Бичлэгийн тоо 91
Б.МӨНХГЭРЭЛ

Байгалийн аюултай үзэгдэл дахин боллоо. Энэ сарын 17-нд орсон борооноос дутахааргүй аадар бороо, мөндөр өчигдөр нийслэлд орж, баруун захын хорооллууд, мөн Баянзүрх дүүргийн үерт өртдөг хороодыг  хамарлаа. Цаг орчим үргэлжилсэн ширүүн борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн XI, XII, XIV хорооны айлууд үерт автсан талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ. Тэд газар дээр нь шуурхай ажиллаж байгаа аж.

Хүчтэй орсон аадар борооны улмаас Төв аймгийн чиглэлийн хар зам голоороо сэтэрч, уулын чулуу борооны устай хамт их хэмжээгээр урсан орж ирснээр уг замаар зорчих боломжгүй болжээ. Мөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу явах замд байрлах “Сод Монгол” группийн шатахуун түгээх станц үерт автсан байна. Нэгдүгээр хорооллын арын зам дагуух айлууд усанд автсан бөгөөд наад зах нь дөрвөн айл үерт урсжээ. Баянзүрх дүүргийн XIII, XIV хорооны нутагт хоёр хоногийн өмнө засаж дууссан үерийн далан бага хэмжээгээр сэтэрч, далангийн ойролцоох айлууд дахин усанд автлаа. Тус газарт Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай албаныхан ажиллаж байна.

    Мөн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн үерийн   далан усаар дүүрч, хэзээ хэзээгүй сэтрэх аюулд тулаад буйг ОБЕГ-аас анхааруулж байна. Энэ сарын 25-ныг дуустал аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас болгоомжтой байхыг мөн онцгойлон сэрэмжлүүлж байна.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1972199/334/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63300
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49290
배너신청
자생병원

배너신청