Бичлэгийн тоо 213

Одоо 45 настай энэ эр орчин цагийн кино урлагийн брэнд нэр. Тэрбээр өөрөө зохиолыг нь бичиж, найруулж, продюсерээр ажилласан “Галзуу ноход” киногоор гараагаа эхэлж байсан. Дараа нь “Гэмт хэргийн түүх” кино нь “Оскар” мөн Канны кино наадмын шагналыг хүртсэн. Улмаар “Жеки Браун”, “Биллийг алах”
кинонууд нь түүний амжилтыг улам бататгаж өгсөн юм. Оросын “АиФ” сонины сэтгүүлч түүн рүү утас цохисон байна.
-Байна уу. Хэн бэ? Захиалсан шар айргийг маань авчирч байна уу?
-Үгүй ээ уучлаарай. Москвагаас ярьж байна. Би танаас утсаар ярицлага авахаар тохиролцсоныг санаж байна уу?
-Өө….би бүр мартчихаж. Оройн мэнд…..танай наана чинь орой юу, өглөө юу одоо?
-Өглөө болж байна.
-Хөөх тийм эрт гэж үү. За яриагаа эхлэе. Танд 20 минутын л хугацаа өгье. Миний нойр их хүрч байна.
-Нойрыг чинь сэргээхийг хичээе. Таны сүүлчийн кино болох “Үхлийн гэрч” прокатнаас ашиг олж чадаагүй. Шүүмжлэгчид нэгэн дуугаар “Тарантиногийн алдар нэр гундаж эхэллээ” хэмээн мушилзсан. Энэ талаар таны бодол?
-/Эвшээв/ Аа надад бол хамаа алга. Ярьж л байг…би өөртөө таалагдсан киног л хийх тийм хэмжээндээ хүрсэн хүн. Ашиг олж чадаагүй гэнэ ээ? Одоо яахав дээ. Тэрэнтэй тэрэнгүй би их мөнгө хийж чадсан хүн. Холливуд гэдэг чинь яг л Гитлерийн гестапо шиг. Продюсер ивээн тэтгэгчид бүгд л киноны цагийг богиносго, гол дүрийн баатрыг илүү амьд болго, киноны үргэлжлэлийг төлөвлө гээд л олон юм яриад байсан. Гэвч надад энэ ямар хэрэгтэй юм. Мөнгө гэдэг чанарын баталгаа биш шүү дээ. Жишээлбэл, Дэвид Финчерийн “Дайчдын клуб” бас л прокатнаас ашиг олж чадаагүй шүү дээ, уг нь гайхалтай сайхан кино. Ийм кино хийхээ больсон нь харамсалтай.
-Энийг тайлбарлаж болно л доо. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар Холливуд эрсдэлээс айж байгаа учраас шинэ санааг туршиж үзэхийг хүсэхгүй байна гэж байна. Урьдын улиг болсон сэдэв, санаагаараа л кино хийж байх нь илүү амар байдаг бололтой.
-Тийм шүү, Холливуд хямралд ороод удаж байна. Улам л тэнэг болоод байх юм. Хуучин кинонуудыг хоёр гурав дахь удаагаа шинэчлэн хийгээд л, Жор нь маш амархан л даа. Май энэ 100 сая доллар, үүгээр чи гоё компьютер графиктай саин, муу талын тэмцлийн тухай нэг инээдтэй кино хийгээдэх. Киноны зохиолыг хоёр минутын дотор л сараачаад хаяна. Тэгээд л гүйцээ. Гэхдээ энэ бол миний шүүмжлэх зүйл биш гэж бодож байна. Үзэгчид л шүүх хэрэг.
-Гэтэл та болон таны кино шал өөр…?
-За яалаа гэж дээ…Би бусдад том үлгэр жишээ болж чадсан. Ердийн нэг залуу, кинонд бүх зүрх сэтгэлээсээ дуртай, ямар ч сургууль энэ тэр төгсөөгүй ч амжилттай сайн кино хийж чадаж байна. Би анх кино прокатын ажилтнаас гараагаа эхэлж байлаа. Чөлөө заваараа жүжиглэх урлаг сурахыг хичээн курс дугуйланд явдаг байлаа. Гэвч авьяасгүй гэдгээ ойлгосон. Нэг удаа би босстойгоо кафед шар айраг уугаад сууж байсан юм. Бид кино урлагийн тухай яриа үүсгэж би “одоогийн ихэнх кино ч новш болжээ” гэсэн юм. Гэтэл тэр “тэгвэл чи өөрөө кино хийгээд үз л дээ” гэдэг байгаа. Би ч чөтгөр ав, яагаад үгүй гэж бодсон юм. Тэгээд л бүх зүйл эхэлсэн дээ.
-Тэгвэл ашигтай кино хийхийн гол нууц нь юу вэ?
