Бичлэгийн тоо 33

Арлын орны мэргэжлийн сумогийн нэгдүгээр сарын Хацү башё эхэллээ. Хэдийнэ Монголчуудын спорт болоод байгаа сумогийн башёг тэсэн ядан хүлээдэг үзэгч олон бий. Энэ оны анхны башё ч олон дуулиан шуугианы дунд онцлог үйл явдлуудаар дүүрэн эхэлж байна.

Гурван башё дуусгаж чадаагүй их аварга Асашёорюү Дагвадорж гэмтлээ эдгээгээд эргэн дохё дээр гарсан, бие жижигтэй ч аварга арслангуудыг айлгадаг болсон шинэ озэки Харумафүжи Бямбадорж, 12 дахь удаагаа кодобан болж байгаа озэки Кайо гээд сумо сонирхогчдын анхаарлын төвд байгаа бөхчүүдийн барилдаан энэ башёд болно.
Харин Хацү башёд хэн түрүүлэх вэ гэсэн асуултад сумо сонирхогчид өөр өөрсдийн хувилбараа хэдийнэ дэвшүүлээд эхэлсэн. Ер нь 2003 оноос их аварга Асашёорюү Дагвадорж ганцаар ёкозуна цолтой барилдаж эхэлснээс хойш монгол бөх башёгийн түрүү манлайг тоотой алдсан. Тиймдээ ч башё болгонд монгол бөх түрүүлнэ, харин аль аварга маань түрүүлэх бол гэсэн бодол, бас омогшил төрдөг болсон нь нууц биш ээ. Тэр сэтгэл ч энэ башёд үргэлжлэх биз. Гэхдээ энэ удаагийн түрүүлэх бөхчүүдийн тоонд шинэ озэки Харумафүжи Бямбадоржийн нэр орж байна.
Өнгөрсөн 11 дүгээр сард их аварга Хакухо Даваажаргалтай аваргын төлөө нэмэлт барилдаан хийж ялагдаж байсан түүний хувьд түрүүлэх бөхчүүдийн тоонд зүй ёсоор орж ирж байна. Цаашид ч түрүүлэх бөхчүүдийн жагсаалтад байсаар байх биз. Тиймдээ ч энэ сард гурван монгол бөхийн аль нь башёг түрүүлэх бол тэсэн таамаглал хэдийнэ ам дамжин Сумо сонирхогчдоос хальж, сумогийн багш ояката нарын дунд яригдаж байна. Яагаад заавал монгол гэж, япончууд өөрсдөө яагаад түрүүлж болохгүй гэж гэсэн асуулт гарч магадгүй байх. Тэгвэл 2006 оны нэгдүгээр сараас хойш нийт 12 башёгийн зөвхөн нэгд нь л Болгарын озэки Котоошюү түрүүлж, үлдсэн 11-ийг нь манай их аваргууд хуваагаад авчихсан гэдгийг сануулахад илүүдэх юун.
Энэ ч Япончууд Эзэн хааныхаа цомын барааг хараагүй хоёр жил болж байна гэсэн үг. Тэгээд ч өнөөдөр япон бөхчүүдийн дунд түрүүлчих магадлал өндөр сумоч бараг л алга байна шүү дээ.
Дөрвөн озэкигийн хувьд нас явчихсан, яаж качигоши хийх вэ гэдэг л гол асуудал оолчйхоод байгаа. Яахав сүүлийн үед хүчтэй байгаа Котомицүкигийн хувьд хоёр аваргын хаагуур нь ч гарч чадахгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд батлагдчихсан. Харин залуу маэгашира Гойдо, комүсүби Кисенасото нарын хувьд залуу хүмүүсийн ааг омгоор дайраад авчих боломж бий ч туршлага гээд юм юм л дутна. Тиймээс ч их аварга Асашёорюү Дагвадорж, Хакухо Даваажаргал, шинэ озэки Харумафүжи нарын нэг нь түрүүлэх магадлал өндөр байгаа юм.
Асашёорюү аваргын хувьд долоо, есдүгээр сарын башёг дуусгаж чадалгүй дундаас нь өнжиж, 11 дүгээр сарын башёг гэмтлийн улмаас бүтэн өнжсөн. Энэ хугацаандаа багагүй хэл аманд өртөж, шүүхэд хүртэл дуудагдаж мэдүүлэг өгсөн удаатай. Тийм болохоор энэ сард бэлтгэл тааруу, түрүүлэх боломж бага хэмээн ояката нар ярьж байна. Гэхдээ эхний хэдэн өдрийн барилдаанд давж чадах юм бол оарилдаан нь орж, цаашид хэвийн хэмжээндээ орж чадах эрэмбэтэй аварга гэдгийг ч тэд үнэлсэн.
Тэгвэл их аварга маань эхний барилдаанд японуудын гол итгэл найдвар болсон Кисенасатогоос даваа авч чадлаа. Сүүлийн башёнуудыг ажиглаад байхад их аварга эхний өдөр өвдөг шороодоход башёдоо төдийлөн өндөр амжилт үзүүлж чадахгүй тохиолдол нэлээд хэд гарсан. Энэ удаад эхний өдөр авсан даваа, цаашлаад тэмцээний өмнөх бэлтгэлээ ч боломжийн базаасан талаар түрүүлэх гэх газаргүйг Японы хэвлэлийнхэн бичиж байна.
Эхний өдрийн барилдааныг харахад өөрийн үндсэн барилдаанаа гаргахад түүнд болохгүй зүйлгүй шиг л харагдана лээ. Харин их аварга Хакухо Даваажаргалын хувьд Асашёорюүгийн эзгүйд их аваргын нэр төрийг хадгалж чадсан чадалтай аварга. Өнгөрсөн жилийн зургаанбашёгийн дөрөвт нь Хакухо түрүүлж, үлдсэнд нь озэки Котоошюү, Асашёорюү аварга нар түрүүлж байсан. Түүний хувьд тэмцээний өмнөх бэлтгэлийг маш сайн хийсэн хэмээн ярина лээ.
Ялангуяа шинэ озэки Харумафүжитэй хийсэн бэлтгэл нь түүхэнд тэмдэглэгдэх бэлтгэл болсон. Шинэ озэкигийн хувьд бага зэрэг жин нэмсэн харагдсан. Хакухо аваргатай хийсэн бэлтгэлийг нь харахад тун сайн байна хэмээн мэргэжилтнүүд онцолж байгаа аж.
Ямар ч байсан энэ удаагийн Хацү башёд монгол бөхчүүдийн нэг нь түрүүлэх магадлал өндөр байна.Харин хэн бэ гэдэг нь хоёр долоо хоногийн дараа тодорхой болно биз.

