Бичлэгийн тоо 91

Жилийн жилд хэзээ цагаан сараа тэмдэглэх талаар маргадаг болоод цөөнгүй жил боллоо. Нэг хэсэг зурхайчид нэгдүгээр сарын 26-нд цагаан сараа хийнэ гэж байгаа бол зарим нь сарын дараа монголчууд цагаан сараа тэмдэглэнэ гэж байна. Үүнээс болж хүмүүс хэзээ цагаан сараа тэмдэглэх талаар эргэлзэж тээнэгэлзэж эхэлжээ.
Бид энэ талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай ярилцлаа.

-Шар зурхайг дагах ёстой гэж байгаа хүмүүс нэгдүгээр сарын 26-нд цагаан cap болно гэж байна. Харин Төгсбуянтын зурхайг баримтлагчид хоёрдугаар сард болно гэх юм. Энэ дунд жирийн хүмүүс алийг нь дагахаа мэдэхээ больж байх шиг. Тийм болохоор Монголын цагаан cap яг хэзээ болох талаар яриагаа эхэлье?

-Монголын цагаан cap хоёрдугаар сарын 25-нд болно.

-Төгсбуянтын зурхайг хэтэрхий хоцрогдсон, зөвхөн монголчууд хэрэглэдэг гэсэн зүйлийг шар зурхайг баримтлагчид ярьж байгаа. Үнэхээр тийм бол яагаад заавал Төгсбуянтын зурхайг дагаад байгаа хэрэг вэ?

-Бид энэ маргаан гарах үеэс аяндаа учраа олоод явах биз ээ гэж бодож байсан. Харин сүүлдээ нэлээн сүрхий сүржин ярианууд их гарах боллоо. Тийм болохоор бид нэлээн судалж үзсэн. Сүүлчийн дэлгэрэлт буюу XVI зуунаас хойш Монголд бурхны шашин дэлгэрсэн.
Зурхайн дацан, мамба дацан, чойрын гүн ухааны дацан гээд мэргэжлийн чиглэлийн дацангууд үүсч бий болсон. Зурхайн дацанд л гэхэд арав, хорин жил ном үзэж байж эрдмийн цол хамгаалж зээрэмбэ гэдэг цолтой төгсдөг байжээ. Энэ дацангуудын сургалтад шар зурхай, Төгсбуянтын зурхай хоёулаа ордог байсан. Хоёулангаар нь лит бугоу цаг тооны бичиг хийдэг байжээ. Тийм болохоор энэ хоёр зурхайг хоёуланг нь буруутгашгүй ээ. Яагаад гэхээр хоёулаа л хүн төрөлхтний хэрэглэдэг сайхан зурхай юм байна гэж ойлгодог.
Гэхдээ Монгол Улс Манжийн эрхшээлд байсан тэр үеэс энэ хоёр зурхайг хоёулангаар нь лит хийж хэрэглэхээс аргагүй байдалд орсон юм билээ. Учир нь Манжийн төрөөс шар зурхайг өөрийн эрхшээлд байгаа гэж үзсэн бүх оронд хэрэглэхийг тулгаж байжээ. Тийм учраас монголчууд торийн ажлаа зохицуулах талаасаа Шар зурхайг зайлшгүй мөрдөх шалтгаан бүрдсэн.
Тэгэхээр Төгсбуянтын зурхай нь яагаад давхар яваад байсан юм бэ гэдэг асуудал гарна. Төгсбуянтын зурхай бол Монголд үүсч, манай азар нутагт тохирсон, Монголын сача гэж ярьдаг юм даа, өргөрөг буюу газар нутгийн байдлаар нь илүү тодорхой зурдаг. Сарны үзэгдэх хугацаа газар газар ондоо юм даа. Тийм болохоор нэгд, орон нутгаар нь савлаж зурдаг. Хоёрт, өөрийн газар нутаг дээр аөрийн онцлогийг харуулсан зурхай нь илүү явцтай байдаг учраас Төгсбуянтын зурхайгаа заавал давхар авч явж байжээ.

-Юу нь илүү гэсэн үг вэ?

