Бичлэгийн тоо 91

-Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар та Монгол улсын ерөнхий сайд байсан хүний хувьд ард түмэндээ хандаж хэлэх үгтэй байгаа байх?
-Сая 7 сарын 1-нд болсон үйл явдал зөвхөн Монголчуудын төдийгүй дэлхийн олон нийтийн санаа, сэтгэлийг зовоолоо. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хүртэл Монголчуудад хандаж уриалга гаргалаа шүү дээ. Монголчуудын хувьд энэ бол эмгэнэлт явдал. Монгол эх орныхоо газар шороон дээр Монгол хүний амь үрэгдэж, цус нь урслаа. Монголын ардчилсан замналын түүх цусаар будагдлаа. Монголын нийгэм одоо хагарлын ирмэг дээр тулж ирээд байна. Бид яагаад ийм байдалд хүрэв ээ гэдгийг зүгээр нэг өнгөц шалтгаанаар тайлбарлах аргагүй. Одоо мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгааг үзэхэд зарим нэг улс төрийн зүтгэлтний байр сууриа илэрхийлсэн үг, эсвэл улс төрийн жагсаалаас эхтэй юм шиг ярьцгаах юм. Энэ бүхний учир шалтгаан их гүн гүнзгий. Монголын нийгэм энэ тэмцэл рүү олон жил их тууштай мөлхсөн. Хээл хахууль гүнзгийрээд, хавтгайраад төрийн ялзрал доройтол бүр дээд цэгтээ хүрсэн шүү дээ. Монгол хөвгүүдийн амь нас нь эрсдээд байхад хариуцлага тооцох хүн байдаггүй. УИХ-ын гишүүд нь авилга хулгайн хэрэгт холбогдоод байхад хариуцлага тооцдоггүй. Банкны өчнөөн мөнгө хөрөнгө алга болоод байхад хариуцах хүн байдаггүй. Үнийн өсөлт гаараад, ард түмний амьдрал өдрөөс өдөрт ядуурч байхад хариуцах хүн байдаггүй. Албан тушаалтнууд бие биенээ хамгаалсан ийм л байдалтай болсон. Энэ ард түмнийг бухимдалд хүргэсэн шүү дээ. Сонгууль элдэв амлалт, өнгө мөнгөөр шийдэгддэг болсноос хойш бид 10 гаруй жилийн нүүр үзэж байна. Энэ сонгуулийн хугацаанаас гуравхан хоногийн өмнө МАХН сая таван зуун мянган төгрөгийн батламж бичиг тарааж, нийгмийн эрүүл саруул уур амьсгалыг дарлаа шүү дээ. Энэ бол улс төрийн хүчнүүдийн хоорондын уур амьсгалыг хурцатгасан. Тэгээд ч буурь суурьтай улс төрийн хүчин ийм болчимгүй алхам хийсэн нь харамсалтай. Эрхийн бичиг тараах эрх нь бидэнд байна хэмээн Хувьсгалт намын нарийн бичгийн дарга нь онгироо хүүхэд шиг савчаад байхыг бид бүгдээрээ харсан. Сонгуулийн саналыг мөнгөөр луйвардаж авах нь улс төрд байж боломгүй үзэгдэл л дээ. Түүнээс гадна улс төрийн намууд МАХН ч, АН ч сонгуульд орох эрхийгч 20-30 сая төгрөгөөр худалдаад, амлалтаар ард түмний саналыг өөртөө татаж эрх худалддаг мухлаг, санал худалдаж авдаг ломбард маягийн болчихсон. Энэ нь өнөөдрийн байдалд хүргэж байна. Үүнийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Энэ байдалдаа дүгнэлт хийхгүй цаашаа явна гэвэл зам мухардмал. Ер нь сая юу болов гэхээр булхайтай, хоосон амлалттай, ард түмний санаа сэтгэлийг мөнгөний амлалтаар доргиож татсан сонгуулийн дараа болох ёстой улс төрийн тэмцэл болдогоороо болсон. Ардчилсан нам үүнд буруу байхгүй. АН-ын дарга Ц.Элбэгдоржид ч буруу байхгүй. Ц.Элбэгдоржийн телевизээр ярьж байгааг ч харсан, сүүлд сонин дээр гарсан хойно ч хоёр дахин уншсан. Энэ дотор бол алдаа байхгүй. Ардчилсан нам ардчиллынхаа төлөө Монголынхоо нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө цаашдаа ч тэмцэнэ. Одоо хийж байгаа тэмцэл нь ч зөв. Гэтэл энэ тэмцлийн цаад талд нь магадгүи сонгуульд унаад хорссон ч бүлэглэл байж болох юм. Энэ сонгуульд хөрөнгө мөнгөний их зардал гаргаад тэрнийгээ нөхөж чадаагүй бизнес улс төрийн бүлэглэлийн сонирхол ч байж болох. Магадгүй Монголын баялагт шунасан гадныхны ч хөрөнгө хүч байж болох юм. Гадныхны түлхээсээр улс төрийн тэмцлийг ийм эвгүй байдалд оруулж байгаа юм. Ардчилсан нам 18 жил ардчиллын төлөө тэмцэл хийхдээ цонх хагалаагүй хүний хамраас цус гаргаагүй. Гэтэл өнөөдөр ийм байдалд хүрээд байна. Үүнийг турхирагчид нь хэн бэ, захиалагчид нь хэн бэ, гүйцэтгэгчид нь хэн бэ гэдгийг харах хэрэгтэй л дээ, Болсон үйл явдал хэнд ашигтай вэ гэдгийг бас харах хэрэгтэй. Сонгууль булхайтай болсон гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрч байна. Ерөнхийлөгч ч үгүйсгэсэнгүй. МАХН ч үгүйсгээгүй. АН ч үгүйсгээгүй. Гэтэл энэ үймээний дараахь онц байдлыг далимдуулаад СЕХ сонгуулийн дүнг албан ёсоор зарлаж амжлаа. Энэ үймээний дараа Ардчиллын төлөө тэмцэгчдийг дарж нухчих компанит ажил явж байна уу даа гэсэн сэтгэгдэл төрөх боллоо. Тэгэхээр энэ хэнд ашигтай вэ гэдэг нь харагдаж байна. Энэ бол Монголчуудад ашигтай биш. Хувьсгалт нам ч гэсэн хүчтэй сөрөг хүчинтэй байх нь ашигтай л байж таарна. Гэтэл Монголд дан ганц улс төрийн хүчний ноёрхол тогтоох байдал үүсгэж сонгуулийн будлианыг эргэж харах, зөвөөр үнэлэх боломжийг хаасан нь хамгийн харанхуй орчинд байгаа хар санаатай этгээдүүдэд ашигтай байх.

