Бичлэгийн тоо 213
Монгол улсын Ерөнхийлөгч мэндчилгээнийхээ төгсгөлд оргилуун дарс бус сүүтэй хундага өргөлөө
2011-01-1 өдөр 14:30


Ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖИЙН хэлсэн үг

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Та бүхний энэ үдшийн гэгээн амгаланг айлтгая. Удахгүй 2011 он гарах гэж байна. Бас бидний хамтын түүх болсон 2010 он улиран одно. Шилрэн шувтарч буй 2010 оны ул мөр тодхон байна. 2010 он Монгол түмний шинэ сонголт-ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор өнгөө нэмсэн он байлаа. Өнгөрсөн жилүүдийн ололт амжилт бол Монголын ард түмний бүтээсэн нийтлэг үнэт зүйл юм. Монголын алдар суу дэлхийд улам сайнаар дуурсан үлдэж байна.

2010 онд олон монгол хүн  улс орныхоо нэрийг сайнаар гаргаж чадлаа. Олон олон шинэ бүтээн байгуулалтууд өрнөлөө. Монголчуудын амьдрал хөгжилд хувь нэмрээ оруулах шинэ боломжууд нээгдлээ. Монголын чөлөөт иргэд, айл өрх, хөдөлмөрч хамт олон, үйлдвэрлэгчид, уран бүтээлчид, урлаг спортынхон олон гайхамшигт амжилт, бахархлыг бүтээж чадлаа.

Монголын ард түмний бүтээсэн уламжлалт соёл, зан үйл дэлхийн дансанд нэмэгдэн бүртгэгдлээ. Монгол улс хүн амаа, эд хөрөнгөө тоолж бүртгэлжүүллээ. Монголын төр иргэдийнхээ эрх, эрх чөлөөт байдалд улам хүндэтгэлтэй ханддаг боллоо. Иргэд, орон нутагт эрх мэдэл шилжүүлэх, байгаль дэлхийдээ ээлтэй хандах тухай яриа эхнээсээ ажил хэрэг болж эхэллээ.

Монгол хүн бүр эрхэндээ, эд баялагтаа эзэн нь байх зүй ёсны шаардлага, мэдрэмж улам бүр нэмэгдэж байна. Иргэн бүр эх орныхоо баялгаас хувь хүртэх, баялгаа хамтарч бүтээн арвижуулах үйл хэрэг бодитой эхэллээ. Тэр бий болж байгаа боломжийг архинд биш, хямд зугаа цэнгэлд биш, харин амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд, бодит үйлдвэрлэл бүтээмжид зориулахыг иргэдээсээ би хүсэж байна. Асуудлын гол нь  мөнгийг авахдаа биш зарцуулахдаа, түүнийг арвижуулахад, эд баялаг бүтээх эх үүсвэр бий болгоход л байдаг. Иргэн Таны ухаалаг шийдлээс өөрийн тань болон гэр бүл ойр дотныхны тань амьдрал ахуй, улс орны хөгжил дэвшил бүхэлдээ хамаарна.

2010 он бас их сургамжийг бидэнд үлдээж байна. Хариуцлагагүй, хяналтгүй, шударга бус байдалд хэмжээ хязгаар байх ёстой. Үүнийг 2010 он бидэнд хангалттай сануулсан. Өнгөрөгч өвөл хавар   бидэнд хатуухан өнгөрлөө. Байгалийн хатуугаас  ч, амьдралын хатуугаас ч бид  авах сургамжаа авч алдаа дутагдлаа засаж, ололт амжилтаа тэтгэж урагшлах ёстой.

Гарч буй 2011 он монголчуудын амьдралд өөдрөг өнгө нэмсэн жил байна гэдэгт итгэж байна. 2011 он бол түүхт ойнууд тохиох гүн хүндэтгэл, бахархал билэгдлийн жил юм. Монгол түмэн мянга мянганаар тоологдох төрт ёсныхоо болон зуун зуунд дамжсан эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо их ойнуудтай золгож байна. Түүхийн сайн нь ч, муу нь ч бидний багш болдог. Их түүх бүтээсэн ард түмэн бас их түүхийг бүтээж чадна. Өнөөдөр ч түүх бүтэж байна. Маргааш ч Монголын бахархалт түүх үргэлжлэн бүтэх болно.

Ирэх онд Монголын ард түмэн саар бүхнээсээ ангижирч сайн бүхэн рүү тэмүүлсэн он болоосой гэж би хүсэж байна. Газар бүр шинэ бүтээн байгуулалт, шинэ санаачилага өрнөж Монгол хүн бүрийн амьдрал өөдлөн дэвжихийг хүсэж байна. Ийм боломж монголчуудад бий.

