Бичлэгийн тоо 91
Питер Морроу: Зээл олгохоо эрчимжүүлж, банкны зээл сэргэв

-2008 оны дунд үеэс эхлэн энэ оны эхэн үе хүртэл банкуудад итгэх итгэл нэлээд алдарсан байсан. Банкны системд буй болсон хүндрэл нь банкуудад байршуулсан хадгаламж гадагшилж, зээл олголт хязгаарлагдсанаар илэрсэн. ХААН Банкны хувьд байдал одоо ямар байна вэ?

-Олон улсын зах зээлд нүүрлэсэн хямрал өнгөрсөн зунаас эхлэн Монгол улсад нөлөөгөө үзүүлж эхэлснээр төсвийн орлого хумигдаж, дэлхий даяар бий болоод буй эдийн засгийн орчинд таагүй байдал үүссэн. Инфляц хурдтай өссөнөөс шалтгаалан банкуудад байршуулсан хадгаламж өсөхөө больж, улмаар инфляцийг тогтоон барихын тулд Монголбанк мөнгөний бодлогоо чангатгах арга хэмжээ авсан. 2009 оны эхээр төгрөгийн ханш ихээр унасан. Энэ бүгд эцсийн дүндээ банкуудад сөргөөр нөлөөлсний гол илрэл нь харилцагч нар инфляциас хөрөнгөө хамгаалахын тулд мөнгөө банкинд байршуулахын оронд хөрөнгө худалдан авах зэргээр зарцуулах, гар дээр хадгалахыг илүүд үзэх болсноор банкны систем дэх хадгаламжийн хэмжээ буурсан.

Зээлдэгч нарыг ч бэрхшээл тойроогүй. Тухайлбал, ноолуурын үнэ унасан нь малчдын амьжиргаанд нөлөөлсөн. Түүнчлэн импортын бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж, орон сууцны зээл болон бусад санхүүжилт хомсдсон нь барилгын салбарт тун хүндээр туссан. ХААН Банкны хувьд арай өөр дүр зурагтай байсан. Манай банкны хадгаламжийн хэмжээ тогтвортой өссөөр ирсэн бөгөөд санхүүгийн эх үүсвэрийн хүрэлцээ өндөр хэвээр байна. Одоогоор манай түргэн хөрвөх эх үүсвэр 251 тэрбум байна. Олон улсын жишиг шаардлага болох 18%-ийн төлбөрийн чадварын харьцааг хангахад 150 тэрбум төгрөг л шаардлагатай. Бид энэ шаардлагаас 100 тэрбумаар илүү нөөцтэй байна гэсэн үг юм. Манай банкинд зээл олгох хангалалттай мөнгө байна. Одоо зээл олгоход тун тохиромжтой үе ирээд байна. Учир нь:

1. Эдийн засгийн байдал, төгрөгийн ханш тогтворжиж эхэлж байна. 

2. Монголын эдийн засагт зээлийн бодит хэрэгцээ бий болоод байна. Тухайлбал иргэд ахуй амьжиргаагаа дээшлүүлэх, аж ахуйн нэгжүүд бизнесээ өргөжүүлэхэд зээл авах хэрэгцээ шаардлага байна. Эдийн засгийн өнөөгийн орчинд боломж бий. Энэхүү боломжийг ашиглахад харилцагч нартаа бид дэмжлэг үзүүлэх зорилготой.

ХААН Банкны хөрөнгө өссөөр байна. Манай хөрөнгийн хүрэлцээний харьцаа 14%-тай байгаа. Энэ нь төлбөрийн чадвар маш сайн байгаа гэсэн үг. Цаг хамгийн хэцүү байх үед ч бид сар бүр амжилттай ажиллаж байсан. Өнөөдөр ч бид амжилттай ажиллаж байна. Харин өмнөх шигээ хурдтай өсөлт гаргахын тулд одоо зээл олгохоо нэмэгдүүлж, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, зээлийн хөтөлбөрүүдээ эрчимжүүлж эхлээд байна.

