Бичлэгийн тоо 372

Монголын намуудын типологи

Уншсан 5046 vote 0 2012.06.05 12:01:56
Монголын намуудын типологи
ТОВЧХОН
  • Ард түмэндээ хэт өөрийгөө үзүүлэх таниулах гээд байна. Зөв, гэхдээ ард түмнээ гол нь сонсох хэрэгтэй.
Өнөөдөр Монгол улсад албан ёсоор Дээд шүүхэд бүртгэлтэй нийт 21 нам байна. Мэргэжлийн үүднээс эдгээр намуудын типологийг гаргах гэж оролдов. Оролдоод суух тусам Монголд байгаа энэ нам гэгчүүд Нам нэрийн доор бөөгнөрсөн мафи шинжтэй гэмт хэрэгийн бүлэглэлүүд болохыг үзээд харамслаа даа. Яахав Монголчууд та нар өөрсдөө учраа олно биз. Та нар ч тэгээд өөрсдөө ухаан муутай улс юм даа. Сонгууль болохоор хамгийн тэнэгийг нь олоод тэр үеийн сэтгэл хөдлөлдөө баригдаад, биелэх ямарч үндэслэл байхгүй амлалтанд нь итгээд сонгочихно. Хөдөөнийхөн бол 10 мянган төгрөг, шил архиар саналаа (эх орноо) худалдчихна. Боловсролтой шинэ залуус гарч ирээд тэмцэе гэхээр харааж адлаж тал талаас нь дайрч доромжилж байгаад тараачихна. 

Тараасан хойноо урвачихлаа хэмээн давшлана.Энэ бүхний эцэст төрөө луйварчдаар дүүргэлээ хэмээн гаслана. Хохь чинь гэж би хэлмээр байна. Тэнэг ард түмэнтэй гэдгээ би мэднэ гэж манай том судлаач нарын нэг Д.Ганхуягийн бичсэн байхыг би харсан. Ард түмэн нэрэндээ эрхэлсэн улс төрийн ямарч идэвхигүй морь унасан толгойгүй хүмүүсийн төлөө хөдөлмөрлөөд ч яах юм.Уг нь би монголын улс төрийн намуудыг онол дээр нь тулгуурлан дүгнэе гэж бодоод эхэлсэн боловч Монголын улс төрд байгаа бүлэглэлүүдийг ингэж судлах ямар ч үндэслэл алга байдаг юм байна. Дотоод гадаадын мэргэжилийн судлаачдаас би ичиж байна. Оюутан байхдаа би Африкийн ядуу орны нэг Сенегалыг сонирхон судлаж байлаа. Тэдний намуудын тогтолцоог би анх хараад өрөвдөх сэтгэл төрж байсан юм. Гэтэл миний өөрийн эх орны улс төрийн тогтолцоо тэднийхээс шал дор тэнэгээр барахгүй гэмт хэргийн мафи бүлэглэлүүд гэдгийг мэдлээ. Элбэгдорж ерөнхийлөгчийг би дэмждэг хүн огт биш боловч тийм их ухаан муутай хүн гэж боддоггүй. Намуудыг тараая гэж та сая нэг санал гаргасан. Одоо зориглоод хийгээч гэж би хэлье. Санууллаа шүү. Энэ хэврэгшсэн тогтолцоо чинь удахгүй өөрөө унана. Унахаас нь өмнө тараачихвал таны нэр Монголын улс төрийн түүхэнд үлдэнэ. Эс тэгвэл та өөрөө хамгийн том хохирогч нь болно.

Монгол Ардын Нам
70 жилийн түүхээрээ түрий барьж ард түмэндээ эрхэлсээр ирсэн энэ нам жил ирэх тусам ард түмнийхээ дунд итгэл үнэмшлээ болон нэр хүндээ алдсаар байна. 70 жилийн нэр хүнд аль хэдийн дашийн чог. Зүүний нам хэмээн өөрийгөө бардам гадаадад цоллодогч үнэндээ бол ямар ч тоймтой үзэл баримтлал байхгүй бөгөөд голлон тоглох гарын 5 хуруунд багтах догширсон хэдхэн дарангуйлагчдаас бүрдсэн. Бусад даган баясагч нар нь намдаа мөнгө авчрах үүрэгтэй олигархууд. Олигархаар өөрийгөө бэхжүүлэнэ гэж бодсон боловч харин бүүр эсрэг үр дагавар авчирчээ. 

