Бичлэгийн тоо 33

Top news

Уншсан 26688 vote 0 2008.07.03 12:22:22
Э.Халиунболд Азийн аварга боллоо
Ираны Тегеран хотноо бартаат замын мотоциклийн Азийн аварга шалгаруулах III шатны уралдаан боллоо. 125 см3 ангилалд 12 орны 21 мотоциклчин хоёр гараанд уралдахад Монголын Э.Халиунболд хол тасархай түрүүлж, Азийн аварга цол хүртэв.
Тэрбээр Иранаас ОХУ-ын Ангарскт өчигдөр хүрэлцэн ирж олон улсын тэмцээнд хурд сорьсон аж. Азийн анхны аварга Э.Халиунболдыг түүний аав, нэрт мотоциклч Ш.Эрдэнэбилэг, ОУХМ Д.Очирсүх нар дасгалжуулдаг юм.
P.S: Э.Халиунболд Ангарскийн уралдаанд ангилалдаа V байр эзэлжээ.

Эмэгтэй бөхчүүд хос мөнгөтэй
Азербайжаны нийслэл Бакуд FILA-гийн “Алтан гранпри” тэмцээний финал явагдаж байна. Өмнөх хоёр шатны шилдэг найман бөх урилгаар оролцож буй уг тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд манай ОУХМ Б.Одончимэг (63 кг), О.Бурмаа (72 кг) нар мөнгөн медаль хүртжээ. 63 кг-д зургаан бөх хүч сорьсон бөгөөд Б.Одончимэг эхний тойрогт гоц мөргөв. Улмаар Украины Г.Василенког гурван үед (5:2, 0:1, 3:2) оноогоор ялж, ОХУ-ын Л.Волосовад гурван үед (1:0, 0:3, 0:3) ялагдсан байна.
72 кг-д таван бөх зодоглосон тул тойргоор барилдуулжээ. О.Бурмаа ОХУ-ын А.Стародубцеваг эхний үед цэвэр, Азербайжаны Д.Ивановаг хоёр үед 1:0, 2:0 оноогоор ялж, дэлхийн хошой аварга Болгарын С.Златевад 0:1, 0:1, Азербайжаны З.Гурбанхажиевад гурван үед 0:1, 1:0, 1:1 оноогоор дийлдөн мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээний дүнг PDF 4-р нүүрээс үзнэ үү.

Залуу бөхчүүд Катарыг зорив
Долдугаар сарын 4-6-нд Катарт Азийн залуучуудын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болох гэж байна. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр (“Алдар” спорт хороо), спортын мастер Ц.Баярсайхан (Дархан) нарын удирдлага дор манай залуу бөхчүүд өчигдөр Персийн буланг зорилоо.
Багийн бүрэлдэхүүнийг танилцуулвал:
Эрэгтэй. 50 кг-Б.Батсүх (Дархан), 55 кг-Д.Цогтбаатар (Алдар), 60 кг-Э.Эрдэнэбаяр, 66 кг-П.Өнөрбат, 74 кг-М.Батмөнх, 84 кг-Н.Цэрэнчунт (бүгд Дархан), 96-кг Г.Ганням (Тэмүүжин) Эмэгтэй. 44 кг-Э.Нарангэрэл, 48 кг-Б.Даваасүрэн (хоёул “Хангарьд”), 51 кг-Д.Отгонцэцэг (Дархан), 55 кг-Э.Цэвэгмэд (Алдар), 59 кг-С.Батцэцэг (Замчин), 63 кг-Б.Баярзаяа (Дархан), 67 кг-О.Насанбурмаа (Женко), 72 кг-Д.Мөнхтуяа (Алдар).

