Бичлэгийн тоо 213

-Засгийн зарлага хямралаас гарах хөшүүрэг биш-

Като Институтын судлаач Даниел Ж.Митчелийн бичсэн өгүүллийг Монголчууд бидэнд ч чухал юм болов уу хэмээн үзээд орчуулснаа та бүхэнд хүргэж байна.

Бушийн засаглалын жилүүдэд Урамшууллын хөшүүрэг гэж нэрийдсэн, Кейнсийн онолд суурилсан бодлого 2001, 2008 онд хэрэгжсэн. Энэ бодлого хүмүүсийн халаасанд улсаас мөнгө хийвэл хэрэглээний зардлыг нэмэгдүүлж улмаар эдийн засагт түлхэц өгнө гэж итгүүлж байсан юм. Кейнсист онолын эдгээр үзэгдэл нь үр дүнгээ өгөөгүй боловч зайгаа тавиагүй л байна. Обамагийн эдийн засгийн баг ч бас үүнтэй адил, гэхдээ хамаагүй том дүнтэй бодлогыг зүгтүүлж байгаа. 800 тэрбум гаруй долларын шинээр бий болгосон зарлага болон татварын хөнгөлөлтүүд нь хүүгийн зардлыг тооцвол нэг триллион доллар даваад зогсохгүй цаашид амлах амлалтуудын дөнгөж эхлэл байж ч магадгүй.

Гэвч муу юмыг улам их хийх нь өсөлтийн жор яавч биш. Маш ерөнхийгөөр хэлбэл Засгийн газрын зарлага нь эдийн засагт дарамт л болно. Зээлнэ үү, татвараар авна уу ялгаагүй энэ нь баялаг бүтээгч салбараас олсон мөнгийг л нааш цааш нь болгоно гэсэн үг юм. Цаашилбал Засгийн газрын зарлагын ихэнхи хэлбэр нь хөдөлмөр болон капиталын зүй зохисгүй хуваарилалтыг бий болгож эдийн засагт хохирол учруулдаг билээ.

Хэдийгээр эдийн засгийн үйл явцад олон хүчин зүйл нөлөөлдөг ч гэлээ засгийн газрын зарлагын сөрөг нөлөө нь өсөлтөнд нөлөөлөгч нэг хүчин зүйл мөн болохыг төрийн оролцооны түвшин өөр өөр улсуудын жишээнээс харж болно. Хонгконг гэх мэт төрийн зохицуулалт багатай эдийн засгийн өсөлт нь Франц мэтийн зохицуулалт ихтэй орнууд төдийгүй Америктай адил дундаж хэмжээний төрийн оролцоотой улсуудын өсөлтийн хувиас өндөр байдаг нь дээрх зарчмаар тайлбарлагдана. Наян оноос хойших үзүүлэлтүүдийг харьцуулж үзэхэд Хонконгийн эдийн засгийн жилийн дундаж өсөлт 5 хувь, Францынх 2 хувь байгаа юм.

Кейнсист онолыг няцаах нь

Гучаад оны үед Кейнс болон түүний шавь нар засгийн газар мөнгө татаж түүнийгээ зарцуулах юм бол эдийн засагт өсөлт бий болно гэж мэтгэж байв. Тэдний онолоор бол энэхүү нэмэгдэл зарлага нь хүмүүсийн халаасанд орно, хүлээн авагчид нь энэхүү мөнгө буюу «анхдагч хөшүүргээ» зарцуулснаар эдийн засагт цусны эргэлт болж өгөх учиртай. Кейнсистүүд мөн татварыг бууруулах юмуу янз бүрийн хөнгөлөлт чөлөөлөлтүүд нь засгийн газар ямар нэг аргаар мөнгө олж хүмүүсийн гар дээр тавихтай адил нөлөөтэй гэлцдэг.

Энэхүү Кейнсист онол нь логикийн маш том алдаанаас эх авч байна. Бодит амьдрал дээр илэрхий харагдаж байгаа баримт бол засгийн газар эхлээд эдийн засгийн системээсээ гадуур мөнгө хийлгүйгээр одоо байгаа эдийн засаг руу юу ч нэмж шахаж чадахгүй. Засгийн газрын зарлагын эдийн засагт оруулж байгаа ямар нэг мөнгө гэдэг бол өөрийнх нь нэг халааснаас аваад нөгөөд нь хийж байгаа л хэрэг. Кейнсистүүдийн санал болгоод байгаачлан төр эхлээд зах зээлээс татсан мөнгөө буцаагаад «урамшууллын багц» болгож зарцуулснаар нийт эрэлт нэмэгддэггүй.

Өөрөөр хэлбэл Кейнсизм нь үндэсний орлогыг нэмэгдүүлэхгүй зөвхөн дахин хуваарилж л чадна.