-МАХН-д ялалт авчирах гэсэн удирдлагуудын хэт улайрал нь ийм байдалд хүргэсэн гэдэгтэй та санал нийлэх үү?
-С.Баярын хувьд МАХН дотор байгаа эрүүл хүн юм болов уу гэж боддог юм. Намын даргын хувьд намаа ялуулна гэж намынхандаа амлах нь дотоод асуудал нь. Харин намыг ялуулахын төлөө төсвийн мөнгийг ашиглах явдал бол байж болохгүй. Харамсалтай нь сонгуулийн үеэр сонгуулийн ажил, төрийн бодлогын хэрэгжилт хоёрыг хооронд нь ялгахын аргагүй болсон. Гол нь сонгуулийн ажил явуулж байгаа багийн ажил үнэхээр будлиантай. Дахин дахин хэлэхэд сая таван зуун мянган төгрөгийг гэнэт гаргаж ирж амлаад батламж бичиг тараагаад байсан нь үнэхээр зүй бус үзэгдэл. өөрсдийнхөө имижийг өргөхийн тулд магадгүй өөрсдөө тэр бичгээ гудамжинд хаясныг хэн байг гэхэй. Ийм үйлдэл хийж байхдаа л улс оронд тогтворгүй байдал үүсгэж байна гэдгээ өөрсдөө ойлгох ёстой байсан шүү дээ. Ер нь сонгууль явуулахын утга учир нь нийгмийн төлөвшиж тогтворжсон хэсгийн санаа бодлыг илэрхийлэх явдал. Түүнээс биш ганц хоёр хоногийн өмнө мөнгөний амлалтаар үүссэн санаа бодлыг сонгууль гэж хэлэхгүй. 1 сая 100-хан мянган хүний өгсөн саналыг үнэн зөв тоолж болно оо доо. Гэтэл тэгж чадсангүй будлиан хаана гарав. Өнөөдрийн сонин дээр хүртэл Хан-Уул дүүрэг дээр хэсгийн хороод нь тойргийнхоо хороонд өгсөн саналаа буцааж авч зассан байна шүү дээ. Ийм байдалтай байхад сонгууль үндэс байхгүй. Гадны ажиглагчид ирээд сонгуулийг их зөв сайхан боллоо гэж дүгнэлээ гээд ухуулга явж л байна. Гадныхны нүдээр сонгуулийн зохион байгуулалт хяналтын бүх асуудал нүдэн дээр нь зөв харагдаж байж болно. Гэтэл тэр сонгууль явуулж байгаа логик нь, өмнө нь бий болсон нөхцөл байдал ямар байв гэдэг нь огт өөр шүү дээ. Мөнгөний амлалтаар сонгууль явуулдаг ардчилсан орон гэж би сонсоогүй юм байна. Гэтэл энэ нь Монголд хэвшил болж эхэллээ.