-Төгсбуянтын зурхайд юу нь илүү байна гэхээр дөрвөн улирал их сайхан тодорч гардаг. Хавар, намар, өвөл, зуны хэм хэмжээ, хугацаа маш тодорхой байх ёстой. Нүүдэлчин малчин ард түмэн аж ахуйгаа эрхлэхэд дөрвөн улирлын тод томруун байгаа байдал, саран нарны хэлбэр, дүрс маш чухал байдаг. Түүгээр дамжуулан нүүдэлчид газар дэлхийгээ маш сайн мэддэг байв.
Cap, нарны үзэгдэх байдлаар дэлхий ертөнцөө шинждэг. Тухайлбал, шинийн хоёрон, гуравны cap чанх дээшээ, амсар нь дээшээ харсан бол боргийн тэвш ч гэх шиг нэрлэж байв. Энэ нь олигтой юм болохгүй, өнөө жил зуд турхан болно гэх мэтээр cap, нарныхаа хэлбэрээр шинждэг зүйлүүд зөндөө бий. Энэ мэт Төгсбуянтын зурхайд дөрвөн улирал нь маш тод томруун гардаг. Монголчууд өөрийнхөө аж амьдрал, газар нутагтаа зохицуулсан зурхай гаргасан нь энэ юм. Монголчуудын амьдрал ахуйд сайн таардаг учраас шар зурхайг хэрэглэж байхдаа Төгсбуянтын зурхайгаа хаялгүй авч явж иржээ.
Мөн монгол тоололд илүү cap гэж бий. Илүү сарыг яаж бодож, хаана нь хийх вэ гэдэг нь нүүдэлчдийн том соёл байсан. Харин зунаас өөр хувьсал хувирал байхгүй, эсвэл өвөл зун гэсэн хоёр л байгаль цаг уурын нөхцөлтэй газруудад Шар зурхай нь илүү сайн таарч байсан байх аа.

-Ер нь Төгсбуянтын зурхайг манайд албан ёсоор мөрдөж байсан уу?

-Монголчууд 1911 онд Богд хаант Монгол Улсаа байгуулж тусгаар тогтнолоо олсон тэр үед Богд хаан олноо өргөгдсөний он тоолол гэдгийг гаргаж, шар зурхайг халж, Төгсбуянтын зурхайгаа төрийн зурхай болгож авсан юм билээ. Энэ бол маш нарийн ёс журамтай. Эхлээд зурхайчид нэгдсэн журмаар зурхайн дацандаа зурхайн лит буюу цаг тооны бичгээ хийдэг байа. Хамгийн түрүүнд түүнийгээ тухайн үеийн Гадаад яаманд өргөн барьдаг.
Гадаад, дотоод харилцаа гээд хамаг зүйлээ тодорхойлон хамгийн сүүлд Богдод барьдаг. Богд түүнийг болгоогоод хэрэглэж болно гэсэн зарлигаа гаргадаг байж л дээ. Ингэж Төгсбуянтын зурхайг албан ёсны зурхай болгон хэрэглэх болсон. Үүнээс хойш 1937 оны хэлмэгдлийн үед зурхай тэртэй тэргүй хаагдсан даа. Лам нар нь баригдан шорон оронд орж егүүтгэгдээд, хуучны юм болгоныг үгүйсгэж байсан тэр үед хэсэг хугацаанд цаг тооны бичиг завсардсан юмдаа.

-Албан ёсоор дахин сэргээсэн нь хэзээ юм бэ?

