Бичлэгийн тоо 372

 

Банк, санхүүгийн орчин тогтвортой болно
УИХ-ын нэр бүхий гишүүд Зээлийн мэдээллийн тухай хуулийг өнгөрөгч онд өргөн мэдүүлсэн билээ. Харин тус хуулийг парламентаар баталсан нь энэ салбарын тогтвортой байдлыг хангахад зээлийн мэдээлэл нь тодорхой хүрээ, хязгаарын дотор нээлттэй байх ёстой гэсэн зарчмыг агуулж буй. Тиймээс уг хуулийн ач холбогдлын талаар УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Э.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Хуулийн зохицуулалтын талаар тодруулна уу?

-Энэ хууль батлагдсанаар иргэн, хуулийн этгээдийн зээл, төлбөрийн талаарх бүхий л мэдээлэл тодорхой хүрээнд нээлттэй болсон. Учир нь хуульд зааснаас өөрөөр мэдээллийг нийлүүлэх, ашиглах, шилжүүлэх болон худал мэдээлэл өгөх, нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хэмжээг нэлээдгүй өндөр байхаар тогтоож өгсөн. Мөн уг хуульд заасны дагуу Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгохдоо уг хуулийн этгээдийн удирдлагад ажиллах хүмүүсийн орчинг нарийн судлах болсон.

Өөрөөр хэлбэл, тухайн хүний мэргэжил, боловсрол, ажлын дадлага туршлага, зээлийн мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлага хангахуйц мэдээллийн систем, программ хангамж, техник хэрэгслээр хангагдсан эсэх, өөрийн хөрөнгийн доод хэмжээ нь Монголбанкнаас тогтоосон шаардлагад нийцэж байгаа зэрэг тодорхой болзлыг харгалзан үзэх юм.

Учир нь эдгээр нөхцөлийг болон шаардлагыг хангасан хуулийн этгээдэд зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох юм. Харин энэхүү шаардлагыг хангаагүй, эсвэл зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхдээ хууль, тогтоомжийг зөрчсөн бол тус үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор хуульчилсан.

-Зээлийн мэдээллийн үйл ажиллагааг ямар хүн эрхлэн явуулах боломжтойг уг хуульд тусгасан уу?

-Хуульд заасан нөхцөл, шаардлага, болзлыг хангасан ашгийн төлөө хуулийн этгээд зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй юм. Энэ тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн. Мөн энэ хүрээн дэх санхүүгийн бусад болон төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн санг бий болгож байгаа.

Харин уг санд цуглуулсан зээлийн мэдээллийг нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдол бүрт тогтмол шинэчилж, мэдээллийг боловсруулах, зээлийн мэдээллийг бүтээгдэхүүн болгож борлуулах, зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн сүүлийн зургаан жилийн мэдээллийг хэрэглэгчид зээлийн лавлагаа хэлбэрээр гаргаж өгөх, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журмыг дагаж мөрдөж байхаар тусгасан.

-Энэ төрлийн үйлчилгээг авахад төлбөртэй юу?

-Ийм төрлийн үйл ажиллагааг эрхлэхэд нэлээдгүй хэмжээний санхүүжилт шаардагддаг юм байна. Жишээ нь гэхэд л, нууцлал, хамгаалалт сайтай компьютерийн программ хангамж хэрэгтэй. Түүгээр зогсохгүй үүнтэйгээ нийцсэн тоног төхөөрөмж болон мэргэжлийн боловсон хүчин, хадгалалт хамгаалалт сайн байх гээд олон зүйл хэрэгтэй болж байна. Тиймээс зээлийн лавлагааг төлбөртэйгөөр өгөх бөгөөд ингэхдээ үйлчилгээний хөлсийг Монголбанкнаас тогтоосон журмын хүрээнд тогтоож байхаар хуульчилсан.

-Энэ хууль батлагдсанаар иргэд тогтмол зээл авах нь нэмэгдэж байна уу?
-Одоогоор харьцангуй бага хэмжээнд байна. Иймд иргэдэд чирэгдэл учруулахгүй байх үүднээс тухайн иргэн өөрийн зээлийн лавлагааг жилд нэг удаа үнэ төлбөргүй авах эрхтэй байхаар хуульчилсан. Улмаар хүссэн үедээ зээлийн мэдээллийн сангаас өөрийнхөө мэдээллийг үзэж, хяналт тавих, хууль бус, худал мэдээлэл байвал өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй болсон.

-Уг хууль хэзээнээс эхлэн мөрдөгдөх вэ?
-Зээлийн мэдээллийн тухай хууль нь ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөх юм. Энэ хууль хэрэгжиж эхэлсэнээр банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон гэрээнд заасан иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн үүргийн талаарх мэдээлэл гэрээний дагуу нээлттэй болно. Мөн хэн нэгэн этгээд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос давхардуулан эргэн төлөгдөх боломжгүй, эрсдэлтэй зээл авах, боломжгүй болж байгаа юм. Ингэснээр банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг төрөөс хууль эрх зүйн хувьд нь бүрдүүлж өгч байгаагаарай чухал ач холбогдолтой алхам болсон гэж үзэж байна.

О.Сэлэнгэ
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5467030/35f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
372 Хойноос үлээх салхи Levi`s 2013-01-27 2841
371 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3029
370 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3031
369 Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв Levi`s 2013-01-02 3116
368 Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно Levi`s 2013-01-28 3184
367 Ази дахь “чичиргээ” Levi`s 2013-02-13 3184
366 Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3217
365 Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна Levi`s 2013-01-29 3232
364 Хойд Солонгос дахин анхааруулга өгөв Levi`s 2013-01-29 3236
363 АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3256
362 Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг Levi`s 2013-02-15 3260
361 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3264
360 Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3266
359 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3278
358 Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв Levi`s 2013-01-29 3371
357 ӨНӨӨДӨР МОНГОЛД admin 2013-02-20 3381
356 Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө Levi`s 2012-12-06 3382
355 Монгол бүргэдийг ирэх хавар буцаана Levi`s 2012-11-19 3433
354 ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ. admin 2013-02-20 3439
353 Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин Levi`s 2013-02-05 3524
352 Элчин сайдууд ба томилгоо Levi`s 2012-12-06 3579
351 Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе Levi`s 2013-03-04 3590
350 БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file ADVertisement 2013-03-07 3606
349 Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо. Levi`s 2013-03-24 3619
348 Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө admin 2013-03-27 3683
347 Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно Levi`s 2013-03-24 3702
346 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3714
345 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1] Levi`s 2012-11-22 3911
344 Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй боллоо admin 2011-09-26 3962
343 Тайландад үерийн улмаас 112 хүн амь үрэгдээд байна admin 2011-09-19 3983
342 Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1] Levi`s 2013-03-28 4020
341 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
340 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
339 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4185
338 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
337 Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин admin 2011-07-05 4215
336 Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1] Levi`s 2012-11-08 4222
335 Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл admin 2011-07-06 4224
334 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
333 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4249
332 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
331 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
330 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4278
329 АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР admin 2011-11-01 4281
328 Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ admin 2011-06-28 4282
배너신청
자생병원

배너신청