Бичлэгийн тоо 213

Дэлхий нийтийг шуугиулсан АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны нууц амрагийн паянг “Секс скандал” дэлгэж байна
1973 онд Йельскийн их сургуулийн хууль зүйн факультетыг төгсөн, 1976 оны сүүл хүртэл Арканзас мужийн хууль зүйн их сургуульд багшилж байсан. Уильям ангийнхаа Хиллари Родэмтэй гэр бүл болжээ. 1980 онд Билл, Хиллари нар Челси хэмээх бяцхан охинтой болж, 1976 онд Клинтон Арканзас мужийн ерөнхий прокуророор дэвшсэн байна. Ийнхүү дэвшлийн гараагаа эхэлсэн тэрээр 1978, 1982 онуудад мужийн амбан захирагчаар сонгогдож 1992 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж, Америк орны удирдагч болсон юм. Клинтоны засаглал амжилт, азгүйдлээр дүүрэн байсан бөгөөд ижил хүйстэн эрчүүдийг армид алба хаалгах санаа нь хад мөргөж, эхнэрийнх нь удирдаж байсан эрүүл мэндийн салбарт хийсэн шинэчлэл нь бүтэлгүйтсэн юм. Гэхдээ түүний засаглал дандаа бүтэлгүйтэж байсан уу гэвэл бас үгүй. Клинтон хойд Америктай чөлөөт худалдааны болон Балканы хойгийн зөрчилдөөнийг зохицуулах энхийн гэрээг амжилттай байгуулж, АНУ-ын төсвийн алдагдлыг нөхөж, инфляци, ажилгүйдлийн түвшинг эрс бууруулж чадсан гавьяатай нэгэн. Гэхдээ түүнийг эр хүний мөн чанар нь дийлж, улс төрийн карьеэр төгсгөл болсон юм. Дэлхийн шилдэг удирдагчийн нэг Билл Клинтоныг улс төрөөс арчсан хүн хэн бэ?