Хоржоонтой нь Жон Майнард Кейнс өнөөдөр амьд байсан бол Кейнсист онолтон биш л байх болов уу. Ямар ч байсан тэр өнөөгийн данхагар төрийг талархан дэмжихгүй биз.

Кейнсист эдийн засаг: Уналтын явсан зам

Бодит амьдралын түүхэн баримт Кейнсист хандлагыг дэмжихгүй байна.
Херберт Хүүвэр засагласан 4 жилдээ татварыг санаанд оромгүй нэмэгдүүлж (25-c 63 хувь хүртэл) маш хэрцгий протекционист бодлогыг тулган хувийн салбар дахь оролцоог үлэмж нэмэгдүүлсэн. Хамгийн гол нь Кейнсизмын энгийн ойлголт ёсоор засгийн газрын зарлагыг дөрөвхөн жилийн дотор 47 хувиар нэмэгдүүлсэн. Ингээд тэрээр өр зээлгүйгээр төсвөө санхүүжүүлж чадаагүй. Түүнийг ажилдаа орсон 1929 онд төсөв илүүдэлтэй байсан бол 1933 онд ажлаа өгөхөд ДНБ-ий 4.5 хувьтай тэнцэх алдагдалтай байжээ.
Харамсалтай нь Рузвельт мөн адил бодлогыг хэрэгжүүлсэн. Дээд шатлалын татвар 79 хувь хүртлээ нэмэгдэж зах зээл дэхь төрийн оролцоо хэр хэмжээнээс хэтэрчээ. Мэдээж хэрэг засгийн газрын зарлага гэрлийн хурдаар өсч 1933-1940 оны хооронд 106 хувиар нэмэгдсэн.

Данхгар төрийн бодлого Хүүвэрт үр дүнгээ өгөөгүй шигээ Рузвелтэд ч сайн юм болоогүй юм. Ажилгүйдэл өндөр хэвээр, 1930-аад оны турш 17 хувиас буусангүй, нийт бүтээмж Дэлхийн II Дайныг хүртэл 1929 оны түвшиндээ хүрч чадаагүй.
Калифорнийн их сургууль дээр хийгдсэн сүүлийн үеийн судалгаагаар дээрх «Шинэ эргэлтийн» бодлого нь Их хямралыг даруй 7 жилээр уртасгажээ.

Бусад Кейнсист бодлогууд ч мөн адил бараан үр дүнд хүргэсэн бөгөөд азаар Их хямралын үеийнхээс доор орсонгүй. Жералд Форд 1970-аад оны үед Урамшууллын бодлогыг зарим салбарын татварын буцаан олголтоор хэрэгжүүлсэн. Гэвч эдийн засаг өсөөгүй. Яагаад гэвэл нэг хэсгээс нь мөнгө татаж аваад нөгөөд нь буцаан олгох нь бүтээмж, гарцыг нэмэгдүүлэхгүй шүү дээ. Дээр дурьдсанчлан Жорж Буш мөн ийм бодлогыг 2001, 2008, онд хэрэгжүүлсэн ч аль алинд нь эерэг нөлөө үзүүлээгүй.

Олон улсын баримтууд ч Кейнсизмыг няцааж байна. Хамгийн тодорхой жишээ нь магадгүй Япон байх. Тус улс 1990-ээд онд тогтонги байдалд орсон эдийн засагтаа үсрэлт хийхийн тулд дэмжлэгийн бодлого хэрэгжүүлсэн ч улсын өр нь 10 жилийн дотор 2 дахин нэмэгдсэнээс өөр юм болоогүй юм. Үүнээс хойш өнөөг хүртэл Японы эдийн засаг илааршиагүй бөгөөд 1990-ээд оныг Японд «алдагдсан цаг үе» гэдэг билээ.

Дүгнэлт

Эдийн засгийн төлөв байдалд мөнгөний бодлого, худалдааны бодлого, татвар, хөдөлмөрийн зах зээл, өмчийн эрх, өрсөлдөөн гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ маш чухал нэг хувьсагч бол засгийн газрын зарлага юм. Хэрэв засгийн газар хуулийн засаглалыг хангах гэх мэт гарцаагүй чухал нийтийн үйлчилгээнүүдийг үзүүлэхээс хэтэрсэн зарлага гаргаж байгаа бол засгийн газрын данхагар, хүчтэй байдал эдийн засгийн өсөлт хоёрын хооронд урвуу хамаарал байна гэсэн үг.
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд бодлого буруу тийшээ шилжсэн, одоо улам бүр даамжирч байна.

PS: Өөрсдийн бий болгосон хямралаар далимдуулан төрийн оролцоог улам нэмэгдүүлж, татварын мөнгөөр Урамшууллын бодлого гээчийг хэрэгжүүлэх оролдлого том, бага улсын эрх баригчдын дунд "моод" болж байгаа өнөө үед энэ талаар тунгаан бодоцгооно уу.

