Бичлэгийн тоо 91
Г.БАЯРСАЙХАН (2008-08-25)

Э.Бадар-Ууган маань монголчуудаа олон удаа баярлуулав. Манай ширэн бээлийтнүүд дэлхийн аварга гэдэг цолыг авч амжаагүй байхад Бадараа оюутны дэлхийн аварга болж байсан. Энэ бол хоёр жилийн өмнөх  явдал. Харин ноднин АНУ-ын Чикаго хотноо болсон ДАШТ-ий рингэнд тэрбээр урамтай тоглосоор алттай дүйх мөнгөн медаль авчирсан. Энэ амжилтаараа тэр гавьяат, Монгол Улсын оны шилдэг тамирчин болж байлаа. Гэтэл энэ бүх амжилт нь Бээжингийн рингэд гаргах түүний гавьяаны дэргэд юу ч биш байжээ.

Монгол хүн бүр түүний тоглолтыг цэнхэр дэлгэцээр  тольдсон болохоор энэ тухай бичихээ түр азная. 2005 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн нь түүний хувьд хилийн чанадад үзүүлсэн анхны том  амжилт байлаа. Энэ тэмцээний өмнөхөн түүнтэй уулзахад  “Олимп, дэлхийн медальтай боксчин болох” хэмээн өөрийнхөө ирээдүйг, зорилгоо тодорхойлж байж билээ.

 Манай боксчдоос ийм хос медаль зүүсэн хүн үгүй тул анхдагч болох хүсэлтэй гэдгээ нэмж хэлсэн юм. Сэтгүүлч миний бие тухайн үед түүнийг ирээдүйтэй сайн тамирчин гэдгийг мэддэг байсан ч тавьсан зорилгодоо ийм хурдан хүрнэ чинээ бодсонгүй. Түүний унаган багш Д.Ганзоригийн хэлснээр Э.Бадар-Ууган маань өмнөө том зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөсний хүчинд өнөөгийн амжилт  гаргасан нь тодорхой. Ер нь хичээл гэхээсээ илүү бэлтгэлдээ анхаарлаа хандуулж, боксын төлөө бүхнээ зориулж иржээ.

Түүнийхээ үр шимийг хүртэв. 2006 онд Катарын нийслэл Доха хотноо болсон Азийн наадмаас манай тамирчин хүрэл медаль хүртсэн. Уг нь тэр тэмцээнд аварга болох бүрэн боломжтой гэгдэж байсан ч хагас шигшээд БНСУ-ын боксчинд дийлдсэн юм. Гэхдээ Э.Бадар-Ууган тэр үед зүүн тохойндоо хүнд гэмтэл авсан байсан бөгөөд рингэд гарахын өмнө мэдээ алдуулах тариа хийж тоглосоор медальд хүрсэн гэдгийг сүүлд нь сонсоод бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж билээ. Үүн дээр л түүний тэсвэр хатуужил, эр зориг харагдсан юм.

Азийн наадмын үеэр Узбекистаны дасгалжуулагчид хоорондоо ярилцаж байсныг санаж байна. “Монголын энэ хүүгээс жинхэнэ орос школ харагдаж байна. Сүүлийн үед ийм тамирчин их цөөрөөд байсан юм” хэмээн гадны хоёр дасгалжуулагч түүний тоглолтыг үзээд  ярилцаж байсан юм. Бадараа 2007 оны ДАШТ-ээс 10 жил тасраад байсан медалийг эх орондоо авчирсныхаа дараа нэлээд сэтгэл дундуур байгаа харагдсан. Эх орондоо ирчихээд “Бээжингийн олимпод үзүүлээд өгнө өө. Өрсөлдөгчөө шүүгчтэй нь хамт хождог болох хэрэгтэй гэдгийг сайн ойлгосон” хэмээн тун итгэлтэй өгүүлж байсан.


Тэр ямар ч өрсөлдөгчтэй таарсан ялна гээд л гардаг, сэтгэлзүйн бэлтгэлээр хэнээс ч дутахгүй. Түүний энэ чанар бусад боксчдод   нөлөө үзүүлсэн болов уу. Юутай ч нэр шигээ мандан бадарч яваа Бадараа Монголын боксын спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяа байгууллаа. Монголын боксчид, Монголын тамирчид, монгол хүн гэж ямар байдгийг дэлхийд мэдрүүлж чадсанд түүний хамгийн том гавьяа оршиж байгаа билээ. Өнөөдөр монгол хүн бүр Э.Бадар-Ууганаар бахархаж байна. 100 жил өнгөрсөн ч үл мартагдах гавьяаг тэр байгуулжээ.


Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан  гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба нартаа “Өнөөдөр”, “Таван цагариг” сонины хамт олон амжилт хүсч, Монголынхоо  нэрийг дахин дахин дуурсгаж явахыг хүсэн ерөөе.

profile

www.mglclub.com Administrator

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/664197/203/trackback

profile

AUTOCAR

2008.08.25 16:07:14
*.198.36.181


    ХОЁР ТАМИРЧНААРАА БАХАРХАЖ БАЙНА  ДАРААГИЙН 2012  ОНЫ ЛОНДОН ОЛИМПОД ДАХИН АЛТ АВАХЫГ ЕРӨӨЕ!!!

sarnii nulims

2008.08.28 11:43:21
*.57.187.5

bid ta bvhend enehvv goo saihnii baraag mash hymd vneer borluulj bna
utas 01086857532
vne 100000
Файл оруулах
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63300
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49290
46 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43549
45 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20230
44 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19827
43 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20605
42 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20291
41 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19231
40 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20943
39 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25014
38 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20022
37 Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа admin 2008-12-11 18467
36 Б.Энххуяг: “Анод” банк дампуураагүй admin 2008-12-11 18531
35 Гадаадынхан манай агаарын бохирдолд санаа зовниж эхлэв admin 2008-12-11 18602
34 Ганц айлыг ч болов ядуурлаас аврах сан admin 2008-12-02 17546
33 “Бүгд найрамдах” оюутан улс admin 2008-12-02 17481
32 МОНГОЛЫН ӨДӨР ДУТМЫН ХЭВЛЭЛ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР ГАРЛАА admin 2008-11-06 18646
31 Өдөрт 14 мянган хүн түүнээс болж таалал төгсдөг admin 2008-11-04 16495
30 Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Арилжааны банкуудад хямрал нүүрлээгүй ч байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга admin 2008-11-04 18541
29 Эрүүл хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг admin 2008-10-21 17134
28 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24864
27 Сүү хор болж, сүүдэр нөхөр болсонд хятадууд буруутай [3] admin 2008-10-09 17496
26 Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг \Баабар ингэж өгүүлэв\ [2] admin 2008-10-09 16772
25 МИАТ-ийн Вант улсын мянган булхай илчлэгдэв admin 2008-09-26 18511
24 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42118
23 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32379
22 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19401
21 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21016
20 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20382
19 БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН admin 2008-08-28 17090
» Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29288
17 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19736
16 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23029
15 “Тайван айдас” admin 2008-07-30 33246
14 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38663
13 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33130
12 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26835
11 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24680
10 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37930
9 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32640
8 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31173
7 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 27977
6 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20770
5 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107434
4 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25291
3 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26652
2 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24574
배너신청
자생병원

배너신청