-Үйл явдал өрнөж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулж байсныг та цаг минут тутам харсан байх? Танд юу бодогдож байв?

-Би ардчилсан намын даргын хэвлэлийн бага хурлаас эхлээд телевиз үзсэн. Өдрийн 11 цагаас эхлээд шөнийн 01 цаг хүртэл телевиз үзсэн. Харж байхад сонин зүйл олон харагдсан. Жагсаал цуглаан бол байдаг л жагсаал цуглаан болсон. Улс төрийн тэмцэл ийм л аргаар өрнөнө. Хувьсгалт намынхан сонгуулийн дүнг булхайцсан уу гэвэл булхайцсан. Мөнгөөр худалдаж авсан. Бусад улс төрийн хүчнүүдэд хориотой мэх хэрэглэсэн. Ийм үед жагсаал цуглаан болох нь ойлгомжтой. Гэтэл улс төрийн жагсаалын төгсгөл рүү чулуу шидэх, цагдаа нартай түлхэлцэх, шөргөлцөх үйл явдлууд гарч эхэлсэн. Цагдаа нар энэ жагсаалыг дуусгаж болох л байсан. Гэхдээ бололцоогоо ашиглаагүй. Харин ч жагсагчдынхаа шидсэн чулууг урдаас нь шидээд, муур хулгана болж тоглосоор байгаад бүрэнхий болгосон. Монголын цагдаа ийм дорой юм уу аль эсвэл цаанаасаа команд аваад байгаа юм уу гэдэг сэтгэгдэл төрүүлж байсан. МАХН-ын төв байр бол зүгээр нэг гаднаас нь цаасанд гал асаагаад шидэхэд шатчих байшин биш л дээ. Гэтэл тэр байшин шатаж л орхилоо. Шатахгүй байж болох байсан уу. Болох байсан. Зохих хамгаалалт, зохих хүч очоогүй. Хэд дахин асч унтарч байгаад сүүлдээ шатсан. Тэр байшин дотор хичнээн ч архи байсан юм бэ дээ. Ер нь МАХН архины их дэлгүүр байсан юм уу хаашаа юм. Дандаа их үнэтэй, гадны архи байх шиг харагдаад байсан. Хувьсгалт намынхан ажлаа эрүүл явуулдаг байсан юм уу гэж бодогдсон шүү. Дотроо хичнээн ч архи угждаг байсан юм. Ард түмнээ хичнээн ч их архиар хордуулдаг байсан юм. Цагдаа нар иргэдийнхээ эсрэг янз бүрийн зэвсэг хэрэглэлээ. Жагсагчдынхаа өмнөөс чулуу шиддэг цагдаа гэж сонсоогүй юм байна. Тэгсэн чинь бүр хүүхэд шиг чулуугаар байлдаж гарсан шүү дээ. Өдөж байгаа нь тэр. Энэ үйл явдлыг турхирсан тэр хар хүчин гол буруутай ч гэлээ Монголын цагдаа бас их буруутай. Амь нас нь үрэгдсэн залуучуудыг араас нь хөөж буудлаа гэсэн хэл ам гараад байгаа үүнийг эрх биш шалгаж тогтооно биз. Зэвсэггүй хүнийг цагдаа хөөж буудна гэж юу байдаг юм. Ингээд харахад их л хариуцлагагүй байдал харагдсан даа. Жагсагчдын дунд 20-30 хүн үймүүлээд бужигнуулаад байсан гэж сонин дээр гарсан байна лээ. Тэгвэл тэр 20-30 хүнийг шууд 20-30 цагдаа очоод бариад авах нь яасан юм. Тэр хүмүүсийг ийм байдалд хүргэх бололцоог нь олгоод хараад байсан юм уу. МАХН-ын дарга С.Баяр манай байшин руу “молотов коктейль” шидсэн гэж ярьж байна билээ. Тэгвэл шидсэн юмных нь хаяг адрессыг нь хараад зогсож байхаар шидэх гээд зогсож байхад нь бариад авч болно биз дээ. Ингээд харахад үйл явдалд учир нь тайлагдаагүй цааш нь учрыг нь олох зүйл их байна уу даа гэж бодогдож байгаа юм.