Азай буурал ахмадууддаа, алаг бяцхан үрсдээ Монгол гэдэг нэгэн айлын нийт аав ээж, ах дүү, охид хөвгүүддээ ирж байгаа шинэ оны мэнд хүргэе.

Хоёр оны зааг дээр шинэ хүн өлгийдөж байгаа эх баригчдад, ээлжийн ажилтай байгаа хүн бүрт, газар газар алба хааж байгаа цэрэг дайчиддаа шинэ оны мэнд хүргэе. Малчид, тариаланчид, багш, эмч, ажилчид, төрийн түшээд, оюутан залуус, гадаад дотоод хаана ч бай шинэ оноо угтаж байгаа нийт иргэддээ шинэ оны мэнд хүргэе. Амьдралын хүнд хүчрээс шалтгаалан шинэ оноо сэтгэл хангалуун угтаж чадахгүй байгаа хүмүүст шинэ жилийн гал халуун мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өөрийн улс орон, байгууллагаа төлөөлөн  манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орны иргэдэд, манай улсыг дэмжин тусалж, хамтран ажиллагч нийт хүмүүст шинэ оны нөхөрсөг, халуун мэнд хүргэе.

Та бүхнийг идээний дээж сүүгээ барихыг хүсье. Идээний дээж цай ундаагаа гартаа авна уу. Бие биенийхээ халуун гарыг атгаж, догдлон цохилох зүрхнийхээ чимээг сонсож, бие биендээ сайхан ерөөл хэлж, хайр талархлаа илэрхийлж шинэ оны мэнд дэвшүүлэхийг хүсье. Шинэ оноо эрүүл, аз жаргалтай, сайны ерөөл дүүрэн угтахыг Та бүхнээс хүсье.

Миний Монгол мөнхөд орших болтугай. Ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Баяр хүргэе.

2010.12.31.

 

