Бичлэгийн тоо 213

           “Инээж өсөөрэй ”сан

 

 

“Инээж өсөөрэй ” сангийн тухай :

 

БНСУ-д ажиллаж амьдарч буй хүсэл зорилго нэгтэй залуучууд нэгдэн “Инээж өсөөрэй” санг 2010оны 5сарын 16-ны өдөр үүсгэн байгуулсан. Тус сан нь Монголын хүүхэд багачуудын хөгжил боловсролыг дэмжих, Монгол дахь нэн ядуу өрхийн болон хараа хяналтгүй хүүхдүүдийг дэмжих, хүүхэд багачуудын сайн сайхан ирээдүйн төлөө гэсэн санаа бодлын улмаас нэгдсэн хүмүүсээс бүрдсэн төрийн бус байгууллага.

 

 

Сангийн удирдах зөвлөл :

 

Сангийн тэргүүн – С. Бадамбазар

Сангийн удирдах зөвлөлийн гишүүд : Х.Баярмаа, Ц.Галбадрах, О.Гантуяа, Ш.Мөнгөнчимэг, Н.Оргил, Г.Хишигбуян, П.Энхтайван

 

 

Бидний эрхэм зорилго :

 

Монголын хүүхэд багачуудын сурч боловсрох орчинг дээшлүүлэх.

Амьдралын төвшин доогуур өрхийн болон өнчин, ядуу, орон гэргүй хүүхдүүдэд хоол хүнс, хувцас, хичээлийн хэрэглэл зэрэг анхан шатны хэрэгцээт зүйлсээр болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх.

 

Монгол улсын оюунлаг, эрдэм мэдлэгтэй, ёс суртахуунтай иргэдийг төлөвшүүлэхийн төлөө чармайн ажиллах.

 

Монгол үндэснийхээ ёс заншил, өв уламжлалыг хойч болсон үр хүүхэддээ зааж сургах.

 

Гэр бүлийнхээ дунд эцэг эхийн хайр халамжинд өсч хүмүүжих орчныг бүрдүүлж, эцэг эхчүүдийг хүүхэд хүмүүжүүлэх, өрхийн амьжиргааны болон бусад шаардлагатай сургалтанд хамруулах.

 

Монгол хүүхдүүдийг биe бялдрын өв тэгш хөгжилтөй, эрүүл чийрэг болгон өсгөж хүмүүжүүлэх зорилгоор спорт тоглоомын талбайг олноор бий болгох, одоогоор ашиглагдаж буйг нь сэргээн засварлаж шинэчлэн, хүүхдийн тоглоомын талбайг зөөлөн хучилттай болгох.

 

Монгол хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүсэл сонирхлыг нь хөгжүүлэх дугуйлан, дамжаанд үнэ төлбөргүй хамруулах.

 

Монгол орноороо болон гадаадын улс оронд хямд зардлаар аялж танилцах, хэл сурах боломж олгох.

 

 

Бидний хэтийн зорилго:

 

Биe даан амьдрах чадваргүй, өнчин, гэр оронгүй, хараа хяналтгүй хүүхдүүдэд орон байр, хоол хүнс, эрүүл мэндийн тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлсэн, аюулгүй байдлыг хангасан, мэргэжил олгох сургалтын төв барьж бий болгох.

 

 

Өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлын тайлан :

 

Сангийн тухай олон нийтэд сурталчилж ойлгуулан, олон хүмүүсийн санаа бодлыг сонсож, цаашид хийх ажлын төлөвлөгөөндөө тусгах зорилгоор гадаад дотоодын олон сайтуудад уриалга зарлал бичин, өөрсдийн и-мэйл хаяг болон утсаар нийтдээ 260гаруй байгууллага хүмүүстэй холбогдон баяр талархлын үг, дэмжиж хамтран ажиллах хүсэлт, санал зөвлөгөөг сонсож ярилцлаа.

 

Тус санд одоогоор Америк, Англи, Герман, Нидерланд, Солонгос, Хятад улсуудад ажиллаж амьдарч буй Монголчуудын төлөөлөл холбогдон, дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлээд байна.

 

2010.5.23-нд олон нийтэд нээлттэй хурал зарлан хуралдаж, сангийн ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг баталлаа.

 

Санг үүсгэн байгууллагчдын хандиваар хүүхдийн баярыг тохиолдуулан Улаан чулуутын хогийн цэг дээр ажиллаж байгаа хүүхдүүдэд бэлэг тарааж, эмчийн үзлэгт хамруулан, амьдарч сурах эрх нь зөрчигдөж байгаа эдгээр хүүхдүүдийн тухай үнэн бодит мэдээллийг хүргэх, цаашид хэрхэн ямар дэмжлэг туслалцаа үзүүлж, хогон дунд биш эрүүл саруул орчинд өсч төлөвшин, нийгэмшүүлэх нь зөв зүйтэй болохыг олон нийтээр хэлэлцэж шийдэх үүднээс Цагдаагийн Ерөнхий газрын хүүхдийн тасаг ТВ 9, ТВ 5, С1 телевизүүдтэй хамтран нэвтрүүлэг сурвалжлага хийхээр боллоо.