-Нөхцөл байдалд Монголын төрийг ямар хэмжээнд ажилласан гэж та үзэж байна?
-Саяны будлиан бол ард түмэн төрийнхөө эсрэг боссон бослого биш. Төр ард түмний хоорондын асуудал биш. Энэ бол улс төрийн хүчнүүд улс төрийн бүлэглэлүүдийн тэмцлээс эхэлсэн асуудал. Үүнийг нь харин ямар хар хүчин ашиглав гэдэг нь өөр асуудал, Үүнийг төр ард түмний хоорондох асуудал болгож хувиргах зүйл байж болохгүй л дээ. Ерөнхийлөгч онц байдал тогтоосоныг би буруушаахгүй байна. Гэхдээ энд бодох зүйл их л байсан байх. Цар хэмжээний хувьд ч тэр. Одоо бүх телевизүүдийг, мэдээллийн хэрэгсэлийг хаасан нь үнэхээр харамсалтай. Ард түмнийхээ дуу хоолойг боож байна. Санаа сэтгэлийг нь айдас түгшүүрт автуулж байна. Олныг хамарсан баривчилгаа дайчилгаа явж байгаа нь илэрхий л байна. 700 гаруй хүн баривчиллаа л гэж байна. Тэр 20-30 хүнээ л барина биз дээ. 700 хүн барих ямар шаардлага байна. Хувьсгалт намын дарга нь МУ-ын ерөнхий сайд. Тэр байшин дотроо байж байсан байна. Хүмүүсийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалах хүч хэрэгсэл төрд хангалттай бий. Үүнийг зөв ашиглаж чадаагүй. МУ-ын ерөнхийлөгчийн хувьд улс төрийн хүчнүүдийн шаардлагыг хүлээж авч уулзлаа. Онц байдал тогтоолоо. Ерөнхийлөгч бол эхний арга хэмжээг авлаа. Тэгэхдээ би ерөнхийлөгчийг улс төрийнхөө, байр суурийг гүйцэд илэрхийлээгүй гэж боддог. Ер нь будлианы үндсэн шалтгаан нь сонгуулийг МАХН луйврын аргаар булхайцаж авсан явдал шүү дээ. Үүнийг ойлгох хэрэгтэй. Үүнээс ангижраагүй цагт хэзээ ч бид эрүүл, зөв явж чадахгүй. Монгол төрд бугшсан авилгал хээл хахууль төрийн албыг мөнгөөр худалддаг заваан үйл явц үргэлжилсээр байвал хэзээ ч эрүүл байж чадахгүй. Төрийн маань ялзрал доройтол гүнзгийрээд, бугшсан идээ бээр нь есөн сүвээрээ сад тавилаа. Ямар байдалтай садарч байгааг нь харахгүй юу. Монголчууд цаашдаа бужигнаад бие биенийхээ цусыг урсгаад байхгүй байх аа. Би эрүүл ухаан давамгайлна гэж боддог. Онц байдлыг удаан үргэлжлүүлээд байх шаардлагагүй.

-Гол буруу АН болоод Ц.Элбэгдорж руу чиглэгдэж байна. Тэр хүнд энэ нөхцөл байдлыг зөвөөр эргүүлэхэд ямар боломж байсан гэж та хэлэх вэ?
-Ардчилсан нам ардчилсан хүчин 18 жилийн турш цонх хагалаагүй. Үүнийг өдөөн хатгагчид л хийдэг. Ц.Элбэгдоржийг үг хэлж байхад залуучууд гэдэг үгийг зөв бичиж чадахгүй залуучууд Аль Кайдаг дууриагаад нүүрээ хар алчуураар боочихоод зогсож байлаа гэж сонин дээр бичсэн байна. Ц.Элбэгдорж үгээ хэлж байхдаа миний ард чи зогс гэж хэнийг ч зохион байгуулдаггүй. Цугласан олны дунд ороод үгээ хэлдэг хүн. Хэнийг зогсоогоод зураг авах вэ гэдэг нь зураг авсан улсууд нь өөрсдөө мэднэ биз.