Клинтоны туслахууд таалах эмэгтэйг нь олзолдог байв

Билл Клинтоны эхнэрээ хуурсан амрагийн явдлууд нь 1974 оноос эхлэлтэй гэдэг. Тэрээр Йельскийн хууль зүйн коллежид сурч байхдаа ирээдүйн эхнэр Хилларитайгаа танилцжээ. Тухайн үед Клинтоныг Арканзас мужийн амбан захирагчаар сонгох сонгуулийн компанит ажлыг хатагтай Хиллари гардан зохион байгуулж байхаД Билл суртал ухуулагч нэгэн эмэгтэйтэйгээ энгэр зөрүүлсэн нь “The sun” сонины тэргүүн нүүрэнд “Ардчилсан намаас нэр дэвшигч Билл Клинтон эхнэрээ хатагтай араар нь тавьжээ гэсэн гарчигтайгаар хэвлэгдэж дуулиан тарьжээ. Сонинд нийтлэгдснээр: Клинтонтой унтсан эмэгтэичүүдийн жагсаалт “тавын” тоогоор хэмжигдэхээ больсон бөгөөд Арканзас мужийн Little Rock шөнийн клубт дуулдаг байсан Женифер Флауэрс хүртэл тэдний нэг гэсэн байжээ. Даарин дээр давс гэгчээр ямар ч эрийг өмнөө сөхрүүлж чадахуйц сайхан төрхтэй Флауэрс “Би 12 жилийн туршид Клинтоны нууц амраг нь байсан ” хэмээн мэдэгдэж байсан гэдэг. Тэрхүү мэдэгдлээс нь болоод Английн нэгэн сонин Флауэрсыг “Америкийн хамгийн аюултай эмэгтэйгээр” нэрлэж байсан удаатай. Клинтоны ор хөнжлийн дуулиан түүнийг ялалт байгуулснаас нь хойш бага багаар мартагдсаар намжсан ч 1992 онд Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсноо олон нийтэд мэдэгдэж шар сонинууд түүний хувийн амьдралтаи холбоотой мэдээллийн эрэлд гарцгаасан юм. Тэд хамгийн түрүүнд Флауэрсийг илрүүлэн ихээхэн хэмжээний мөнгө амлаж долоо хоног тутмын “Star” сонинд ор хөнжлийнх нь нарийн нандин бүхнийг дэлгэсэн ярилцлагыг нийтэлжээ. Тэрхүү ярилцлаганд “Би Клинтонтой 1977 оны намар анх танилцаад 1978 оны хоёрдугаар сард үр хөндүүлсэн. Тэр үед би телевизд сурвалжлагч, харин Билл мужийн прокурор байсан юм. Надад энэ бүгдийг ярих хэцүү л байна. Гэхдээ би Биллийг цаашид эхнэр, охиноо хэн хүнээс илүү хайрлаасай гэж хүсэж байна ” гэжээ. Харин түүний ээж Мэри Херст нь: “Миний охин Билл Клйнтоноос жирэмсэлж хүүхдээ аргагүйн эрхэнд авахуулснаа надад ярьсан” гэжээ. Клинтон тэдний яриаг баталж CNN сувгийн “60 минут” нэвтрүүлэгт оролцож байхдаа эхнэр Хилларигийнхаа нүдэн дээр “бидний хооронд асуудлууд байсаан, гэхдээ тэр бүгд одоо ард хоцорсон “гэж хэлтэл сэтгүүлч “уучлаарай асуудлууд гэдэг үгээ та тодруулаач” гэтэл хатагтай Хиллари өмнөөс нь “гэр бүлтэй хүмүүс энэ юу болохыг мэднэ” хэмээн сахилгагүй нөхрөө аварч байжээ. Гэхдээ улс төр гэдэг хатуу тоглоом Клинтоныг ингээд зүгээр орхичихсонгүй. Түүний марихуан татдаг байсныг илрүүлж, Арканзас мужийн амбан захирагч байхад нь 12 жил хамгаалж байсан тусгай албаны агентууд нь түүнийг ажлынхаа байран дээр элдэв охид хүүхнүүдтэй загас наадуулдаг байсныг олонд дэлгэж орхисон юм. Клинтон хэвлэлийнхний анхаарлыг ор хөнжлийн асуудлаасаа холдуулж, улс орондоо нүүрлээд байсан эдийн