Бичлэгийн тоо 213
Монголчуудын маань гадагшлах их урсгалын xaгac хувь нь Солонгос оронд ногддог. Албан ёсоор 33 мянга орчим монгол ажиллаж буй гэдэг ч энэ тоо бодит байдал дээр хоёр дахин их гэдгийг хэн ч үгүйсгэдэггүй. Яг гэрээгээр буюу xyуль ёсоор 16704 монгол ажиллаж байгаа гэсэн албан мэдээлэл бий. Солонгос оронд очсон монголчүүдын бодит байдал ямар байгааг тодруулахаар Солонгост найман жил гаруй хугацаагаар ажиллаж амьдарч байгаад ирсэн Л.Батсүрэнтэй уулзлаа.

-Та Солонгосын ямар хотод байв? Манайхан олон уу?

-Солонгосын жижиг Гуанжоу гэдэг хотод байсан. Сөүлээс 50-иад км зайтай. Манайхан олон ч бөөгнөрсөн газрыг бодвол гайгүй.

-Санхүүгийн хямралтай холбогдоод Солонгост ажиллаж амьдарч буй монгол иргэдийн нөхцөл байдал хүндэрч байгаа тухай их ярих боллоо. Бодит байдал ямар байна вэ?

-Ер нь өвлийн цагт ажил багасчихдаг юм. Гэхдээ санхүүгийн хямрал илэрхий нөлөөлж байгаа. Өмнө нь сая воноор 1000 ногоон авдаг байсан одоо сайн л бол 750 орчмыг авч байна. Дээр нь хэдийгээр бараа таваарын үнэ хямдарч байгаа мөртлөө өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байгаа.

-Хяналт шалгалт чангарч байгаа гэсэн?

-Тэгсэн. Өнгөрсөн 2008 оны 12 дугаар сарын 31-ээс 2009 оны 12 дугаар сарын 31 хүртэл жилийн хугацаанд цагаачлалын газар, цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалт явуулах болсон гэсэн мэдээлэл гарсан. Хууль бусаар байгаа нь энэ зарлалын дараа гэр гэртээ бүгэх болсон. Саяхан Аньсан гэдэг хотын гадаадынхан олноороо байдаг дүүргийг бүсэлж байгаад том шалгалт хийж хууль бус 160-аад ажилчдыг баривчилж ачсан. Манайхан өртсөн эсэхийг сайн мэдэхгүй ээ. Энэ хотод цагаач иргэдтэй холбоотой гэмт хэрэг их гардаг. Энэ нь ч ийм арга хэмжээ авахад хүргэсэн байх. Ер нь гадаадынхан олноороо ордог дэлгүүр, метро, автобусыг ч их шалгадаг болсон. Бас урамшуулал өгдөг болсон учир иргэдийн мэдээллээр их шалгаж байна.

-Манай монголчуудтай холбоотой хэрэг их гарч байна уу?

-Манайхан ч бас хэцүү шүү дээ. Ялангуяа гэрээгээр сүүлийн үед очиж байгаа залуус хууль ёсоор байгаа гэдэгтээ тэгж барддаг юм болов уу даа, архи уусан, бардамнасан нь их байх юм. Гудамжинд зүгээр яваа Солонгосын машиныг өшигчөнө. Автобус метронд утсаар монгол гэдгээ мэдэгдэж буй мэт чанга, чанга хашгирч ярина. Солонгосууд илэрхий дургүй байна шүү дээ. Анхны хараар байсан хүмүүс их замбааратай байсан.
Өмнө нь зөвхөн эх нутгаас очсон хүний цүнхнээс гардаг байсан Монголын өндөр градустай архи одоо хаа сайгүй зарагддаг болсон нь манайхны гэмт хэрэгт холбогдох үндсэн шалтгаан болж байна.

-Монгол архи хаана голдуу зарагдах юм?

-Бараг бүх монгол хоолны газруудаар зарагдаж байна. Гадаадынхан үйлчлүүлдэг дэлгүүрүүдээр ч бий. Ер нь архи замаа алдсан. Хятад спиртийн архи ч бий.

-Ямар шошготой архи голчлон байна?

-”Хар Чингис”, ” Болор”,” Алтан түрүү”, “Хараа” зэрэг архинууд бий.

