|
Мисс Венесуэлла Dayana Mendoza (22) 57-р "Мисс юниверс"-ын тэргүүн байрыг эзэллээ. 14ны өглөө 8цагт Вьетнам Нажжан краун комбеншион төвд явагдсан "Мисс юниверс -2008"-д Солонгос улсыг төлөөлөн оролцсон "Мисс кореа" И Жи Сон (25) болон бусад ороны 80 миссыг ардаа орхин тэргүүн байрыг эзэлсэн байна.
Ногоон туяатай нүд, бор үстэй бөгөөд , өндөр 176.5㎝, биеийн харьцаа 33.5-23-35инчийн гунхсан бие нь түүнийг улам ч чимж байжээ. . Хувцас 4(S), гутал 7(240㎜) размер өмсдөг юм байна. 15 настайдаа 2001онд Эллит Модел интернэшнэлд шалгарч загварын ертөнцөд хөл тавьсан. Түүнээс хойш нэртэй фирмүүдийн хувцсыг өмсөн Итали, Франц, Америк, Англи, Грек, Испани, Герман, Мексик, Перу зэрэг улсуудын тайзанд загвар үзүүлж гоо үзэсгэлэнгээрээ олон улсын анхаарлыг татаж байсан байна.
Тэрээр маш тэсвэр хатуужилтай нэгэн юм байна. Венесуэлын нийслэл Каракасаас гарахдаа англиар ‘Хелло’ ‘Баи’ ‘Тэнкюу’, гэсэн гуравхан үгийг мэддэг байжээ. Одоо бол Испани хэлээр зогсохгүй англи, итали хэлээр ус цас болжээ. Түүний хобби зураг авах бөгөөд зар сурталчилгааны мэргэжилтэн болох зорилготой. Хэлэх дуртай үг нь Английн алдарт Оска Ваилд(1854~1900)-ын хэлсэн, “Өөрийнхөө чадварыг хязгаарлавал юу ч бүтээж чадахгүй”.
Dayana Mendoza 10н настайдаа гэмт хэрэгтэнд барьцаалагдаж ч үзсэн байна. Аймшигт байдлын дундаас ч гэмт хэрэгтнүүдийн сайн сайхан дүр төрхийг харахыг хичээж байжээ. Сул байдлыг ашиглан цагдаад мэдэгдэж аврагдсан байна. |
goo saihan ertuntsiig awarna vnen vg shvv