Иргэдийн анхааралд
Өнгөрсөн Баасан гарагт буюу 2010 оны 7 сарын 3-ны өдрийн 13 цаг 17 минутанд Пухан хотоос Инчоны олон улсын нисэх буудлын чиглэлд явж байсан хурдны автобус осолдсон золгүй явдал боллоо.
Автобусанд жолоочоос гадна 23 зорчигч байснаас 12 хүн нь газар дээрээ нас барж, 12 хүний эрүүл мэндийн байдал маш хүнд байдалтай тус хотын “Насарэд” эмнэлэгт хүргэгдсэн байна. Зорчигчдын дунд Монгол Улсын иргэн Пүханы Хандун их сургуулийн оюутан Т.Баярмаа (22 настай, эмэгтэй) зорчин явсан бөгөөд тэрбээр мөн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байна.
Т.Баярмаа 7 дугаар сарын 5-ны өдөр хагалгаанд орж ЭСЯ-аас тус эмнэлэгтэй тогтмол холбогдон монгол охины эрүүл мэндийн байдлыг асууж, анхаарал тавьж байгаа ба ар гэрийн төлөөллийг ирүүлэхээр ГХЯ-ны Консулын Газарт мэдэгдээд байна.
Үүнтэй холбогдуулан нийт иргэдэд анхааруулахад тээврийн хэрэгслээр зорчихдоо:
1. Ослын дараа амьд гарсан хүмүүс нь хамгаалалтын бүсээ бүслэж байсан тул хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвших.
2. Тухайн иргэн өөрийн хувийн бичиг баримтаа биедээ авч явах, яаралтай холбоо барих хүмүүсийн нэр усыг бичсэн тэмдэглэлтэй байх.
3. Гэнэтийн аваар ослын улмаас гэмтэж, бэртэн эмнэлэгт хүргэгдсэн тохиолдолд ЭСЯ-нд шуурхай мэдэгдэж байх зэргийг анхаарна уу.
Эх сурвалж : www.mongolembassy.com