-Архийг эндээс хуулийн дагуу экслортолж зардаг юм болов уу?

-Тийм байх. Хэдэн жилийн өмнө Монголоос Солонгос руу архи борлуулах боллоо гэж байсан. Юутай ч АПУ-ын гэрээт борлуулагч Сөүлд байдаг. Ер нь хаа сайгүй байдаг болсон монгол хоолны газрууд, бас ачаа илгээмжийн каргонуудад архи зарж байна.
Хуучны манайхантай холбоотой гэмт хэрэг тийм ч айхтар байгаагүй юм. Харин одоо бие биенээ алсан, зодоон цохион хийсэн гээд юм юм л сонсогдох боллоо. Манайхан архинаас болж мөнгөө, цагаа, ажлаа, эрүүл мэндээ, дээр нь эрх чөлөөгөө гээд их ч юмаа алдаж байна даа, хүний нутагт.

-Солонгост ажил хийгээд мөнгө төгрөг олдог үе өнгөрч байна гэж ярих юм?

-Мөнгө олдог байсан алтан үе ер нь бол ард хоцорсон. Гэхдээ одоо ч сайн ажиллаж, боломжийн цалин хийж байгаа нь бий. Харин ганц бие банди нар сайхан тансаглаад л явж байх нь их таарах юм. Сайхан машин аваад уначихна, ажлаас нь өгсөн байр байхад түүнээ голоод үнэтэй байр хөлсөлнө. Санаа зовох, бодох юм байхгүй мэт харагдана. Зүгээр л цагийг сайхан өнгөрөөсөн зорилгогүй хүмүүс их болж. Найман жил болчихоод 5000 хүрэхтэй үгүйтэй ногоонтой буцаж байгаа хүн зөндөө таардаг.

-Ажлын нөхцөл хэр байна?

-Гадаадын ажилчид солонгосуудын хийхгүй, шантардаг тийм ажлыг голдуу хийнэ. Хөнгөн ажлууд нь цалин бага, цаг урттай. Хүнд ажил нь цалин өндөртэй.

-Эрүүл мэндийн хувьд..?

-Гэрээгээр очсон хүмүүс эмнэлэгт үзүүлэх боломжгой. Харин хараар байгаа нь л хэцүү. Зарим үед гэрээнийхнийхээс бичиг баримтыг нь гуйгаад үзүүлдэг ч баригдвал хэн хэндээ халтай. Харласан хүн нэг бол сүмийн эмнэлэг бараадна. Яг мөнгийг нь төлөөд чанартай эмнэлэгт үзүүлэх боломжтой ч их өндөр үнэтэй. Үнэндээ Солонгост ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндээ золиосолж байж л хэдэн төгрөг хураасан болдог.

-Гэр бүл салалт, маргаан будлиан их гардаг уу?

-Солонгост очиж буй хүмүүсийн хүйсийн харьцаа их алдагдсан. Эрчүүд бараг 90 хувь. Сүүлийн үед гэрээний ажилчдын захиалга бол дандаа эрчүүд гэсэн байна билээ. Нэг хэсэг гэр бүлээр нь гаргана гээд л байсан, худлаа байх л даа. Гэрээнийнхэн жилдээ нэг удаа ирдэг, харласан нь нам гүрийхээс өөр арга байхгүй.

-Эрчүүд маань солонгос эхнэр авах юм уу?

-Солонгос хүүхэнтэй сууж байгаа ганц нэгхэн эрчүүд бий. Ер нь янхны газрууд олон байдаг. Залуус тийшээ орох нь орж харагддаг юм. Мөн хаа сайгүй байдаг массажны газруудаар очиж байна. Монголоос ганц нэг бүсгүй хүн очиход монгол залуус бараг долоо хоногийн дотор шүүрээд л авдаг.

-Монгол бүсгүйчүүд солонгос хүнтэй суухаар олноороо очдог гэсэн…?