засгийн хямралд хандуулахыг хичээсэн ч Флауэрсээс “жишээ авсан ” түүний нууц амрагууд ар араасаа шар сонинд сенсаци тарьсан мэдэгдлүүдийг өгч түүнийг болдоггүйгээрээ тоглосны шанг ээлж дараалан хүртээж байлаа. Клинтоны зугаагаа гаргаж байсан эмэгтэйчүүдийн дотор нэрт шүүгчийн эхнэр, мужийн сурвалжлагч, Little Rock их дэлгүүрийн худалдагч, хар арьст биеэ үнэлэгч Бобби Энн Уильям нар байсан бөгөөд Бобби Уильям нэгэн сонинд “Биллтэй 13 удаа болзохдоо би жирэмсэн болж эрлийз хүүхэд төрүүлсэн” хэмээн мэдэгдэж байжээ. Үүнээс гадна Клинтон олон нийтийн газар янз бүрийн охидтой үзэгдэж тэр ч бүү хэл янхан авч охиныхоо сургуулийн ойролцоох машины зогсоолд машиндаа сексдэж байсан нь олонд ил болж, хувь заяа нэгт эрчүүд нь гэнэн занг нь толгой сэгсэрч байв. Энэ. дуулианууд намжаагүй байтал Пола Жонс гэгч эмэгтэй цагаан ордны эзэнг мужийн амбан байхдаа өөрийнх нь бие махбодид зүй бусаар халдан нэр төрийг нь гутаан доромжилсоны төлөөс болгон 700,000 доллар нэхэмжилж дүүргийн шүүхэд гомдол гаргасан нь Америк даяар дуулиан тарьж, ерөнхийлөгч хүндхэн байдалд орсон юм. Энэ хэрэг дээд шүүхэд шилжиж, харин Пола Жонс Америк даяар алдаршиж түүний зураг People сэтгүүлийн тэргүүн нүүрэнд заларч санал асуулгаар 10 хүн тутмын ес нь энэ эмэгтэйг мэддэг болсон нь тогтоогджээ. Гэвч энэ нь асар том төөрөгдөл байсан нь нотлох баримтуудаар тогтоогдож, олон нийтийн хандлагыг бага боловч өөрчилсөн юм. Санасандаа хүрнэ гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан Жонс нэхэмжилсэн 700,000 доллараа олж авах тулд “Washington Post” сонины сэтгүүлч Майкл Айзикоффомд бүх зүйлийг нарийвчлан ийнхүү ярьжээ. Түүний хэлснээр: “1991 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 14.30 минут орчимд мужийн цагдаа Дэнифер Фергюсон намайг амбан захирагчийн люкс өрөө рүү яваад очно уу гэж хэлсэн. Би түүнээс ноён амбан намайг яах гэж дуудуулж байгаа юм бол гэж асуутал “Бүх юм зүгээрээ санаа зоволтгүй! Бид түүнд энэ үйлчилгээг байнга үзүүлдэг” гэж хэлэхийг нь сонсоод амбан захирагч надад ямар нэг ажил даалгах гэж байна даа л гэж бодсон. Өрөөнд ортол тэр ганцаараа сууж байсан бөгөөд миний үсний засалтыг магтан, намайг өөртөө оиртуулан гуяны завсраар гараа дээш явуулахаар нь би хойш холдон “Эрхэм ээ та яаж байнаа” гэж асуухад тэр буйдан дээр сууж өмдөө доош шувтлаад “үүнийг үнс” гэсэн. Би айж цочсондоо ” таны бодож байгаа шиг эмэгтэй би бишээ” гэтэл “за за ойлголоо, чамайг дургүй байхад би хүчилмээргүй байна. Одоо харин яв! Энд болсон явдлын талаар амаа үдэж яваарай” гээд өмдөө татсан гэжээ. Үүнийг нийтэлсэн сэтгүүлч ноён Ерөнхийлөгчийг үнэхээр алдарт Донжуан шиг хүүхэмсэг эр үү гэдгийг тодруулахын тулд нэмэлт баримт нотолгоо хайсны эцэст Клинтонтой холбоотой байсан хэд хэдэн эмэгтэйчүүдийг олжээ.