Б.Урантунгалаг олимпийн эрхэнд ойртсон ч...
“Бээжин-2008” олимпийн эрх олгох байт харвааны тэмцээн Францын Бое хотноо энэ сарын 26-28-нд болж өндөрлөлөө. Тэмцээнд эмэгтэй 48, эрэгтэй 73 тамирчин онч сорив. 70 метрээс хоёр удаа харвах харваанд эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Урантунгалаг 626 оноогоор хоёрдугаар байр эзлэв. Түүний өмнө Испанийн Битрис Габреро 630 оноогоор тэргүүлсэн юм. Б.Урантунгалаг цаашдын харваанд Молдавын Екатерина Бюлигаг 99:93, Ираны Хейдари Хоуматыг 102:96-гаар ялж, шилдэг наймд шалгарсан. Олимпийн эрхийн төлөө тэрбээр Киприйн Елена Мосиковтой таарч 102:98-аар ялагдав. Хэрэв түүнийг  ялсан бол манай тамирчин олимпийн эрх авах байлаа.

Тус тэмцээнд ОУХМ Ж.Гантөгс 70 метрээс хоёр удаа харвах харваанд 640 оноогоор есдүгээр байрт оров. Улмаар тэрбээр Алжирын Боуслах Мондхирийг 103:101, Ирландын Кейд Хэнлоныг 105:102-оор ялсан ч Казахстаны Артем Ганкинд 102:98-аар  дийлдсэнээр XII байр эзэлжээ.

Боксчид Европоос ганзага дүүрэн ирлээ
Боксын шигшээ багийн тамирчид Европт болсон олон улсын тэмцээнүүдэд хүч сориод эх орондоо ирлээ. Эхлээд Чехт болсон уламжлалт тэмцээнд манай дөрвөн тамирчин (Л.Зоригтбаатар 54 кг, Д.Отгондалай 60 кг, Л.Шинэтулга 64 кг, М.Нандин-Эрдэнэ 69 кг) нар дасгалжуулагч Б.Батсүрэн, шүүгч Ц.Нандигжав нарын хамт оролцжээ. Кубын I шигшээ оролцсон тус тэмцээнээс М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. Харин дараа нь Германы “Химийн цом” тэмцээнд дээрх бүрэлдэхүүнээр хүч сориход Д.Отгондалай мөнгө, Л.Зоригтбаатар, Л.Шинэтулга нар хүрэл медаль хүртжээ.
Энэ үед манай зарим тамирчин Улаан-Үдэд болсон тэмцээнд хүч сорьж, гурван алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй зургаа, эмэгтэй таван боксчин тус тэмцээнд оролцсон ба эрчүүдээс Б.Түвшинбат алт, Э.Идэрхүү, Т.Чулуунтөмөр мөнгө, Н.Шинэбаяр, А.Бат-Очир хүрэл хүртсэн бол эмэгтэйчүүдээс М.Нандинцэцэг, Ц.Цэрэнчимэг алт, Т.Болортуяа, М.Гүндэгмаа мөнгө, О.Сувд-Эрдэнэ хүрэл медаль авсан сайхан амжилт үзүүлжээ. Шигшээ багийн тамирчид өдгөө Эрдэнэтэд олимпийн үндсэн бэлтгэлээ базааж байгаа бөгөөд долдугаар сарын 6-нд хотод ирэх аж. Харин эрх авсан дөрвөн тамирчин долдугаар сарын 8-14-нд Украинд болох олон улсын тэмцээнд оролцох юм. Гэвч зардал мөнгөнөөс шалтгаалаад манай шүүгчид Украин руу явж чадахгүйд хүрчээ. Түүнчлэн долдугаар сарын 24-27-нд Улаанбаатар хотноо болох МОБХ-ны 60 жилийн ойн нэрэмжит олон улсын тэмцээнд хүч сорьсноор олимпийн бэлтгэл үндсэндээ хангагдах аж.
profile

www.mglclub.com Administrator

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан

Х.Энхдэлгэр Универсиадын аварга боллоо

  • Levi`s
  • 2013-07-11
  • Уншсан 1094

Хакухо 25 дахиа түрүүлж, Асашёорюүтэй эн зэрэгцлээ [1]

  • Levi`s
  • 2013-05-27
  • Уншсан 1198

Л.Месси покер, К.Рональдо хет трик хийлээ [1]