Шинэ залуусаар цусаа сэлбэх боломж байсан боловч өөрийнх нь өрсөлдөгч АН их мөнгөтэй олигархуудыг олноор шалгаруулан бут авч байгааг хараад өөрсдийн гэсэн толгой олигархуудыг бага багаар дарамтлан элсүүлэв. Их мөнгө намдаа хандивласан олигарх төрийн том албан тушаалд орох бүрэн эрхтэй. Бага мөнгө тушаан бага хурлынх нь гишүүн болбол өөрийг нь шүүх засаглал, элдэв хараа хяналт татварын шалгалтаас холуур байлгана. Бага хурлын 375 гишүүний нэг болохыг хүсвэл намдаа сар бүр 200 000 төгрөг төлнө. Улсын их хуралд нэрээ энэ намаас дэвшүүлэе гэвэл 100 сая гэж байгаа. МАХН нэрээ сольж МАН болсноор энэ намын эцэс төгсгөл маш идэвхтэй эхлэв. Сонгуулиар хамгийн их мөнгө амладаг нам.

Монголын Ардчилсан Нам
1990 оны ардчилсан хувьсгал МоАХ болон АН нийгмээс өөрөө бүрэлдэн гарч ирсэн Элбэгдорж, Гончигдорж, Бат-Үүл, Зориг гэх мэт хүмүүсийн бүтээл гэж та нар бодож байна уу ? Гэнэн байна даа, та нар. Энэ чинь цэвэр тэр үеийн БНМАУ-ын Улс төрийн Товчооны өөрийнх нь зохион байгуулсан хуурамч сөрөг хүчин. Тэр үеийн олон улсын байдалд Монгол улс зохицон тохирч өөрийн гэсэн ардчилалыг тайван аргаар хийх шаардлагатай болсон байсан учраас Батмөнх, Содном гуай хоёр хэсэг залуустай нууц тохироо хийсэн юм. 50 жилийн дараа энэ явдал түүх болж үлдээд олонд илэрхий болно. Ингэсэн ч зөв болсон юм.Бага багаар энэхүү нам өөрийн гэсэн боловсон хүчнийг бүрдүүлж биеэ даасан улс төрийн бүлэглэл болж чадсан боловч АНУ-аас мэргэжилтний зөвлөгөө авч бас улс төрийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор Монгол улсын улс төрийн түүхэнд анх удаагаа олигарх элсүүлэх анхан шатыг бий болгосон. Либерал үзэлтэй хэмээн зарладагч үнэндээ өөрийн гэсэн үнэт зүйлс, үзэл баримтлал байхгүй. Сүүлийн 20 жилийн Монголын эмгэнэл бол хуучин МАН-ы хашир бурхиуд ажилд нь садаа болсноор юу ч хийлгэдэггүй бөгөөд оны ялгаагаараа дарамтладагаас болсон гэсэн сонгуулийн стратегитай. МАН-ыг л зайлуулчихвал Ардчилсан нам Монгол улсыг цэцэглүүлээд ирэх юм гэнэ. Бага хурлынх нь гишүүн сард 150 000 төгрөг төлөх ёстой. Нийт 200 орчим гишүүдтэй. Намаа санхүүжүүлдэг бусад нууцуудыг нь би мэдэхгүй. Хамгийн анх удаа Монголын сонгуулийн түүхэнд мөнгө амлан сонгогдох стратегийг санаачлан хэрэгжүүлсэн нам.

