Бичлэгийн тоо 213

Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2011 оны эхний 4 сарын байдлаар)

 


 I. Нийгмийн үзүүлэлт
Эрүүл мэндийн яамны мэдээгээр улсын хэмжээнд 2011 оны эхний 4 сард 21534 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 726 эхээр буюу 3.3 хувь, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 21681 болж, 664 хүүхдээр буюу 3.0 хувиар буурлаа.
Улсын хэмжээгээр энэ оны эхний 4 сард нэг хүртэлх насандаа 398 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 107 хүүхдээр буюу 21.2 хувиар, 1-5 хүртэлх насны 89 хүүхэд эндэж, 49 хүүхэд буюу 35.5 хувиар буурчээ. Аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2011 оны 4 дүгээр сарын эцэст 41.7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 3629 хүнээр буюу 9.5 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Улаанбаатар хот (2690 хүн), Ховд (911 хүн), Өвөрхангай (852 хүн), Завхан (530 хүн), Төв (244 хүн), Булган (231 хүн), Архангай (222 хүн) аймагт өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ.
Нийгмийн даатгалд 2011 оны эхний 4 сард 466.0 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 278.1 мянга буюу 59.7 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 187.9 мянга буюу 40.3 хувь нь төсөвт байгууллагаас шимтгэл төлсөн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 31.8 мянга буюу 7.3 хувь, шимтгэл төлөгч, даатгуулагч аж ахуйн нэгж байгууллагын тоо 16.2 мянга буюу 6.2 хувь, төсөвт байгууллагынх 15.7 мянга буюу 9.1 хувиар нэмэгджээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2011 оны эхний 4 сард 55.5 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 142 хүн буюу 0.3 хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 2.7 тэрбум төг буюу 32.7 хувиар нэмэгджээ...
“Хүний хөгжил” сангаас 2011 оны эхний 4 сард 226.4 тэрбум төгрөгийг давхардсан дүнгээр 2.5 сая иргэнд олгожээ. Халдварт өвчнөөр 2011 оны эхний 4 сард 13.6 мян.хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 2265 хүн буюу 19.9 хувиар өссөн нь цусан суулгаар өвчлөгчдийн тоо 125 хүн буюу 21.2 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 285 хүн буюу 14.4 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 232 хүн буюу 13.9 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 39 хүн буюу 2.4 хувиар буурсан хэдий ч салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 1199 хүн буюу 5.1 дахин, вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 2457 хүн буюу 2.5 дахин, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 4 хүн буюу 0.3 хувиар өссөнөөс шалтгаалав.
Улсын хэмжээнд 2011 оны эхний 4 сард 6981 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 458 хэргээр буюу 7.0 хувиар нэмэгджээ. Өмнөх оны мөн үеийнхээс хүн амын эрүүл мэндийн эсрэг (11), үндэсний аюулгүй байдлын эсрэг (4), хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг (2), компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (1) буурсан хэдий ч нийгмийн аюулгүй байдлын эсрэг (197), өмчлөх эрхийн эсрэг (123), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (55), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг (28), байгаль хамгаалах журмын эсрэг (26), захиргааны журмын эсрэг (15), шүүн таслах ажиллагааны эсрэг (14), албан тушаалын эсрэг (8), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (6), цэргийн албаны эсрэг (3), иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг (1) нэмэгдсэнээс нийт гэмт хэргийн тоо өсчээ.
Гэмт хэргийн улмаас 2011 оны эхний 4 сард 2631 хүн гэмтэж, 437 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 475 буюу 22.0 хувиар өсч, нас барсан хүний тоо 30 буюу 6.4 хувиар буурсан байна.

 

