Бичлэгийн тоо 213

Шинээр Ерөнхийлөгчид сонгогдсон Б. Обама Ирантай харилцах бодлогод өөрчлөлт оруулна хэмээн мэдэгджээ.

Телевизийн сувгаар дам-жуулсан ярилцлагадаа тэрбээр “Иран бол бидний хамгийн томоохон сорилтуудын нэг юм” гэжээ. Б.Обама Иран улс Ливаны Шийт гаралтай Хезболлах намд дэмжлэг үзүүлж буй болон цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж буйд ихээхэн санаа зовниж байгаагаа мэдэгджээ.
Олон асуудлыг хөндсөн уг ярилцлагадаа тэрбээр Ойрх Дорнод дахь мөргөлдөөнийг зохицуулах тусгай баг бүрдүүлэн ажиллах тухай ярьсан байна. Мөн ЖЬушийнзасагзахиргааны үед үйлдэгдсэн байж болзошгүй хэргийн эсрэг мөрдлөг хийгээгүй бөгөөд Гуантанамогийн шоронг хаана гэсэн амлалтаа ч давтсан байна. Гэвч тэрхүү шийдвэр түүнийг засгийн эрх авсанаас хойш 100 хоногийн дотор хэрэгжих аж.
Одоогийн засаг захиргаа холбооны төсвөөс банкны салбарт туслахаар баталсан 700 тэрбум ам.долларыг хэрхэн зарцуулсанд Б.Обама сэтгэл дундуур байгаагаа мэдэгдсэн байна. Тиймээс өөрийнх нь томилсон Ерөнхий прокурор Ж.Бушийн захиргааныхан эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээх сэжгийг шалгах болно гэжээ.
Тэрбээр “Бид зарим нэг хүнийг дуудаж шалгах болно. Гэхдээ миний итгэл үнэмшлээр бол бид өнгөрсөн үедээ ямар алдаа гаргаснаа эргэн харж сууснаас ирээдүйд юу хийх вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь зүйтэй юм” гэжээ. Шинэ Ерөнхийлөгч өмнөх Ерөнхийлөгчийн Ираны талаар баримталж байсан бодлогыг өөрчилж лалын шашинт ертөнцөд хандахдаа илүү өргөн цар хүрээтэйгээр ажиллах болно гэдгээ хэлжээ.
“Бид шинэ арга барилтай болох болно. Бид уулзаж хэлэлцээр эхлэх хэрэгтэйг онцолж байна” гэсэн аж. Б.Обама албан үүргээ энэ сарын 20-ноос хүлээн авна. Тэрбээр харилцан хүндэттэх болон хэлэлцээр хийх хүсэл байх шаардлагтайг онцлохын зэрэщээ хамтйн наад захын хэм хэмжээг тодорхойлсон байна. Ингэхдээ шинэ захиргаа Тегерантай харилцах шинэ хандлагаа “түргэн гаргана” гэдгээ илэрхийлжээ. Харин урьд нь тэрбээр Ираны удирдлагатай уулзаж хэлэлцэхэд заавал урьчилсан нөхцөл тавина гэдгээ мэдэгдэж байжээ. Ж.Бушийн засаг захиргаа Ираныг цөмийн зэвсэг боловсруулж буй хэмээн буруутгаж, Иран цөмийн технологио зөвхөн энхий зорилгод ашиглана хэмээн мэдэгдэж байгаа юм.
Хянах оролдлого бүтэлгүйтсэн “Иран улс Хамас, Хезболлахаар дамжуулан терроризмыг экспортлоод зогсохгүй цөмийн зэвсэг бүтээж байна. Ийнхүү зэвсэглэлээр хөөцөлдөх үйл явцыг өдөөж болзошгүй энэ нөхцөлд Иран улс бол бидний өмнө тулгарч буй томоохон сорилтуудын нэг гэдгийг би сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ч мэдэгдэж байсан юм” гэжээ.
Б.Обамагийн баг ажилдаа ормощ Ойрхи Дорнодын энхийн асуудлаар өргөн цар хүрээтэйгээр ажиллаж эхлэх аж. “Одоо би баг бүрдүүлснээр нэгдүгээр сарын 20-ны өдөр гэхэд Ойрхи Дорнодын асуудлыг бүхэлд нь шууд гардан ажилахаар бэлттэж байна” гэжээ.
Эдийн засгийн хувьд тэрбээр конгрессээс баталсан эхний 355 тэрбум ам.долларыг хэрхэн зарцуулсанд сэтгэл дундуур байна. Тэрбээр “Тэрхүү мөнгө хаашаа орсныг хянаагүйг бид энэ долоо хоногт гарсан тайлангаас олж мэдлээ” гэжээ.

Д.Мөнхболд

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1124288/698/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6963
배너신청
자생병원

배너신청