Б.ЭМА
Эх сурвалж : ӨНӨӨДӨР сонин
Хатан хааны их сургуульд монгол залуу багшлана
Канадын Хатан хааны их сургуулийг төгссөн монгол залууд сургуульдаа үлдэж, багшлах санал тавьжээ. Г.Базарсүрэн Хатан хааны их сургуулийн Уул уурхайн ангид 2008-2010 онд мэргэжил дээшлүүлж, өнгөрсөн тавдугаар сард амжилттай төгсжээ.
Түүнийг сургуулийнх нь удирдлагын зүгээс “Их хичээнгүй, хийж байгаа зүйлдээ маш хянамгай, аливаа зүйлийг ухаан зарж хийдэг” хэмээн үнэлдэг юм байна. Г.Базарсүрэн Монголдоо ШУТИС-ийн Санхүү менежментийн ангийг төгсөөд Арабын Эмират улсад нефтийн чиглэлээр суралцаж төгссөн юм. Тэрбээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Би Хатан хааны их сургуульд багшилж, ажлын дадлага, туршлагатай болсныхоо дараа Монголдоо ирж ажиллана” гэж ярьсан байна.
Б.ЭМА
Эх сурвалж : ӨНӨӨДӨР сонин