-Хэдэн зуугаараа очиж байна. Янз бүрийн зуучлалын газруудын шугамаар очиж байгаа хүүхнүүд бол ихэнхдээ солонгос хүнтэй амьдрахдаа биш, хил давах зорилгоор очдог. Нэг солонгос эртэй гэрлэж, харьяат нь болсоныхоо дараа бултах, өөр арга зам хайсан хүмүүс байдаг.
Ер нь хэцүү шүү дээ, тэр манай хүүхнүүдтэй гэрлэж байгаа солонгос эрчүүдийн олонхи нь хөдөө тосгоны, бичиг үсэггүй шахуу, ядруухан, жаахан газартай, эсвэл үйлдвэр үйлдвэр дамжсан ганц бие хүмүүс байх юм. Харахад яаж ийм юмнуудтай ханилж, дэр нэгтгэдэг байна даа гэж сэжиглэмээр нь олон. Хөөрхий амьдрах аргаа олж ядсан охид бүсгүйчүүдээ хараад өрөвдөх, эмзэглэх юм. Гэхдээ үнэхээр хайр сэтгэлээрээ ханилсан хүмүүс бас байдаг юм шүү. Тийм хүмүүсийн тухай бол ярилтгүй. Дажгүй сайхан амьдарч байдаг нь харагддаг.

-Мөнгө төгрөгөө монгол руугаа шилжүүлэхэд хүндрэл гардаг уу?

-Албан ёсны таван банк үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг хэсэг мөнгийг хувиар шилжүүлдэгийг болиулна гээд бөөн юм болсон ч ил далд шилжүүлж л байна. Гэхдээ хувийн шилжүүлгүүд нь шуурхайгаараа банкны үйлчилгээнээс илүү. Манай банкныхан их зантай, монгол банкны салбарууд дээр очиход хэрүүл маргаан байнга л таардаг.

-Монголчууд маань нутаг буцах шинж байна уу?

-Санхүүгийн хямралаас ч тэр үү, хүмүүс их буцаж байна. Гэсэн ч монголдоо яаж, юу хийж амьдрах вэ гэдэгт ямар ч баттай хариулт байдаггүй нь хэцүү. Шударга хөдөлмөр хийгээд мөрөөрөө тайван сайхан амьдрахад үнэхээр хэцүү байгааг уулзсан бүхэн ярьж байна. Гудамж зам нь бөглөөстэй, хууль ёс нь хэрэгждэггүй, үйлчилгээний газрууд нь дээд зэргийн бүдүүлэг, хог новш ихтэй, утаа униар хэрээс хэтэрсэн, хүнс хоолны баталгаа байхгүй гэх мэт. Шударга ёс хууль байдаггүй нь хамгийн хэцүү. Тэгэхээр яаж ийж байгаад л тэндээ хэдэн жил өнгөрөөхийг хичээх нь буруу биш шүү дээ. Нэгэн үеэ бодвол Солонгост буй монголчуудын нөхцөл байдал дээр болсон. Монголын өдөр тутмын бараг бүх ТВ гарч үзэж байна. Утсаар чөлөөтэй харьцдаг болж.

-Солонгос оронд нэлээд удчихлаа. Солонгосууд ямар чанартай хүмүүс байна вэ?

-Ер нь ханилгаа муутай. Өнөөдөр би түүнд хэрэгтэй бол надад сайн хандана. Хэрвзэ түүнд би хэрэггүй болж, өвдөх, хөдөлмөрийн чадвараа алдахад шууд нүүр буруулдаг нь ихэнх мөнгөжсөн нийгэмдээ тохирсон сэтгэхүйтэй байдаг. Гэхдээ үнэхээр хүнлэг сайн солонгос байдаг л даа. Бүхэл бүтэн ард түмэн юм хойно доо.
Солонгосуудад сайн тал олон бий. Хамгийн сайн нь тэд мундаг эх оронч хүмүүс. Солонгосынхоо барааг хэрэглэж, солонгосынхоо машиныг унацгааж байна. Ажлаа яс хийдэг. Их хөдөлмөрч.

-Монголчуудын нэр хүнд өсөж байна уу, унаж байна уу?

