Бичлэгийн тоо 91

-МИАТ-д шалгалтаар илэрсэн санхүүгийн ноцтой зөрчлүүдийг эрхэм захирал Б.Эрдэнэбилэг мэдээгүй гэж үү-

Монгол Улс Төмөр зам, МИАТ мэтийн тоотой хэдэн саалийн үнээгээ “Вант улс” хэмээн өргөмжлөөд “хуурч иддэг”, төсвөө бүрдүүлдэг, Тухайн вант улсын хаанаар нэгэнт тодорсон “этгээд” дүрдээ хэтэрхий итгэж, хуулийн дор ажиллаж, тэнгэрийн дор амьдарч яваагаа мартаа юу гэмээр дэндүү зоргоороо авирласаар бараг дасал болоод байгаа нь нийгмийн бас л нэг гаж үзэгдэл юм. Вант улсыг захирагч нэгэн насны хоолоо бэлдчихээд огцордог энэ гажуудлыг эцэс болгох гэж хяналт тавьдаг цөөн хэдэн зоригтон байдаг нь хуулийнхан, мэргэжлийн хяналтын байгууллагууд билээ. Тэгвэл УМХГ-аас “МИАТ” ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд энэ оны тавдугаар сард шалгалт хийж олон ноцтой зөрчлийг илрүүлжээ. Тус компанийн хувьчлалын асуудал удтал яригдаж байгаад гэнэт сураг тасарсан нь ч цаанаа учиртай. Хувьчлалын дуулианаар хуйвалдаж, их хөрөнгөд rap дүрж сурсан хэсэг бүлгийнхний нөлөө ч үүнд чамгүй оролцсон болов уу. Тухайлбал, тус компанийн үйл ажиллагааны зардал 2006 онд 79.5 тэрбум, 2007 онд 86.1 тэрбум төгрөг зарцуулагдаж, компанийн нийт зардал 2006 онд төлөвлөснөөс 5.9 хувиар, үүнээс үндсэн үйл ажиллагааны зардал 7.9 хувиар тус тус хэтэрсэн аж. Энэ дутагдал 2007 онд засарсангүй, мөн л удирдлагын зардал төлөвлөгөөнөөр 3.1 хувиар хэтэрчээ. Үүнд компанийн удирдлагын гадаадад явах, албан томилолтод хяналт сул, тогтоол журмыг мөрдөж ажиллаагүйгээс зөвхөн 2007 онд 250 сая төгрөгийн зардал таргажээ. Гадаадад албан томилолтоор явсан ажилтнууд томилолтын тооцоогоо тухай бүр хийдэггүйгээс хувь хүнээс авах авлага өссөн байна. Энд МИАТ компанийн дэд захирал С.Зоригт 2006-2007 онд гадаад томилолтын зардалд 12001.3 мянган төгрөг авсан боловч тооцоогоо хийж дуусгаагүйг шалгалтаар тогтоожээ. Үүнийг тус компанийн захирал, ноён Б.Эрдэнэбилэг мэдээгүй өнгөрсөн гэвэл худлаа. Удирдлагын алдаа дутагдал гэдэг угтаа түүнийх биш гэж үү. Энэ эрхэм НИТХ-д Хан-Уул дүүргийн 13 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвших болсныг ташрамд дуулгая. Санхүүгийн зөрчлөөс гадна удирдлага, менежментийн алдаа дутагдал байнга гарч, түүнчлэн нислэгийн аюулгүй байдал удаа дараа зөрчигдсөнөөс сүүлийн хоёрхон жилийн дотор нислэг-техникийн хэд хэдэн ноцтой зөрчил гарсныг хэвлэл мэдээллээр цаг тухайд нь мэдээлж байсан нь МИАТ ХК-ийн удирдлагын зүгээс арга хэмжээ аваагүй байтал эдүгээ яам нь бүтцийн өөрчлөлтөд орж нэгдээд байгаа билээ. Шалгалтын дүнд бас нэгэн ноцтой зөрчил анхаарал татсан нь тус компани 2007 онд давхардсан тоогоор 1332 ажилтныг гадаад, дотоодын мэргэжлийн болон хэлний сургалтад хамруулан, үүнд хоёр тэрбум төгрөг зарцуулсан байна. МИАТ ХК 2007 оны наймдугаар сарын 13-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Ливөрмоор хотын “Sierra Academy of Aeronautics.ITC” академитай байгуулсан гэрээнд нэг суралцагчийн зардлыг 88475 ам.доллар байхаар тусгаж, гэрээний дагуу 10 сурагчийн зардлын 50 хувь болох 442375 ам.