Бичлэгийн тоо 372

Эхнэрүүдийг нь шалгаач

Уншсан 9704 vote 0 2012.04.25 10:25:40
Төрийн өндөр албан тушаалтнууд ээлжит ёсоор хөрөнгө орлогоо мэдүүлснийг албан ёсоор олон нийтэд танилцуулаад байна. Үүнд, Монголын төрийн түшээдийн хамгийн ядуу нь л жилдээ 12 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлж. Сайн эрчүүдийн ард сайн хань, сайн үр хүүхэд байдаг гэдэг үнэн бололтой. Бага орлоготой төрийн түшээдийн гэр бүлийнх нь орлого хэдэн тэрбумаар тоологдож байна. Сонирхуулах үүднээс жишээлэхэд, Монголын хамгийн ядуу иргэн жилдээ 252 мянган төгрөгийн орлоготой, сар тутам өгдөг 21 мянган төгрөгийн орлого нь гэсэн үг. Хамгийн бага орлоготой төрийн эрхэм албат жирийн нэгэн иргэн хоёрын орлогын зөрүүг харьцуулаад харна биз.

Өмнөх жилүүдэд УИХ-ын гишүүд, сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад ганц, нэг хувийн компанитай, тэр нь тогтмол шахуу орлоготой байсан бол энэ удаад өөрчлөгджээ. Үнэтэй, чамин цаг тэргүүтнээр гангардаг асан төрийн түшээд өдгөө томоохон компаниудын хувьцаагаар бэл бэнчингээ тодорхойлдог болчихож. Бүр насаараа төрийн албанд ажилласан хүн хүртэл томоохон компанийн хувьцаа эзэмшигч болчихдог болсон нь нэн хачирхалтай. Тэглээ гээд хэн ч, хүний урманд “жов” гэхгүй шүү. Оюутолгойн гэрээг баталсан жил 2008 онд тухайн үеийн Ерөнхий сайдын орлого л гэхэд 20 дахин, гэрээг батлалцсан сайдуудын орлого 6-7 дахин өсч байсан, хэсэг хачирхаад л өнгөрсөн. Ер нь өмнөх жилүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгүүдээс харахад улстөрчдийн орлого үл мэдэгдэх шалтгаанаар байнга л өсч арвижиж байсан байдаг. 

Харин одоо байдал өөрчлөгджээ. Улстөрчдийн орлого навс унаж. Юун өсөх. Харин ч эсрэгээрээ заримынх нь орлого гурваас зургаа дахин буурсан тоо зурайж байна. Тэд хэтэрхий их орлого олж байгаа мэтээр харагдахаас цэрвэдэг болсон бололтой. Тэгээд ч бэлэн мөнгөө хувьцаа болгох нь ашигтай гэж үзжээ. Хөрөнгө орлогоо мэдүүлэгсдээс Хууль зүй, дотоод хэргийн сайд л ганцаархнаа шахуу хувьцаагүй юмсанж. Тэгвэл нэг ч талх зарж үзээгүй ч нийслэлийн газраар хөлжсөн гэгддэг Шадар сайд М.Энхболд IPO нь ч гараагүй байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н 2144 хувьцааг эзэмшдэг гэжээ. Уг нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлнэ гэсэн ч шалгаад үзэхээр жирийн иргэдэд “536 ширхэг хувьцаа байна” гэсэн мэдээлэл гарч ирдэг.  Тэр талаас нь харвал Шадар сайд хэзээний өөр нэгэн хүнийхийг нэр дээрээ бичүүлж дөнгөсөн мэт. Батлан хамгаалахын сайд ч 1072 хувьцаатай гэж мэдүүлсэн байна лээ.

Иргэн бүрт олгоно гэсэн тоо ч мөн л дөө. Харин Сангийн сайд Д.Хаянхярваа 2650 ширхэг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай гэж мэдүүлжээ. Одоогоор мань хүн биднээс 1578 ширхэг хувьцаа илүү авчихсан яваа аж. Энэ мэтээр худал мэдүүлэг мэдүүлсэн эрхэм түшээдэд АТГ хариуцлага тооцно гэдэг найдаад орхиё.

Тэгвэл зах зээлийнх нь ханшаар тооцвол ам.метр нь 6000-7000 орчим ам.долларын үнэтэй орон сууцанд амьдардаг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн өнгөрсөн жилийн орлого 12,5 сая төгрөг, гэр бүлийнх нь орлого 8,6 сая төгрөг байжээ. Нийлээд 20 сая төгрөгийн орлоготой энэ өрх өөр ямар эх үүсвэрээр тухайн байраа авсан бэ гэдэг нь Х.Баттулга гишүүний хэлээд байгаачлан бодох л асуудал.

Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээс анзаарагдаж байгаа өөр бас нэгэн зүйл нь хөрөнгө орлогоо мэдүүлэгчдийн өөрийнх нь орлого буурч, өрхийн орлого өссөн явдал гэдгийг дээр дурдсан. Өмнөх жилийн хөрөнгө орлогынхоо мэдүүлгээр бол өөрөө 200 орчим сая төгрөг, гэр бүл нь түүнээс хоёр дахин бага орлоготой байсан Ерөнхий сайд Сү.Батболд өнгөрсөн жилд 51 сая төгрөг, гэр бүл нь түүнээс гурав дахин их буюу 151 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлжээ. Харин Д.Арвин гишүүн 2010 онд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ, өөрөө 12,8 сая төгрөгийн, гэр бүл нь 84,4 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байж. Тэгвэл энэ удаад хатагтай гишүүн өмнөхөөсөө дөрвөн сая төгрөгөөр илүү орлого олсон бол гэр бүл нь өнгөрсөн жилийнхээсээ дөрөв дахин илүү орлого олсон гэжээ. Харин өмнөх мэдүүлгээр 405 сая төгрөгийн орлоготой байсан УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ удаад 17 сая төгрөгийн л орлого олсон байх юм. Тэгвэл 2010 оны мэдүүлэгтээ 10 сая төгрөгийн орлоготой, гэр бүл нь 20 сая төгрөгийн орлоготой байсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтийн өөрийнх нь орлого дөрвөн саяар, харин өрх гэрийнх нь арав дахин нэмэгдүүлжээ.

Иймэрхүү байдлаар Монголын эдийн засгийн өсөлтийг дагаад төрийн түшээдийн гэр бүлийн орлого хэд дахин өсч байна. Харин иргэдийн орлого өссөн билүү үгүй юу гэдгийг та бүхэн өөрсдөө тунгаана биз. 

Өмнө нь зөвхөн сайд, гишүүдийн өөрийнх нь орлого л 3-20 дахин өсдөг байсан бол өдгөө гэр бүлийнх нь орлого өсдөг болсон нь нэгийг өгүүлээд байгаа бус уу. Мэдээж тухайн сайдын орлого гэнэт нэмэгдвэл олонд хар төрүүлнэ гэж болгоомжлон өрхийнхөө орлогыг нэмэгдүүлдэг болсон бололтой. Тэгээд ч төрийн албанд ажилд орж буй залуус АТГ-т ирээдүйд авах авлигаа мэдэгдүүлэхгүйн тулд анхнаасаа ихээхэн өмчтэй мэтээр мэдүүлж, ажлынхандаа чинээлэг харагдах гэж үнэтэй ресторанд хооллож, ганган тэрэг хөлөглөх болсон гэнэ лээ. Түүн шиг л юм болоод байгаа юм биш биз дээ. Анхнаасаа баяжих “бэлтгэл”-ээ ийн хангасан “ухаантнууд” ямар нэгэн асуудал үүслээ гэхэд “Ар гэрийн буян, анхнаасаа л би ажилд орохдоо өдий дайны хөрөнгөтэй байсан шүү дээ” гэж таахалзах гэж байгаа хэрэг. Харин улстөрчдийн хувьд “Миний гэр бүл, эхнэр хүүхдийн маань орлого нэмэгдэж болохгүй юу” гэж тунирхах, эсвэл “Эхнэр хүүхдийнхээ буянаар л бага цалинтай төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр залгуулж байна даа” гэж өрөвдөлт царай гаргах дүрээ ийнхүү сонгуулийн жил угтуулан баталгаажуулж байгаа бололтой.

Уг нь Монгол Улс төрийн албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг өдгөө дөрөв дэх жилдээ гаргаж буй. Гэвч хамгийн сонирхолтой нь энэ мэдүүлгээр хэн хэрхэн хоосорсон, эсвэл хагартлаа баяжив гэдгийг огт тоодоггүй, хэвлэлийнхэн л хэсэгтээ шуугиад өнгөрдөг бөлгөө. Хардлага, сэрдлэг төрлөө ч түүнийг нь шалгах нь үгүй. Бүр цаашилбал эрхмүүд хөрөнгө орлогоо үнэн зөвөөр нь мэдүүлсэн эсэх нь ч эргэлзээтэй хэвээр. Ер нь тэгээд жил бүр л хэн нь хэрхэн “хагартлаа” баяжиж байгааг харах гэдэг юм шиг хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулаад байх хэрэг байгаа ч үү, үгүй ч үү.