-1944 онд Гандантэгчинлэн хийд дахин сэргэж, тэр үед хуучин уламжлалт зурхайчид буюу бор Дагва гуай, уулын хэмээн алдаршсан Жамц гээд олон зурхайчид литээ зурж эхэлсэн. Тухайн үед Монголын ард түмний хүсэл эрмэлзлэлээр цагаан сараа тэмдэглэх шаардлагатай болсон шиг байдаг юм. Гандан хийд дахин сэргэсэн цагаасаа эхлээд хурал номын үйл ажиллагаа нь энэ литээр явдаг.
Энэ литэн дээр сарны хэм хэмжээг маш тод томруун гаргах шаардлага шашинд ч байсан. Жишээ нь, битүүний өдөр, шинийн найманд cap тал дугуй байх ёстой, 15-нд цэл бөөрөнхий байх ёстой, 22 Дарь эхийн буулттай өдөр cap тал дугуй байх ёстой гэх мэт иймэрхүү журмаар дүйцэн өдрүүдийг тэмдэглэх ажилд сарны м-аш нарийн зурлага хэрэгтэй байдаг. Тэр ч шаардлагын үүднээс дахиж литээ зурж эхэлсэн. Литээ зураадхамба ламдаа өргөдөг, түүнээсээ гэсгүй болоод бусад хүмүүс хуулж авч хэрэглэдэг журамтай болсон. Энэ бол үхмэл зурхай биш ээ.
1960 он гараад миний багш Данзан-Осор, Жамба, Жамц зэрэг олон зурхайчид нийлж, дахиж Улаанбаатараар савласан тийм хэм хэмжээнд оруулж нарийсгасан байдаг. Энэ үеэс ард түмний хүсэл эрмэлзэл их байсан учраас Цагаан сарыг нэгдэлчдийн цагаан cap нэртэй болгон тэмдэглэх болсон. Нүүдэлчин ард түмэн мал аж ахуйгаа эрхлэхийн тулд цаг тооны бичиг нь хэрэгтэй болсон учраас нэгдэлчдийн календарь нэртэйгээр тэдэнд зориулан гаргаж байв. Лам нарыг тухайн үед хавчиж байсан болохоор Нинжбадгар гуай зэрэг хэд хэдэн одон орончдыг явуулж, лам нараар зурхайг нь заалгаж, малчдад зориулсан лит зурдаг байсан. Иймэрхүү байдлаар 1990 он хүртэл Гандан өөрийнхөө цаг тооны бичгийг гаргаж байсан. Тэгээд сайхан чөлөөтэй цаг эхэлж, цаг тооны бичгээ үргэлжлүүлэн өдий хүртэл гаргасаар ирлээ.

-Монгол газар нутагт Төгсбуянтын зурхай маш тохиромжтой гэж та хэллээ. Тэгвэл Шар зурхайг нь давхар хэрэглээд явж болох уу?

-Монголчууд нэг ард түмэн учраас нэг өдрөө л шинэлж байх нь зүйтэй гэж би боддог юм. Үндсэн хуулийн зарчим ч тийм шинжтэй шүү дээ.

-Шар зурхайг баримтлагчид нэгдүгээр сарын 26-нд шинэлнэ гэж байгаа. Зарим хүмүүс юмыг яаж мэдэхэв гээд тэр одөр нь зүгэз гаргачихдаг юм уу гэж байсан. Жилд хоёр удаа зүг мороо гаргахад муудах зүйл бий юу?

-Үүнийг зөв гээд байх ч юу байхав. Нэгэнт хичнээн жил дагаж ирсэн Төгсбуянтын зурхайгаараа зүг, мөрөө гаргавал зүгээр дээ.

-Төгсбуянтын зурхайг зөвхөн монголчууд хэрэглэдэг үү?

-Тийм ээ. Яагаад гэвэл энэ зурхайг монгол нутгийн хэм хэмжээнд тохируулан монголчууд өөрсдөө зохиосон учраас Монгол нутаг дээр Төгсбуянтын зурхайг хэрэглэж байгаа. Түвдүүд бол ондоо. Тэд пүг ёс гэдэг ёсыг хэрэглэдэг. Бусад улсыг судалж үзээгүй.

-Сүүлийн үед манайхан цагаан сарыг арай л нүсэр тэмдэглэдэг болсон байна. Бэлэг сэлт, дээл хувцас гээд хүнээс дор орохгүй гэж байдгаа шавхдаг болсон. Үнэхээр заавал тэгж тэмдэглэвэл дараа жил сайн сайхан байна гэж үү?

