Бичлэгийн тоо 372
Алуурчин шавьжинд хазуулсан хүний зураг, бичлэг цахим ертөнцөд тавигджээ
SFTS вирус буюу "Алуурчин шавьж" -нд гаран дээрээ хазуулсан нэгэн иргэний зураг интернэтэд цахим хуудсанаа тавигджээ. Тухайн шавьж нь анх 3 мм орчим хэмжээтэй газар хазаж, хүний биед ордог хэдий ч 1 минутийн дараа гэхэд энэ нүх 10 мм хүртэл томорч, цус сорсон шавьж хүний биенд удаан хугацаагаар хошуугаа зоосон хэвээр үлддэг байна. Түүнд хазуулан амь насаа алдах тохиолдол 10 хувь гэсэн үзүүлэлт гарч иргэд бага зэрэг тайвшраад байгаа хэдий ч "Алуурчин шавьж" -нд хазуулсан хүнд авах эмнэлгийн ямар нэгэн тусламж одоог хүртэл олоогүй байгаа аж. Тиймээс уг шавьжинд хазуулсан гэж үзсэн тохиолдолд шууд л эмнэлэгт хандах хэрэгтэй гэнэ. Одоогоор Кангванду аймагт ихээхэн хэмжээгээр илрээд байгаа "Алуурчин шавьж" -нд хазуулж нас барсан хүн Солонгос улсад 1 бүртгэгдээд байгаа. Нас барсан тухайн өндөр настаны ар хүзүүн дээр уг шавьж хатгасан байсан нь илэрсэн байна.
Энэ алуурчин шавьж мөн үү гэсэн асуулттайгаар өнөө өглөө мөн интернэтэд нэгэн бичлэг тавьжээ