Монгол Ардын Хувьсгалт Нам
Хуучин ерөнхийлөгч улс төрийн тавцангаас гэнэт арчигдсан нь өөрт нь асар их шоок болон буужээ. Элдэв төрлийн даган баясагчид нь сонгуульд ялагдсаны маргаашнаас бүгд зэрэг нүүр бууруулав. Өөрийгөө ялах байх хэмээн 2009 оны сонгуульд итгэлтэй байсан нь түүний эндүүрэл бөгөөд Н.Энхбаяраас ерөнхийд нь монголын нийгэм уйдсан байжээ. Лааз өшиглөн өнгөрөөсөн сүүлийн хэдэн жил түүнд их юм бодогдуулж. Алдаагаа ч ухаарсан, ард түмэнтэйгээ холбоо хэлхээ муу байсныгаа энэ хүн дээд зэргээр ухамсарласан. Одоо л шударга байцгаая, би одоо л ядуу ядарсных нь талд орно гэнэ. Гаднаас нь харахад жинхэнэ зүүний үзлийг дэлгэрүүлж байгаа мэт харагдах нам бөгөөд хөдөө орон нутагт алслагдан хаягдан хоцорсон олон хүмүүстэй уулзаж ард түмэндээ өөрийгөө сонсгох биш өөрсдийг нь сонсож чадсан гавьяатай. Саяын явагдсан баривчлагаа өөрийнх нь нэр хүндийг хоромхон зуур дээр өргөв. Энэ намын гол стратеги бол хуучнаа санагалзсан ард түмнээ МАХН нэрээр нь цуглуулах явдал бөгөөд гол дутагдал нь шинэ залуу боловсон хүчин байхгүй. МАХН нам нэрээ солин МАН болсон нь энэ хүнд олдошгүй их аз завшааныг авчирчээ. МАН –аас ирсэн хүмүүсийг нэгтгэж чадвал сонгуульд ялах бүрэн бололцоотой.

Иргэний Зориг Нам
Их хүн С.Зоригийн үйл хэрэгийг үргэлжлүүлэх хэмээн нэр хүндэд нь тулгуурлан гарч ирсэн гол төлөв сэхээтнүүдээс бүрдсэн улс төрийн гуравдагч хүчнийг төлөөлөх зорилготой С.Баярын дэмжлэгтэйгээр байгуулагдсан нам. Голлон тоглогч нь С.Оюун. Сэхээтнүүдээр хүрээлүүлсэн тул өөрсдийгөө ард түмэндээ ойлгуулах тал дээрээ тааруу бөгөөд бусдаас ялгаатай яг ямар үзэл баримтлалтай нь бүдэг бадаг. Голлон тоглогчид нь УИХ-д байдаг завгүй, бас санхүүжүүлэлт муу тул улс орныг хамарсан том үйл ажиллагаа явуулдаггүй.
Ногоон Нам
Уг нь эдүгээгийн Монголд хамгийн их шаардлагатай хэрэгтэй нам боловч Монголчуудын экологийн боловсрол байхгүй шахам яг ямар учиртайг нь ойлгодоггүй учраас, бас санхүүгийн дутагдалтайгаас бусад намтай нэгдэж хажуу хавирганд нь орохоос өөр ямарч шаанс энэ намд байхгүй. Уг нь энэ намыг Монголчууд ойлгодог байсан бол энэ нам УИХ-д заавал бие даасан төлөөлтэй байх ёстой юм байгаам даа. БумЯлагчийг эс тооцвол энэ намд боловсон хүчний нөөц бараг байхгүй.
Бүгд Найрамдах Нам
Буянгийн хэмээх тодотголтой Жаргалсайханы байгуулсан нам анхандаа Монголын хөрөнгөтний нам нэрээр байгуулагдаж байсан. Хэт барууны либерал үзлээрээ ард түмнээ айлгаад татан буугдаж эргээд Бүгд Найрамдах Нам нэртэйгээр байгуулагдсан. Ганц удирдагчийнхаа нэр доор оршин тогтдог ганц хүний гэж хэлж болохоор нам бөгөөд энэ намын эзэн Жаргалсайхан зөвхөн өөрийгөө тойрон хүрээлүүлэх сонирхолтой тул намаа томсгох боловсон хүчнийг нь бататгах сонирхол байхгүй. Том намын хэмжээнд очих бололцоо байна гэдэгт Жаргалсайхан гуай өөрөө ч итгэдэггүй.

Монголын уламжлалын нэгдсэн нам

Монголын парламентад анх удаа Гитлерийн хувцас өмсөөд орж ирж цочроож байсан Дашбалбар лидер нь нөгөө ертөнцөд очсноос хойш нэг л гарч ирж чадахгүй хүч нь суларсан. Уг нь хоёр намын дарангуйлалыг анх эсэргүүцэн гарч ирсэн улс төрийн анхны 3дагч хүч яалтчгүй мөн бөгөөд жинхэнэ үндсэрхэг үзэлтэй өөрийн гэсэн бусдаас ялгарах өвөрмөц баримжаатай нам байсан боловч эдүгээ мартагдах талдаа оржээ.
Эх орон нам
Эрлийн хэмээх Эрдэнэбат олигарх энэ намыг байгуулан улс төрд орохоор зориглосон боловч эргэн тойрны хүмүүсээс нь өөр сонгогчдын дэмжлэг авч чадаагүй алга болсон.Биеэ дааж улс төрд ороод нэмэргүй гэдгийг ойлгоод өөр нам дагаад алга болсон байх.Иргэний хөдөлгөөний намБи хувьдаа энэ залуусыг анх гарч ирэхэд нь л дэмжиж их юм хүлээсэн. Энэ О.Магнай, Ж.Батзандан болон хуульч Ичинхорлоо болон бусад залуус гарч ирээд эсэргүүцэхэд их догдолж байлаа. Гэвч энэ сайхан залуус харамсалтай нь МАНАН-ын хавчлаган доор дайруулан үхэх шахаад шантраад ер нь нэг намын харьяанд явсан нь өлзийтэй юм байна, их мөнгө амалсан том намыг хэзээ ч дийлэхгүй гэдгийг ясандаа тултал ойлгожээ. 