-Зээл олгохыг эрчимжүүлснээр эдийн засгийг сэргээнэ гэж та хэлж байна. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

 -Санхүүгийн байгууллагуудаас зээл олгох боломжтой байна гэдэг нь эдийн засгийн хөгжилд эн тэргүүний ач холбогдолтой нь тодорхой. Эдийн засагт өсөлт гаргахын тулд аж ахуйн нэгжүүд нь бизнесээ өргөжүүлэх, иргэд нь ахуйн хэрэгцээгээ хангах зээл авах бололцоотой байх нь чухал. Энэ нь сүүлийн хоёр жилд дэлхий дахинд тулгамдсан асуудал болоод байсан. Одоо бол Монголд орон сууцны зээлийг өмнөхөөс урт хугацаа, илүү таатай нөхцөлтэйгээр олгох боломжтой үе ирээд байна. Бид орон сууц засварлах, барилга барих зээл олгоход бэлэн байна. Түүнчлэн манай банк малчдын хэрэгцээнд илүү нийцсэн, мал аж ахуйгаа өргөжүүлэхэд чиглэсэн дунд болон урт хугацааны шинэлэг зээл нэвтрүүлээд байна. Найдвартай харилцагчддаа санхүүгийн хүндрэлийг даван туулах, хөл дээрээ ахин зогсоход нь туслах үүднээс манай банк малчдын зээлийн гэрээнд бүтцийн өөрчлөлт оруулж байгаа.

Төгрөгийн ханш чангарч, дотоодын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх сайхан боломж бий болж байна. Үндэсний үйлдвэрлэл, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжихэд бид хувь нэмрээ оруулах боломжтой. Түүнчлэн үнэ буурч байгаа нь компаниудад хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхэд таатай нөхцөл бүрдүүлж байгаа юм. Дээрх боломжуудыг ашиглахад харилцагч нартаа туслах үүднээс бид тав хүртлэх жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын зээлээ ахин олгож эхэллээ.

Бид мөн хэрэглээний зээлээ харилцагчдад нээлттэй болголоо. Уламжлалт зээлийн бүтээгдэхүүн болох цалин, тэтгэврийн зээлээс гадна, сургалтын, эмчилгээний төлбөр төлөх, гадаадад аялах зэрэг төрөл бүрийн зориулалтаар ашиглаж болох хэрэглээний шинэ зээл нэвтрүүлээд банйа.

Дуусаагүй барилгаа дуусгаж, хөрөнгөө эргэлтэнд оруулахад нь зориулж сайн харилцагч нартаа шаардлагатай зээлийг нь олгож байна.

-Танай банк шинэ зээл гаргасан уу?

-Тийм. Бид саяхан үл хөдлөх хөрөнгө барьцаалсан хэрэглээний зээл хэмээх шинэ зээлийг анх удаа зах зээлд нэвтрүүлээд байна. Зээлийн зарцуулалтыг банкнаас тухайлан хянахгүй. 10 сая хүртэлх төгрөгийн зээлийг эмчилгээний, сургалтын төлбөр төлөх зэрэг төрөл бүрийн зориулалтаар авч болно. Бид урьд нь олгож байгаагүй ч иргэдэд энэ төрлийн зээлийн хэрэгцээ нэлээд байгаа тул энэ зээлийг зах зээлд шинээр нэвтрүүлж байна.

Түүнчлэн малчдад шинэ төрлийн, илүү уян хатан нөхцөлтэй шинэ зээл гаргаад байна. Өмнө нь манайх зөвхөн нэг төрлийн малчны зээл олгодог байсан. Энэ нь малчны орлоготой уялдсан нэг хүртэлх жилийн хугацаатай зээл юм. Одоо бид энэ зээлээ үргэлжлүүлэн олгохын зэрэгцээ илүү урт хугацаатай хөрөнгө оруулалтын шинжтэй зээл, машин, мотоцикл, зурагт зэрэг бараа бүтээгдэхүүн худалдан авахад зориулсан лизингийн зээл олгож эхлээд байна.

Бид харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тохируулан зээлээ уян хатан болгосоор ирсэн. Зээлдэгчийн хувьд зээлийн хугацааг уртасгах, хүү бууруулах шаардлагатай байдаг. Тийм болохоор харилцагчдынхаа эрэлт хэрэгцээг хангах зорилгоор зарим зээлийнхээ хугацааг уртасгаж, хэд хэдэн төрлийн зээлийн хүүгээ бууруулаад байна. Харилцагч нар манайд ирээд нэлээд олон зээлийн хүү маань бусад банкны хүүгээс доогуур байгааг олж харах болно.

-Бусад банк зээлээ хязгаарласан хэвээр байтал ХААН Банк яагаад зээлээ хэвийн түвшинд олгох боломжтой байна вэ?