Орчуулсан А.Батпүрэв

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1317778/014/trackback

profile

Цэргийн бодол

2009.03.07 14:14:29
*.195.227.135

Sonorduulahad medee gesen bulandaa joohon dorwitoi medee oruulj baiwal zugeer yum bishuu heden doloo honogoor l medee ni niitlegdeh yum kkk teren deer joohon ajillawal deer baihaa gej bodoj bna ooo ^^
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6962
33 Вон гуг дүүргийн олон улсын эргүүлийн төв ADVertisement 2009-06-17 31658
32 Азийн урлаг соёлыг нэг дороос ADVertisement 2009-06-17 31193
31 Олон улсын төв нээгдлээ file [1] ADVertisement 2009-06-09 33214
30 Солонгос хэлээр хэн сайн ярих вэ? тэмцээн file [2] ADVertisement 2009-06-09 34033
29 Томуугийн вирусээс урьдчилан сэргийлье file ADVertisement 2009-06-05 33740
28 Гадаад ажилчдад эрүүл мэндийн үзлэг хийсэн байна file [1] ADVertisement 2009-06-05 35662
27 Хичээлийн дараа улам илүү хөгжилтэй file ADVertisement 2009-05-31 35415
26 Төв номын санд Диброри нээгдлээ file ADVertisement 2009-05-27 37071
25 Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Roh Moo-hyun нь хагас сайн өдрийн өглөө хаднаас үсрэн амиа хорлoсон байна file [23] Munkh-munkh 2009-05-23 50217
24 Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа file [1] ADVertisement 2009-05-18 37671
23 Солонгос иргэдтэй гэрлэсэн гэр бүлийн хүүхдүүдийг их сургуульд элсүүлэн авах тухай журам гаргалаа file [2] ADVertisement 2009-05-15 57781
22 МОНГОЛ 281 СУРАГЧ СӨҮЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРЧ БАЙНА file [1] admin 2009-04-09 41626
21 ХОРТ ХАВДАР ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ - BABY POWDER [2] admin 2009-04-06 41040
» Данхгар төр Ж.Бушт үр дүнгээ өгөөгүй, Б.Обамад ч өгөхгүй. Харин С.Баярт ? [1] admin 2009-02-20 38833
19 ИНТЕРНЭТ БАНК ХЭРЭГЛЭХДЭЭ АНХААРААРАЙ [1] admin 2009-02-12 45224
18 Солонгост монголчуудын нэр хүнд асар их унаж байна [13] Levi`s 2009-02-03 43949
17 Сөүлд үймээн болж, хүний амь эрсдэв [7] Levi`s 2009-01-23 42622
16 Жорж Буш: Тэд суллагдвал америкчуудыг алахаар ирнэ [2] admin 2009-01-20 35902
15 УДАХГҮЙ КОМПЬЮТЕРОО ЭВХЭЖ АВЧ ЯВАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ admin 2009-01-15 36922
14 Б.Обама Ирантай харилцах бодлогод өөрчлөлт хийнэ admin 2009-01-13 38400
13 Гадаадынхан ажилгүй болж байна Levi`s 2008-12-12 45522
12 Сөүл дэх монголчуудын амьдрал [3] Levi`s 2008-12-11 47961
11 Ж.Бушийн тухай кино арван сая ам.долларын ашиг олжээ admin 2008-10-21 40445
10 Холбооны мөрдөх товчооныхон Билл Клинтоны хатсан үрийн шингэнтэй даашинзыг нууц амрагийнх нь гэрээс олж байжээ [2] admin 2008-10-20 39465
9 Нэг сая ам.доллароор хаана, ямар байр худалдаж авах вэ file [1] [3] admin 2008-07-30 53605
8 Квентин Тарантино: Кино гэдэг чинь чөтгөр алгад, утга санаатай байх ёстой юм [1] admin 2008-07-30 48642
7 MISS UNIVERSE-2008 1-р байр Dayana Mendoza [2] admin 2008-07-15 64954
6 Асвтраличууд урт насалж байна [1] admin 2008-07-08 66597
5 Японы хиймэл арлуудын онцлог нь дандаа хогон дээр боссон [1] admin 2008-07-08 50753
4 Хилтоны барьсан байшин [1] admin 2008-07-04 60508
3 Бээжинтэй дугуй ширээний уулзалт хийнэ admin 2008-07-03 51309
2 Хамгийн шударга бус сонгууль [4] admin 2008-07-03 47916
1 С.Цогтбаяр: Хообий гэдэг үгийг “дон” гэж орчуулмаар [2] sysop5 2008-06-29 46075
배너신청
자생병원

배너신청