Ингээд том намууд руу орчихсон чинь ард түмэн нь харин дургүй болчихлоо. Гэвч энэ залууст бид дахин итгэл хүлээлгэх ёстой гэж би бодож байна. Харин одоо дахин хүлээлгэсэн итгэлийг эвдвэл хэцүүдэх байх даа. Гол нь сонгогчид та нар энэ хэдэн залуусыг харааж загнахаасаа өмнө нэг минут бодоод үзээч. Хичнээн их зоригтой тэмцэл байгаад та нарын доромжлуулан, доромжлуулан улиг болтол сонгодог их Намнуудыг чинь энэ залуус яаж дийлэх юм бэ ? Та нар өөрсдөө энэ залууст боломж олгоогүй.
Хамаг Монголын Хөдөлмөрийн нам
Жинхэнэ философич доктор мундаг залуу С.Молор-эрдэнээр удирдуулсан өөрсдийгөө социал демократ үзэлтэй гэх боловч хэлсэн үг мэдэгдэл энэ тэрийг нь үзэхэд илэрхий консерватив үндэсэрхэг үзэлтэй, эсэргүүцэл дээр тулгуурласан бөгөөд өөрийн гэсэн хөгжлийн концепц байхгүй шахам. Сонгуулийн үеэр амь ордог олон жижиг намуудын нэг битгий болчоосой гэж найдья. С.Молор-эрдэнэ мөн хэт ганцаараа зүтгэж байна. Н.Энхбаяраас туршлага авах хэрэгтэй. Хүрээлэл бий болгох хэрэгтэй. Ард түмэндээ хэт өөрийгөө үзүүлэх таниулах гээд байна. Зөв, гэхдээ ард түмнээ гол нь сонсох хэрэгтэй.Бусад намыг ч сайн мэдэхгүй юм байнаа.Үүнээс үзвэл бие даан нэр дэвшигч болон шинээр байгуулагдсан жижиг намуудад ямарч боломж байхгүй. Том нам л дагаж их мөнгө төлбөл улс төрд орох бололцоо чинь нээгдэнэ. Дараа нь тэр төлсөн мөнгөө буцаагаад хэд дахин луйвардаад олчино. Иймэрхүү сэтгэхүй байсан цагт шударга ёсыг бүү мөрөөд. Энэ тогтолцоо хэний буруу вэ ? Монгол сонгогчид өөрсдөө буруутай…
Нийтлэлч
Улс төр судлаач М.Билэгдэмбэрэл
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6220414/902/trackback