Эх сурвалж : www.sonin.mn


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4041775/1f2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6962
168 Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг Ансан Хармони сонингоо захиалан уншина уу ӨДРИЙН МЭНД 2011-01-04 10707
167 Энэ онд Эх орны хишгийг гурван хэлбэрээр олгохоор болжээ ӨДРИЙН МЭНД 2011-01-04 1970
» Монгол улсын Ерөнхийлөгч мэндчилгээнийхээ төгсгөлд оргилуун дарс бус сүүтэй хундага өргөлөө ӨДРИЙН МЭНД 2011-01-02 1759
165 Солонгосын боловсролын яамнаас зохион байгууулсан захидлын уралдаанд Монгол оюутан түрүүлжээ. ӨДРИЙН МЭНД 2010-12-30 2040
164 Хувь хишгийн мөнгийг он дамжиж олгоно ӨДРИЙН МЭНД 2010-12-30 1590
163 Ёнпонду арал уруу буудсан хойд солонгосын цэргүүдийн ярилцлага file ӨДРИЙН МЭНД 2010-12-26 1989
162 Монгол бүсгүй Д.Ганцэцэгийн амийг хөнөөсөн Янгд насаар нь хорих ял өгөх магадлалтай байна ӨДРИЙН МЭНД 2010-12-26 1889
161 *~ Ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе~* [1] ӨДРИЙН МЭНД 2010-12-24 1395
160 Монголын 9 гайхамшгийг тодруулж эхэллээ file ӨДРИЙН МЭНД 2010-12-23 2219
159 12сарын Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2010-11-25 2969
158 Монгол улс тунхагласны 86жилийн ойн баярын мэнд дэвшүүлье ӨДРИЙН МЭНД 2010-11-25 1744
157 Бэгнён арал·Дэчон арал·Сучон арлын иргэдийг нүүлгэн шилжүүлэх тогтоол гаргалаа [2] ӨДРИЙН МЭНД 2010-11-23 3467
156 Хойд Солонгосын Ёнпён арал уруу буудсан өдөөн хатгалга file [1] ӨДРИЙН МЭНД 2010-11-23 3775
155 Автомашины онцгой албан татвар нэмэгдэх vv? ӨДРИЙН МЭНД 2010-11-23 2410
154 Америкийн армийн Монгол дайчин ӨДРИЙН МЭНД 2010-11-21 2605
153 Олон үндэстний соёл суртчилах багш бэлтгэх сургалтанд бүртгэж байна ӨДРИЙН МЭНД 2010-11-18 2027
152 Солонгосын нийгэмд “юм” хэлсэн монголчуудын цуглаан ӨДРИЙН МЭНД 2010-11-11 2154
151 Монгол оюутан дэлхийн шилдэг оюутнаар тодорлоо ӨДРИЙН МЭНД 2010-11-09 2463
150 Харьд амиа алдсан бүсгүйн ээж Засгийн газраас дэмжлэг хүслээ [1] ӨДРИЙН МЭНД 2010-11-02 3384
149 11сарын 1-нд Солонгост Хамгийн Том жагсаал болно ӨДРИЙН МЭНД 2010-10-31 4402
148 11сарын Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2010-10-29 3954
147 Б.Баярмаа "Би солонгост нэрд гарсан дуучин болно" [3] ӨДРИЙН МЭНД 2010-10-28 4037
146 Ансан хот дахь Цагаачлалын албаны салбарын нээлтийн тухай танилцуулах нь ӨДРИЙН МЭНД 2010-10-26 2414
145 2011оны 1-р ээлжийн Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөс явуулах сургалтын танилцуулга ӨДРИЙН МЭНД 2010-10-26 3787
144 Нэг жилд солонгост ажиллаж байгаад амиа алдсан 126 хүний цогцос монголд ирдэг [4] ӨДРИЙН МЭНД 2010-10-19 5139
143 Солонгос улсын Хүн ам, орон сууцны нэгдсэн тооллого интернетээр өнөөдрөөс эхлэн явагдаж эхэллээ. 2010.10.22~10.31 ӨДРИЙН МЭНД 2010-10-13 4509
142 Чингис Xаан хамтлагийн ахлагч МУТЖ,Д Жаргалсайхан тоглолт 2010-10-22.23ны өдрүүдэд file anuuka 2010-10-13 2977
141 СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ АМьДАРЧ БАЙГАА ХvМvvСИЙН. 외국인근로자 자녀 입학을 환영합니다. baig 2010-10-10 4777
140 Вьетнам эхнэрээ хөнөөсөн солонгос эрд 12жилийн хорих ял оноолоо [1] ӨДРИЙН МЭНД 2010-10-10 3678
139 БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамныхан 5,7сая вонын торгуульд оржээ [2] ӨДРИЙН МЭНД 2010-10-08 4118
138 Монгол улсын интернет тооллогын үйл ажиллагаа 2010.10.10~2010.11.17 өдрүүдэд явагдана file [7] ӨДРИЙН МЭНД 2010-10-07 4755
137 Цалин бодох талаар сонирхож байна уу? Таныг монгол ажилчдад зориулсан хүний эрх-хуулийн сургалтанд урьж байна [1] ӨДРИЙН МЭНД 2010-09-30 5113
136 10сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2010-09-28 5204
135 Солонгост суугаа гадаад иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах сайт file ӨДРИЙН МЭНД 2010-09-24 4281
134 СОЛОНГОСТ АМЬ ҮРЭГДСЭН МОНГОЛ БҮСГҮЙН ХҮҮХДИЙГ... ӨДРИЙН МЭНД 2010-09-24 5444
133 Талийгаачийг маргааш оршуулна ӨДРИЙН МЭНД 2010-09-17 4862
132 Солонгосын Нажу хотоос шууд холбогдон газар дээрээс нь өгсөн мэдээллийг энд дарж дахин сонсоно уу. [8] [12] ӨДРИЙН МЭНД 2010-09-16 6414
131 ГХЯ амиа алдсан иргэнийхээ араас ажил хийгээгүй байна ӨДРИЙН МЭНД 2010-09-16 3186
130 Солонгос улсад монголчууд жагсана гэв ӨДРИЙН МЭНД 2010-09-16 3440
129 2010 Ургацын баярыг тохиолдуулан Ансан хотод Гадаад иргэдийн дунд “Хэн сайн дуулах вэ” дууны уралдаан зохиогдох гэж байна ӨДРИЙН МЭНД 2010-09-16 2520
128 Монгол бүсгүй солонгос хүний гарт амиа алдлаа(сонсохоор) [3] ӨДРИЙН МЭНД 2010-09-16 3377
127 Нутаг буцаж буй гэрээт ажилчдад зориулсан сургалт ӨДРИЙН МЭНД 2010-09-15 5001
126 Сөүл лэнд парк хямдрал зарлалаа ӨДРИЙН МЭНД 2010-09-15 2869
125 Монгол бүсгүй солонгос хүний гарт амиа алдлаа [4] ӨДРИЙН МЭНД 2010-09-15 4057
124 2010 Олон үндэстний эв нэгдлийн өдөрлөгт өргөнөөр хүрэлцэн ирнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-09-14 2801
배너신청
자생병원

배너신청