Бүхнийг балласан гайтай даашинз

Клинтон өөрийнх нь эсрэг мэдүүлсэн бүх эмэгтэйчүүдийн мэдээллийг няцаадгаараа няцааж гүрийсээр л байлаа. Гэвч олон хавар нэгэндээ гэгчээр нэг л өдөр цагаан ордны Моника Левински гэгч залуу бүсгүйтэй амрагийн холбоотой байсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдож, тэр хоёр гараа өргөн бууж өгөхөөс өөр аргагүй болсон юм. Моника цуг ажилладаг Линда Триппдээ Ерөнхийлөгчтэй сексийн харилцаатай байдгаа хэлжээ. Байдал улам лавширч Моника гэртээ байхдаа Линда руу хэдэн цагаар залгаж бүх зүйлээ нуулгүй ярьдаг болсон байна. Харин Линда Моникагийн утсаар ярьсан бүх яриаг бичиж аваад зогсохгүй Клинтоны амрагтаа автомат хариулагчид үлдээсэн дуут мессежүүдийг хувцасныхаа дотуур нуусан дуу хураагууртаа бичиж авсан байж. Үүнийг мэдсэн Холбооны мөрдөх товчооныхон Моникагийн гэрт нэгжлэг хийж Клинтоны хатсан үрийн шингэнтэй даашинзыг олзолсон байна. Гай газар доороос гэгчээр Моника өнөөх Линдадаа “Клинтон бид хоёр 20 удаа нохой мордох байрлалаар секс хийсэн. Тэр нэг удаа миний даашинзан дээр үрийн шингэнээ дусаачихсан. Ерөнхийлөгчийн үрийн шингэнийг хайрлаад даашинзаа одоо хүртэл угаадагтүй хадгалдаг” хэмээн ярьсан нь холбооны мөрдөх товчооныхонд өгөөш болсон юм. Хэтэрхий өндрөө авсан энэ хэрэгт холбогдуулан 1998 оны 1-р сарын 17-нд ноён Клинтон АНУ-ын дээд шүүхэд мэдүүлэг өгсөн бөгөөд худал мэдүүлэг өгөхгүй хэмээн тангараглаж Пола Жонсын өмгөөлөгчдийн “Та Моника Левинскитэй амрагийн холбоотой юу?” гэсэн асуултанд сурсан зангаараа үгүй хэмээн хариулжээ. Моника ч мөн ‘”үгүй” гэж баталтал хайрт найз Линдагийнх нь нууц бичлэгүүд тэднийг ёстой нэг хөдлөх газар, хэлэх үггүй болгосон байна. 17 кассетын нэг дээр Клинтом ”Бидний харилцааг нотлох ямар ч баримт байхгүй учраас энэ мэдээллийг няцаагаад бай” хэмээн Моникад хэлж байсныг энэ үеэр дэлгэсэн байна. Энэ баримт нь Клинтоныг улс орныхоо хууль цаазыг уландаа гишгэн, шүүхэд худал мэдүүлэг өгөөд зогсохгүй Моника Левинскиг ч энэ хэрэгтээ уруу татсан гэх шинэ дуулианы эхлэл болсон юм. Нөхрийнхөө энэ мэт явдлуудыг харж суусан Хиллари Клинтон нөхрөө Ерөнхийлөгчийн суудадд нь хэвээр үлдээхийн тулд “Миний нөхрийн эсрэг мэдүүлсэн мэдээллүүд бүгд худал. Хайрлаж, бахархаж явдаг эр нөхрийг минь элдэв хүүхнүүдтэй нэр холбогдуулж байгаа нь түүнийг унагах гэсэн санаатай үйлдэл” хэмээн мэдэгдэж байжээ. Харин хэргийн эзэн хэнгэргийн дохиур ноён Ерөнхийлөгч ард түмнээоэ уучлал гуйснаар энэ дуулиан өндөрлөсөн бөгөөд, өнөө хэр нь түүний хүүхэмсүү зан засраагүй талаар дэлхийн хэвлэл мэдээллүүд шуугисаар байна.

Бэлтгэсэн М.Номин-Эрдэнэ

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/818247/7f9/trackback

profile

jaalhuu

2008.10.21 10:07:04
*.148.169.113

Ta nar www.sonin.mn derees medee huulj tavihaa bolioch...icheech......Uursduu medeegee olood computereer shiveed tavij chadahgui bnuu??? Ene medee ali deer ued www.sonin.mn deer tavigdsan medee shd...Gants ene ch bish er ni buh medee chin.....Onigootoi yum....
profile