-Хэд хэдэн банк зээлээ нэлээд хязгаарласан хэвээр, зарим нь бүр зарим зээлээ бүрэн зогсоогоод байгаа юм байна. Чухам хэр хязгаартай олгож буй нь бидэнд тодорхойгүй байна. Энэ оны нэгдүгээр улиралд нийт систем даяараа зээл олголт буурсан. Зээл олгохыг ахин сэргээснээрээ бид бусад банканд жишиг болж, санхүүжилтийн эх үүсвэр бүхий банкуудад зээлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх сэдэл төрүүлэх юм. Гэвч банк бүр санхүүгийн чадавхиа харгалзан үзсэний үндсэн дээр шийдвэрээ гаргана л даа. Банк болон түүний харилцагчийн хоорондох харилцаа нь талууд хамтран ажиллаж байж амжилтанд хүрдэг онцлогтой. Эдийн засгийн таагүй нөхцөл байдлыг зээлдэгч болон зээлдүүлэгчийн аль нь ч үүсгээгүй. Тиймээс харилцагчтай хамтран ажиллах нь бидний хийх ёстой зүйл гэж үздэг. Түр зуурын бэрхшээлээс шалтгаалан зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн бол түүнд зээл төлөх боломжийг олгох үүднээс бид зээлийн гэрээнд нь бүтцийн өөрчлөлт оруулдаг. Зээлээ төлөх боломжтой боловч өргөн хэрэглээний барааны үнэ буурсантай холбоотойгоор орлого нь саатаад байгаа сайн зээлдэгч нартайгаа бид дээрх маягаар хамтран ажиллаж байгаа. Ийнхүү зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулснаар зээлдэгч нартаа санхүүгийн асуудлаа шийдвэрлэж зээлээ төлөх хугацаа олгож байгаа юм. 

Бид өөрсдийн буруугаас бус зээл, түүхий эдийн хомсдол, эдийн засгийн таагүй нөхцөл байдалтай тулгарсан зээлдэгч барилгын компаниуддаа ч ийм байдлаар хандаж байсан. Мэдээж хэрэг, тухайн барилга 80 хувийн гүйцэтгэлтэй явж байхад тэр чигээр нь хаяхыг банк болоод тухайн компани аль аль нь хүсэхгүй нь ойлгомжтой. Тиймээс бид нэмэлт санхүүжилт хийснээр тухайн барилгыг дуусгахад нь тусалдаг бөгөөд ингэснээр зээлдэгч барилгаа зарах худалдан авагч олж, манай банк эдгээр худалдан авагчидад орон сууцны зээл санал болгодог. Манай банк харилцагч нартаа ийм байдлаар туслах арга хэмжээ авч байна.   Өрх гэр, аж ахуйн нэгж байгууллага гэлтгүй бусад олон зээлдэгч орлогын хувьд бэрхшээлтэй тулгараад байгаа тул ХААН Банк эдгээр харилцагчидтайгаа нягт хамтран ажиллаж, хамгийн зөв шийдэлд хүрэхийг зориход ямагт бэлэн байдаг юм.

-Дэлхийн банкны сар бүр гаргадаг Эдийн засгийн байдлын тайлангийн 5-р сарын дугаарт банкны системийн хэмжээн дэх хэвийн бус зээлийн хэмжээ 2009 оны 3 дугаар сарыг 2 дугаар сартай харьцуулахад 31 хувиар өсч нийт зээлийн үлдэгдлийн 10.6 хувьд хүрсэн гэсэн тооцоо гарчээ. ХААН Банкны хувьд ямар байгаа талаар бидэнд ярина уу?

-Би энэ албан ёсны тайлантай танилцсан. Бусад банкны хувьд нөхцөл байдал ямар байгааг хэлж мэдэхгүй ч ХААН Банкны хувьд ямар байгааг тайлбарлая. Бид харилцагч нартайгаа нягт хамтран ажиллахын тулд маш их хүч чармайлт гаргасаар ирлээ. Учир нь бусад банктай харьцуулахад манай банк өөрийн гэсэн онцлогтой. Энэ нь бид монгол орны өнцөг булан бүрт тархсан 500 шахуу салбар нэгжээрээ дамжуулан ард иргэддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаатай холбоотой юм. Түүнчлэн нийт айл өрхийн 80 хувь нь манайхаар үйлчлүүлдэг тул манай банкны бага хэмжээтэй зээлийн тоо бараг 400,000-д хүрдэг. Эдгээр жижиг зээлийн тоонд тэтгэвэр, малчны, цалингийн зээлээс гадна жижиг болон дунд хэмжээний аж ахуйн нэгж байгууллагуудад олгосон зээл багтдаг. Манай банк ер нь төрөл бүрийн салбарын харилцагч нарт зээл олгож ирсэн. Биднийг малчны зээл олгодгоор олон нийт сайн мэддэг боловч малчны зээл нь манай зээлийн багцын дөнгөж 11.56 хувийг эзэлдэг. Мөн манай банк том аж ахуйн нэгж байгууллагуудад ихээхэн хэмжээний зээл олгодог бөгөөд энэ нь зээлийн багцын 20 хүртэлх хувийг эзэлдэг. 5-р сарын сүүлчийн мэдээллээр, манай зээлийн 4.71 хувь нь хугацаа хэтэрсэн байгаа нь урьд урьдынхаас өндөр мэт боловч системийн дундажаас хамаагүй бага үзүүлэлт юм.

