Бичлэгийн тоо 213

Хилтоны барьсан байшин

Уншсан 60508 vote 1 2008.07.04 09:50:18
Бэлтгэсэн Б.ЭРХЭС

Таван тивийг хамарч, 75 улсад 2.5 мянган зочид буудал, клуб, амралтын төв зэрэг бусад байгууллагыг эзэмшдэг Хилтон сүлжээний ажилчдын тоо 70 мянга хол давсан үзүүлэлттэй байна. Санхүүгийн эргэлт есөн тэрбум фунт стерлинг. Энэхүү аварга том сүлжээг байгуулсан хүн нь Конрад Хилтон юм. Зөвхөн тэр л тансаг, сайхан орчинг баячуудаас гадна нийгмийн дундаж орлоготой хүмүүст ойртуулж чадсан гавьяатай. Түүний амьдралын зам ямар байсан бол? Энэ талаар сонирхоё.


Төрөлхийн авьяас
1887 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг "Хилтоныхны зул сар" гэж нэрлэж болно. Яг энэ өдөр Нью-Мексико мужид Август, Мари нарын гэр бүлд тэдний найм дахь хүүхэд Конрад Николсон Хилтон мэндэлжээ.

1907 он тэдний гэр бүлийн хувьд санхүүгийн хямралтай үе байлаа. Август Хилтоны дэлгүүрийн орлого эрс багасч, хоол ундандаа хүртэл гар татах болов.  Эцэг, эх нь өөрийн байшингийн зарим өрөөг хүмүүст хөлслүүлэх шийдвэр гаргав. Чухам хэн анх энэ санааг гаргасныг хэн ч мэддэггүй юм. Харин байр хөлслөгчдийг 20 настай Конрад л олж ирдэг байв. Тэрбээр орой болгон гарч хүн хайх бөгөөд цэвэрхэн орчин, өдөр, оройн зоогтой дэн буудалд нэг ам.долларын хөлстэй амрахыг санал болгон явдаг байлаа. Үүний ачаар санхүүгийн хямралаас гарч чадав.

1908 онд Хилтон Нью-Мексикогийн цэргийн их сургуульд элсэн оров. Конрад уулын инженерийн мэргэжилтэй болсон ч аавдаа гэр бүлийнх нь бизнесээ эрхлэхэд нь тусалсаар байлаа.
Харин 1917 онд АНУ Дэлхийн I дайнд оролцоход Конрад сайн дураараа цэрэгт явав. 1918 онд дайн дуусах үед гэр бүлийнх нь байдал тийм ч сайнгүй болсон ажээ.  Эцэг нь автомашины ослоор нас барж, Хилтон бие даасан амьдралаа эхэлсэн байна.

Шидэт дохиур буюу зочид буудал
1919 оны долдугаар сард 31 настай Конрад Хилтон Техас мужийн Сиско хэмээх бяцхан хотод иржээ. Тэрбээр өмнөхөн нь жил хүрэхгүй хугацаанд оршин тогтносон банкаа дампууруулж хаячихаад байсан үе.  Конрадад ердөө л таван мянган ам.доллар, шинэ банк байгуулах мөрөөдөл хоёр л үлдсэн байв. Энэ л "тээштэйгээ" Хилтон бяцхан хотын Mobley зочид буудалд байрлажээ. Азгүй банкны эзэн буудлын үүдэнд сул өрөөний төлөө бараг зодолдох шахаж байгаа олон хүнийг хараад ихэд гайхав.

