Бичлэгийн тоо 213

5сарын Гадаад иргэдэд зориулсан эрүүл ахуйн хөтөлбөр

 

 

 

 

 

Ансан хотын Данвон дүүргийн эрүүл мэндийн төвийн харъяа Вонгуг эрүүл мэндийн төв нь солонгос болон гадаад иргэдэд зориулан дараах үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээг үзүүлж буй тул өргөнөөр үйлчлүүлнэ үү.

 

1. Анхан шатны үзлэг

○ Хэзээ : Даваа~Баасан 09:00 ~ 18:00

○ Хэн : Солонгос иргэн, гадаад иргэн(үнэ төлбөргүй)

* Энгийн үзлэг : Даралт ихдэх, чихрийн шижин, үе мөчний өвчин, хоол шингэхгүй байх, ханиад г.м                                                                        

* Шүд : Амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, шүд хорхойтох, шүд авах, хэт мэдрэгжсэн шүд эмчлэх.

* Ардын уламжлалт эмнэлэг : Зүү тавих, тан олгох, эрүүл ахуйн зөвлөгөө.  

 

2. Жирэмсэн эхчүүдийг эмнэлгийн хяналтанд хамруулах.

Эмнэлгийн эхо үзлэгээр жирэмсэн болохоо тогтоолгосны дараа жирэмсэн эхийн хяналтын дэвтэр болон гадаад иргэний үнэмлэхээ авч ирнэ үү. ^^

○ Хэзээ : Даваа~Баасан 09:00 ~ 18:00

○ Хэн : Солонгос болон гадаадын харъяат жирэмсэн эх

* Төрөхийн өмнөх шинжилгээ ( жирэмсний 12 долоо хоногоос өмнө) : В хэлбэрийн элэгний

вирус, цус багадалт, цусны бүлэг тогтоох, тэмбүү, ДОХ-ын шинжилгээ.

* Цус багадалт (жирэмсний 20долоо хоногоос дээш ~ амаржсаны дараах 1сар хүртэл) төмрийн бэлдмэл олгох, хоолоор эмчлэх талаарх сургалт, зөвлөгөө.

* Жирэмсний үеийн чихрийн шижингийн шинжилгээ(24долоо хоног~28долоо хоногтой жирэмсэн эх ) : Бэлдмэл ууснаас хойш 1цагийн дараа цусны шинжилгээ өгнө.

 

3. Нярай хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилга

○ Хэзээ : Мягмар гариг бүр 09:00 ~ 12:00

○ Хэн : Сургуулийн өмнөх 6-аас доош насны хүүхэд

○ Тарилга : Япон тархины үрэвсэл, салхин цэцэг, элэгний В вирус , халдварт саа - сахуу - хөхүүл ханиад-татран, улаан бурхан-халдварт гахайн хавдар

○ Бэлдэх зүйл : Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, биеийн байцаалт

 

 

4. Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн шинжилгээ(өглөө хоол идэхгүй ирнэ.)

○ Хэзээ : Сар бүрийн нэг дэх долоо хоногийн ням гариг бүр 13:00 (5сарын 01-ний өдөр)

○ Шинжилгээний төрөл : Цус багадалт, цусны бүлэг тогтоох, цусан дахь хлострелийн хэмжээг

тогтоох шинжилгээ, элэгний үрэвсэл, элэгний үйл ажиллагааны шинжилгээ тэмбүү, ДОХ, сүрьеэ

 

5. Гадаад иргэдэд(үнэ төлбөргүй) зориулсан оройн цагийн болон амралтын өдрийн үзлэг

Оройн цагийн үзлэг (лхагва)

19:00 ~ 21:00

Амралтын өдрийн үзлэг (ням)

14:00 ~ 18:00

5.04. Лхагва

Энгийн үзлэг,

шүд, ардын эмнэлэг

5. 01. Ням

Энгийн үзлэг, шүд, эрүүл мэндийн

шинжилгээ (цус-шээс- зүрхний бичлэг-эхо)

5.11. Лхагва

Энгийн үзлэг, шүд, ардын эмнэлэг

5. 08 Ням

Энгийн үзлэг, ардын эмнэлэг

5.18. Лхагва

Энгийн үзлэг, шүд, ардын эмнэлэг

5.15. Ням

Энгийн үзлэг, шүд, ардын эмнэлэг, эмэгтэйчүүд, нүд, гэмтэл

 

5.25. Лхагва

 

Энгийн үзлэг,

шүд, ардын эмнэлэг

5. 22. Ням

Энгийн үзлэг, шүд

 

5. 29. Ням

Энгийн үзлэг, ардын эмнэлэг

 

 

Үзлэгийн хуваарь нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болзошгүй.

 

Ансан хотын Данвон дүүргийн эрүүл мэндийн төвийн харъяа

 Вонгуг хорооны эрүүл мэндийн төв

Утас : 031-481-3605~3608, Факс : 031-481-3609

 

Ансан хот Данвон дүүрэг Бүбүру гудам 43тоот(Вонгуг хороо 991-1) ГИҮТ 1давхар

 

Жич : Монгол хэлээр асууж лавлахыг хүсвэл 1644-7111(монгол хэл4) дугаарын утас уруу залгана уу.


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4504403/a5b/trackback

ӨДРИЙН МЭНД

2011.04.29 22:45:58
*.196.153.77

Ирэх зам:
             Ансан буудал (метроны 4-р шугам 453-р буудал),  
             1-р гарц, Нүхэн гарцын зүүн талаар гарахад өргөн гудам харагдана.
             Өргөн гудмын эцэст замын эсрэг талд Шинхан банк (신한은행) харагдана.
             Шинхан банкнаас зүүн эргэн чигээрээ явна. (Вуихуан банк(외환은행)-ны эсрэг чигт )
             Гудмын төгсгөлд задгай машин зогсоол харагдана.
             Гадаад Иргэдэд Үйлчлэх Төв (외국인주민센터)

             Ансан буудлаас 5минут алхана

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6962
배너신청
자생병원

배너신청