Иргэн иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл нь баталгаажсан тухайгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын уг цахим хуудаснаас, мөн 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ хэлж мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл халамжийн газарт нэрээ очсон эсэхийг мэдэх боломжтой. “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах журам”-д заасны дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний бүртгэлийн дугаар олгогдсон иргэний мэдээлэл, нэрийн жагсаалтыг тус газар Нийслэлийн хөдөлмөр халамжийн газарт 30 хоногийн дотор хүргүүлэх юм.
Нэг үгээр хэлбэл та өнөөдөр бүртгүүллээ гэхэд 30 хоногийн дараа Эх орны хувь хишиг болох сар бүр олгох 10 мянган төгрөгөө авах эрхтэй болж байгаа юм.
Эх сурвалж : http://registrationmongolia.com