tsidas

2009.02.02 00:52:20
*.108.165.124

huulsan bsandaa ch yadiin bi law sonin.mn ruuchin orj vzehgvisdhe teren deer onigootoi bhda ch yahawde
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6962
33 Вон гуг дүүргийн олон улсын эргүүлийн төв ADVertisement 2009-06-17 31658
32 Азийн урлаг соёлыг нэг дороос ADVertisement 2009-06-17 31193
31 Олон улсын төв нээгдлээ file [1] ADVertisement 2009-06-09 33214
30 Солонгос хэлээр хэн сайн ярих вэ? тэмцээн file [2] ADVertisement 2009-06-09 34033
29 Томуугийн вирусээс урьдчилан сэргийлье file ADVertisement 2009-06-05 33740
28 Гадаад ажилчдад эрүүл мэндийн үзлэг хийсэн байна file [1] ADVertisement 2009-06-05 35662
27 Хичээлийн дараа улам илүү хөгжилтэй file ADVertisement 2009-05-31 35415
26 Төв номын санд Диброри нээгдлээ file ADVertisement 2009-05-27 37071
25 Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Roh Moo-hyun нь хагас сайн өдрийн өглөө хаднаас үсрэн амиа хорлoсон байна file [23] Munkh-munkh 2009-05-23 50217
24 Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа file [1] ADVertisement 2009-05-18 37671
23 Солонгос иргэдтэй гэрлэсэн гэр бүлийн хүүхдүүдийг их сургуульд элсүүлэн авах тухай журам гаргалаа file [2] ADVertisement 2009-05-15 57781
22 МОНГОЛ 281 СУРАГЧ СӨҮЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРЧ БАЙНА file [1] admin 2009-04-09 41626
21 ХОРТ ХАВДАР ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ - BABY POWDER [2] admin 2009-04-06 41040
20 Данхгар төр Ж.Бушт үр дүнгээ өгөөгүй, Б.Обамад ч өгөхгүй. Харин С.Баярт ? [1] admin 2009-02-20 38833
19 ИНТЕРНЭТ БАНК ХЭРЭГЛЭХДЭЭ АНХААРААРАЙ [1] admin 2009-02-12 45224
18 Солонгост монголчуудын нэр хүнд асар их унаж байна [13] Levi`s 2009-02-03 43949
17 Сөүлд үймээн болж, хүний амь эрсдэв [7] Levi`s 2009-01-23 42622
16 Жорж Буш: Тэд суллагдвал америкчуудыг алахаар ирнэ [2] admin 2009-01-20 35902
15 УДАХГҮЙ КОМПЬЮТЕРОО ЭВХЭЖ АВЧ ЯВАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ admin 2009-01-15 36922
14 Б.Обама Ирантай харилцах бодлогод өөрчлөлт хийнэ admin 2009-01-13 38400
13 Гадаадынхан ажилгүй болж байна Levi`s 2008-12-12 45522
12 Сөүл дэх монголчуудын амьдрал [3] Levi`s 2008-12-11 47961
11 Ж.Бушийн тухай кино арван сая ам.долларын ашиг олжээ admin 2008-10-21 40445
» Холбооны мөрдөх товчооныхон Билл Клинтоны хатсан үрийн шингэнтэй даашинзыг нууц амрагийнх нь гэрээс олж байжээ [2] admin 2008-10-20 39465
9 Нэг сая ам.доллароор хаана, ямар байр худалдаж авах вэ file [1] [3] admin 2008-07-30 53605
8 Квентин Тарантино: Кино гэдэг чинь чөтгөр алгад, утга санаатай байх ёстой юм [1] admin 2008-07-30 48642
7 MISS UNIVERSE-2008 1-р байр Dayana Mendoza [2] admin 2008-07-15 64954
6 Асвтраличууд урт насалж байна [1] admin 2008-07-08 66597
5 Японы хиймэл арлуудын онцлог нь дандаа хогон дээр боссон [1] admin 2008-07-08 50753
4 Хилтоны барьсан байшин [1] admin 2008-07-04 60508
3 Бээжинтэй дугуй ширээний уулзалт хийнэ admin 2008-07-03 51309
2 Хамгийн шударга бус сонгууль [4] admin 2008-07-03 47916
1 С.Цогтбаяр: Хообий гэдэг үгийг “дон” гэж орчуулмаар [2] sysop5 2008-06-29 46075
배너신청
자생병원

배너신청