Бичлэгийн тоо 213
“Дээлтэй Монгол” наадам /фото сурвалжлага/
Дээлтэй Монголчууд наадмын сүүлийн өдөр гоёлоо өмслөө. Тодруулбал өчигдөр Сүхбаатарын талбайд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Шилмэл загвар” ХХК, “Монгол костюмс” төв “Нью жуулчин” ХХК, Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сан хамтран “Дээлтэй Монгол” монгол үндэсний хувцасны наадам зохион байгууллаа. Наадамд Монгол дээлээрээ гоёсон найман настай балчраас эхлээд наян настай буурай оролцож Монгол үндэсний хувцасны ур хийц, өнгө донжийг гайхуулж байсан юм.