Бичлэгийн тоо 33

Саха Якутад болж байгаа азийн хүүхдийн спортын IV их наадам нээлтээ хийж өсвөрийн бяцхан тамирчид маань тэмцээнээ эхэллээ. Сахагийн наадмын монголын баг тамирчдын салхийг сагсан бөмбөгийн шигшээ баг хагалсан байна. Тэд эхнийхээ өрсөлдөгч багт гурван үеийн турш ялагдаж байсан боловч шийдвэрлэх мөчид довтолгоогоо эрчимжүүлж цаг дуусахад 45:45-аар тэнцжээ. Ингээд шүүгч таван минутын хугацааг сунгахад манай тамирчид эрчээ алдалгүй тоглосоор 77:75-аар ялалт байгуулсан байна. Энэхүү тоглолтод багийн ахлагч нь 31 оноо авч нэлээд өндөр амжилт үзүүлжээ. Өсвөрийн тамирчид маань өмнө нь гадаадын тэмцээн уралдаанд оролцож байгаагүй бөгөөд энэ тэдний хамгийн том сорилго болж таарчээ. Тэдний дараагийн өрсөлдөгч нь азийн хүүхдийн спортын өмнөх гурван наадмын аварга Сахагийн шигшээ баг юм. Тэгвэл өнгөрөгч ням гарагт чөлөөт бөхийн төрөлд оролцсон тамирчид маань тэмцээнээ эхлүүлжээ. Тэднээс 32 кг-ийн жинд өсвөрийн тамирчин П.Эрдэнэбилэг гурван ялалтаар хүрэл медаль хүртсэн байна. Тэгвэл 46 кг-д барилдсан бяцхан тамирчин маань мөн л хүрэл медалиар энгэрээ мялааж ихэрлүүлэв. Харин барилдааны 54 кг-ийн жинд өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Хаш-Эрдэнэ дөрөв дараалан ялалт байгуулснаар аваргын анхны алтан медалийг хүртэж Монгол Улсынхаа төрийн дууллыг Сахагийн тэнгэрт мандуулсан баяртай мэдээг элэг нэгтнүүддээ дуулгалаа. Эмэгтэйчүүдийн 30 кг-ийн жинд Саха болон манай монголын бөхчүүд өрсөлдөж, Ц.Намуунцэцэг ялагдал хүлээжээ.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/492907/f40/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
배너신청
자생병원

배너신청