С.Болд

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1124253/99d/trackback

AJILKOREA

2016.04.23 20:51:42
*.223.11.194

Hihi
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан

Х.Энхдэлгэр Универсиадын аварга боллоо

  • Levi`s
  • 2013-07-11
  • Уншсан 1094

Хакухо 25 дахиа түрүүлж, Асашёорюүтэй эн зэрэгцлээ [1]

  • Levi`s
  • 2013-05-27
  • Уншсан 1198

Л.Месси покер, К.Рональдо хет трик хийлээ [1]

  • Levi`s
  • 2013-01-29
  • Уншсан 1525

Харумафүжи дээд зиндаанд тав дахиа түрүүллээ

  • Levi`s
  • 2013-01-28
  • Уншсан 1334

10.2 таслав...▶◀ Монголчууд та бүхэн талийгаач Ганцэцэгт эмгэнэл илэрхийлнэ үү! 9.30hvrtel ID davhardsan ch hamaagvi [109]

  • admin
  • 2010-09-17
  • Уншсан 49863

FIFA ДАШТ-д оролцсон багуудын чансааг гаргажээ

  • Levi`s
  • 2010-07-14
  • Уншсан 10255

Улсын заан Б.Ганбат түрүүллээ [1]

  • Levi`s
  • 2010-07-13
  • Уншсан 11699

Х.Цагаанбаатар алтан медалийнхаа тоог дахин нэгээр нэмлээ [1]

  • Levi`s
  • 2010-02-22
  • Уншсан 13942

МОНГОЛЫН БОКСЫН ТVVХЭНД ШИНЭ АЛТАН ХУУДАС НЭЭГДЛЭЭ [2]

  • Levi`s
  • 2009-09-14
  • Уншсан 18305

Х.Цагаанбаатар анх удаа ДАШТ-аас алтан медалийг эх орондоо авчирлаа file [1]

  • Levi`s
  • 2009-08-27
  • Уншсан 20098

Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~

  • ~TeNgiS~
  • 2009-07-01
  • Уншсан 20409

Оюутны Их наадмыг шилдэг тамирчид чимж байна

  • admin
  • 2009-02-20
  • Уншсан 21853

Монгол хөвгүүдийн хэн нь түрүүлэх бол? [1]

  • admin
  • 2009-01-13
  • Уншсан 22145

МанЮ” 3:0 “Челси [1]

  • Levi`s
  • 2009-01-12
  • Уншсан 21786

У.Мөнх-Эрдэнэ гавьяат тамирчин болов

  • admin
  • 2008-12-31
  • Уншсан 22035

Би Б.Мөнгөнтуул эгчийн амжилтыг хоёр удаа давтсан [5]

  • admin
  • 2008-12-02
  • Уншсан 21239

Асашёорюү Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ

  • admin
  • 2008-10-21
  • Уншсан 19830

Монголын хамгийн бяцхан хип хопчин Бобиди хар тамхины хэрэгт холбогдон ах нарынхаа араас очих болоод байна

  • admin
  • 2008-10-20
  • Уншсан 22374

Хакухо Даваажаргалын хадам аав Томоёоши Вадо гэж хэн бэ? [2]

  • admin
  • 2008-10-20
  • Уншсан 23917

Хакухо аки башёг ганцаараа тэргүүлж эхэллээ [1]

  • admin
  • 2008-09-26
  • Уншсан 23883

Монголчууд анхны алтан медалиа сэргээшээс аврах үлдлээ [3]

  • admin
  • 2008-09-03
  • Уншсан 26735

Озэки Кайо: Монголчууд намайг мэддэгт нь их баярласан

  • admin
  • 2008-08-28
  • Уншсан 24961

МУГТ Э.Бадар-Ууган хүрэл медаль өвөртөллөө

  • admin
  • 2008-08-20
  • Уншсан 28654

Манай улсын хүн ам, авсан медалийн тоо, чансааг харьцуулбал долдугаарт жагсчээ

Playing Game- Gold Medal - 2008 Beijing file [7]

  • sysop5
  • 2008-08-15
  • Уншсан 26405

Gold Medal - 2008 Beijing file [2]

  • sysop5
  • 2008-08-15
  • Уншсан 26269

Бээжин-2008

  • admin
  • 2008-07-30
  • Уншсан 27122

Сахад төрийн дуулал эгшиглэж, хүрэл ихэрлэв

  • admin
  • 2008-07-08
  • Уншсан 26241

Олимпийн бамбарыг 1988 онд анх буухиалагч

  • admin
  • 2008-07-04
  • Уншсан 23310

Top news [3]

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 26688

BEIJING-2008 NEWS

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 26867

ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ~

СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ [5]

  • sysop5
  • 2008-06-29
  • Уншсан 30080
배너신청
자생병원

배너신청