Бичлэгийн тоо 91
Ц.ПҮРЭВЖАВ

Нийслэлд болсон эмх замбараагүй явдлын талаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Солонготой ярилцлаа.

-Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танай байгууллага ямар   байр суурьтай байна вэ?
-НҮБ-аас 1948 онд баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20 дугаар зүйлд “Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж тунхагласан байдаг. Энэ нь иргэд хэний ч эрхийг хохироолгүй хуран цуглаад, хэнээс ч асуулгүйгээр  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл гэсэн үг юм. Түүнээс биш эмх замбараагүй байдал үүсгэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд халдах эрхийг тунхагласан хэрэг огт биш.

Түүнчлэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 21 дүгээр зүйлд “иргэний тайван хуран цуглах эрхийг тухайн улс орон хүлээн зөвшөөрнө” гэж заасан байдаг. Гэхдээ ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн дэг журам, бусдын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах зорилгоор энэ эрхэд хязгаарлалт тогтоож болдог. Ер нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг эдлэхэд хүн бүр бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх ёстой.  Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуунд аюул учирч болох нөхцөл байдал үүсэх үед хуулийн хүрээнд энэ эрхэд  хязгаарлалт тогтоож болно.

Улаанбаатар хотноо энэ сарын 1-нд үүссэн нөхцөл байдал нь дэг журамгүй, эмх замбараагүй зүйл болсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа байх. Эмх замбараагүй байдал үүсгэгчид АН болон өөр бусад намын талд сонголт хийсэн байж болно. Гэтэл цаана нь мөн олон хүн МАХН талд сонголт хийсэн байж таарна. Тэгэхээр ардчилсан нийгэмд тэр үлдсэн хүмүүсийн эрх бас хангагдаж байх ёстой биз дээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 60 жилийн ойг энэ жил дэлхийн улс орон бүр тэмдэглэн өнгөрүүлж байгаа түүхэн үе гэдгийг би нийт хүмүүст сануулмаар байна.

-Ардчилсан сонгууль болсонгүй, сонгогчдын эрх зөрчигдлөө гэж байна. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?
-Ардчилал гэдэг бол сахилга бат. Ер нь ардчилал гэдгийг хүн бүр юу дуртайгаа хийж болно, хэн дуртайгаа гүтгэн доромжилж болно гэж ойлгож байна. Энэ бол анархизм /удирдлаггүй эмх замбраагүй байдал/ юм. Энэ сонгуулийн тухайд СЕХ-ны  санал хураалтын  дүн гараагүй байгаа. Тийм болохоор таны, миний саналын дагуу та бид хоёрын санал өгсөн хүн сонгогдсон эсэхийг мэдэх боломж одоогоор алга байна гэж би бодож байна.
Намууд хоорондоо үзэл бодлын болоод аливаа үл ойлголцлоо илэрхийлэхэд тухайн намын олон гишүүдийн хүч хөдөлмөрөөр буй болсон эд хөрөнгө буруугуй байх.

-Иргэний хөдөлгөөнүүд ард түмнийг турхирсан үйл ажиллагаа явуулж байна гэж зарим хүмүүс ярьж байна?.
-Миний бодож байгаагаар зарим ТББ-ууд илэрхий улс төрийн өнгө аястай үйл ажиллагаа явуулж ирсэн. Уг нь ТББ дүрэмдээ нийцээгүй ажиллагаа явуулбал татан буулгах хүртэл арга хэмжээ авч болдог.

Сүүлийн үед төрийн үйл ажиллагаа тунгалаг байх ёстой, авлигатай тэмцэх ёстой гэдэг нэрийн дор төрийн байгууллагын, тэр дундаа хууль, цагдаа, шүүхийн байгууллагын ажилтнуудыг дураараа доромжлох, эдгээр албан тушаалтнуудыг цохих , зодох нь  хэвийн үзэгдэл болох шинжтэй болж байна.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/473961/285/trackback

xampaan

2008.07.04 14:14:18
*.126.92.6

Songuuliin dy garaagyi baina l geh yum. Tsaaduul chini hetryylchihsendee sanaa zovood zarlaj chadahgi baigaa yum bish yy? Muusain luivarchid namjaaj baigaad zarlahaa mednee.... 1 odort 90%-igg ni toolchood tyynees hoish 5 honoj baihad byr tag shyy!

xampaan

2008.07.04 14:17:18
*.126.92.6

Eryy shyylt tulgaagyi baihad tegeed denjiin 1000-s humuusiin uilah oriloh duu tasrahgyi baina shdee. Solongo chi hynii erhiig hamgaalaad baina uu XU namiig haatsailaad baina uu?

