Бичлэгийн тоо 213

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоос холгүйхэн 300 хиймэл арал баригдаж байна. “The World” хэмээх уг төсөл хэрэгжиж дууссаны дараа эдгээр арлыг онгоцны цонхоор эсвэл сансраас харвал яг дэлхийн карт буюу газрын зураг шиг болох юм. Анх тус улсын удирдлага гадаадын жуулчдыг олноор татахын тулд наран шарлагын талбайгаа нэмэгдүүлэхээр шийджээ. Дараа нь хиймэл арлуудыг барих санаа гарч ирсэн байна. Хэдэн жилийн дотор төсөлчид, барилгачид 500 км наран шарлагын газар барьсан ба анх 67 км байсан тапбай дээр дахин 1500 км нэмэхээр төлөвлөжээ. Хүний гараар бүтээгдсэн гайхамшигт арлуудыг тив, улс орнуудын нэрээр нэрлэжээ. Хамгийн хямд нь 15 сая доллар. Гэхдээ мөнгөтэй хүн болгон түүнийг худалдан авч чадахгүй, учир нь дэлхийн нэртэй одууд буюу ер бусын төсөл хэрэгжүүлэх хүмүүст зарж байна. Өөр нэг асар том төсөл бол “Дал модон арлууд”. Дал модны хэлбэртэй, хиймэл арлуудыг Дал модон Дейр, Жумейр, Жебель-Али хэмээн нэрлэжээ. Тус арлууд дээр таван одтой буудлууд. 8000 харш, орон сууцны хорооллууд байхаар төлөвлөжээ. Энэ жил Эмиратад Сувдан (Лулу) арал нээгдлээ. Түүнийг 10 жилийн өмнөөс барьж эхэлсэн юм. Энэ хугацаанд арал дээр асар олон мод, бут ургуулж, элсэн манхан, нуур цөөрөм ч байгуулжээ. Харин кафе, рестораны сүлжээ, хүүхдийн тоглоомын талбайг удахгүй барьж дуусгана. Ингэхэдхотын 12 газраас тус арал руу автобусаар үнэгүй зорчих гэнэ. Дэлхийн бусад оронд ч хиймэл арлууд босч байна. Италичууд Тиррений далайд таван хиймэл арал барихаар төлөвлөжээ. Тус улсын далай, тэнгисийн амралтын нийгэмлэг одоо хөрөнгө оруулагчдаа хайж байна. Бүх арлын талбай адилхан, 10000 м2, гэхдээ тус тусдаа өвөрмөц сэдэвчилсэн байх юм. Эхний арал дээр баар, диско ажиллах бол дараагийнх нь хүүхдийн тоглоомын талбай, парктай, гурав дахь нь усны гүнд шумбагчдын диваажин болон хувирч, дөрөв дэх арал дээр мөрийтэй тоглоом, казино байгуулж, тав дахийг нудистууд буюу нүцгэлэхийг сурталчлагчдад зориулагдана. Төслийн нийт өртөг 50 сая евро. Италийн Засгийн газар асар том энэ төслийг хэрэгжүүлсний дараа зочид жуулчид ихэснэ гэж найдаж байна. Катар улсад “Катарын сувд” (Pearl Qatar) хиймэл арал барьж байна. Одоо арлын 400 гектар нь бэлэн болсон. Эндхийн 15000 байшинд 40000 орчим хүн амьдарна гэж төлөвлөж байна. Арал бүхэлдээ “Wi-Fi”, “WiMax” бус байх юм. Барилгын ажил 2010 онд дуусах ч хөрөнгө оруулагчид 2007 оноос суурьшиж эхэлжээ. Японы хиймэл арлууд дандаа хогон дээр боссон, үүгээрээ онцлогтой. Японд барилга барих газар олддоггүйгээс зарим “ирээдүйн хот”-ыг хог хаядаг газар дээр барьж байна. Хогон арлуудаас хамгийн алдартай нь Одайба. Зургаан хиймэл арлыг анх XIX зууны дундуур барьж эхэлжээ. Арлуудын эргэн тойрны булан тохойг үйлдвэрлэлийн хог новш, элдэв хаягдал чихсэн шуудай, уутаар дүүргэн дахин шинэ газар үүсгэдэг. Одайба арал дээр Токиогийн хамгийн романтик түүхэн дурсгалт газар байдаг гэж япончууд үздэг. Эндхийн “RAINBOW BRIDGE” гүүр нэг ёсондоо нь Токиогийн нэрийн хуудас болсон. Мөн “PALETTE TOWN” парк, дэлхийн хамгийн өндөр гэгдэж байсан алсыг харагч, “Fuji TV” төв байр гээд олон сайхан газрыг тоочиж баршгүй. Гайхалтай сайхан Тэннозу арал бол бас л хиймэл, бас л хогон арал. Одоо энд нийслэлийн баячуудын ихэнх нь амьдардаг. Токиогоос 1500км газарт орших шүрэн хадан дээр япончууд 2006 оноос “арал” босгож эхэлжээ. Окино Торисима хэмээх шүрэн хад нь 1,5км өргөн, 5км урт. Тус шүрэн хад нь Хигасикозима (1,6 м2), Китакозима (6,4 м2) хэмээх жижиг, бетонон арлуудтай хиллэдэг юм байна. Одоогийн байдлаар эдгээр арал усанд автаж байгаа, хэрэв бүрмөсөн живбэл Япон улс далайн энэ хавийн газрыг эзэмших эрхээ алдана. Иймээс эрдэмтод шүрэн хадыг бэхжүүлэхээр түүн дээр З см залуу шүрүүдийг суулгажээ. Мальдивийн арлуудын хүн ам шигүү суурьшсан нийслэлийн ойролцоо Мале хэмээх хиймэл арал баригдлаа. Нийслэл хот Малед 75000 хүн амьдардаг, тус атоллын хэмжээ ердөө 1800х800м. Тус улсын удирдлага шурэн арлууд дэлхийн дулаарлын улмаас живэхээс болгоомжилж байна. Эдгээр арал Энэтхэгийн далайн түвшнээс ердөө нэг метр дээш өргөгдсөн бол хиймэл арал хоёр метр гэнэ. Түүнийг 1997 оноос барьж эхэлсэн юм. Хулхумале одоо нийслэл оршдог арлын хэмжээнд хүрсэн, ирэх 10 жилд талбай нь хоёр дахин нэмэгдэнэ. Ирээдүйд Мальдивын арлуудын хүн амын 50 хувь нь хиймэл арал дээр шилжин суурьших аж.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/492650/d89/trackback