Харин буудлын эзэн энэ бүхнээс аль хэдийнэ залхсан байсан бөгөөд эндээс зугтахад бэлэн байжээ. "Шидэт дохиур" ч хэрэгтээ цагт, зөв газраа байж чадсан Хилтоны гарт өөрөө ороод ирэх нь тэр.
Конрадын өөрийн зочид буудалдаа хамгийн түрүүнд хийсэн зүйл нь орны тоог нэмсэн явдал. Энэ нь ч нүдээ олсон хэрэг байв. Дараа нь түүнд зочид буудлын гийчдийг өөрт ашигтай, бусдад хэрэгтэй ямар нэгэн зүйлээр сатааруулах санаа төржээ. Тэрбээр хүлээлгийн танхимыг тойруулан сонин хэвлэл, төрөл бүрийн хувцас, янз бүрийн бараа борлуулах лангуунууд байрлуулсан байна. Хожим нь Хилтон лангуу бүр өөрт нь найман  мянган ам.долларын орлого оруулдаг байсан хэмээн ярьсан байдаг.

Конрадын банк асар хурдтайгаар дампуурсаныг мэдэх найз нөхөд, гэр бүлийнхэн нь "Мобли" дахь ажил хэрэг нь ийм гайхалтай явагдана хэмээн зүүдлээ ч үгүй биз. Жилийн дараа гэхэд Хилтон Форт Ворт хотод бас нэгэн зочид буудал худалдаж авлаа. Хожим арай багавтар хоёр буудлын эзэн болж амжив. 1924 он гэхэд Хилтонд өөрийн гараар зочид буудлыг байгуулах хангалттай мөнгө төвлөрсөн байжээ.

Анхны таван од
1925 оны наймдугаар сарын 2-нд 325 өрөөтэй Dallas Hilton зочид буудлын нээлт болов. Энэ үед Хилтон Техас мужид жилд нэг буудал байгуулдаг хэмнэлд орчихоод байлаа. Ажил хэрэг нь урагштай болсоор Конрад хүүтэй болохыг мөрөөддөг болжээ. Бүр гурван хүүхдийн эцэг болно гэдэг бодол толгойноос нь салахгүй байв. 1926 онд 38 настай Конрад Хилтон гурван хүү Николас, Баррон, Эрик нарыг төрүүлж өгсөн Мэри Бэрронтай гэрлэв.
1929 он – Эдийн засгийн хямрал. Хөрөнгийн биржийн уналт. Тухайн үед Америкийн зочид буудлуудын 80 хувь нь дампуурал зарласан юм. Конрад ч эцсээ хүртэл тэмцсээр 1931 онд Hilton Hotels компанийн эрхээ алдахад хүрчээ. Энэ бол сүйрэл байлаа.

Тэгээс зургаан тэг хүртэл...
Хилтоныг дампууруулсан тэр л зүйл өөрийг нь эргээд аварчээ. Тухайн үед зочид буудал эрхлэлт тийм ч ашигтай бизнест тооцогддоггүй байв. Тиймээс Hilton Hotels компанийн шинэ эзэд Хилтонд энэ сүлжээг худалдаж авах санал тавьсан байна. Түүнийг 18 мянган ам.долларын орлоготой компанийн удирдлагаар томилов. Санхүүгийн дэмжлэг авсан Конрад өөрийн зочид буудлуудыг нэг нэгээр нь эргүүлэн авсаар байв. Гурван жилийн дараа буюу 1934 онд тэрбээр гурван зочид буудлаа эргүүлэн аваад байв. Конрад хараат бус байдлыг бүрэн дүүрэн болгох, мөн эхнэрээсээ салахаар эргэлтгүй шийдсэн байжээ. Хилтон өрсөлдөгчдийнхөө буудлуудыг ээлж дараалан худалдан авч, шинийг барьсаар хэсэг хугацаа өнгөрөв. Өрсөлдөгчдөө нугачин дарах үйлдэл нь ч үр дүнгээ өглөө.

Дэлхийн II дайн дуусахад Hilton Hotels компанийн байдал эрс сайжирсан бөгөөд 1949 онд Конрад туйлын мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон байна. Тэрбээр Нью-Йоркийн хамгийн том Waldorf-Astoria зочид буудлыг худалдаж авав. Мөн тэр ондоо өөр улс оронд анхны "Хилтон" байгуулагджээ. Энэ бол Пуэрто-Рикод байгуулагдсан 300 өрөөтэй Caribe Hilton зочид буудал юм.
1960-аад он гэхэд "Хилтон" хамгийн өндөр технологитой зочид буудлын сүлжээ болжээ. 1960-аад оны сүүлээр Конрадын мэдэлд Америк улсад 40 орчим, мөн төдий хэмжээний зочид буудал бусад оронд  байдаг байв.

