Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс наймдугаар сарын 10- нд Чикаго хотноо ажиллаж, амьдарч буй иргэдээ бүртгэх юм байна. Монгол Улсын иргэн бүр уг үйлчилгээнд хамрагдах эрхтэй бөгөөд гадаад паспортын хугацаа сунгах, шинээр олгох, хүүхэд болон насанд хүрэгчдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ өгөх, үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэл, нотариат батлах, мөн “Эх орны хишиг”- ийн итгэмжлэл олгох аж. Хоёр өдөр үргэлжлэх тус үйлчилгээнд хамрагдсанаар АНУ-д амьдарч байгаа монголчууд “Хүний хөгжлийн сан”-гаас оногдох хувиа хүртэх эрхтэй болох юм.


Г.ТӨГӨЛДӨР

 

Эх сурвалж : www.sonin.mn