-Дээр хэлсэн архитай холбогдоод их унаж байна. Хуучны монголчууд тийм өндөр градустай архи бага уудаг байсан. Уусан ч маргааш нь яаж ийгээд ажилдаа гардаг байсан. Одоо бол архи уугаад л ажил тас… Өмнө нь “Монгол хүн ажилд авна” гэсэн зарлал их байсан бол одоо бараг зугтаах шахуу болж байна. Хэлдэг үг нь монголчууд ажилд сайн, гэхдээ архи их уудаг. Хуучин монголчуудыг ажилд авдаг байсан газрууд вьетнам, бангланууд авдаг болсон байна билээ.

-Солонгосын монголчуудад тулгараад буй хамгийн хурц асуудал юу байна вэ?

-Миний бодлоор бол эрүүл мэнд. 30-аад мянган иргэн нь байгаа газар албан ёсны эмнэлэг байгуулчихаж болдоггүй юм байх даа. Ядахдаа жилдээ эмнэлгийн нарийн үзлэгт нэг хамруулчихаж байх хэрэгтэй юм. За эрчүүд нь тэгээд тэсэж даагаад болдог юм аа гэхэд энэ эмэгтэйчүүдийн бөөр, сав нь одоо юу ч болж байгааг бурхан ч хэлж мэдэхгүй болсон.
Ямар нэгэн үхэл зовлон боллоо гэхэд уламжлалт шашин, заншлын талаас нь янзлаад өгчихдөг хүн их дутагдалтай. Христийн сүмийн лам нар монголчуудыг татахын тулд ирж зуучилж юмыг нь янзалж өгдөг. Чандарлахад их үнэтэй. Миний нэг танилыг солонгос маягаар оршуулсан. Гэтэл сарын дараа хүү нь нас барж, бас нэг охин нь гацдаг унадаг болсон. Солонгосын үзмэрчид үзүүлсэн чинь “Чиний ах, аав хоёр чинь баруун зүүн талд нь суучихсан. Чамайг авч явах гээд байгаа юм байна. Чамд мөнгө байна. Би бүгдийг нь авахгүй, талыг нь авна” гээд машин авахаар авч явсан таван саяын нь талыг нь авсан байгаа юм.

-Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалдаг Монгол холбоод байдаг уу?

-Нэг юм байж л байдаг юм. Ер нь унтарсан газар бий.

Ц.Оюунаа

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1228354/b72/trackback

enkh0000

2009.02.03 16:17:38
*.94.97.229

BI SAYL OILGOSON    MONGOLIIG  JESUS  AVRANA  ( ADILHAN  BODOLTOI  HUMUUS ) ILUU UNENCHEER  HUGJUULNE   BID  BURHANG  OILGOH GEJ END IRTSEESEN YUM BNA   ETSIIN  ETSEST    BI URID NI ZORILGOGUI  YAVJEE
profile

TSIGAN

2009.02.05 13:25:54
*.38.165.92

End zuv yom yarisan bnaldaa...gehdee ter xrist sumiin tuhai,emnelgiin tuhai degs yaria bolchihj,,,,,

mgIcIub

2009.04.30 08:47:41
*.67.118.145

Mongoliig JESUS avraad baigaarai !! Jesus ta 2iig ALLAH shiitgeh boltugai

Saikhanaa_MGL

2009.02.05 23:24:22
*.88.37.223

Naiz nariinhaa talaar unen boditoi medeelel hurgesend bayrlalaa

suuhii

2009.02.06 12:45:07
*.254.20.210

mash zuv unen medeelel ugsund bayarlalaa.er n gadaadad baigaa mongolchuud bugd l  eh ornoo uguilen sanadag.gev ch  manai uls hund surtal ,  avilgaldaa diildej  zarim heseg n hagartlaa bayjij zarim heseg n denduu yaduurch  baigaad
setgel mash ih emzeglej yavdagaa nemj helemeer baina.
profile