Global dentel clinic

2012.10.16 15:10:30
*.152.167.199

mmmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
192 Монголчууд хэнд ч хэрэггүй онгоц худалдан авсанд Америкчууд гайхжээ [1] admin 2011-08-05 5246
191 Монголчууд ходоодондоо захирагдан мөхөх аюулд нэрвэгдэх нь admin 2011-08-03 5240
190 КАРА хамтлаг- будаггүй зураг "Хэн нь хэн бэ?" admin 2011-09-22 5229
189 Apple-г үүсгэн байгуулагч - Стив Жобс таалал төгслөө admin 2011-10-06 5224
188 Есдүгээр ангийн хүүхэд архи хэтрүүлэн уугаад амиа алджээ admin 2011-12-06 5209
187 13инч бэлхүүстэй загвар өмсөгч admin 2011-09-07 5172
186 Гялгар уут хэрэглэхийг хориглосон захирамж бас л.. замхрах вий admin 2011-10-10 5166
185 Ажлын цаг ихтэй, амралтгүй орон admin 2011-07-12 5162
184 Монголбанкнаас залруулга гаргав admin 2012-01-03 5159
183 Хятад тарвас химийн бордоо ийм л аймаар даа [1] admin 2011-10-10 5150
182 Конго улс замын хөдөлгөөний асуудлаа ингэж шийджээ Newstogs 2014-02-12 5147
181 Усны алергитэй хүн байдаг гэвэл та итгэх хүү? file ADVertisement 2011-06-15 5147
180 Асрагч эмэгтэй, хүүхдүүдийн нүүр, хүзүүг хутгаар хэрчжээ admin 2011-08-30 5138
179 “Apple”- ийн захирлаар 61 настай хүн сонгогдлоо [2] admin 2011-11-17 5134
178 Хоёр Солонгос дээд хэмжээний хэлэлцээрийг харилцан зөвшөөрөв Newstogs 2014-02-12 5113
177 Ким Чен Ирийн ууган хүүгийн амь насанд халдах гэсэн тагнуулчийг баривчлав Levi`s 2012-12-06 5113
176 Японд салалтын ёслол моодонд оржээ admin 2011-11-14 5095
175 Жирэмсэн байсан ч Бейонси өндөр өсгийтөөс салаагүй admin 2011-11-11 5087
174 Умард Солонгос одоо дунд тусгалын пуужин харваж эхэллээ Levi`s 2014-03-26 5046
» Монголын намуудын типологи [1] admin 2012-06-05 5046
172 "Улаанбаатараас Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо" admin 2011-11-22 5045
171 Солонгосын урлагийн ертөнц - Күон Ри Сэ file [1] admin 2011-06-16 5042
170 МОНГОЛ УЛС- ХАЯГДСАН ДИВААЖИН [1] admin 2011-08-29 5035
169 Сар шинэдээ сайхан шинэлээрэй Levi`s 2014-01-31 5030
168 Солонгос жүжигчинд 100тэрбум долларын бэлэглэжээ admin 2011-06-29 5020
167 Хөх толбоны учир admin 2011-07-22 5015
166 БИЕИЙН ЖИНГЭЭ БИШ ХАЛУУНЫГ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ admin 2011-06-24 5008
165 Банк, санхүүгийн орчин тогтвортой болно admin 2011-11-22 4999
164 ПОП ОД "ЛЭЙДИ ГАГА" ХАМГИЙН ДОТНЫ НАЙЗ НЬ СОЛОНГОС admin 2011-07-11 4992
163 20.30настангууд Пак Вон Сүн-г сонгосон 10 шалтгаан admin 2011-10-27 4980
162 8.27нд Монголд хүчтэй газар хөдлөлт болжээ admin 2011-08-29 4976
161 Лэди Гага хүйсээ солин гайхшруулжээ admin 2011-08-30 4974
160 Насанд хүрснийхээ ойгоор нас баржээ. admin 2011-10-13 4973
159 MУИС төлбөрөө 30% нэмэхээр боллоо admin 2011-08-01 4966
158 Хоёр Солонгос эвтэй байхаар боллоо Levi`s 2014-02-06 4962
157 Тоглоомын талбайг ингэж л хиймээрсэн дээ [4] admin 2011-08-24 4956
156 “Давхар дээлт”-нүүдээс дутахгүй Төрийн нарийнууд Levi`s 2014-05-07 4953
155 Хүний хөгжил сангийн сая төгрөгөө орон сууцны урьдчилгаанд өгч болно admin 2011-09-15 4934
154 Хорт хавдар үүсгэдэг буруу зуршлууд admin 2011-09-15 4921
153 Дайны үеэр салсан гэр бүлийнхнийг уулзуулах тухай хоёр Солонгос ярьж эхэллээ Levi`s 2014-02-06 4902
152 Оросын шилдэг хоккейчид онгоцны ослоор нас нөгчив admin 2011-09-08 4894
151 МИАТ нэмэлт нислэг зөвшөөрөгдлөө [1] admin 2011-07-06 4892
150 ГАР УТАС ХОРТ ХАВДАР , ТАРХИНЫ ӨВЧИН ҮҮСГЭНЭ admin 2011-06-15 4888
149 Тайваны хуурамч СунеШидэ хамтлаг admin 2011-11-14 4885
148 Цэцэрлэгт унтаж байсан тэнүүлчин - тэрбумтан admin 2011-09-22 4885
배너신청
자생병원

배너신청