-Үзэгчдийг гайхшруулах. Ер нь хоёр зүйлээр л хүнийг гайхшруулж шоконд оруулж болно. Нэг нь гайхалтай зохиол, нөгөөх нь ил тод байдал. Үзэгч кино театраас гараад найз руугаа утасдаад “Хөгшөөн очиж Тарантиногийн киног үзээч, Чи өмнө нь тийм зүйл хэзээ ч үзэж байгаагүй гэдэгтэй барьсан ч алдахгүй” гэж хэлэхээр кино хийх ёстой. Би ердөө 20 мянган ам.доллараар кино хийж чадна. Ердөө хоёр хүнийг камерын өмнө суулгаад л тэдний харилцан яриаг бичээд өгчихөд болоо. Энэ яриа нь гайхмаар шоконд оруулмаар үг хэллэг байх тул үзэгчид, хүмүүс үзэх гэж гүйлдэх болно. Надад ямар ч компьютер график хэрэггүй. Энэ бүхэн бол зүгээр л урхи.
-Зодоон, буудалцаан байх уу?
-Мэдээж, хичнээн сайн харилцан яриа байгаад ч боевик жанрын кино зодоон, буудалцаангүйгээр хийгдэнэ гэж үгүй.
-Дараа нь харин шүүмжлэгчид “Тарантиногийн кинонд хэтэрхий их хүчирхийлэл явагддаг” гэж хэлнэ байх. “Галзуу ноход” киноны нээлтэн дээр үзэгчид дэлгэцэн дээрх тэр их цусыг харж чадалгүй танхимыг орхиж байсан?
-Та үнэнээр нь хэл дээ. Танд энэ аймшигтай санагддаг уу?
-Надад уу? Огт үгүй, бодит амьдралд үүнээс аймшигтай зүйл байнга тохиолддог.
-Яг тийм шүү дээ. Хүмүүс хэтэрхий нялцгар болж, эргэн тойронд нь юу болоод байгааг хардаггүй юм байх даа. Орон гэргүй ядуус, хар тамхи, мафи энэ бүгдийг харахгүй мэт дүр үзүүлж гайхалтай сайхан ертөнцөд амьдарч байна гэж бодсоор байх уу? Гэхдээ дэлгэцэн дээр аль болохоор их цус үзүүлэхдээ гол биш л дээ. Би тогтсон хэв маягт баригдах дургүй. Ингэхэд танай Орост намайг илт дуурайдаг найруулагчид бий юу?
-Байлгүй яахав. Ер нь бусдыг дуурайх нь нэг талаар амар, нөгөө талаар моод болсон шүү дээ.
-Новш гэж. Дуурайсан ч гэсэн бас ухаантай дуурайх хэрэгтэй л дээ. Хэрвээ чи дэлгэцэн дээр хэн нэгний толгойг тасалж, хөөрхөн бүсгүйн хормой доогуур хоёр буу шургуулсан бол өөрийгөө Тарантино гэж бодох хэрэггүй. Кино гэдэг чинь чөтгөр алгад, утга санаатай байх ёстой юм. Ямар нэг киноны маань дараа надаас ноён Тарантино та киногоороо юу хэлэхийг хүссэн юм гэж байнга асуудаг л даа.
-Би ч бас энэ асуултыг тавимаар байна.
-Би цуст боевик үзүүлэхийг хүсдэг. Нүд салгамааргүй, хэрцгий, бас маш утга санаа бүхий гэхдээ хатуу хэллэгтэй харилцан яриа. Цааш нь үзэгчид өөрөө л шийднэ, кинотеатрт орж миний киног үзэх үү эсвэл гараа саваад үл тоомсорлон үлдэх үү гэдгээ. Хоёулаа ингээд яриагаа дуусгая. Миний нойр хүрч байна.
-За тэгье дээ. Манай кино урлагтай та төдийлөн сайн танил биш байх л даа. Танд таалагддаг найруулагч бий юу?
-Байлгүй яахав. Тарковский. Би Оросын кино урлагтай ойр танилцахыг маш их хүсдэг л дээ. Гэхдээ Москвад очих үед надад ингэх зав ерөөсөө гардаггүй юм. Зав багатайг ч хэлэх үү, би Орост очоод хамаг цагаа хоолонд зориулдаг, түрс, блин, улаан загас….би гэртээ байхдаа долоо хоногийн турш иддэг зүйлээ, Орост очоод нэг өдрийн дотор иддэг гээд бод доо. Ингээд урлагтай ойр танилцах зав гардаггүй юм. Хоол их идэхээр идэвхи буурдаг шүү дээ.
-Сүүлчийн асуулт. Таны шинэ кинонд бас л бөөн цус байх болов уу?
-Та юу хүсээд байгаа юм. Гүзээлзгэний чанамал үзмээр байна уу? Тэгэхээр чинь би, би биш болно шүү дээ. Хэрвээ өөртөө ямар нэгэн төрх үүсгэсэн л бол тэрэндээ зохицох ёстой.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/577361/ab1/trackback

urtzam

2009.01.19 00:10:32
*.141.143.217

nairuulagch nar chutgur algadsan gaihluud!
Файл оруулах
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6963