bobo0606

2009.02.12 10:46:35
*.143.36.110

tegeed l nogoo erchvvd ni arihchin kkkkkkkkkk tegeed l nogoo hvvhnvvd ni enhiin tsgaaan yanhan boli l dooo heterhii tuilshirj baigaa ym bishvvv   mash olon hvnees sanal asuuj baij 1 sain nairuulah heregtei shde udsan hvmvvs hvn chanargvi soloongos hvnteigee niilj hajuudah mongoloo barij iddeg shde bvgd bish shvv bi tiim ym ih medehj ym b.na 7 honuulahgui avaad yavdag tegeed yanhanii gazar 1 bol massagnii geh shig   yu yariaad baigaa mal veeee 90 % eregtei ch geh shig joohon bodit ym yarimaar ym . uls toriin huvid bi ter heden archaagvi hvmvvsiin tuhai boddoggvi onoodor minii huvid bi bolon minii ger bvl amar amaglan baival ted deedchvvdtei yugaa yarih ym be nadad hamaagvi padgvi minii bolon mongoliin amidrald yaagaad ch noloolj chadahgui avyaas ni tutna !!!!!!!!!!!!!!!!! er ni arai zov ym sonsoj bas yarij niitelmeer ym emoticon

alsy_3

2009.02.13 23:45:41
*.125.118.236

zarim ug ni uneheer zuw bolowch...
udsan humuus ih muuhai bolson baidag... yostoi solongostoi niilj mongoloo deerelhedeg...barij iddeg,,,

nightwish

2009.02.18 13:28:41
*.73.111.219

bobo olon niitiin setgegdelee uldeedeg gazar joohon soyoltoi bmaar yum, hunii l uzel bodol shuu dee, herwee aldaatai bwal uguie tiim bishee geed zasaad bichwel humus chmg iluu sonsono doo! er ni bol unen yum diilenhi ni bichsen bna shuu dee.

lereg

2009.02.26 00:50:27
*.178.108.254

MANAI MONGOLIIN ERONXIILOGCH PRALAMENTIINXAN OORSDOO BAYAJIX GEED BIDNIIGEE BODOX UXAANGUI YAVJ BGAA SHUU DEE,ARD TUMEN EX ORNIIXOO TOLOO ED NAR XODOLJ CHADAXGUI BXAD BID NAR SOLONGOSIIN ARD TUMEN SHIG EX  ORONCH BOLTOLOO XOL YUM SHIG BNA DAA. BID END INGEJ BUXIMDAJ BXAD DEEGUURX ULSUUD BIDNIIG INGEJ BX ESTOI YUM SHIG TOOXGUI EE.   

VrGeLj

2009.03.04 22:19:34
*.85.90.153

za koread bga mongolchuud maani ene yrisan shig bvgdeeree tiim bish shde erchvvd n arihchin yanhanii gazaraar bainga ordog genvv oroh n ordog l baihldaa gehdee bugd bish shuu ohid bvsgvichvvd n irel 7 honool shvvregddeg genvv tegj shuurdeg elee shuvuu haana bnaa arail denduu l bn shuu mongold bgaa ar geriinhen unshwal ehner,,nuhruu huleesen busguichuud,,erchuud...... huugee,,ohinoo...huleesen aav eej nar erchuud n arhichin yanhanii gazaraa yawdag,,ohid busguichuul n biee unlegch yanhan met setgedel awhaar bn shuu araichdee L.Batsurend......yamar asuultand yu hariulaad bnaa kkk..................Эрчүүд маань солонгос эхнэр авах юм уу?

-Солонгос хүүхэнтэй сууж байгаа ганц нэгхэн эрчүүд бий. Ер нь янхны газрууд олон байдаг. Залуус тийшээ орох нь орж харагддаг юм. Мөн хаа сайгүй байдаг массажны газруудаар очиж байна. Монголоос ганц нэг бүсгүй хүн очиход монгол залуус бараг долоо хоногийн дотор шүүрээд л авдаг.....
.......................oron garan yumuu endees setgetciin uwchtui bolood butcaa yu ern zuw yarildaa...uur yariltclag uguh zaluus oldoogui yumuu....!!!!!!
profile

saakaaa

2009.05.07 12:47:38
*.185.154.165

huurhii naad bichsen nuhur chin uuruu tiimbsan bna ldaa tegeed bas naiz nariiha tuhai bichij huurhii 8 jil ih yadarch dee xaxaxa xexex