Нэгэнтээ л Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь гаргуулж байгаа юм бол инфляци өсөөд буй энэ үед тэдний гэр бүлийн орлого яагаад буурах бус хэдэн арав дахин нэмэгдээд байгааг тодруулах хэрэгтэй болов уу.

Авлаж чадахгүй юм бол АТГ байгаад ч яах билээ.

Л.НАРАНТӨГС
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6084343/2b3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
101 Сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлнэ admin 2012-04-16 7300
100 Авилгатай тэмцэх газрын албан ёсны мэдээлэл [1] admin 2012-04-16 6702
99 МАХН-ын ХМОНХА-аас мэдэгдэх нь: [1] admin 2012-04-16 6792
98 Төр нь төрийнхөө эсрэг ажиллав admin 2012-04-16 6582
» Эхнэрүүдийг нь шалгаач admin 2012-04-25 9704
96 Сахиусан тэнгэрийн баг өмссөн чөтгөр admin 2012-05-03 7540
95 КАРИБЫН ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН ҮНЭН ДҮР ТӨРХ admin 2012-05-17 6877
94 Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ admin 2012-05-17 6549
93 Х.Баттулгын анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа УИХ-д нэр дэвшинэ [1] admin 2012-06-05 7423
92 Монголын намуудын типологи [1] admin 2012-06-05 5046
91 Болормаа бүдүүн бүсгүйд дургүй admin 2012-06-05 8024
90 Нийгэмд зайлшгүй шийдвэрлэх ёстой хоёр зүйл бол хог, нөгөө нь хог түүж амьдардаг иргэд [1] admin 2012-06-08 6220
89 Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих боломж байна [3] admin 2012-06-08 7378
88 Гадаад дахь монголчууд ням гаригт сонгуульдана [1] admin 2012-06-08 8055
87 Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё [3] [126] admin 2012-07-05 12421
86 Монголд 2013 онд цөмийн хаягдал булшилна [9] [2] admin 2012-07-05 11107
85 Монголчууд жолооны шалгалтаа монгол хэлээр өгнө [2] Levi`s 2012-11-05 4368
84 Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1] Levi`s 2012-11-08 4222
83 Монгол залуу БНСУ-д амиа алдлаа Levi`s 2012-11-16 5455
82 Монгол бүргэдийг ирэх хавар буцаана Levi`s 2012-11-19 3433
81 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1] Levi`s 2012-11-22 3911
80 Элчин сайдууд ба томилгоо Levi`s 2012-12-06 3579
79 Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө Levi`s 2012-12-06 3382
78 Ким Чен Ирийн ууган хүүгийн амь насанд халдах гэсэн тагнуулчийг баривчлав Levi`s 2012-12-06 5113
77 교육이 몽골의 힘 admin 2012-12-17 4494
76 Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв Levi`s 2013-01-02 3116
75 Хойноос үлээх салхи Levi`s 2013-01-27 2841
74 Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно Levi`s 2013-01-28 3184
73 Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна Levi`s 2013-01-29 3232
72 Хойд Солонгос дахин анхааруулга өгөв Levi`s 2013-01-29 3236
71 Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв Levi`s 2013-01-29 3371
70 Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин Levi`s 2013-02-05 3524
69 Ази дахь “чичиргээ” Levi`s 2013-02-13 3184
68 Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг Levi`s 2013-02-15 3260
67 БОЛОР ЦОМЫН ЭЗЭН МОНГОЛ ХЭЛ ТӨЛБӨРГҮЙ ЗААНА admin 2013-02-19 4704
66 ӨНӨӨДӨР МОНГОЛД admin 2013-02-20 3381
65 ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ. admin 2013-02-20 3439
64 САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС УНШААРАЙ БАС ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАДАГ ОРЧУУЛАГЧ НАР АНХААРАЛДАА АВНА УУ [3] amjilttai_ 2013-02-25 5686
63 Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе Levi`s 2013-03-04 3590
62 БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file ADVertisement 2013-03-07 3606
61 Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо. Levi`s 2013-03-24 3619
60 Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно Levi`s 2013-03-24 3702
59 Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө admin 2013-03-27 3683
58 Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1] Levi`s 2013-03-28 4020
배너신청
자생병원

배너신청