Бичлэгийн тоо 372
Эдүгээ 30 настай залуу дуучин Бейонси хөл хүнд болсноо зарлаж нөхөр болон шүтэн бишрэгчдээ баярлуулж байсан цаг саяхан. Харин тэрээр хөл хүнд болсноосоо хойш кетчупт нугасгүй дуртай болсон гэнэ. Дуучин бүсгүй саяхан нэг сэтгүүлд ярилцлага өгөхдөө энэ хачирхалтай хоолны дуршлынхаа талаар ярьсан байна. Тэрбээр “Та нарт хачин сонсогдох байх л даа. Гэхдээ би сүүлийн үед юу ч идсэн кетчуптай хольж иддэг болсон. Жирэмсэн болохоос өмнө кетчуп хоолондоо хольдог байсан ч одоогийнх шиг ингэж их иддэггүй байсан ” гэж Их Британийн “Closer” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурьдсан байна. Хэдийгээр түүний хооллох дуршил өөрчлөгдсөн ч өндөр өсгийтөөс уйдаагүй байгаа нь олныг жирэмсэн эсэхэд эргэлзэхэд хүргээд байгаа гэнэ. Учир нь тэрээр зургаан сартай жирэмсэн хэрнээ хадаасан өсгийт өмссөн хэвээр байгааг зурагчид дурандаа буулгаж олонд дэлгэжээ. Тиймээс зарим нэг нь түүнийг жирэмсэн болоогүй, хүүхдийг нь тээгч эх төрүүлэх гэж байгаа тухай цуу яриа дэгдээсэн ч бүсгүй үүнийг эрс үгүйсгэсэн байна.