jondoo

2009.05.22 00:48:06
*.163.9.9

arhi  zarahiin juraml

mikasa

2009.06.26 16:13:03
*.130.160.169

hen ch tednii amand arhi tsutgaagui.batsuren gej nuhur ayagui bol yarij ch unshij ch chaddagui gar baigaa daa.joohon bodit yum yaridag hunees yariltslaga avaachaa.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6962
33 Вон гуг дүүргийн олон улсын эргүүлийн төв ADVertisement 2009-06-17 31658
32 Азийн урлаг соёлыг нэг дороос ADVertisement 2009-06-17 31193
31 Олон улсын төв нээгдлээ file [1] ADVertisement 2009-06-09 33214
30 Солонгос хэлээр хэн сайн ярих вэ? тэмцээн file [2] ADVertisement 2009-06-09 34033
29 Томуугийн вирусээс урьдчилан сэргийлье file ADVertisement 2009-06-05 33740
28 Гадаад ажилчдад эрүүл мэндийн үзлэг хийсэн байна file [1] ADVertisement 2009-06-05 35662
27 Хичээлийн дараа улам илүү хөгжилтэй file ADVertisement 2009-05-31 35415
26 Төв номын санд Диброри нээгдлээ file ADVertisement 2009-05-27 37071
25 Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Roh Moo-hyun нь хагас сайн өдрийн өглөө хаднаас үсрэн амиа хорлoсон байна file [23] Munkh-munkh 2009-05-23 50217
24 Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа file [1] ADVertisement 2009-05-18 37671
23 Солонгос иргэдтэй гэрлэсэн гэр бүлийн хүүхдүүдийг их сургуульд элсүүлэн авах тухай журам гаргалаа file [2] ADVertisement 2009-05-15 57781
22 МОНГОЛ 281 СУРАГЧ СӨҮЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРЧ БАЙНА file [1] admin 2009-04-09 41626
21 ХОРТ ХАВДАР ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ - BABY POWDER [2] admin 2009-04-06 41040
20 Данхгар төр Ж.Бушт үр дүнгээ өгөөгүй, Б.Обамад ч өгөхгүй. Харин С.Баярт ? [1] admin 2009-02-20 38833
19 ИНТЕРНЭТ БАНК ХЭРЭГЛЭХДЭЭ АНХААРААРАЙ [1] admin 2009-02-12 45224
» Солонгост монголчуудын нэр хүнд асар их унаж байна [13] Levi`s 2009-02-03 43949
17 Сөүлд үймээн болж, хүний амь эрсдэв [7] Levi`s 2009-01-23 42622
16 Жорж Буш: Тэд суллагдвал америкчуудыг алахаар ирнэ [2] admin 2009-01-20 35902
15 УДАХГҮЙ КОМПЬЮТЕРОО ЭВХЭЖ АВЧ ЯВАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ admin 2009-01-15 36922
14 Б.Обама Ирантай харилцах бодлогод өөрчлөлт хийнэ admin 2009-01-13 38400
13 Гадаадынхан ажилгүй болж байна Levi`s 2008-12-12 45522
12 Сөүл дэх монголчуудын амьдрал [3] Levi`s 2008-12-11 47961
11 Ж.Бушийн тухай кино арван сая ам.долларын ашиг олжээ admin 2008-10-21 40445
10 Холбооны мөрдөх товчооныхон Билл Клинтоны хатсан үрийн шингэнтэй даашинзыг нууц амрагийнх нь гэрээс олж байжээ [2] admin 2008-10-20 39465
9 Нэг сая ам.доллароор хаана, ямар байр худалдаж авах вэ file [1] [3] admin 2008-07-30 53605
8 Квентин Тарантино: Кино гэдэг чинь чөтгөр алгад, утга санаатай байх ёстой юм [1] admin 2008-07-30 48642
7 MISS UNIVERSE-2008 1-р байр Dayana Mendoza [2] admin 2008-07-15 64954
6 Асвтраличууд урт насалж байна [1] admin 2008-07-08 66597
5 Японы хиймэл арлуудын онцлог нь дандаа хогон дээр боссон [1] admin 2008-07-08 50753
4 Хилтоны барьсан байшин [1] admin 2008-07-04 60508
3 Бээжинтэй дугуй ширээний уулзалт хийнэ admin 2008-07-03 51309
2 Хамгийн шударга бус сонгууль [4] admin 2008-07-03 47916
1 С.Цогтбаяр: Хообий гэдэг үгийг “дон” гэж орчуулмаар [2] sysop5 2008-06-29 46075
배너신청
자생병원

배너신청