доллар буюу 523.7 сая төгрөгийг тус сургуулийн дансанд шилжүүлсэн аж. Ингээд тус сургуульд Ямааранзын Сайнбаяр, Бямбаагийн Очирбат, Энхтуяагийн Энхбаяр, Батмөнхийн Өнөбат, Баасанжавын Гантулга, Цэрэнжавын Ууганбаяр, Баярсайханы Эрдэнэ-Уул, Лүндээжанцангийн Баяржаргал, Гансүхийн Баатарцогт, Баатаржавын Булган гэсэн 10 хүүхэд арын хаалгаар явсан байна. Тэд цөм тус компанийн болон нөлөө бүхий дарга нарын хүүхдүүд гэнэ. МИАТ компани 2007 оны жилийн эцсийн байдлаар 3051.1 сая төгрөгийн авлага, 23433.5 сая төгрөгийн өглөгтэй, өглөг нь авлагаасаа бараг 10 дахин их байгаа нь өнгөрсөн онд тун муу ажилласныг харуулж байна. Нийт авлагын 46 хувь нь буюу 1144.5 сая төгрөгийн авлага нь 2006 оноос өмнө үүссэн найдваргүй болжээ. Мөн ачаа борлуулалтын агентуудтай байгуулсан гэрээнд нэг кг ачааны үнийг МИАТ ХК-ний үндсэн тарифаас 60 орчим хувь хямд байхаар тусгасан нь олон “нууц”-ын үндэс болдог бололтой. Тухайлбал, 2007 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр “Моннис интернейшнл” ХХК-ний ерөнхий захирал Б.Чулуунбаатар, “Хэт” ХХК / global air kargo”-ний ерөнхий захирал А.Гантөмөр, тус компанийн мэдээлэл технологи, коммерийн асуудал хариуцсан дэд захирал С.Зоригт нар Токио-Улаанбаатарын нислэгээр ачаа тээвэрлэх тухай гэрээ байгуулан, гэрээнд 38-аас дээш кг ачааны нэг кг-ын үнийг 330 иөнээр тогтоосон нь МИАТ ХК-ийн тарифаас 60 хувь буюу 55 иенээр хямд байна. “Моннис интернейшнл” компани нь 2006-2007 онд 4367-9469 кг ачаа тээвэрлэн 45.6 сая төгрөгийн орлого оруулсан нь үндсэн тарифтай харьцуулахад 76.1 сая төгрөгийн орлого орох боломжийг алдсан хэрэг. Үүнтэй мөн адил “Хэт” компани энэ хугацаанд 28.4 сая төгрөгийн орлого оруулсан нь үндсэн тарифаар бол 45.8 сая төгрөгийн орлого орох байсан аж. Түүнчлэн “Юнайтед айр карго” ХХК-ийн захирал Ц.Нармандах, МИАТ ХХК-ийн дэд захирал С.Зоригт нар 2007 оны гуравдугаар сарын 26-ны өдөр 07/233 тоот гэрээ байгуулан, уг гэрээнд “ОМ” нислэгээр ирсэн олон улсын агаарын тээврийн тооцоог гадаадын шуудангийн байгууллагатай нэг бүрчлэн хийж төлбөрийг барагдуулах, гадаад тооцооны дансанд орж ирсэн мөнгөн дүнгийн 20 хувийг шимтгэлд олгохоор тусгажээ. Гэрээний дагуу 2006-2007 онд 673.6 сая төгрөгийн гаднаас тээвэрлэгдсэн шуудангийн орлогын тооцоог хийсний шимтгэлд 134.5 сая төгрөг олгосон бөгөөд, өөрийн компанийн нэг мэргэжилтэнд хариуцуулан хийх боломжийг ашиглаагүй мөн л үргүй зардал гаргасан байна. Энэ үргүй зардал хэнд ашигтай байв? 2005 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 6/155 тоот тушаалаар батлагдсан МИАТ ХК-ийн нислэгээр хөнгөлөлттэй тийзээр зорчих зөвшөөрөл олгох тухай журам үйлчилж, үүнд 2007 оны зургадугаар сарын 11-ний өдөр өөрчлөлт оруулсан боловч одоо болтол баталгаажуулаагүй ажээ. Тус компанийн захирлын шийдвэрээр өнгөрсөн хоёр жилийн дотор 1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ. Хөнгөлөлт олгосон хүмүүсийг судалж үзэхэд ЗТАЖЯ-ны 72, ТУЗ-ийн 27, ГХЯ-ны 8, ТӨХ-ны 5, “Аэромонголий” компанийн 36, гэрээт борлуулагч агентуудын 12 зорчигч байгаа нь төрийн хөрөнгийг хэрхэн эмх замбараагүй, хууль бусаар зарцуулж байсны нэг жишээ юм. Дээр дурьдсан бүхэн УМХГ-аас шалгаж илрүүлсэн зөрчлийг цухас дурьдсан нэгээхэн хэсэг. Төрийн болон Орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа, аж ахуйн нэгж, байгууллагатай хийсэн гэрээг дүгнэх, гүйцэтгэлд хяналт тавих талаар хангалтгүй ажилласан зэрэг санхүүгийн болон сахилга батын зөрчлүүдийг нэр ус, баримт сэлттэй нь дурьдах гэвэл хэдэн боть ном болно гэхэд хилсдэхгүй. Үүнээс ч ноцтой олон баримт бидэнд олдсоор байгаа ч энэ удаад дурьдахаа хойшлуулж, холбогдох хууль хяналтын байгууллагынханд үлдээе. Монополь байгууллага гэж өөрсдийгөө өргөмжлөөд Монголын хуулийг зөрчөөд. байх эрх ямар ч том компанид байх өсгүй. Харин зөрчлийг илрүүлсэн тохиолдолд хариуцлага тооцох байгууллага, эрх мэдэлтэн нь сугараад үлдчихдэг нь шударга иргэдийн хяналтаас сугарахгүй гэдэгт итгэлтэй байна.