II.Макро эдийн засгийн үзүүлэлт
ДНБ оны үнээр 2011 оны эхний улиралд 1748.3 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 339.4 тэрбум төг буюу 24.1 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарын болон, бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт нөлөөлсөн байна. ДНБ (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 2011 оны эхний улиралд 840.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 74.2 тэрбум төг буюу 9.7 хувиар өслөө.
Энэ өсөлтөнд бүтээгдэхүүний цэвэр татвар 21.8 хувь нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2011 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, харин 2010 оны 12 дугаар сарынхаас 2.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 5.5 хувиар өссөн байна.
Ерөнхий индекс өмнөх сарынхаас буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 1.0 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийнх 0.3 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2011 оны 4 дүгээр сарын эцэст 5350.5 тэрбум төг болж, өмнөх
сарынхаас 395.4 тэрбум төг буюу 8.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2187.6 тэрбум төг буюу 69.2 хувиар өсчээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011 оны 4 дүгээр сарын эцэст 628.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 97.5 тэрбум төг буюу 18.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 183.6 тэрбум төг буюу 41.3 хувиар өсчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны 4 дүгээр сарын эцэст 3973.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 243.1 тэрбум төг буюу 6.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1209.0 тэрбум төг буюу 43.7 хувиар өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны 4 дүгээр сарын эцэст 82.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 1.7 тэрбум төг буюу 2.1 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 56.8 тэрбум төг буюу 40.9 хувиар буурчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2011 оны 4 дүгээр сарын эцэст 381.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 9.4 тэрбум төг буюу 2.5 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 34.5 тэрбум төг буюу 8.3 хувиар буурсан байна.
Үнэт цаасны арилжаа 2011 оны 4 дүгээр сард 21 өдөр явагдаж, 10.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 35.4 сая ш үнэт цаас арилжигдсан байна. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2011 оны эхний 4 сард 1219.5 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1149.5 тэрбум төг болж, нийт тэнцэл 70.0 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Өмнөх оны мөн үеийнхээс улсын нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал 260.2 тэрбум төгрөгөөр буурахад төсвийн орлогын өсөлт 56.2 хувь, зарлагын өсөлт 18.4 хувь, орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 37.8 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ. Төсвийн урсгал орлого 1195.8 тэрбум төг, урсгал зардал 1014.4 тэрбум төг болж, урсгал тэнцэл 181.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Өмнөх оны мөн үеийнхээс татварын нийт орлого 402.8 тэрбум төг буюу 60.3 хувиар өсөхөд орлогын албан татварын орлого 16.8 тэрбум төг буюу 6.5 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 31.8 тэрбум төг буюу 35.5 хувь, дотоодын бараа үйлчилгээний татварын орлого 166.6 тэрбум төг буюу 81.4 хувь, гадаад худалдааны татварын орлого 44.3 тэрбум төг буюу 2.0 дахин, бусад татварын орлого 141.9 тэрбум төг буюу 3.1 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.
Өмнөх оны мөн үеийнхээс татварын бус орлого 39.3 тэрбум төг буюу 45.7 хувиар өсөхөд хувьцааны ногдол ашиг 19.8 тэрбум төг буюу 27.0 дахин, хүү, торгуулийн орлого 2.4 тэрбум төг буюу 27.1 хувь, газрын тосны орлого 3.8 тэрбум төг буюу 36.7 хувь, навигацийн орлого 1.4 тэрбум төг буюу 13.3 хувь, төсөвт газрын өөрийн орлого 11.0 тэрбум төг буюу 23.8 хувь, бусад нэр заагдаагүй орлого 0.8 тэрбум төг буюу 9.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсөвт 2011 оны эхний 4 сард зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1149.5 тэрбум төг болж өмнөх оны мөн үеийнхээс 178.4 тэрбум төг буюу 18.4 хувиар нэмэгдэхэд эргэж төлөгдөх цэвэр зээл 105.4 тэрбум төг буюу 91.7 хувиар буурсан хэдий ч, татаас ба шилжүүлэг 159.8 тэрбум төг буюу 38.3 хувь, бараа үйлчилгээний зардал 86.6 тэрбум төг буюу 25.9 хувь, зээлийн үйлчилгээний төлбөр 4.9 тэрбум төг буюу 42.5 хувь, хөрөнгийн зардал 32.4 тэрбум төг буюу 34.8 хувиар өссөнөөс шалтгаалжээ.
Хөрөнгийн зардалд 2011 оны эхний 4 сард 125.5 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 32.4 тэрбум төг буюу 34.8 хувиар нэмэгдсэн нь гадаад эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 1.8 тэрбум төг буюу 2.4 дахин, дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 30.6 тэрбум төг буюу 33.3 хувиар өссөнөөс шалтгаалжээ.
Манай улс 2011 оны эхний 4 сард дэлхийн 107 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2746.8 сая ам.долл, үүнээс экспорт 1162.7 сая ам.долл, импорт 1584.1 сая ам.долларт хүрчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2011 оны эхний 4 сард 421.4 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 328.0 сая ам.долл буюу 4.5 дахин өсчээ. Гадаад худалдааны тэнцэл 2010 оны 4 дүгээр сард 15.2 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2011 оны 4 дүгээр сард 75.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 60.5 сая ам.долл буюу 5.0 дахин нэмэгджээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1194.6 сая ам.долл буюу 77.0 хувь, үүний дотор импортын хэмжээ 761.3 сая ам.долл буюу 92.5 хувь, экспортын хэмжээ 433.3 сая ам.долл буюу 59.4 хувиар өсчээ.

