БНСУ-ын КОИКА байгууллага Олон Улсын Соёлын сурталчлах Глобал Тосгон төслийг эхлүүлж 2010 оны 6 сарын 30-наас 3 сарын хугацаанд Монгол орныг сурталчлан Сөүл хотын Кангнам дүүрэгт Монголын Соёлын өдрүүд Глобал Тосгон нээлтээ хийв.
Энэхүү Глобал Тосгонд Монгол орныг хамгийн анхлан сонгож авснаараа онцлог бөгөөд тус ЭСЯ-наас сурталчилгааны материал, ЭСЯ-ны фондоос 70 орчим бүтээл бүхий гэрэл зургийн үзэсгэлэн, зурагт сэтгүүл болон бусад материал тавьж оролцож байна.
Уг Тосгон БНСУ-ын иргэд, ялангуяа бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд манай орныг сурталчлан таниулах, үүгээрээ хоёр орны ард түмнүүдийн харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх зорилготой юм.
Глобал Тосгоны Монголын Соёлыг сурталчлах өдрүүдийн нээлтийн ажиллагаанд Элчин сайд Д.Гэрэл оролцон үг хэлж, Монголын үндэсний урлагийн тоглолт, монгол хоол бэлтгэн суугаа орны иргэдэд сурталчлав.
Эх сурвалж : www.mongolembassy.com