-Цагаан cap бол түүхийн олон зууны турш тэмдэглэж ирсэн, монголчуудын уламжлалт баярын нэг юм. Монголын ард түмний зан заншил, уламжлалыг мартуулахгүй байх сайхан баяр гэж бид боддог юм. Тийм ч учраас энэ баяраа эрхэмлэн дээдэлж ирсэн уламжлалтай. Бид бодох ёстой юм. Хуучин уламжлал, шинэ нөхцөл байдал гээд аль алиныг нь бодож үзэх хэрэгтэй. Хуучин уламжлалаар бол ахас ихсээ хүндэтгэдэг, багачууд хүүхдээ асардаг, үеийнхэндээ эв найрамдалтай сайн сайхан яваагаа мэдэгдэж бэлгэ дэмбэрэл оршоодог гэх мэт олон сайхан зан заншил бий.
Азийн орнуудад энэ баярыг чухалчилж үзэж байгаа харагддаг юм. Монголчууд ч түүний ижил юм. Ах, дүү, хамаатан садан бие биенийдээ ирж, ахмадаа хүндэтгэн золгож, уулзаж учирдаг. Найз нөхөд бие биенийдээ орж гардаг. Хамаатан садан, үр хүүхдүүдээ таньж мэддэг ийм баяр. Сүүлийн үед хотжиж байгаа энэ үед хамаатан садан, ах дүүгээ мэдэхгүй харийн хүн шиг болчихож мэдэхээр байна. Иймээс цус ойртох зэрэг янз бүрийн сөрөг зүйл гарч болно. Цагаан сараар аль болох бие биетэйгээ уулзаж учирч золгодог байвал зүгээр санагддаг. Ах дүү, хамаатан саднаа мэдэж авна. Ямар амьдарч байгаагаа мэдэлцэнэ.

-Яаж шинэчилбэл зүгээр вэ?

-Энэ баяраа шинэ нөхцөлд тохируулж тааруулах зүйл зөндөө бий. Бэлэг сэлтэнд анхаармаар зүйл байна. Хуучин бол өөрийнхөө бололцооны хэрээр хийдэг байсан. Орж ирсэн хүнийг хоосон гаргахгүй гэдэг уламжлал байсан болохоос биш хүн бүрт мөнгө зарсан бэлэг гэж бэлдэж байгаагүй юм билээ. Энэ уламжлал хөдөөд одоо ч бий. Хөгшчүүл дээр ороход гурван чихэр зэрэг жаахан зүйл аваад өгчихдөг.
Хүнийг гар хоосон гаргахгүй гэсэн л зүйл юм. Энд заавал боов, эд таваар гэх албагүй. Улс орон хөгжиж, эдийн засаг сайжраад хүн бүрийн хэрэгцээ бүрдээд ирэхийн үед заавал эд таваар гэх шаардлагагүй болно л доо. Тэр үед ном, цаг тооны бичиг зэрэг өөрт нь хэрэгтэй аятайхан зүйлийг өгч болох талтай. Харин настнуудынхаа аж амьдралыг нь дээдэлж, өглөг өгөх гэдэг гайхамшигтай зүйл юм. Өглөгийн эрхээр баяждаг гэж бурхан багш айлдсан юм. Энэ бол хуурмаггүй үнэн. Тиймээс шинэ жил гараад нэгэндээ өглөг өгч байгаа хэлбэр байдаг. Настай, ядарсан хүмүүстэй золгохдоо хэдэн төгрөг баривал цаад хүндээ аж амьдралыг нь дээшлүүлж, асар их буян , үйлдэж байгаа.тал байна. Чадуу улс бол бие биедээ бэлгэ дэмбэрлийн утгатай жаахан зүйл зөрүүлбэл болох юм.

-Идээ будааны хувьд?

-Өөрийнхөө бололцооны хэрээр л хийх зүйл шүү дээ. Заавал бусдыг дуурайж хамгийн том идээ засах албагүй. Жижигхээн хөөрхөн таваг хийгээд, хажуу талд нь ууцыг орлодог дал ч юм уу тавьж болно. Цагаалга, будаалга зэргээхийгэзд шинийн гурван хүртэл бэлгэ дэмбэрэл л оршоож байгаа юм шүү дээ. Иймэрхүү маягаар золгосон ч болно. Заавал хүч гаргах, вөрийнхөв аж амьдралд нөлөөлөх хүртэл тэмдэглэх нь бидний л ухамсрын хэрэг. Хамгийн гол нь бэлгэ дэмбэрэлтэй, бие биетэйгээ уулзаж учирч золгодог, ахмад үеэ хүндэлж, залуу балчраа асрах нь чухал.

