Бичлэгийн тоо 213
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох 7 дахь удаагийн шалгалт авах болсныг мэдэгдье. 



1.СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 



Бүртгэл явагдах хугацаа: 2011 оны 7 дугаар сарын 26,27,28-ны өдрүүдэд (3 өдөр) 

Бүртгэх цаг: 09:00-13:00, 14:00-18:00 (ажлын цагаар) 

Бүртгэх газар: Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд (Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай) 



Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт

-Бүртгэлийн маягт (бүртгэх газраас олгоно) 

Бүртгүүлэгчид тодорхой дугаар бүхий нэг л бүртгэлийн маягт олгогдох ба буруу бичсэн тохиолдолд цайруулагч тууз ашиглан засварыг хийнэ. 

Бүртгэлийн маягт дахин олгогдохгүй болно. 

Бүртгэлийн маягт дээр овог нэрийг англи хэл дээр зөв гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх шаардлагатай. Зөрсөн тохиолдолд БНСУ-ын хууль зүйн яам, Солонгосын Хүний нөөц, хөгжлийн алба нь БНСУ-д нэвтрүүлэхээс татгалздаг болохыг анхаарна уу. 

-Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, хуулбарын хамт 

Гадаад паспорт, гадаад паспортгүй бол иргэний үнэмлэхээр бүртгэнэ. 

Иргэний үнэмлэхээр бүртгүүлж байгаа тохиолдолд овог нэрийг англи хэл дээр бичсэн бичилтийг хавсаргасан байх шаардлагатай. (Гадаад паспорт дээр бичигдэх хэлбэрээр) 

-3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх) 

Фото зургийг фотошоп зэрэг тусгай программ ашиглан засвар хийж болохгүй, гадаад паспортны зурагнаас зөрүүгүй байвал зохино. 

-Шалгалтын хураамж төлсөн баримт 

Шалгалтын хураамж: 30.000 төгрөг 

Шалгалтын хураамжийг Хадгаламж банкны 10210022222 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авч ирнэ. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбарыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу) 

Хүлээн авагч байгууллага: ХХҮГ 

Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэл явагдах хугацаанд бүртгүүлэхээс татгалзах, бүртгэлд хамрагдаж чадаагүй тохиолдолд шалгалтын хураамжийг бүрэн буцаан авч болно. (Гэхдээ нөхөн бүртгэхгүй болно) 



Бүртгүүлэгчид тавигдах шаардлага: 18-39 настай байх (1971 оны 9-р сарын 05-аас 1993 оны 9-р сарын 4-ний өдрийн хооронд төрсөн байх) 

Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх 

Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх 

Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх 



2.СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ 



Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах өдөр, хугацаа

Улаанбаатар хотод 2011 оны 9 дүгээр сарын 3, 4-ний өдөр зохион байгуулна. (10:30-11:40 цагт 1-р ээлж, 15:00-16:10 цагт 2-р ээлж) 

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх өдөр, цаг, газрыг бүртгүүлэгч тус бүрээр 2011 оны 8 дугаар сарын 18 өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зарлалын самбар болон www.hh.gov.mn , Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mnвебсайтаар дамжуулан зарлан мэдээлнэ. 

Бүх шалгуулагч заасан хугацаанд (1-р ээлж 09:30, 2-р ээлж 14:00 цагт), заасан шалгалтын газар, өрөөнд бэлэн байх ёстой. 



Шалгалтанд ороход шаардагдах баримт бичиг, зүйлс

Шалгалтанд орох хуудас (бүртгүүлсэн өдөр бүртгэсэн газраас олгоно) 

Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх 

Шалгуулагчийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх нь бүртгүүлэх үедээ хуулбарыг нь өгсөн гадаад паспорт буюу иргэний үнэмлэхтэй адил байх ёстой 

Хар өнгийн тосон болон үзгэн бал 

Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхээ авчраагүй бүртгүүлэгчийг шалгалтанд оруулахгүй. 



Шалгалтын бүтэц



 



Сонсох болон унших шалгалтын хооронд завсарлага байхгүй, шууд үргэлжлэн явагдана.



Шалгалт авах, дүнг зарлах

Шалгалт авах, дүнг гаргах ажлыг солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэнэ. 80-аас дээш оноо авсан шалгуулагчдаас хамгийн өндөр онооны дүнгээр нь байр эзлүүлэн жагсааж, эхний 3000 /гурван мянга/ шалгуулагчийг тэнцүүлнэ. Хамгийн дээд оноо 200 байна. Энэ онд зөвхөн үйлдвэрийн салбарт ажилчин авах захиалга ирсэн болно. 



Шалгалтын дүнг 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зарлалын самбар болон www.hh.gov.mn вебсайт, Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтголцооны http://www.eps.go.kr, Монгол улс дахь БНСУ-ын Хүний нөөц, хөгжлийн хэрэг эрхлэх газрын http://www.hrdkorea.or.kr зэрэг вебсайтуудаар дамжуулан зарлан мэдээлнэ. 



