Хамар тань битүүрч, толгой эргээд агаар дутагдаж байна уу? Агаар дутагдсанаас ядарч сульдаад байна уу? Бага ч болтугай “цэвэр агаар” худалдаж авна уу. Цэвэр агаар төрөл бүрийн “амтлаг” /сэнгэнэсэн, ванильны г.м/ амтыг найрлагандаа шингээсэн, хорт хийн багтай цогцолж, хөх хуванцар саванд савлагдсан. Та ийм цэвэр агаарыг ердөө л нутгийн хоёр доллар/ АНУ-ын 25 цент/-аар худалдаж авч болно. Эсвэл нэг ам.доллараар зургаан савыг худалдан авч хэдэн минутын турш цэвэр агаар амьсгалан тэнхэрч болно. Энэхүү шинэ бүтээгдэхүүнийг “Clean Air Network” байгууллагаас
санаачлан гаргажээ. Тус байгууллагынхан долоон сая Хонгонкчууд юугаар амьсгалж буйг нутгийн эрх эрх мэдэлтнүүдэд сануулсаар залхсан тул ийм арга хэмжээ авахад хүрсэн гэнэ. Савтай цэвэр агаарын сурталчилгаанд Хонконгийн алдарт жүжигчин Дэниэл Ву тоглосон байна.
Тус улсын агаарын бохирдол мөнхийн асуудал болоод удаж байгаа юм байна. Хотын төвийн авто машинуудаас гадна хотын захын үйлдвэр дотор ч амьсгалах агаар тун тааруухан аж.
“Clean Air Network” байгууллагын тэмдэглэснээр, эндхийн агаар Нью-Йоркийнхоос гурав дахин, Лондон хотынхоос хоёр дахин муу агаад намрын улиралд бүр ч мууддаг байна.
И.Мөнхжаргал
Эх сурвалж: “Үнэн” сонин