-Цагаан сараар зүг, мөрөө гаргах нь мөн бэлгэдлийн шинжтэй зүйл. Зүг, мөрөө гаргахгүй бол яах вэ?

-Ер нь зурхай бол заавал тийм болно гэсэн үг биш. Магадлалын ухаан. Зарим нэг хүн жил орсон үедээ нэлээн барцадтай байгаа нь харагддаг. Зарим хүн огт тоохгүй явах нь ч байдаг. Багш маань айлдахдаа, настай хүн эсвэл хийморь нь муудсан зэрэгт л жил орохыг их тоодог. Бусад үед нэг их мэдэгддэггүй юм гэдэг байсан даа. Ер нь бол монголчууд аливаа нэгэн зүйлийг урьдчилаад хийх нь зүгээр гэж үздэг учраас жилийнхээ муу зүгийг хааж, сайн зүгт хөл тавьдаг сайхан бэлгэдэл юм. Гэхдээ сүүлийн үед дэндүү сүржин, худлаа яриад болж өгөхгүй юм.
Цагаан сараар буруу өдөр золгочихоор л болохгүй болчих юм гэнэ. Монголчууд календарь барьж золгож байгаагүй. Шинийн нэгэн, хоёрон, гурван гээд 15-нд ч золгож л байдаг. Тааралдаагүй бол наадмаар уулзахдаа ч “Амар байна уу” гээд золгодог. Лит аваад ир, сайн өдөр үү, муу өдөр үү, яачих бол гэж байгааг би л лав дуулаагүй юм байна. Уулзалдаагүй л бол золгож л явдаг шүү дээ.

-Өмнөх жил ажил төрөл нь бүтэмжгүй тааруухан байсан хүн Цагаан сараа аятайхан тэмдэглэвэл зүгээр болох уу?

-Цагаан cap бол мууг сайнаар урвуулах өдөр гэж багш минь айлдаж байсан. Цагаан сарын өдөр муу байх юм бол идээ будаа, цагаалга, бэлгэдэлтэй сайхан үг ярьж, эв нэгдэл ерөөх нь мууг сайнаар тайлж байгаа хэрэг юмаа гэж айлдаж байж билээ. Тиймээс цагаан cap бол жилийн турш сайн сайхан байх бэлгэдлийн эх. Шинийн нэгэнд голлож анхаарч байгаа нь жилийн эхний өдрийг сайнаар туурвиад, цаашдаа ч гэсэн ийм сайн байя гэсэн бэлгэдлийг гаргаж байгаад л хамгийн гол утга нь оршино.
Бурхны гүн ухаанд жил хугацаа бол өнгөрч л байдаг эд. Цаг хугацаа бол цаг хугацааны үргэлжлэл гэсэн байдаг. Тиймээс өнгөрсөн жилд ямаршуухан маягтай ажиллаж амьдарч байсан тэр үргэлжлэл дараагийн жилд үргэлжилдэг. Өнгөрсөн үедээ жаргалтай сайхан амьдрал, ажилдаа амжилтын суурийг тавьж чадсан бол дараагийн жил түүний л үргэлжлэл явна. Цаг хугацааны үргэлжлэл учраас зовлон жаргал ээлжилж, өөрийн хийсэн үйлийн үрээ амсдаг учиртай. Цагаан cap бол бэлгэ дэмбэрлийн утгатай, мууг сайнаар тайлах, улам сайн болгох, хөгжиж дэвших, жилийн эхэнд бие, хэл, сэтгэл гурвын үүднээс сайн үйл хийж, тэр нь улам цааш өргөжиж, жилийн турш сайн сайхан байхын бэлгэдлийн баяр даа.

