Олон үндэстний гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан бэлтгэлд хамрагдах тухай танилцуулах нь
Уншсан 4809 vote 0 2010.07.07 14:28:42Олон үндэстний гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан бэлтгэлд хамрагдах тухай танилцуулах нь
Ансан хотын Гадаад Иргэдэд Үйлчлэх Төв нь орон нутгийн төрийн бус байгууллагуудтай хамтран хэл ярианы бэрхшээлийн улмаас сургуульд суралцаж чадахгүй байгаа олон үндэстний гэр бүлийн хүүхдүүдэд зориулан бэлтгэл анги хичээллүүлэх гэж байна. 2010оны хичээлийн хоёрдугаар улиралд суралцахыг хүсч буй хүүхэд залуучуудыг өргөнөөр хүрэлцэн ирж хамрагдахыг урьж байна.
◎ Бэлтгэл анги ◎
▶ Хэн хамрагдах : Сургуульд сурдаггүй сургуулийн насны олон үндэстний гэр бүлийн хүүхэд
(7нас~17нас)
▶ Сургалт хичээллэх байгууллага : Дамүнхуа гажуг хэнбуг нанүм сэнто(Вонгуг хороонд байрладаг.)
▶Сургалтын агуулга(3сарын сургалт)
- Солонгос хэл анхан шат, сургуулийн амьдралд шаардлагатай солонгос хэлний сургалт
- Үндсэн хичээлүүдээр давтлага өгөх : англи хэл, математик
- Сургуулийн амьдралд дасан зохицох, дуу хөгжим, биеийн тамир, танин мэдэхүйн
сургалт хичээллэнэ.
▶Хичээлийн цаг : Долоо хоногийн 5~6өдөр, бүтэн өдрийн сургалт(10:00~16:00)
▶ Лавлах утас : Ансан хотын Гадаад Иргэдэд Үйлчлэх Төв
Олон үндэстний хүүхдийн асуудал хариуцсан ажилтан (481-3294)
Ансан буудал (метроны 4-р шугам 453-р буудал),
1-р гарц, Нүхэн гарцын зүүн талаар гарахад өргөн гудам харагдана.
Өргөн гудмын эцэст замын эсрэг талд Шинхан банк (신한은행) харагдана.
Шинхан банкнаас зүүн гар тийш эргэн явна.
Гудмын төгсгөлд задгай машин зогсоол харагдана.
Ансан буудлаас 5минут алхана.
Гадаад Иргэдэд Үйлчлэх Төв (외국인주민센터), 2давхарт.
Шатаар өгсөж гарч ирээд, зүүн гар тийшээ эргэн чигээрээ
явахад албан контор байгаа.(самүшил)