 

Мөн хараа, сонсголын бэрхшээлтэй, асрах газрын хүүхдүүдэд бэлэг өгөх ажлыг зохион байгуулж байна.

 

 

Ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөө:

 

Сангийн ажлыг олон нийтэд ил тод байлгах үүднээс гишүүд дэмжигчдийн хандив тусламжийн бүртгэл, зарцуулсан тайланг нээлттэй мэдээлэх.

 

Сангийн лого бүхий энгэрийн тэмдэг, нэрийн хуудас, зурагт хуудас, ханын хуанли зэрэг зар сурталчилгааны материалыг хэвлүүлж тараах.

 

Сангийн удирдах зөвлөлд сонгогдсон хүмүүс нь өөр өөрийнхөө ажилд туслах, хамтарч ажиллах ажлын баг бүрдүүлэх.

 

Карго, хоолны газар зэрэг монголчууд олноор үйлчлүүлдэг газруудын хаяг, холбоо барих утсыг олж холбоо тогтоон, хандивын хайрцаг байрлуулах, хандив тусламжийн хувцас, эд зүйлсийг хүлээн авч хадгалах байр хүсэх.

 

Бясалгалын сүм, буддын сүм, Христийн чуулган зэрэг сүм хийд, буяны байгууллагуудтай холбоо тогтоож хамтран ажиллах, хандивын хайрцаг байрлуулах, хандив тусламжийн хувцас, эд зүйлсийг хүлээн авч хадгалах байр хүсэх.

 

Найз нөхөд сонирхлын бүлгэмүүдээр дамжуулан сангийнхаа тухай сурталчлах зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.

 

 

Манай санд БНСУ -д болон гадаадын бусад орнуудад ажиллаж амьдарч, суралцаж байгаа, эх орондоо байгаа хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хэн боловч гишүүнээр элсэх, хандив өгөх, удирдах зөвлөлийн хуралд оролцох, төсвийн тайланд хяналт тавих бүрэн эрхтэй.

 

 

Манай сангийн дараагийн ээлжит хурал нь 2010оны 6сарын 6-ны өдрийн 16цагаас онлайнаар явагдах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

Бидэнтэй daruuhan01@yahoo.com болон kh_bayarmaa53@yahoo.com и-мэйл хаягаар холбогдох юмуу 010-5838-1204, 010-2204-2497 дугаарын утсаар холбогдоно уу.

 

 SDC11054.jpg

SDC10989.jpg

SDC10993.jpg

SDC10992.jpg

SDC11004.jpg

SDC11019.jpg

SDC11024.jpg


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3207942/370/trackback

profile

bayarmaa_korea

2010.06.01 16:41:28
*.208.245.142

Одоороо гоёдог тэнгэрийн мандалд
Очир алмаз өнгө дутна
Охиноороо гоёдог ижийдээ бид
Олны хүүхдүүдээс хөөрхөн харагдана.
Хөрсөөрөө гоёдог газрын уудамд
Хөмсөг саран өнгө дутна.
Хүүгээрээ гоёдог ижийдээ бид
Хүний хүүхдүүдээс ялгарч харагдана.
Бүүвэй аялаж бүтэн жаргасан ээжүүд бүхэнд
Эрх танхил энх амгалан үр бүхэнд баярын мэнд хүргэe