-Томсгосон тойрог дээр болсон сонгуулийн эргэн тойронд та юу ажиглав?
-Томсгосон тойрог гэдэг бол том хөрөнгөтэй баячуудыг гаргах боломжийг л олгоно. Энэ жилийн сонгуулиар багаар гэдэг нэг сонин ойлголт гарлаа. Уг нь үндсэн хуулинд Монголын иргэд өөрийнхөө төлөөлөлийг шууд сонгох эрхтэй. Багаар нь биш. Гэтэл баг гэдэг ойлголт нэмж баахан бужигнууллаа. Томсгосон тойрог нь хичнээн их мөнгө төгрөг зарцуулдаг юм байна, ямар их буудлиан үүсгэдэг юм байна гэдгийг бид харлаа. Адаглаад саналыг нь тоолж чаддаггүй юм байна. Би саналаа өгөхөөр очихдоо саналын хуудасыг нь хараад гайхлаа. Надад Монголчуудаасаа нуух юм алга. Би ардчилсан намынханыхаа төлөө өгсөн. Бас бие дааж нэр дэвшсэн Лхагважавын төлөө өгсөн. Тэгсэн Лхагважавын нэрийг эрээд олдоггүй. Тээр доор сонины дор тайлбар гэдэг шиг юм шиг тавьчихаж. Томсгосон тойргийг цаашдаа хэрэглээд байх юм уу үгүй юм уу гэдгийг бодох л хэрэгтэй. Үндсэн хуулиар ард түмэн өөрийнхөө элчийг сонгож байгаа юм. Гэтэл намууд дундуур нь ороод өөрсдөө биднийг сонгоно гэж ойлгосон юм уу хаашаа юм бөөн улаан PR зохион байгуулж бужигнаад явчихдаг. Ер нь сонгуулийн үед намуудын үүрэг ролийг огт өөрөөр харах хэрэгтэй. Намаас нэр дэвшиж байгаа хүн намынхаа тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд намтайгаа гэрээ байгуулаад нэр дэвшиж болно.

-МАХН-ын мөрийн хөтөлбөрт ямар бодит гаргалаа хийснийг тань сонирхоё?
-Сонгуульд оролцож байгаа бүх намуудын мөрийн хөтөлбөрийг би зэрэгцүүлж харьцуулж үзсэн. МАХН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэв бүрэн биелүүлнэ гэвэл Монголын эдийн засаг туйлдана. Энэ мөрийн хөтөлбөр биелэхгүй байсан нь Монголд ашигтай хүн бүрт 1 сая 500 мянган төгрөг гаргана гэхэд 3.9 триллион төгрөг хэрэгтэй. Цаад талд нь 14 триллион төгрөг орон сууцанд хэрэгтэй. Дээр нь нийгмийн хөтөлбөрүүд. Ингээд харахад Монголын эдийн засгийг үр ашиггүй хөрөнгө оруулалтаар туйлдуулах нь. Энэ жилийн сонгуульд нэг нь, 240 мянган орон сууц барина гэхэд нөгөөдөх нь 248 мянган орон сууц барина гээд бие биенээ давуулж нулимах уралдаан тэмцээн боллоо шүү дээ.

-Сонгуулийн үр дүнд жижиг намуудын орон зай хумигдлаа. Энэ орон зай Монголын улс төрд байх ёстой юу?