-Гандан хийд цагаан сараар ямар ямар зан үйл хийдэг вэ. Өнгөрсөн цагаан сараар лам нар шинийн нэгэнд өөрсдөө золгоогүй гэсэн яриа байсан…

-Өнгөрсөн жил лам нар өөрсдөө болохоор сайн өдрөө шинэлээд, ард түмнийг буруу өдрөө шинэлүүлсэн гээд шал худлаа зүйл ярьсан байна лээ. Гандан хийдийн ажил Төгсбуянтын зурхайн цаг тооллоор л явдаг. Бид битүүний орой 22 цагаас хурал номоо эхэлдэг. Шөнөжин Цэдэр лхам гэдэг бурхнаа тахидаг. Шинийн нэгний өглөө Цэдэрлхам бурхныхаа тахилгыг дуусгаад ерөөл тавин, өлзий хутгаа оршоодог. Дараа нь Цогчин дуганы гол шүтээн болсон Очир дарь бурхандаа Монголын ард түмэн болоод эх болсон зургаан зүйл хамаг амьтны сайн сайхны төлөө гэсэн сэтгэлээр мандал өргөөд буцаж дугандаа орж золгодог.
Үүнийг Ганданд ирсэн мөргөлчид, өглөөний есөн цагт ирсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд хүмүүс бүгд тольдон харж байсан. Битүүний шөнө маш олон хүмүүс Ганданд ирж шөнөжин мөргөдөг. Тэд ч бидний битүүлж байхыг харж л байсан. Ингэж өөрсдийнхөө үйл явдлыг бүтээхийн төлөө худлаа яриад хэрэггүй. Мөн Далай ламд захиа бичээд, хариуд нь Далай лам өөр зурхайгаар явах маягтай юм айлдсан тухай ярьж байна билээ.
Энэ бол огт ор үндэсгүй худлаа зүйл шүү дээ. Одоо хүмүүс сайхан боловсролтой болсон доо. Та нар Далай ламын сайтанд ороод үнэхээрийн тийм зүйл болсон уу гээд асуугаад үз л дээ. Шал худлаа л гэж өөдөөс чинь хариулах вий.

Д.Оюунтуяа

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1160062/09d/trackback

caribbean

2009.01.26 06:11:50
*.3.210.232

YANDAA

caribbean

2009.01.26 06:14:50
*.3.210.232

ENE MGL ULSIIG HUNIIHEE TOONOOS IH LAM,, ZURHAICH...MERGECH...BOSSUUD...OUYTANTAI MGL ORON MINI YANDAA ...AJILCHIN ANGI B,HGUI ULS SUNUH DUHLUUDUU...AIMSHIGT HAR ZUUD SHIG ....HEZEE ZOLHOHOOCH HELJ MEDEHGUI ...HEEHEE URUVDULTEI  YUMAA

gantsaardal

2009.02.10 12:43:10
*.203.201.22

Bi huvidaa Mongolchuud bid Hyatad Soloongosuudaas oor odor tsagaan saraa temdeglej bgaad ni bayrlaj bna Netees ene tendehiin sonin haraj unshij baihad hujaa nar manai Mongoliig buur oorsdoosoo yalgaruulahgui Hytadiin mongol meteer delhiin uls gurnuuded surtalchilsan baih yum bna uur hursen shuu, tiimees Hujaa so-oos baga chi bolov yalgaraj bna gej bi l huvidaa bodoj bna Togosbuyntiigaa dagna bi Bi MONGOL HUN emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63300
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49290
89 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107434
88 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43549
87 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42118
86 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38663
85 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37930
84 “Тайван айдас” admin 2008-07-30 33246
83 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33130
82 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32640
81 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32379
80 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31173
79 АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО file [2] Levi`s 2009-05-25 30792
78 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29288
77 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 27977
76 Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 81-д бичигдлээ [3] sysop5 2008-06-29 27121
75 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26835
74 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26652
73 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25293
72 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25014
71 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24864
70 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24680
69 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24574
68 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23029
67 Зээл төлөх график Levi`s 2009-03-20 22572
66 Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа file Levi`s 2009-06-29 22379
65 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ file [4] Levi`s 2009-06-18 21697
64 ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО file [1] Levi`s 2009-05-15 21468
63 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21016
62 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20943
61 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [9] admin 2009-04-06 20896
60 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20770
59 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр file [1] Munkh-munkh 2009-06-07 20746
» Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20605
57 Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/ Levi`s 2009-07-18 20598
56 Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. file Levi`s 2009-04-13 20398
55 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20382
54 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20291
53 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20230
52 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20022
51 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19827
50 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19736
49 Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо admin 2009-06-01 19709
48 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19401
47 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19231
배너신청
자생병원

배너신청