Вон гуг дүүргийн олон улсын эргүүлийн төв

Азийн урлаг соёлыг нэг дороос

Олон улсын төв нээгдлээ file [1]

Солонгос хэлээр хэн сайн ярих вэ? тэмцээн file [2]

Томуугийн вирусээс урьдчилан сэргийлье file

Гадаад ажилчдад эрүүл мэндийн үзлэг хийсэн байна file [1]

Хичээлийн дараа улам илүү хөгжилтэй file

Төв номын санд Диброри нээгдлээ file

Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Roh Moo-hyun нь хагас сайн өдрийн өглөө хаднаас үсрэн амиа хорлoсон байна file [23]

Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа file [1]

Солонгос иргэдтэй гэрлэсэн гэр бүлийн хүүхдүүдийг их сургуульд элсүүлэн авах тухай журам гаргалаа file [2]

МОНГОЛ 281 СУРАГЧ СӨҮЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРЧ БАЙНА file [1]

  • admin
  • 2009-04-09
  • Уншсан 41626

ХОРТ ХАВДАР ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ - BABY POWDER [2]

  • admin
  • 2009-04-06
  • Уншсан 41040

Данхгар төр Ж.Бушт үр дүнгээ өгөөгүй, Б.Обамад ч өгөхгүй. Харин С.Баярт ? [1]

  • admin
  • 2009-02-20
  • Уншсан 38833

ИНТЕРНЭТ БАНК ХЭРЭГЛЭХДЭЭ АНХААРААРАЙ [1]

  • admin
  • 2009-02-12
  • Уншсан 45224

Солонгост монголчуудын нэр хүнд асар их унаж байна [13]

  • Levi`s
  • 2009-02-03
  • Уншсан 43949

Сөүлд үймээн болж, хүний амь эрсдэв [7]

  • Levi`s
  • 2009-01-23
  • Уншсан 42622

Жорж Буш: Тэд суллагдвал америкчуудыг алахаар ирнэ [2]

  • admin
  • 2009-01-20
  • Уншсан 35902

УДАХГҮЙ КОМПЬЮТЕРОО ЭВХЭЖ АВЧ ЯВАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ

  • admin
  • 2009-01-15
  • Уншсан 36922

Б.Обама Ирантай харилцах бодлогод өөрчлөлт хийнэ

  • admin
  • 2009-01-13
  • Уншсан 38400

Гадаадынхан ажилгүй болж байна

  • Levi`s
  • 2008-12-12
  • Уншсан 45522

Сөүл дэх монголчуудын амьдрал [3]

  • Levi`s
  • 2008-12-11
  • Уншсан 47961

Ж.Бушийн тухай кино арван сая ам.долларын ашиг олжээ

  • admin
  • 2008-10-21
  • Уншсан 40445

Холбооны мөрдөх товчооныхон Билл Клинтоны хатсан үрийн шингэнтэй даашинзыг нууц амрагийнх нь гэрээс олж байжээ [2]

  • admin
  • 2008-10-20
  • Уншсан 39465

Нэг сая ам.доллароор хаана, ямар байр худалдаж авах вэ file [1] [3]

  • admin
  • 2008-07-30
  • Уншсан 53605

Квентин Тарантино: Кино гэдэг чинь чөтгөр алгад, утга санаатай байх ёстой юм [1]

  • admin
  • 2008-07-30
  • Уншсан 48642

MISS UNIVERSE-2008 1-р байр Dayana Mendoza [2]

  • admin
  • 2008-07-15
  • Уншсан 64954

Асвтраличууд урт насалж байна [1]

  • admin
  • 2008-07-08
  • Уншсан 66597

Японы хиймэл арлуудын онцлог нь дандаа хогон дээр боссон [1]

  • admin
  • 2008-07-08
  • Уншсан 50753

Хилтоны барьсан байшин [1]

  • admin
  • 2008-07-04
  • Уншсан 60508

Бээжинтэй дугуй ширээний уулзалт хийнэ

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 51309

Хамгийн шударга бус сонгууль [4]

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 47916

С.Цогтбаяр: Хообий гэдэг үгийг “дон” гэж орчуулмаар [2]

  • sysop5
  • 2008-06-29
  • Уншсан 46075
배너신청
자생병원

배너신청