Бичлэгийн тоо 213

Америкийн найруулагч Оливер Стоун Ерөнхийлөгч Ж.Бушийн тухай "W" кино хийжээ.  Ердөө долоо хоногийн өмнө олны хүртээл болсон энэ бүтээл нь эхний өдрөө дөрвөн сая ам. долларын орлого оруулсан байна. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд 10.6 сая ам. долларын ашиг олжээ.  Нэрт найруулагч энэ бүтээлдээ Жорж Бушийг Йелийн их сургуулийн оюутан байх үеэс  Ерөнхийлөгчөөр сонгогдон хэрхэн ажиллаж байгааг харуулсан байна. Хэдхэн хоногийн дараа  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд болох гэж байгаа энэ үед шинэ бүтээл үзэгч олны хүртээл болгосон нь санамсаргүй хэрэг биш бололтой.  Найруулагч Оливер Стоуны ярьснаар тэрбээр киног зөвхөн баримт дээр тулгуурлан хийхийг хичээжээ.

Түүнээс яагаад заавал  АНУ-ын Ерөнхийлөгчийн тухай кино хийх болсныг сонирхоход "Ж.Буш нь  Америкийн түүхэнд  Р.Рейган, Р.Никсон нараас илүү чухал үүрэг гүйцэтгэсэн улстөрч. Тэрбээр түүхэнд тохиосон чухал үед энэ албыг хашиж байсан" хэмээн хариулсан байна. Энэ киног бүтээхэд 30 сая ам.доллар зарцуулсан аж.
 

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/820429/71e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6963
배너신청
자생병원

배너신청