С.Чулуун

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/746996/a27/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63300
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49290
91 МАН-ын гишүүд Х.Баттулгад “сануулга” өгөв Levi`s 2013-01-29 2628
90 Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд [1] Levi`s 2013-04-15 2692
89 Иргэд хүнсний тухай хуулийн талаар мэдлэггүй байна [2] Levi`s 2013-03-04 2777
88 “Тамхи татахыг хориглоно” [2] Levi`s 2013-03-04 2981
87 Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгууллаа file [2] Levi`s 2013-06-27 3899
86 Ховд аймагт 80 мянга гаруй толгой мал хорогджээ Levi`s 2010-01-07 8116
85 Эх орны хишиг ба Цагаан сарын төсөв Levi`s 2009-12-29 8327
84 Ц.Элбэгдорж: Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт, сайн цаг оршино гэж би итгэдэг [6] Levi`s 2009-12-28 8441
83 Хятадууд монгол руу, өнөөдрөөс монголчууд Солонгос руу [5] Levi`s 2012-06-11 8512
82 2010 он намуудын их задралын жил болно Levi`s 2009-12-18 8636
81 Эх үрсийн баярын мэнд хүргэе! file [1] Levi`s 2013-06-01 8704
80 Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна [1] Levi`s 2009-12-09 8753
79 Мөнгөний томуу Монголыг нөмөрлөө [2] Levi`s 2009-12-21 9031
78 Сайн байна уу 2010 он, сааталгүй морил Монгол эх нутагт минь file Levi`s 2010-01-01 9597
77 Гарцаар гараагүй явган зорчигчийг 30-50 мянган төгрөгөөр торгоно file [4] Levi`s 2009-12-04 9721
76 Бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450,000-д хүрчээ Levi`s 2010-01-22 10017
75 Эдийн засгийн хямрал бидэнд сургамж боллоо Levi`s 2009-12-04 10486
74 한국이주여성인권센터에서 [4] sumowoman 2010-11-03 10707
73 МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ _ДЭШЛЭГ file [4] ADVertisement 2009-11-23 12418
72 МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ӨМНӨД СОЛОНГОСЫН “ФИНАНСИАЛ ТАЙМС” СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА /2009.12.24-ний дугаар/ Levi`s 2009-12-30 12643
71 Хотынхон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй file [2] Levi`s 2009-12-08 13181
70 РДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА file [4] Levi`s 2009-12-10 13589
69 Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөх болсноо мэдэгдлээ file [1] Levi`s 2009-10-27 14141
68 ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев: Бид түүхээ мартаж, бас өөрчилж болохгүй file Levi`s 2009-08-27 15540
67 Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэн Levi`s 2009-09-01 15613
66 Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн [1] Levi`s 2009-08-26 16398
65 Монголчууд дэлхийн урлагийн олимпоос дөрвөн алт хvртлээ [2] Levi`s 2009-09-15 16429
64 Өдөрт 14 мянган хүн түүнээс болж таалал төгсдөг admin 2008-11-04 16495
63 Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг Монгол хүн хүртлээ file [4] Levi`s 2009-10-06 16513
62 Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг \Баабар ингэж өгүүлэв\ [2] admin 2008-10-09 16772
61 БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН admin 2008-08-28 17090
60 Эрүүл хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг admin 2008-10-21 17134
59 “Бүгд найрамдах” оюутан улс admin 2008-12-02 17481
58 Сүү хор болж, сүүдэр нөхөр болсонд хятадууд буруутай [3] admin 2008-10-09 17496
57 Ганц айлыг ч болов ядуурлаас аврах сан admin 2008-12-02 17546
56 Хакухо хуримлалаа [9] Levi`s 2010-02-23 17741
55 Өнөөдөр-Долоон сарын нэгэн file Levi`s 2009-07-01 17920
54 Тэр сэтгэл амар тэнгэрийн оронд заларлаа [1] Levi`s 2009-06-26 18202
53 Питер Морроу: Зээл олгохоо эрчимжүүлж, банкны зээл сэргэв Levi`s 2009-07-06 18396
52 ҮЕРИЙН АЮУЛ ДАХИН ЗАНАЛХИЙЛЛЭЭ Levi`s 2009-07-22 18427
51 Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа admin 2008-12-11 18467
» МИАТ-ийн Вант улсын мянган булхай илчлэгдэв admin 2008-09-26 18511
49 Б.Энххуяг: “Анод” банк дампуураагүй admin 2008-12-11 18531
48 Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Арилжааны банкуудад хямрал нүүрлээгүй ч байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга admin 2008-11-04 18541
47 Гадаадынхан манай агаарын бохирдолд санаа зовниж эхлэв admin 2008-12-11 18602
배너신청
자생병원

배너신청