1966 онд 78 настай Конрад бизнесээс хөндийрч суудлаа хүү Баррондаа шилжүүлжээ. Жилийн дараа Конрад Хилтоны "Миний зочин болооч" нэртэй дурсамж хэвлэгдсэн байна. Энэ цагаас хойш тэрбээр өөртөө сэтгэл ханасан саятаны тайван, баяр хөөрт амьдралд умбах болжээ. Жишээ нь, тэр зочид буудлын бизнесийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад лекц уншиж, өөрийн нэртэй фонд байгуулж, олон нийтийн арга хэмжээнд оролцдог болжээ. Өөд болохоосоо гурван жилийн өмнө гурав дахь удаагаа гэрлэсэн байна. Тэрбээр 1979 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр анхныхаа "Хилтон"-ыг барьж байгуулсан Далласт өөд болсон юм.

Конрад өөрийн бүх хөрөнгийг Hilton Foundation санд өвлүүлэв. Харин түүний хүү Баррон эцгийнхээ сүүлчийн хүсэлтийг няцаахад бүтэн есөн жил зарцуулж санасандаа хүрсэн юм. Тэгэхээр Америк дахь "Хилтон вант улс" одоо ч түүний гэр бүлийн мэдэлд байдаг билээ.

Хачир:
* Конрад Хилтоныг өрсөлдөгчдөө судалдаг арга барилаас нь болж enthusiastic dealmaker "урам зоригтой бизнесмэн" хэмээн нэрлэжээ. Тэрбээр зочид буудал худалдаж авахаасаа өмнө "нөхцөл байдлыг" нь биечлэн судалдаг байж. Жишээ нь, хэдэн эрэгтэй, хичнээн эмэгтэй үйлчлүүлэгч байна, буудлаас гарахдаа сэтгэл хангалуун байгаа эсэх, хүлээн авах танхим хэр уужим, тэр ч бүү хэл хонгилд хичнээн гэрэл асаж байгааг ч нарийн тодорхойлдог байжээ.

* Хилтон сүлжээний зочид буудлууд зочид гийчдээ стандартчилагдсан үйлчилгээгээрээ хүлээж авдаг байна. Конрад коньякийг тэмдэглэдэг шиг зочид буудлуудыг "од"-оор тэмдэглэдэг анхны хүмүүсийн нэг юм. Хилтоны амжилтын бас нэг хөшүүрэг нь бүх зүйлийг нарийн төлөвлөж, урьдчилан зохион байгуулсан байдаг. Үйлчлүүлэгчдийн ямар ч хүсэл санаандгүй зүйл байх ёсгүй аж. Мөн Конрад зочид буудлын бүх зүйл орлого оруулах хэрэгтэй гэж үздэг байв. Тиймээс буудлын танхим бүрт өглөөний сониноос эхлээд утас, зүү хүртэл гарын дор хэрэглэж болох зүйлс зардаг лангуу байрлуулдаг болжээ.

* Конрад Хилтоны сан жил бүр нэг сая ам.долларын шагнал гардуулдаг бөгөөд ямар ч хүн үүнд нэрээ дэвшүүлж болох аж.
profile

