Бичлэгийн тоо 33

ОХУ-ын Казань хотноо дэлхийн оюутны 27 дахь удаагийн Универсиад наадмаас Монголын ширэн бээлийтнүүд анхны аваргаа өлгийдөн авлаа. Универсиад наадмын боксын рингэнд эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн залуу тамирчин Х.Энхдэлгэр дөнгөж сая ОХУ-ын шилдэг тамирчин Миша Алояныг ялж, аваргаар тодров. Х.Энхдэлгэр нь 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд жингийнхээ ангилалд түрүүлснээр шигшээ багт харьяалагдах болсон бөгөөд Монголын ширэн бээлийтнүүдийн амжилтыг буухиалах шинэ, залуу тамирчин юм. Тэрбээр өдгөө 18 настай. Харин түүний өрсөлдөгч Миша Алояны тухайд Лондонгийн олимпийн хүрэл медальтай, дэлхийн аваргаас алт, хүрэл медаль хүртэж байсан “архаг” тамирчин. Лондонгийн олимпийн рингэнд хагас шигшээ шатанд Монголын боксчин Н.Төгсцогттой тулалдаж, ялагдаж байсан. ОХУ-ын боксын төлөөлөл болсон шилдэг тамирчин энэ удаад нутгийнхаа рингэнд дахин Монголын тамирчны өмнө сөхөрлөө.

Энэ жилийн Универсиад Монголын боксчидын түүхэнд шинэ хуудас нэмж буй анх удаагийнх. Анх удаа Универсиадад хүч сорьж буй боксчид долоон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос ийнхүү нэг алт, таван хүрэл медаль хүртэж байна. Сануулахад, наадмын боксын тэмцээний хагас шигшээд 49 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ Узбекистаны Дусматов Хасанбоуд 3:0, 56 кг-д Э.Идэрхүү Казахстаны Рустам Рустамовт 3:0, 60 кг-д Д.Отгондалай Узбекистаны Фазлиддин Гаибназаровт 3:0, Б.Түвшинбат Узбекистаны Норматов Хуршидбект 2:1, 75 кг-д Н.Шинэбаяр Украины боксчинд 3:0 харьцаатай дийлдэж, хүрэл медалийн эзэд болсон билээ.

С.ЦЭЛМЭ

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7427822/a0d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
배너신청
자생병원

배너신청