ley

2008.07.09 17:16:08
*.7.201.114

"This is a secret article."

:
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6962
33 Вон гуг дүүргийн олон улсын эргүүлийн төв ADVertisement 2009-06-17 31658
32 Азийн урлаг соёлыг нэг дороос ADVertisement 2009-06-17 31193
31 Олон улсын төв нээгдлээ file [1] ADVertisement 2009-06-09 33214
30 Солонгос хэлээр хэн сайн ярих вэ? тэмцээн file [2] ADVertisement 2009-06-09 34033
29 Томуугийн вирусээс урьдчилан сэргийлье file ADVertisement 2009-06-05 33740
28 Гадаад ажилчдад эрүүл мэндийн үзлэг хийсэн байна file [1] ADVertisement 2009-06-05 35662
27 Хичээлийн дараа улам илүү хөгжилтэй file ADVertisement 2009-05-31 35415
26 Төв номын санд Диброри нээгдлээ file ADVertisement 2009-05-27 37071
25 Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Roh Moo-hyun нь хагас сайн өдрийн өглөө хаднаас үсрэн амиа хорлoсон байна file [23] Munkh-munkh 2009-05-23 50217
24 Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа file [1] ADVertisement 2009-05-18 37671
23 Солонгос иргэдтэй гэрлэсэн гэр бүлийн хүүхдүүдийг их сургуульд элсүүлэн авах тухай журам гаргалаа file [2] ADVertisement 2009-05-15 57781
22 МОНГОЛ 281 СУРАГЧ СӨҮЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРЧ БАЙНА file [1] admin 2009-04-09 41626
21 ХОРТ ХАВДАР ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ - BABY POWDER [2] admin 2009-04-06 41040
20 Данхгар төр Ж.Бушт үр дүнгээ өгөөгүй, Б.Обамад ч өгөхгүй. Харин С.Баярт ? [1] admin 2009-02-20 38833
19 ИНТЕРНЭТ БАНК ХЭРЭГЛЭХДЭЭ АНХААРААРАЙ [1] admin 2009-02-12 45224
18 Солонгост монголчуудын нэр хүнд асар их унаж байна [13] Levi`s 2009-02-03 43949
17 Сөүлд үймээн болж, хүний амь эрсдэв [7] Levi`s 2009-01-23 42622
16 Жорж Буш: Тэд суллагдвал америкчуудыг алахаар ирнэ [2] admin 2009-01-20 35902
15 УДАХГҮЙ КОМПЬЮТЕРОО ЭВХЭЖ АВЧ ЯВАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ admin 2009-01-15 36922
14 Б.Обама Ирантай харилцах бодлогод өөрчлөлт хийнэ admin 2009-01-13 38400
13 Гадаадынхан ажилгүй болж байна Levi`s 2008-12-12 45522
12 Сөүл дэх монголчуудын амьдрал [3] Levi`s 2008-12-11 47961
11 Ж.Бушийн тухай кино арван сая ам.долларын ашиг олжээ admin 2008-10-21 40445
10 Холбооны мөрдөх товчооныхон Билл Клинтоны хатсан үрийн шингэнтэй даашинзыг нууц амрагийнх нь гэрээс олж байжээ [2] admin 2008-10-20 39465
9 Нэг сая ам.доллароор хаана, ямар байр худалдаж авах вэ file [1] [3] admin 2008-07-30 53605
8 Квентин Тарантино: Кино гэдэг чинь чөтгөр алгад, утга санаатай байх ёстой юм [1] admin 2008-07-30 48642
7 MISS UNIVERSE-2008 1-р байр Dayana Mendoza [2] admin 2008-07-15 64954
6 Асвтраличууд урт насалж байна [1] admin 2008-07-08 66597
» Японы хиймэл арлуудын онцлог нь дандаа хогон дээр боссон [1] admin 2008-07-08 50753
4 Хилтоны барьсан байшин [1] admin 2008-07-04 60508
3 Бээжинтэй дугуй ширээний уулзалт хийнэ admin 2008-07-03 51309
2 Хамгийн шударга бус сонгууль [4] admin 2008-07-03 47916
1 С.Цогтбаяр: Хообий гэдэг үгийг “дон” гэж орчуулмаар [2] sysop5 2008-06-29 46075
배너신청
자생병원

배너신청