Бичлэгийн тоо 372
Та өөрийнхөө тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл уруулынхаа хэлбэрийг шинжихэд л болно. Ямар хэлбэрийн уруултайгаас шалтгаалан таныг ямар хүн бэ гэдгийг таньж болдог. Зузаан уруултай хүмүүс голдуу хариуцлагатай байдаг. Та тэдэнд ямар нэгэн ажил даалгавал тэд тун сайн чадварлаг гүйцэтгэнэ гэсэн үг. Итгэлийг тань хэзээ ч алдахгүй. Тэд тун шийдэмгий бөгөөд аливаа асуудлыг хялбархан шийдчихдэг. Мөн хүмүүсийг удирдлагандаа байлгаж, юуг яаж хийх талаар өөрийн туршлагаасаа хуваалцаж, зааж зөвлөх дуртай. Энэ бол тэдний төрөлхийн араншин. Дээд уруул нь нимгэн, доод уруул нь зузаан хүмүүс маш идэвхтэй. Дайчин чанартай байдаг. Хүнд, хэцүү ажлыг цааргалж, хойш тавьдаггүй, нийгмийн ажилд тун идэвхтэй оролцдог. Тэд алдар нэрэнд дуртай. Санаа зовох зүйлгүй сайхан амьдарч, ажилдаа амжилт гаргахыг үргэлж тэмүүлдэг. Мөн өөрсдийн гэсэн хатуу үзэл баримтлалтай бөгөөд зөвхөн өөртөө л санаа тавьдаг. Хааяа бусад хүмүүсийн сонирхлыг асуулгүй, өөрийнхөөрөө зүтгэдэг. Нимгэн уруултай хүмүүс юу хүсч байгаагаа, түүнийгээ яаж авахаа сайн мэддэг. Тэд аливаа зүйлд маш хянуур болгоомжтой ханддаг. Ажиллаж байхдаа өөр юманд сатааралгүй зөвхөн хийх ёстой зүйлдээ л анхаарлаа хандуулдаг. Аливаад хашир, хянамгай байдал нь зарим үед тэднийг ганцаардуулдаг. Санаа бодлоо төдийлөн ил гаргаж, бусадтай хуваалцдаггүй. Мөнгөө дэмий зүйлд үрж, хүнд гар тэнийлгэх дургүй харамч улс байдаг. Цорвогор уруултай хүмүүс маш өглөгч. Өглөгийн эзэд л гэсэг үг. Тэд бусдад юм өгөх тун дуртай бөгөөд тусламжийн гараа сунгахад байнга бэлэн байдаг. Уншиж байгаа зүйлээ түргэн ойлгож чаддаг ой сайтай сэргэлэн хүмүүс. Мөн тэд маш эмзэг сэтгэлтэй. Тиймээс тэдэнд юу хэлэх гэж байгаагаа сайн бодоорой. Хатуухан үг хэлчихвэл эерэгээр бус сөргөөр тусгаж авах гээд байдаг гэмтэй. |