Шалгалтанд тэнцэгсдэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн батламж бичгийг дүнг зарласны дараа 2011 оны 09 сарын 30-ны өдрөөс хойш Хөдөлмөрийн төв бирж дээр олгоно. 



Шалгалтанд тэнцэгсдийн шалгалтын онооны хүчинтэй хугацаа шалгалтын дүнг зарласанаас хойш 2 жил буюу 2011 оны 9-р сарын 19-нөөс 2013 оны 9-р сарын 18-ний өдөр хүртэл хүчинтэй байна. 



Анхаарах зүйлс

Дээр зааснаас өөр бал, харандаа зэргээр шалгалтын хариултын хуудсыг бөглөсөн, засвар хийсэн, цайруулах туузаар болон штрихээр зассан тохиолдолд хариултыг буруу гэж тооцно. 



Шалгуулагчдад зөвхөн нэг л удаа шалгалтын хариултын хуудас олгогдох бөгөөд засвар хийх, дахин олгох боломжгүй. 



Шалгалтын өдөр шалгуулагч гар утас, хуурцагт тоглуулагч, PDA8, MP3 тоглуулагч, электрон толь болон бусад шалгалтыг хуурамчаар өгөхөд ашиглаж болзошгүй электрон хэрэгсэл авч орохыг хатуу хориглоно. 



Дээр дурьдсан эд зүйлсийг авч орсон болон шалгалтыг өгөх явцдаа шударга бусаар хариултыг бөглөхийг оролдох, хууран мэхлэх оролдлого хийх тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүйд тооцон дахин шалгалт өгөх эрхийг 2 жилээр хязгаарлах арга хэмжээ авна. 



"Бүртгүүлж өгнө, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд оруулж тэнцүүлж өгнө" гэсэн хувь хунд хууран мэхлэгдэж, өөрийгөө хохироохгүй байхыг анхааруулж байна. 



Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцэх нь Солонгост ажиллах баталгаа болохгүй. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийн дараагийн шалгуур нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ байдаг. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн ч эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй /Элэгний В,С вирус, ДОХ, тэмбүү, сүрьеэ/ бол таны нэр БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршихгүйгээс гадна шалгалтын болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээний хураамж буцаан олгогдохгүй болно. 



БНСУ-ын хөдөлмөрийн биржид нэрээ байршуулснаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах баталгаа болохгүй бөгөөд зөвхөн солонгосын ажил олгогч таныг сонгосон тохиолдолд хөдөлмөрлөх эрх үүснэ. 



Дэлгэрэнгүй мэдээллийг: 7012-1285 утас болон www.hudulmur.mn, www.monkor.net вэбсайтаас авч болно. Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, “Номун хотхон” 39-р байр (Орос 3-р сургуулийн зүүн талд шинээр баригдсан 13 давхар ногоон саарал байрны хойшоо харсан орц) 



ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР, ХӨДӨЛМӨРИЙН ТӨВ БИРЖ

emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4814567/897/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6962
212 Өчигдөр Шөнийн клубт гал гарч, 245 хүн амь үрэгджээ [2] Levi`s 2013-01-28 2244
211 7сарын 22-нд Ансан хотод Эх орны хишгийн хувьцааны дансыг нээх тул та бүхэн өргөнөөр хамрагдана уу [2] ӨДРИЙН МЭНД 2012-07-12 2006
210 2012 Данвон урлагийн үзэсгэлэнд өргөнөөр оролцоно уу ӨДРИЙН МЭНД 2012-06-10 1447
209 2012онд мөрдөгдөх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин [2] ӨДРИЙН МЭНД 2012-01-03 9538
208 2012 оны 1сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2012-01-03 2305
207 Ухаалаг үнэмлэхийг энэ сараас эхэлж олгоно (Монгол) [1] ӨДРИЙН МЭНД 2011-12-06 2813
206 Засгийн газартай хамтарсан бичиг баримтын шалгалт(баривчилгаа) 9.19~11.30 ӨДРИЙН МЭНД 2011-10-04 3267
205 2011оны 3-р ээлжийн Ансан хотын ГИҮТ-өөс хичээллүүлэх сургалт ӨДРИЙН МЭНД 2011-07-31 1870
204 Энэ жил 3000 гаруй монголчууд өмнөд солонгос улсад ажиллана. ӨДРИЙН МЭНД 2011-07-17 2354
203 Иргэд газраа байраар солилоо ӨДРИЙН МЭНД 2011-07-10 2685
» БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд ӨДРИЙН МЭНД 2011-07-08 3860
201 Өвөрмонголд байлдааны бэлэн байдал тогтоосон нь байдлыг улам хурцатгажээ ӨДРИЙН МЭНД 2011-06-02 3186
200 Баян болох хамгийн гол нууцыг Харвардынхан илрүүллээ [3] ӨДРИЙН МЭНД 2011-06-02 4094
199 Малчин залууг хөнөөснөөс үүдэн Өвөрмонголд томоохон тэмцэл эхэллээ [2] ӨДРИЙН МЭНД 2011-06-02 3100
198 6сарын Гадаад иргэдэд зориулсан үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2011-05-30 1721
197 Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ(5/25 лхагва гариг) ӨДРИЙН МЭНД 2011-05-17 1789
196 Монгол ажилчдад зориулсан хүний эрх ㆍ хуулийн сургалтанд урьж байна ӨДРИЙН МЭНД 2011-05-13 1752
195 Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2011 оны эхний 4 сарын байдлаар) ӨДРИЙН МЭНД 2011-05-13 2510
194 Гадаад иргэдийн дунд зохиогдох “Хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээнд оролцохыг урьж байна ӨДРИЙН МЭНД 2011-04-30 1999
193 5сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2011-04-29 1897
192 4сарын Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2011-04-12 2027
191 Шулуун гэдсэндээ алт нууж хил давахыг завдсан 13 солонгос “Ганц худаг”-аас гарчээ ӨДРИЙН МЭНД 2011-04-06 2701
190 2011оны 2-р ээлжийн Ансан хотын ГИҮТ-өөс хичээллүүлэх сургалтын тухай танилцуулах нь ӨДРИЙН МЭНД 2011-04-01 1588
189 Иргэний шинэчилсэн бүртгэл 2011.04.01~6.30 ӨДРИЙН МЭНД 2011-03-22 6574
188 Хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх тухай [1] ӨДРИЙН МЭНД 2011-03-11 2397
187 Иргэд газраа байраар сольж болно [2] ӨДРИЙН МЭНД 2011-03-06 2626
186 Монгол бөхийг гей сексийн хэлбэрээр харуулсан Японы порно компани хариу өгчээ [1] ӨДРИЙН МЭНД 2011-02-21 6933
185 “Дэлхийн монгол”-чуудаа 40 мянган хүний саналаар тодрууллаа ӨДРИЙН МЭНД 2011-02-13 2610
184 МУ-ын иргэн бүрд олгох Эрдэс Тавантолгойн хувьцаа эзэмшихээр иргэд дансаа нээлгэж эхэлжээ ӨДРИЙН МЭНД 2011-02-13 3677
183 Конгрессын номын санд ажилладаг Монгол эрдэмтэн ӨДРИЙН МЭНД 2011-02-13 2348
182 Оюутолгойд ажиллах иргэдийг дахин бүртгэнэ ӨДРИЙН МЭНД 2011-02-09 2188
181 Монгол эмэгтэй АНУ-ын төрийн бус байгууллагаас интернэтээр гурван саяын зээл авчээ ӨДРИЙН МЭНД 2011-02-07 2781
180 Иргэдэд тараах Эрдэс Тавантолгойн хувьцааны бэлтгэл ажлууд хийгдэж байна ӨДРИЙН МЭНД 2011-02-04 2154
179 Та 50 саяын төлөө тоглоорой ӨДРИЙН МЭНД 2011-01-31 2573
178 500 мянган төгрөгийн өргөдлийн хугацааг сунгажээ ӨДРИЙН МЭНД 2011-01-31 2138
177 Архи сурталчилбал 10 сая төгрөгийн торгуультай ӨДРИЙН МЭНД 2011-01-31 1918
176 Өмнөд Солонгост ажиллах ажилчдын квотыг нэмж магадгүй ӨДРИЙН МЭНД 2011-01-25 2306
175 Эх орны хишиг 21 мянган төгрөгийг авахад бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй ӨДРИЙН МЭНД 2011-01-21 2469
174 МЭДЛЭГ ЧАДВАРЫН ХОСЛОЛ-ЯРИЛЦЛАГА-ЦУВРАЛ 6 ӨДРИЙН МЭНД 2011-01-18 2130
173 Гадаадад байгаа иргэдээ энэ онд бvртгэнэ ӨДРИЙН МЭНД 2011-01-10 2350
172 Ж.Батсуурь: Орон сууцны үнэ буурах боломж бүрдэнэ ӨДРИЙН МЭНД 2011-01-10 2531
171 Намайг “нүүдэлчин цус” минь хатгаж, хэрэгтэй газраа чадах зүйлээ хийхийг шаарддаг ӨДРИЙН МЭНД 2011-01-07 2400
170 Солонгосын виз хүсэхэд өөрчлөлт орууллаа [3] ӨДРИЙН МЭНД 2011-01-06 6613
169 Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийн хуваарь-1сар [2] ӨДРИЙН МЭНД 2011-01-06 3781
배너신청
자생병원

배너신청