gmn_3

2008.07.04 19:33:43
*.8.241.154

songuuli bas ter 2 nam busad hodolgoonuudiig chotgor abaasai harin bid tedenguigeer mongoldoo saihan amidrahiig husej bna sh dee chinii helsen heleegui mongoliin tsagdaa nertei zerleg deerengui usan tolgoitnuud eruu shuultee heregleseer heregleheer buur hereglechihsen l bdag sh dee bid zugeer l taiban saihan amidrahiig maani harin ted boogduulj bgaan bishuu
profile

채연

2008.07.05 00:20:24
*.29.22.42

yu bolood bgaan be?

ekozuna

2008.07.05 16:11:57
*.141.253.105

Yaraltai anhaaruulga. Mongoliin ard tumen odoo nen ahaaraltai baihgui bol suireh muhuh bolood bn. Hedhen honogiin umnu Mongold ireed yavsan hujaagiin Tom Darga mongoliin irgenii hudulguuniig demjij asar ih munguur tusaljee. Yag odoogiin baidlaar Batzandan, Magnai 2 hyatadiin elchin saidiin yaman dotor nuugdaad baina gesen medee irlee. Tend hyatadiin tusgai alba nariinchilsan zaavar zuvluguuu zevsegt murgulduun yaj yavuulah zaavar ugch olon toonii hyatadiin erliiz mongoloor yaridag humuusiig beltgej bn. Uls undsee avraya gesen un baival ene medeeg yaraltai damjuulj tuslana uu!!!

ekozuna

2008.07.05 16:13:00
*.141.253.105

tsahimiin medeenees avav.emoticon

ekozuna

2008.07.05 16:14:56
*.141.253.105

http://www.eagle-tv.mn  endees yu bolsniig bugriig ni uzeerei

Мичид

2008.07.05 22:36:54
*.77.230.2

yongung

2008.07.06 10:49:03
*.231.166.181

tanai hu nam chin tsunh ard tumen yum bol bid olonhi ard tumen shu! mah -n luivarchdaa umguuluh hereggui ta nart shudraga ardchilsan ard tumende tedniig hamgiin huchtei subekt gedgiig ni hundleed buuj ughuus uur yamar ch zam baihgui yum esen mend deere buuj ugtsguu! shudraga yos yalchhad baigaa shuu !

mun0701

2008.07.06 14:18:45
*.194.117.62

Makh namaas odoo yamar alkham khiikhees bidnii daraagiin khiikh alkham khamaarna. uusen garakh ur dagavariig KHU nam khariutsna. MUN

gebe

2008.07.09 02:38:26
*.46.21.64

Solongo chi yu geed tenegteed hutsaad bnaa.HU namin uldegdel min zailaad ogooch
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63300
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49290
46 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43549
45 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20230
44 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19827
43 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20605
42 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20291
41 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19231
40 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20943
39 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25014
38 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20022
37 Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа admin 2008-12-11 18467
36 Б.Энххуяг: “Анод” банк дампуураагүй admin 2008-12-11 18531
35 Гадаадынхан манай агаарын бохирдолд санаа зовниж эхлэв admin 2008-12-11 18602
34 Ганц айлыг ч болов ядуурлаас аврах сан admin 2008-12-02 17546
33 “Бүгд найрамдах” оюутан улс admin 2008-12-02 17481
32 МОНГОЛЫН ӨДӨР ДУТМЫН ХЭВЛЭЛ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР ГАРЛАА admin 2008-11-06 18646
31 Өдөрт 14 мянган хүн түүнээс болж таалал төгсдөг admin 2008-11-04 16495
30 Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Арилжааны банкуудад хямрал нүүрлээгүй ч байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга admin 2008-11-04 18541
29 Эрүүл хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг admin 2008-10-21 17134
28 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24864
27 Сүү хор болж, сүүдэр нөхөр болсонд хятадууд буруутай [3] admin 2008-10-09 17496
26 Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг \Баабар ингэж өгүүлэв\ [2] admin 2008-10-09 16772
25 МИАТ-ийн Вант улсын мянган булхай илчлэгдэв admin 2008-09-26 18511
24 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42118
23 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32379
22 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19401
21 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21016
20 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20382
19 БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН admin 2008-08-28 17090
18 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29288
17 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19736
16 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23029
15 “Тайван айдас” admin 2008-07-30 33246
14 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38663
13 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33130
12 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26835
11 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24680
10 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37930
9 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32640
8 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31173
» Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 27977
6 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20770
5 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107434
4 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25291
3 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26652
2 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24574
배너신청
자생병원

배너신청