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6963
167 Ажиллах зөвшөөрлийг олгох тогтолцоог хэрэгжүүлсний 5 жилийн ой [1] ADVertisement 2009-08-05 24809
166 Бүртгэлгүй цагаач иргэдийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжих нь file [2] ADVertisement 2009-09-07 24492
165 КИМ ЧЕН ИР ГУРАВ ДАХЬ ТУРШИЛТ ХИЙХИЙГ УРИАЛЖЭЭ Levi`s 2009-09-15 24115
164 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ file ӨДРИЙН МЭНД 2010-06-08 22373
163 Гадаад ажилчдад эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүдийн жагсаалт ӨДРИЙН МЭНД 2010-06-27 21418
162 김대중 전 대통령 서거 file ADVertisement 2009-08-18 19091
161 Хойд Солонгост 200 мянга орчим улс төрийн хоригдол байн [1] Levi`s 2010-01-22 14955
160 2011онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 4,320вон [1] ӨДРИЙН МЭНД 2010-08-17 13266
159 Хууль бус оршин суугч гадаадын иргэдийг "Сайн дураараа нутаг буцах"-ыг дэмжих хөтөлбөр [5] ӨДРИЙН МЭНД 2010-06-01 12899
158 Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг Ансан Хармони сонингоо захиалан уншина уу ӨДРИЙН МЭНД 2011-01-04 10707
157 2012онд мөрдөгдөх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин [2] ӨДРИЙН МЭНД 2012-01-03 9539
156 Хөдөлмөрийн гэрээний хууль (гадаадын ажилчныг хөлслөн ажиллуулах буюу гуюун хогажэ) -ийн өөрчлөлтүүдээс ӨДРИЙН МЭНД 2010-06-08 9195
155 8сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-07 9026
154 Катыньд юу болсон бэ? Levi`s 2010-04-15 8660
153 “Регистрийн дугаар”-аар нэрээ шүүгээрэй ӨДРИЙН МЭНД 2010-08-30 8404
152 Осолдсон автобусанд Монгол охин байжээ [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-03 7897
151 Баруун Хятадад болсон газар хөдлөлтөд 400 гаруй хүн амь үрэгдэв [4] Levi`s 2010-04-15 7764
150 ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ”-д хамрагдсан иргэд л Тавантолгойгоос хувьцаа хүртэх боломжтой [2] ӨДРИЙН МЭНД 2010-07-05 7686
149 БНСУлсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад нутаг буцах үедээ нутаг буцах зардлын даатгалын мөнгөө аваагүй иргэдийн нэрс ӨДРИЙН МЭНД 2010-05-26 7555
148 6 сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгийн хуваарь [3] ӨДРИЙН МЭНД 2010-06-01 7553
147 Солонгос- Монголын нийгмийн бодлогын семинар [5] ADVertisement 2010-05-31 7432
146 Элчин сайдын яам - Олдсон үндэсний энгийн... ӨДРИЙН МЭНД 2010-06-17 7425
145 БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэдээс авах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх сургалт хичээллэх гэж байна. ӨДРИЙН МЭНД 2010-05-28 7422
144 Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу [6] ӨДРИЙН МЭНД 2010-06-01 7349
143 Нутаг буцах үедээ Самсунг даатгалын байгууллагаас нутаг буцах даатгал(чүлгүг манги бухом)-ын мөнгөө нэхэмжлээгүй иргэдийн нэрс ӨДРИЙН МЭНД 2010-05-26 7298
142 Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчууддаа уриалах нь ӨДРИЙН МЭНД 2010-05-26 7276
141 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчныг мэргэжил дээшлүүлэх улсын зардлаар сурах сургалтанд хамруулж байна. ӨДРИЙН МЭНД 2010-06-09 7202
140 Солонгосын хүний эрхийн хорооны кино ADVertisement 2010-06-03 7075
139 БНСУ-д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОГДОХ ГЭЖ БАЙНА ӨДРИЙН МЭНД 2010-05-26 7041
138 Монгол бөхийг гей сексийн хэлбэрээр харуулсан Японы порно компани хариу өгчээ [1] ӨДРИЙН МЭНД 2011-02-21 6935
137 Анхдугаар удаагийн “Хосолмол соёлт гэр бүлийнхний хайрыг хуваалцъя” үзэсгэлэн ӨДРИЙН МЭНД 2010-07-24 6761
136 “Инээж өсөөрэй ”хүүхдийн төлөө сангийн 2дахь удаагийн ажлын тайлан [1] ӨДРИЙН МЭНД 2010-06-05 6711
135 Солонгосын виз хүсэхэд өөрчлөлт орууллаа [3] ӨДРИЙН МЭНД 2011-01-06 6613
134 Иргэний шинэчилсэн бүртгэл 2011.04.01~6.30 ӨДРИЙН МЭНД 2011-03-22 6574
133 Солонгосын Нажу хотоос шууд холбогдон газар дээрээс нь өгсөн мэдээллийг энд дарж дахин сонсоно уу. [8] [12] ӨДРИЙН МЭНД 2010-09-16 6414
132 Соёл суртчилах багш бэлтгэх сургалтанд бүртгэж байна [1] ӨДРИЙН МЭНД 2010-06-08 6390
» “Инээж өсөөрэй ” хүүхдийн төлөө сангийн тухай танилцуулах нь [1] ӨДРИЙН МЭНД 2010-05-30 6230
130 Ц.Санчир: Тархан суурьшсан Монголчууд биднээс илүү өв соёлоо хадгалж явна ӨДРИЙН МЭНД 2010-07-08 5985
129 Солонгост ажиллаж амьдарч буй гэрээт ажилчдын анхааралд [3] ӨДРИЙН МЭНД 2010-07-31 5938
128 Солонгосын Кёнги мужийн ИТХ-ын тэргүүлэгч Н.Гэрэлээ:Хоёр иргэншилтэй байж болно гэсэн заалт гарахаас өмнө иргэншлээ солиулсандаа харамсдаг юм [10] ӨДРИЙН МЭНД 2010-07-17 5873
127 “Солонгос явуулахгүй бол долдугаар сарын 1 шиг явдал болно шүү” [5] Levi`s 2010-07-29 5843
126 Оюутолгой төсөлд ажиллах иргэдийг энэ сарын 15-наас мэргэжлийн сургалтад бүртгэнэ ӨДРИЙН МЭНД 2010-08-04 5821
125 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвийн гадаад иргэдэд зориулсан 2010оны 3-р ээлжийн сургалт [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-24 5793
124 Хаясан бичиг баримтаа хүчинтэй байгаа эсэхийг мэдэхийг хүсвэл . . . ӨДРИЙН МЭНД 2010-07-02 5779
배너신청
자생병원

배너신청