчтэй цөмийн туршилтыг хийсэн бол 2009 оны тавдугаар сард хийсэн хоёр дахь туршилт нь хоёр килотоны хүчтэй тэсрэх бөмбөгийг туршжээ. 

Жич: Хирошимад хаясан АНУ-ын цөмийн бөмбөг 15 килотоны хүчтэй байжээ.

Б.БОЛОРСҮХ

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7031860/59e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
372 Хойноос үлээх салхи Levi`s 2013-01-27 2841
371 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3029
370 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3031
369 Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв Levi`s 2013-01-02 3116
368 Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно Levi`s 2013-01-28 3184
» Ази дахь “чичиргээ” Levi`s 2013-02-13 3184
366 Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3217
365 Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна Levi`s 2013-01-29 3232
364 Хойд Солонгос дахин анхааруулга өгөв Levi`s 2013-01-29 3236
363 АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3256
362 Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг Levi`s 2013-02-15 3260
361 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3264
360 Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3266
359 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3278
358 Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв Levi`s 2013-01-29 3371
357 ӨНӨӨДӨР МОНГОЛД admin 2013-02-20 3381
356 Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө Levi`s 2012-12-06 3382
355 Монгол бүргэдийг ирэх хавар буцаана Levi`s 2012-11-19 3433
354 ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ. admin 2013-02-20 3439
353 Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин Levi`s 2013-02-05 3524
352 Элчин сайдууд ба томилгоо Levi`s 2012-12-06 3579
351 Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе Levi`s 2013-03-04 3590
350 БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file ADVertisement 2013-03-07 3606
349 Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо. Levi`s 2013-03-24 3619
348 Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө admin 2013-03-27 3683
347 Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно Levi`s 2013-03-24 3702
346 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3714
345 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1] Levi`s 2012-11-22 3911
344 Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй боллоо admin 2011-09-26 3962
343 Тайландад үерийн улмаас 112 хүн амь үрэгдээд байна admin 2011-09-19 3983
342 Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1] Levi`s 2013-03-28 4020
341 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
340 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
339 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4185
338 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
337 Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин admin 2011-07-05 4215
336 Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1] Levi`s 2012-11-08 4222
335 Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл admin 2011-07-06 4224
334 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
333 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4249
332 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
331 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
330 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4278
329 АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР admin 2011-11-01 4281
328 Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ admin 2011-06-28 4282
배너신청
자생병원

배너신청