Бичлэгийн тоо 372
Японы алдарт рок хамтлаг болох X-Japan хамтлагийн бэйс гитарчин байсан Тайжи нас баржээ.
Өнгөрөгч 11ний өдөр Сайпан явах онгоцонд суусан тэрээр онгоцны зорчигч болон үйлчлэгчтэй зөрчилдсөн бөгөөд тус хэрэгээс болж Сайпаны цагдаагийн газар танхайн хэргээр баривчлагдан шалгагджээ. Түр саатуулагдаж байхдаа орны дэвсгэрийг ашиглан амиа хорлохыг завдаж улмаар эмнэлэгт хүргэгдсэн боловч нас баржээ.
Энэхүү мэдээг сонссон фэнүүд нь “бас нэгэн од халин одлоо” хэмээн харуусч байна.
Тайжи нь 1986 онд байгуулагдсан x-japan хамтлагийн бэйс гитарчин байсан бөгөөд хамтлагийн дотоодын зөрчилдөөнөөс болж 1992он хамтлагаасаа гарсан боловч 2010оны аялан тоглолтод оролцон тус хамтлагийн гол гишүүн болохоо харуулж чадсан, Японы алдарт од байсан юм байна.