-Байх ёстой. Ер нь философийн онолоор ч, шинжлэх ухааны онолоор ч аливаа юм альтернатив байхгүй бол болдоггүй юм. . Монголын байгаль орчин ингэж сүйдэж байхад Монголд ногооны хөдөлгөөн, ногооны нам хэрэгтэй гэдэг нь өөрөө аяндаа харагдаад байна. АН ч, МАХН ч энэ асуудлыг шийдэж чадахгүй байна. Энэ тал дээр ногооны үзэл баримтлалттай улс төрийн хүчин хэрэгтэй гэдэг нь эндээс харагдаж байх жишээтэй. Хэрэв эрүүл сэтгэлгээгээр бодож үзвэл Монголд олон ургалч үзэл байх нь гай биш харин аз завшаан юм. Гэхдээ улс төрийн хүчин гэдэг бол бас учиртай. Компаний карманы нам улс төрийн хүчин бишээ. Энэ бол улс төр бизнесийн нэг л зангилаа. Ийм намууд бол хэрэггүй. Олон нийтийг “ган, олон түмнийхээ итгэл үнэмшил үзэл бодол дээр тулгуурласан, улс төрийн хүчнүүд хэрэгтэй. Түүнээс биш нэг компаний захирал тамгыг нь кармалаад явдаг улс төрийн хүчнүүд хэрэггүй. Саяны сонгуулийн үеэр ард түмнийг хоёр тийш туйлширлаа гэж байна л даа. Энд өөрийн тайлбар бий л дээ. Хамгийн их амлалт өгсөн нь энэ хоёр улс төрийн хүчин гэдэг утгаар нь хүмүүс энэ хоёр улс төрийн хүчин рүү хамарсан ч байж мэдэх юм.

-Нөхцөл байдлын төгсгөлийг та ямраар харж байна?

-Ийм байдал удаан үргэлжлэх ёсгүй. Гэхдээ Монголчууд их хөгжилтэй л дээ. Надад ирсэн мэдээгээр хүмүүс хуягтын хажууд зургаа авахуулах гээд, хүүхдүүд тэр рүү нь зүтгээд байна гэж байгаа юм. Монголчуудад хар муу санаа байхгүй ээ. Энэ онцгой байдлыг удаан үргэлжлүүлэх хэрэггүй. Одоо ингээд дуусгана биз. Үүний дараа улс төрийн тэмцлийг би зогсоно гэж бодохгүй байна. Онцгой байдлыг далимдуулж сонгуулийн дүнг эцэслэн зарлаж байгаа сонгуулийн хороо ч гэсэн энд хариуцлага хүлээх ёстой. Будлиантай гарсан тойргуудын асуудлыг шийдэх ёстой. Дахиж тоолох, бүр будлиантай гэж үзвэл сонгуулийг дахиж явуулах ёстой. Энэ нөхцөл байдлыг далимдуулаад ард түмэндээ дарамт өгч тэднийг айлгаж сүрдүүлж, диктактур тогтоох үүд хаалгыг нээж болохгүй. Ардчиллын үнэт зүйлсээ хадгалаад ардчиллынхаа зарчим дээр шийдэх ёстой. Улс төрийн тэмцэл бол цаашдаа үргэлжилнэ. Энэ тэмцэл нэлээд удаан хугацаанд үргэлжлэх байх. Сонгуулийн үр дүнг булхайцаж луйвардаж авсан энэ тогтолцоо удаан орших ёсгүй. Хэрвээ улс төрийн хүчнүүдийн тэмцэл зөв замаар үргэлжилбэл ирэх жил юм уу дараа жил сонгуулийг эрүүл хөрсөн дээр дахин явуулж асуудлыг шийдэх хэрэгтэй. Магадгүй үндсэн хуулиндаа зарим нэг өөрчлөлт оруулах асуудал ярьж болно. Улс төрийн намууд гэдэг ойлголтыг үндсэн хуулиас авч хаях хэрэгтэй. Ганцхан Италийн үндсэн хуулинд төр засаг байгуулахад сонгуульд олонхи болсон намуудын саналыг авна гэж байдаг. Өөр ямар ч оронд тийм юм байхгүй. Гэтэл манайд намуудыг төрийн толгойд тавьчихсан. Нөгөөдүүл нь эрх мэдлийн төлөө булаацалдаад сөргөлдөөнд орж байна. Энийг өөрчлөлт оруулах хэрэгтэй.

-Монголын улс төрд гадныхны нөлөө их байна гэх түгшүүрт мэдээ олныг цочоохоо болих нь?