www.mglclub.com Administrator

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/473930/e22/trackback

urtzam

2009.01.19 00:37:28
*.141.143.217

bayrllaa  iim heregtei zuil oruulsand!   Hilton tsag ue.ee mederj uneheer .................,uur olon sonin sodon zuil oruulj bgaarai! shimten unshih bno!
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6962
33 Вон гуг дүүргийн олон улсын эргүүлийн төв ADVertisement 2009-06-17 31658
32 Азийн урлаг соёлыг нэг дороос ADVertisement 2009-06-17 31193
31 Олон улсын төв нээгдлээ file [1] ADVertisement 2009-06-09 33214
30 Солонгос хэлээр хэн сайн ярих вэ? тэмцээн file [2] ADVertisement 2009-06-09 34033
29 Томуугийн вирусээс урьдчилан сэргийлье file ADVertisement 2009-06-05 33740
28 Гадаад ажилчдад эрүүл мэндийн үзлэг хийсэн байна file [1] ADVertisement 2009-06-05 35662
27 Хичээлийн дараа улам илүү хөгжилтэй file ADVertisement 2009-05-31 35415
26 Төв номын санд Диброри нээгдлээ file ADVertisement 2009-05-27 37071
25 Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Roh Moo-hyun нь хагас сайн өдрийн өглөө хаднаас үсрэн амиа хорлoсон байна file [23] Munkh-munkh 2009-05-23 50217
24 Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа file [1] ADVertisement 2009-05-18 37671
23 Солонгос иргэдтэй гэрлэсэн гэр бүлийн хүүхдүүдийг их сургуульд элсүүлэн авах тухай журам гаргалаа file [2] ADVertisement 2009-05-15 57781
22 МОНГОЛ 281 СУРАГЧ СӨҮЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРЧ БАЙНА file [1] admin 2009-04-09 41626
21 ХОРТ ХАВДАР ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ - BABY POWDER [2] admin 2009-04-06 41040
20 Данхгар төр Ж.Бушт үр дүнгээ өгөөгүй, Б.Обамад ч өгөхгүй. Харин С.Баярт ? [1] admin 2009-02-20 38833
19 ИНТЕРНЭТ БАНК ХЭРЭГЛЭХДЭЭ АНХААРААРАЙ [1] admin 2009-02-12 45224
18 Солонгост монголчуудын нэр хүнд асар их унаж байна [13] Levi`s 2009-02-03 43949
17 Сөүлд үймээн болж, хүний амь эрсдэв [7] Levi`s 2009-01-23 42622
16 Жорж Буш: Тэд суллагдвал америкчуудыг алахаар ирнэ [2] admin 2009-01-20 35902
15 УДАХГҮЙ КОМПЬЮТЕРОО ЭВХЭЖ АВЧ ЯВАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ admin 2009-01-15 36922
14 Б.Обама Ирантай харилцах бодлогод өөрчлөлт хийнэ admin 2009-01-13 38400
13 Гадаадынхан ажилгүй болж байна Levi`s 2008-12-12 45522
12 Сөүл дэх монголчуудын амьдрал [3] Levi`s 2008-12-11 47961
11 Ж.Бушийн тухай кино арван сая ам.долларын ашиг олжээ admin 2008-10-21 40445
10 Холбооны мөрдөх товчооныхон Билл Клинтоны хатсан үрийн шингэнтэй даашинзыг нууц амрагийнх нь гэрээс олж байжээ [2] admin 2008-10-20 39465
9 Нэг сая ам.доллароор хаана, ямар байр худалдаж авах вэ file [1] [3] admin 2008-07-30 53605
8 Квентин Тарантино: Кино гэдэг чинь чөтгөр алгад, утга санаатай байх ёстой юм [1] admin 2008-07-30 48642
7 MISS UNIVERSE-2008 1-р байр Dayana Mendoza [2] admin 2008-07-15 64954
6 Асвтраличууд урт насалж байна [1] admin 2008-07-08 66597
5 Японы хиймэл арлуудын онцлог нь дандаа хогон дээр боссон [1] admin 2008-07-08 50753
» Хилтоны барьсан байшин [1] admin 2008-07-04 60508
3 Бээжинтэй дугуй ширээний уулзалт хийнэ admin 2008-07-03 51309
2 Хамгийн шударга бус сонгууль [4] admin 2008-07-03 47916
1 С.Цогтбаяр: Хообий гэдэг үгийг “дон” гэж орчуулмаар [2] sysop5 2008-06-29 46075
배너신청
자생병원

배너신청