Бичлэгийн тоо 213

1сарын Гадаад иргэдэд зориулсан эрүүл ахуйн хөтөлбөр

 

 

 

 

 

Ансан хотын Данвон дүүргийн эрүүл мэндийн төвийн харъяа Вонгуг эрүүл мэндийн төв нь гадаад иргэдэд зориулан дараахь үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээг үзүүлж буй тул өргөнөөр үйлчлүүлнэ үү.

 

1. Ажлын өдрийн үзлэг

○ Хэзээ : Даваа~Баасан 09:00 ~ 18:00

○ Хэн : Солонгос иргэн гадаад иргэн

* Энгийн үзлэг : Даралт ихдэх, чихрийн шижин, үе мөчний өвчин, хоол шингэхгүй байх, ханиад г.м                                                                        

* Шүд : Амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, шүд хорхойтох, шүд авах, хэт мэдрэгжсэн шүд эмчлэх.

* Ардын уламжлалт эмнэлэг : Зүү тавих, тан олгох, эрүүл ахуйн зөвлөгөө.  

 

2. Оройн цагийн болон амралтын өдрийн үзлэг

Оройн цагийн үзлэг (Лхагва)

19:00 ~ 21:00

Амралтын өдрийн үзлэг (Ням)

14:00 ~ 16:00

1.05. Лхагва

Энгийн үзлэг,

шүд, ардын эмнэлэг

1. 09. Ням

Энгийн үзлэг, шүд, эрүүл мэндийн

шинжилгээ, эхо

1. 12. Лхагва

 

Энгийн үзлэг,

шүд, ардын эмнэлэг

1. 16 Ням

Энгийн үзлэг, ардын эмнэлэг

1.19. Лхагва

Энгийн үзлэг, шүд

 

1. 23. Ням

Энгийн үзлэг, шүд, ардын эмнэлэг, эмэгтэйчүүд, нүд, ясны бэртэнги(гэмтэл)

1. 26. Лхагва

Энгийн үзлэг,

шүд, ардын эмнэлэг

1. 30. Ням

Энгийн үзлэг, шүд, ардын эмнэлэг

 

2011. 01. 09(ням) 13:00 Сөүлийн Их Сургуулийн харъяа эмнэлэг Ганнам төвтэй хамтран цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, рентген зураг, зүрхний бичлэг, эхо г.м эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ.

 

3. Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн шинжилгээ(өглөө хоол идэхгүй ирнэ.)

○ Хэзээ : Сар бүрийн нэг дэх долоо хоногийн ням гариг бүр 13:00 (1сарын 9-ний өдөр)

○ Шинжилгээний төрөл : Цус багадалт, цусны бүлэг тогтоох, цусан дахь хлострелийн хэмжээг

тогтоох шинжилгээ, тэмбүү, ДОХ, сүрье, элэгний үрэвсэл, элэгний үйл ажиллагааны шинжилгээ

 

4. Солонгос иргэнтэй гэр бүл болсон жирэмсэн эхчүүдийг эмнэлгийн хяналтанд хамруулах.

Эмнэлгийн эхо үзлэгээр жирэмсэн болохоо тогтоолгосны дараа жирэмсэн эхийн хяналтын дэвтэр болон гадаад иргэний үнэмлэхээ авч ирнэ үү. ^^

○ Хэзээ : Даваа~Баасан 09:00 ~ 18:00

○ Хэн : Гадаадын харъяат жирэмсэн эх

○ Үзлэг

* Төрөхийн өмнөх шинжилгээ ( жирэмсний 12 долоо хоногоос өмнө) : В хэлбэрийн элэгний

вирус, цус багадалт, цусны бүлэг тогтоох, тэмбүү, ДОХ -ын шинжилгээ.

* Цус багадалт (жирэмсний 20долоо хоногоос дээш ~ амаржсаны дараахь 1сар хүртэл) төмрийн бэлдмэл олгох, хоолоор эмчлэх талаарх сургалт, зөвлөгөө.

* Жирэмсний үеийн чихрийн шижингийн шинжилгээ(24долоо хоног~28долоо хоногтой жирэмсэн эх ) : Бэлдмэл ууснаас хойш 1цагийн дараа цусны шинжилгээ өгнө.

 

5. Нярай хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилга

○ Хэзээ : Мягмар гариг бүр 09:00 ~ 12:00

○ Хэн : 6-аас доош насны хүүхэд

○ Тарилга : Япон тархины үрэвсэл, салхин цэцэг, элэгний В вирус , халдварт саа - сахуу – хөхүүл ханиад-татран, улаан бурхан-халдварт гахайн хавдар

○ Бэлдэх зүйл : Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, биеийн байцаалт

 

 

Ансан хотын Данвон дүүргийн эрүүл мэндийн төвийн харъяа

 Вонгуг хорооны эрүүл мэндийн төв

Утас : 031-481-3605~3608, Факс : 031-481-3609

Ансан хот Данвон дүүрэг Бүбүру гудам 43тоот(Вонгуг хороо 991-1) ГИҮТ 1давхарт

 

 

Жич : Монгол хэлээр асууж лавлахыг хүсвэл 1644-7111(монгол хэл4) дугаарын утас уруу залгана уу.


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4055369/b7c/trackback

ӨДРИЙН МЭНД

2011.01.06 12:02:22
*.195.128.147

Ирэх зам:
Ансан буудал (метроны 4-р шугам 453-р буудал),
1-р гарц, Нүхэн гарцын зүүн талаар гарахад өргөн гудам харагдана.
Өргөн гудмын эцэст замын эсрэг талд Шинхан банк
(신한은행) харагдана.
Шинхан банкнаас зүүн гар тийш эргэн явна.
Гудмын төгсгөлд задгай машин зогсоол харагдана.
Гадаад Иргэдэд Үйлчлэх Төв
(외국인주민센터), 1давхарт.

Вонгуг эрүүл мэндийн төв(Вонгуг бугонсу)
Ансан буудлаас 5минут алхана.

babydoll0601

2017.09.04 06:53:50
*.7.59.216

монгол
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6962
배너신청
자생병원

배너신청