 

III.Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Оны эхэнд тоологдсон нийт малын 1.1 хувь буюу 361.9 мян.толгой том мал 2011 оны эхний 4 сард зүй бусаар хорогдов. Зүй бусаар хорогдсон нийт том малын 13.2 мянга буюу 3.6 хувь нь адуу, 30.0 мянга буюу 8.3 хувь нь үхэр, 0.6 мянга буюу 0.2 хувь нь тэмээ, 156.8 мянга буюу 43.3 хувь нь хонь, 161.2 мянга буюу 44.6 хувь нь ямаа байна.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2011 оны эхний 4 сард 583.9 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 45.3 тэрбум төг буюу 8.4 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд зэсийн баяжмал 35%-ийн агуулгад шилжүүлснээр, алт, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.2 хувиас 5.3 дахин; нарийн боов, талх, сүү, амтат ус, ундаа, хиам, архи, хивс, сүлжмэл эдлэл, шар айраг, тэмээний ноосон хөнжил, хаалга, цонх, самнасан ноолуур, зүсмэл материал, цемент, цахилгааны утас зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.9 хувиас 7.0 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Төмөр замын тээврээр 2011 оны эхний 4 сард 5581.7 мян.т ачаа, давхардсан тоогоор 1143.6 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 713.2 мян.т буюу 14.6 хувь, зорчигчдын тоо 83.1 мян.хүн буюу 7.8 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр төмөр замын тээврийн салбарын орлого 2011 оны эхний 4 сард 105.4 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.2 тэрбум төг буюу 29.9 хувиар өсчээ.
Агаарын тээврээр 2011 оны эхний 4 сард 555.0 т ачаа, давхардсан тоогоор 138.0 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 113.9 т буюу 25.8 хувь, зорчигчдын тоо 47.8 мян.хүн буюу 53.0 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2011 оны эхний 4 сард 36.9 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 10.2 тэрбум төг буюу
38.0 хувиар өсчээ.
Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2011 оны 4 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд (50.0 мм) бүртгэгдсэн байна. Энэ оны 4 дүгээр сард Увс аймгийн Өмнөговь, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд хамгийн дулаан буюу нэмэх 28 хэм, Завхан аймгийн Отгон суманд хамгийн хүйтэн буюу хасах 26 хэм байлаа. Салхины хурд Өмнөговь аймгийн Булган суманд 40 м/с хүрлээ. Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2011 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотын Баруун дөрвөн замын орчимд 20 удаа, 1-р хороолол, 13-р хороолол орчимд тус бүр 13 удаа, 32-ын тойрог орчимд 10 удаа, Хархорин захын орчимд 6 удаа, Офицеруудын ордон орчимд 1 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 32-ын тойрог орчимд 26 удаа, Баруун дөрвөн замын орчимд 13 удаа, 1-р хороолол орчимд 12 удаа, Хархорин захын орчимд 10 удаа, Офицеруудын ордон, 13-р хороолол орчимд тус бүр 7 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 32-ын тойрог орчимд 27 удаа, Хархорин захын орчимд 25 удаа, Баруун дөрвөн зам орчимд 19 удаа, 13-р хороолол орчимд 11 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам орчимд 10 удаа, 13-р хороолол орчимд 8 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна.
Аюулт үзэгдэл, осол 2011 оны эхний 4 сард 1241 удаа гарсны улмаас 72 хүн амь насаа алдаж, 164.4 мян.толгой мал, амьтан хорогджээ. Энэ оны эхний 4 сард объектын түймэр 1094 удаа, бичил уурхай, нурангины осол 12 удаа, мал, амьтны галзуу өвчин 32 удаа, гол, нуурын усанд унасан осол 12 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
 
Эх сурвалж : www.sonin.mn


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4565828/892/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6962
배너신청
자생병원

배너신청