Нар, далайн цалгиа тав дахь тивийн оршин суугчдын эрүүл мэндэд тустай гэж Австралийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд үзэж байна. Тийнхүү, Квисленд муж улсад аж төрдөг эмэгтэйчүүдийн дундач нас дэлхийд хамгийн өндөр буюу 84.7 жил байна. Баруун Австрали мужийн хөдөө нутгийн эмэгтэйчүүд урт наслалтын жагсаалтад хоёрт оржээ. Мөн энэ нутгийн хотын эмэгтэйчүүд /84,4 нас/ болон Австралийн өмнөд нутгийн оршин суугч эмэгтэйчүүд тэднээс бараг дутахгүй байна. Тус орны эрчүүдийн тухайд гэвэл хамгийн өндөр наслалт Виктори муж болон Австралийн нийслэлийн нутаг дэвсгэрт / 80 нас/ бүртгэгджээ. Баруун Австрали болон Шинэ Өмнөд Уэльс мужийн эмэгтэйчүүд / 79.8 болон 79,7 нас/ дараа нь орж байна. Тус тивд 100 гарсантай настай 2800 хүн аж төрж байгаа ажээ. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар, 2055 он гэхэд энэ үзүүлэлт 78 мянгад хүрэхээр байна.
Австралид ус ямар үнэтэй вэ?
Австралид дарс уснаас хямд юм. Зах зээлд дарс-архи нийлүүлэгч эндхийн “Dan Murphy” компанийн бүх дэлгүүрт одоо “Шираза” юмуу “Шардоне” дарсыг ердөө 2 австрали доллараар /1,9 орчим ам. доллар/ худалдан авч болох нь худалдан авагчдын баярлуулж байна. Түүгээр ч барахгүй амталгааны танхимуудад хүссэн хүн бүр өөрт аятайхан санагдсан дарсыг 25 центээр /243 орчим ам. цент/ амталж болно. Үүнтэй холбогдуулан эрүүл аж төрөх ёсыг хамгаалагчид түгшүүр зарлаж, Засгийн газар ийм төрлийн бүтээгдэхүүний доод үнийг тогтоох тухай шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна. Дээрх байдал нь архи дарс уусдаг хүмүүсийн тоо олширход хүргэнэ гэж архидан согтуурахтай тэмцэх сангийн захирал Жеф Манро хэлжээ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр тус орны Засгийн газар илүү нэрд гарсан “алкопопс” мэтийн бага хатуулагтай дарсны акцизын хураамжийг хоёр дахин нэмэгдүүлсэн байна.
Гэвч илүү өндөр хатуулагтай дарс /13хувь/ үнэ болон “градусын” агууламжаар хожоотой болжээ. Харьцуулалт хийх үүднээс дурьдахад коктейль 5-9 хүртэл градусын хатуулагтай байна. “Бид хоёрхон доллараар дарс худалдахдаа архины донтой хүмүүс, түүнчлэн өсвөр насныхныг хатуу дарс ахиухан уухад турхирч байна. Юу гэвэл энэ инээд хүрмээр үнэ нь ганц нэг илүү лонхыг худалдан авахгүй байх аргагүйгээр өдөөж байна” гэж Манро онилон тэмдэглэжээ.
эрдэмтэд, судлаачдын узэж бгаагаар амьдралын хэв маяг нөлөөлдөг гэж узсэн.