Бичлэгийн тоо 91
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газар, дүүргүүдийг шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тухай хотын мэрийн захирамж гарсан. тэмдэглэх гэж байсан газартайгаа захиалгаа цуцалсан" гэсэн юм. Орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан авах арга хэмжээний жагсаалтад энэ асуудал оржээ. 
Ингэхдээ "Вирусын халдварын тархалтыг багасгах Монгол улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 68 дугаар тэмдэглэлийн 9.1-ийн 1.5-д заасны дагуу шинэ жилийн арга хэмжээнд төсвийн хөрөнгийг зарцуулахгүй байх зорилгоор нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглосугай" гэж заажээ. Энэ нь нэг талаар олныг хамарсан арга хэмжээнээс татгалзаж, өвчин тархах боломжийг хязгаарлаж байгаагаас гадна төсөв хэмнэх нэг бодлого гэж болно. Энэ талаар нийслэлийнЗасаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайханаас тодруулахад "Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахгүй гэсэн захирамж гарсан байгаа. НИТХ, нийслэлийи Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, хамтран хийдэг байсан. Энэ захирамжтай холбогдуулан шинэ жилээ тэмдэглэх гэж байсан газартайгаа захиалгаа цуцалсан" гэсэн юм.
Улаанбаатарын мөнгөн шөнө болох уу?
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах торгон агшныг төв талбайд өнгөрөөхийг хүсдэг хумүүс цөөнгүй бий. "Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүнийг зохион байгуулж, нийслэлчүүддээ бэлэг барьдаг байсан нь саяхан. Дүүрэг бүр өөр өөрийн өнгө төрхийг илэрхийлсэн тайз засахаас гадна урлагийн төрөл бүрийн тоглолтоор бэлэг барьдаг. Харин энэ жил "Улаанбаатарын мөнгөн шөнө" болох үгүй нь тодорхойгүй байна. Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй учраас мөнгөн шөнийг хүлээсэн иргэдийн сэтгэлийг гонсойлгох бололтой. Албаны эх сурвалж ч цагийн байдлаас шалтгаалан зохион байгуулахгүй байх гэсэн хариултыг өгч байв. Үүнээс гадна хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг нэг'зүйл бол мөсөн хотхон. Мөсөөр урласан гайхамшигт хотхонд үлгэрийн баатруудтай шинэ оноо угтахыг хүссэн бяцхан иргэдээ хэдэн жилийн өмнөөс "гомдоож" эхэлсэн. Мөс авчирч талбайд хотхон байгуулах, эргээд зөөх зэрэгт багагүй хөрөнгө ордог учраас мөсөн хотхоныг байгуулахаас татгалздаг болсон. Энэ жилийн хувьд мөнгөн шөнө болохгүй байхад юун мөсөн хотхон. Тэгэхээр төв талбай сүлд модноос өөр гоёлгүй шинэ жилийг угтах бололтой.
Бүгдээрээ хотоо гоёх уу
Нэгэнт төрийн байгууллагууд, төв талбай шинэ жилээс "татгалзаж" байхад өөр аргаар хотдоо шинэ жилийн уур амьсгал оруулах хэрэгтэй биз дээ. Хувийн байгууллагуудын үдэшлэг, баар цэнгээний газруудын шоу болдог жамаараа болно. Харин их хотоо хэрхэн гоёх талаар бяцхан санаа дэвшүүлэхийг зорилоо. Энэ бол орчноо гоёх юм. Зарим нэг байгууллага тухайлбал бидний нэрлэж заншсан "Улаанбаатар хотын банк"-ны шилэн өндрийн эсрэг талын "Зоос гоёл" өмнөх модоо чимсэнийг та харсан л биз дээ. Нийслэлийн нэг байгууллагын өмнө ихээр бодоход таван мод бий. Таван байгууллага нэг мод чимэхийг ч үгүйсгэхгүй. Заримд нь бүр ганц ч байхгүй. Тэгэхээр байгаа хэдхэн модоо чимээд үзвэл ямар вэ. Яаж гэж үү? Та бид гэрийнхээ гацуур модоо анивчин асдаг гэрлээр чимдэг дзэ. Яг л түүн шиг. Гацуур модны нэгэн гангараа болдог энэ гэрлийг метрээр нь зардаг юм билээ. Ингэхдээ нэг метр нь 1500-2000 төгрөг. Бүр сайн нь 2000-4000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Тэгэхээр хэмнэх гээд байгаа төсвөөс өм цөм болтол мөнгө гарахгуй гэсэн үг. Нэг модонд таван метр орлоо гэхэд 10 мянган төгрөг л болно. Манай хотын модны тоо хэд билээ, нэг их зовлон болохгүй. Энэ нь нэг талаар шинэ жилийн гоел болж байгаа ч нөгөө талаараа орчноо гэрэлтүүлэх чамин гэрэлтүүлэг болж байгаа юм. Байгуулла-гынхаа дотор эсвэл үүдэндээ нэг гацуур засаад л орчноо гоёсон нэр зүүдэг цаг өнгөрчээ. Харин гудамж, талбай дахь моддоо чимвэл Улаанбаатар хот ямар сайхан харагдах бол. Заавал их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж, ухаан шаардсан зүйлээр хотоо сайхан болгох албагүй биз дээ. Авсаархан санаагаар хотоо ч гоёж, өөрс-дөө ч гэрэлтэй гудамжаар алхах өчүүхэн санааг хэрэгжүүлээд үзвэл яасан юм бэ, нийслэлчүүд ээ.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2506168/e55/trackback

burly

2009.12.11 14:14:14
*.57.227.242

saihan sanaa baina shdee shine jil gej huurugduud baigaa hediigeee uschin goo saihanii gazar ugch uldsen hediig ni huvtsas goyoliin plaj tufl gehiiin orond ter munguu hadgalamjindaa hiichihvel hezeee negen tsagt munguteiguu l bn gesen ug shuu deee shin on shine jileemungutei tugrugtei ugtana gedeg saihan zuil ,

a2-5

2009.12.21 19:50:33
*.237.86.216

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63300
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49290
배너신청
자생병원

배너신청