Бизнесийн удирлагын магиструудын холбоо, британий The Independent сонины газар хамтран “Жилийн шилдэг Бизнесийн удирдлагын магистр оюутан” шалгаруулах ёслолын арга хэмжээг 2010 оны энэ сарын 4-нд Лондонгийн төвд байрлах Милленуим зочид буудалд зохион байгуулав. Энэхүү арга хэмжээ нь дэлхийн шилдэг их, дээд сургуульд бизнесийн удирдлагын магистраар суралцаж буй оюутнуудаас шилдэгийг шалгаруулж, эцсийн шатанд шалгарсан оюутнуудтай Лондонд мэргэжилтнүүдийн баг ярилцлага хийж шилдэг оюутныг шалгаруулдаг юм байна.

Энэ жилийн шилдэг Бизнесийн удирдлагын магистр оюутнаар 4 оюутан шалгарсаны нэг нь Францын ENPC School Of International Management сургуулийн оюутан Түвшинтөгсийн Баярцэцэг байлаа. Энэхүү нэр хүндтэй шагналаар анх удаа монгол оюутан шагнуулж, монгол улсынхаа нэрийг өндөрт өргөсөн нь бахархалтай байв.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд британийн Лордын Танхимын гишүүд, саятан бизнесмэн, дэлхийн шилдэг бизнесийн сургуулийн удирдлага, эрдэмтэд уригдан оролцож сонирхолтой илтгэлүүд тавив. Арга хэмжээний төгсгөлд шилдэгийн шилдэг оюутнаар британий Bath их сургуульд суралцаж буй Уганда улсын оюутан М.Сузан шалгарав. Шилдэг оюутнуудын шагналыг Лордын танхимын гишүүн ноён Хастингс гардуулан өгч, оюутнуудын цаашдын ажилд амжилт хүслээ.

 

Эх сурвалж : www.sonin.mn