-Уул уурхайн компаниудаас төр засагт төлсөн гэсэн мөнгөнөөс 25 тэрбум төгрөг алга болчихоод байгаа. Тэрэн дотор Айвенхоугийн, Хятадын компаниудын, Алтан дорнодын хэдэн тэрбум төгрөг явж байгааг бүгд харж байгаа. Энэ мэдээллүүд хэд дахин сонин дээр гарлаа. Даанч Монголчууд анзаарахгүй юм. Тэр мөнгө хаана байсан, юунд зарцуулагдсан юм. МУ-ын ерөнхийлөгч байсан Н.Багабанди сонгуульд оролцохгүй тухай мэдэгдэлдээ “Энэ сонгууль гадны их мөнгөний оролцоотой явагдах гэж байгаа учраас би сонгуульд оролцохгүй” гэж хэлсэн. Улс төрийнхөө тийм том лидерийг ийм үг хэлж байхад Монголчууд яагаад анзаарсангүй вэ? Энэ чинь үнэн шүү дээ.

profile

www.mglclub.com Administrator

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/492630/e35/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63300
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49290

ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10]

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 107434

Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34]

  • Levi`s
  • 2009-03-17
  • Уншсан 43549

ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2]

  • admin
  • 2008-09-22
  • Уншсан 42118

БААБАРЫН ЗАХИДАЛ

  • admin
  • 2008-07-14
  • Уншсан 38663

МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна

  • admin
  • 2008-07-08
  • Уншсан 37930

“Тайван айдас”

  • admin
  • 2008-07-30
  • Уншсан 33246

Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11]

  • admin
  • 2008-07-08
  • Уншсан 33130

Төрийн алтан шумуулнууд file [1]

  • admin
  • 2008-07-07
  • Уншсан 32640

НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА

  • admin
  • 2008-09-11
  • Уншсан 32379

Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3]

  • admin
  • 2008-07-07
  • Уншсан 31173

АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО file [2]

  • Levi`s
  • 2009-05-25
  • Уншсан 30792

Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3]

  • admin
  • 2008-08-25
  • Уншсан 29288

Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11]

  • admin
  • 2008-07-04
  • Уншсан 27977

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 81-д бичигдлээ [3]

  • sysop5
  • 2008-06-29
  • Уншсан 27121

О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15]

  • admin
  • 2008-07-08
  • Уншсан 26835

Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17]

  • admin
  • 2008-07-02
  • Уншсан 26652

몽골 총선부정 시위대 5명 사망 [3]

  • sysop5
  • 2008-07-02
  • Уншсан 25293

БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2]

  • Levi`s
  • 2008-12-19
  • Уншсан 25014

Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна

  • admin
  • 2008-10-20
  • Уншсан 24864

“Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2]

  • admin
  • 2008-07-08
  • Уншсан 24680

4 Өдрийн онц байдал зарлалаа file [1]

  • sysop5
  • 2008-07-02
  • Уншсан 24574

Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1]

  • admin
  • 2008-07-30
  • Уншсан 23029

Зээл төлөх график

  • Levi`s
  • 2009-03-20
  • Уншсан 22572

Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа file

  • Levi`s
  • 2009-06-29
  • Уншсан 22379

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ file [4]

  • Levi`s
  • 2009-06-18
  • Уншсан 21697

ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО file [1]

  • Levi`s
  • 2009-05-15
  • Уншсан 21468

2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ?

  • admin
  • 2008-09-03
  • Уншсан 21016

Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ?

  • admin
  • 2008-12-31
  • Уншсан 20943

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [9]

  • admin
  • 2009-04-06
  • Уншсан 20896

Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна

  • admin
  • 2008-07-04
  • Уншсан 20770

Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр file [1]

Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3]

  • admin
  • 2009-01-20
  • Уншсан 20605

Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/

  • Levi`s
  • 2009-07-18
  • Уншсан 20598

Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. file

  • Levi`s
  • 2009-04-13
  • Уншсан 20398

Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1]

  • admin
  • 2008-08-28
  • Уншсан 20382

Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2]

  • admin
  • 2009-01-20
  • Уншсан 20291

Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3]

  • admin
  • 2009-02-20
  • Уншсан 20230

Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5]

  • Levi`s
  • 2008-12-19
  • Уншсан 20022

Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5]

  • admin
  • 2009-02-19
  • Уншсан 19827

Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6]

  • admin
  • 2008-08-21
  • Уншсан 19736

Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо

  • admin
  • 2009-06-01
  • Уншсан 19709

Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1]

  • admin
  • 2008-09-03
  • Уншсан 19401

Гачигдал хомсдолын жил айсуй [2]

  • admin
  • 2008-12-31
  • Уншсан 19231
배너신청
자생병원

배너신청