Бичлэгийн тоо 213
Монголын шатарчин охин Азийн аваргаар тодров
Шатрын спортын Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хоёр ангилалд амжилттай болж өнгөрсөн.
Эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр зургаан насны ангилалд зохион байгуулагдсан тус тэмцээнд Ази тивийн 20 орны 428 өсвөрийн шатарчид оюун ухаанаа өрсөлдүүлжээ.
Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Энэтхэгээс хамгийн олон буюу 56, Хятадаас 44, Вьетнамаас 34, Иранаас 33, харин манай улсаас бүх насны ангилалд 29 тамирчин улсаа төлөөлсөн юм.
Манай тамирчдаас А ангиллын охидын 10 насанд оюун ухаанаа сорьсон Д.Номин-Эрдэнэ есөн тойргийн тоглолтоос долоон оноо авч, Азийн аварга болсноос гадна энэ ангилалд багаараа шагналт байрт шалгарчээ.
Тэмцээнд оролцсон манай өсвөрийн шатарчид бүгд 50 хувийн амжилтаа гаргасан байна.

Эх сурвалж : www.zaluu.com
bayar hurgie oyun erdene chi shuuu