  • Levi`s
  • 2013-01-29
  • Уншсан 1525

Харумафүжи дээд зиндаанд тав дахиа түрүүллээ

  • Levi`s
  • 2013-01-28
  • Уншсан 1334

10.2 таслав...▶◀ Монголчууд та бүхэн талийгаач Ганцэцэгт эмгэнэл илэрхийлнэ үү! 9.30hvrtel ID davhardsan ch hamaagvi [109]

  • admin
  • 2010-09-17
  • Уншсан 49863

FIFA ДАШТ-д оролцсон багуудын чансааг гаргажээ

  • Levi`s
  • 2010-07-14
  • Уншсан 10255

Улсын заан Б.Ганбат түрүүллээ [1]

  • Levi`s
  • 2010-07-13
  • Уншсан 11699

Х.Цагаанбаатар алтан медалийнхаа тоог дахин нэгээр нэмлээ [1]

  • Levi`s
  • 2010-02-22
  • Уншсан 13942

МОНГОЛЫН БОКСЫН ТVVХЭНД ШИНЭ АЛТАН ХУУДАС НЭЭГДЛЭЭ [2]

  • Levi`s
  • 2009-09-14
  • Уншсан 18305

Х.Цагаанбаатар анх удаа ДАШТ-аас алтан медалийг эх орондоо авчирлаа file [1]

  • Levi`s
  • 2009-08-27
  • Уншсан 20098

Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~

  • ~TeNgiS~
  • 2009-07-01
  • Уншсан 20409

Оюутны Их наадмыг шилдэг тамирчид чимж байна

  • admin
  • 2009-02-20
  • Уншсан 21853

Монгол хөвгүүдийн хэн нь түрүүлэх бол? [1]

  • admin
  • 2009-01-13
  • Уншсан 22145

МанЮ” 3:0 “Челси [1]

  • Levi`s
  • 2009-01-12
  • Уншсан 21786

У.Мөнх-Эрдэнэ гавьяат тамирчин болов

  • admin
  • 2008-12-31
  • Уншсан 22035

Би Б.Мөнгөнтуул эгчийн амжилтыг хоёр удаа давтсан [5]

  • admin
  • 2008-12-02
  • Уншсан 21239

Асашёорюү Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ

  • admin
  • 2008-10-21
  • Уншсан 19830

Монголын хамгийн бяцхан хип хопчин Бобиди хар тамхины хэрэгт холбогдон ах нарынхаа араас очих болоод байна

  • admin
  • 2008-10-20
  • Уншсан 22374

Хакухо Даваажаргалын хадам аав Томоёоши Вадо гэж хэн бэ? [2]

  • admin
  • 2008-10-20
  • Уншсан 23917

Хакухо аки башёг ганцаараа тэргүүлж эхэллээ [1]

  • admin
  • 2008-09-26
  • Уншсан 23883

Монголчууд анхны алтан медалиа сэргээшээс аврах үлдлээ [3]

  • admin
  • 2008-09-03
  • Уншсан 26735

Озэки Кайо: Монголчууд намайг мэддэгт нь их баярласан

  • admin
  • 2008-08-28
  • Уншсан 24961

МУГТ Э.Бадар-Ууган хүрэл медаль өвөртөллөө

  • admin
  • 2008-08-20
  • Уншсан 28654

Манай улсын хүн ам, авсан медалийн тоо, чансааг харьцуулбал долдугаарт жагсчээ

Playing Game- Gold Medal - 2008 Beijing file [7]

  • sysop5
  • 2008-08-15
  • Уншсан 26405

Gold Medal - 2008 Beijing file [2]

  • sysop5
  • 2008-08-15
  • Уншсан 26269

Бээжин-2008

  • admin
  • 2008-07-30
  • Уншсан 27122

Сахад төрийн дуулал эгшиглэж, хүрэл ихэрлэв

  • admin
  • 2008-07-08
  • Уншсан 26241

Олимпийн бамбарыг 1988 онд анх буухиалагч

  • admin
  • 2008-07-04
  • Уншсан 23310

Top news [3]

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 26688

BEIJING-2008 NEWS

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 26867

ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ~

СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ [5]

  • sysop5
  • 2008-06-29
  • Уншсан 30080
배너신청
자생병원

배너신청