-Moody’s агентлагаас саяхан ХААН Банк зэрэг монголын 3 банкинд өгсөн үнэлгээгээ өөрчиллөө. Эдгээр гурван банкийг яагаад хамтад нь үнэлдэг юм бэ? Мөн яагаад өгсөн үнэлгээндээ өөрчлөлт оруулах болов?

Олон улсын үнэлгээний Moody’s-н хийсэн алхмыг хүмүүс буруу ойлгосон юм шиг байна. Монголд үнэлгээ хийлгэсэн гуравхан банк байдаг бөгөөд эдгээр нь ХААН Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Хас Банк юм. Эдгээр гурван банкны гурвууланд нь өгсөн үнэлгээгээ Moody’s агентлаг бууруулсан бөгөөд үүний шалтгааныг засгийн газрын банкуудаа дэмжих чадвар болон түүний зээлжих чадварын хоорондын хамаарал өсч буйтай холбон тайлбарласан. 2009 оноос өмнө Moody’s агентлаг ихэнх тохиолдолд банк нэг бүрийг тусад нь судалж үздэг байсан үед ХААН Банкны үнэлгээ бусад банкнаас нэг юмуу хоёр шатаар илүү байдаг байсан. Харин одоо туслалцаа авах шаардлагатай банкуудад засгийн газрын туслах чадварыг илүү анхаарч үзнэ гэж тус агентлагаас мэдэгдсэн. Хамгийн сүүлийн үнэлгээ хийхдээ тус агентлаг Монгол улс нь хүндрэлтэй тулгараад байгаа учраас гурван банкны үнэлгээг адил түвшинд хүргэн бууруулахаар шийдсэн. Үнэн хэрэгтээ бол эдгээр гурван банкны аль нь ч ямар нэгэн ноцтой асуудалд ороогүй. Moody’s нь Монгол улсад өгсөн үнэлгээн дээр тулгуурлан эдгээр гурван банкийг нэг ангилалд оруулсан нь зүйд нийцэхгүй гэж би хувьдаа бодож байна. Өгсөн үнэлгээ нь банк тус бүрийн үзүүлэлттэй холбоогүй. Өмнө хэлсэнчлэн ХААН Банкны өөрийн хөрөнгө болон төлбөрийн чадвар өссөөр байгаа бөгөөд ашигт ажиллагаатай хэвээр байсаар байтал засгийн газарт өгсөн үнэлгээнээс болоод бидэнд өгсөн үнэлгээгээ бууруулсан.

-Монголбанкнаас хүүгээ өөрчилсөн нь ХААН Банкинд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Инфляци 2007 оны сүүлээс 2008 онд 34%-д хүрч, эдийн засаг хэвийн үйл ажиллагаатай явах ямар ч боломжгүй болон Монгол улсад хүндрэл учруулж эхэлсэн үед түүнийг хазаарлахад Монголбанк зөв арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Монголбанк мөнгөний нийлүүлэлтээ хязгаарлаж, хүүг нэмэгдүүлэн, ам.доллар зарахаа больсон нь зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг чангаруулж, зээл авахад илүү ярвигтай болгосон. Энэ алхам нь хэцүү байсан ч эцэстээ хүн бүрт сөргөөр нөлөөлж байсан инфляцыг бууруулах гол арга хэрэгсэл болсон. Монголбанк энэ алхмыг хийснийхээ төлөө шүүмжлэлд өртсөн хэдий ч түүний хариуг зохих ёсоор өгч байсан. Шатахуун болон бусад барааны үнэ буурахыг дагаад байдал хяналтанд орж, инфляц буурч, 2009 оны эхээр унаж байсан төгрөгийн ханш тогтворжингуут Монголбанк бодлогоо зөөлрүүлж эхэлсэн. Хүү ч цаашид буурах хандлага ажиглагдаж байна. 

-2009 оны үлдэж буй саруудад эдийн засгийн байдал хэрхэн үргэлжлэх талаар өөрийн бодлоо хуваалцана уу?

-Таамаглаж хэлэхэд хэцүү байна. Төрөөс эдийн засагт тулгараад буй асуудлуудыг даруй шийдэх боломжтой дэлхий дээрх ганцхан орон нь Монгол бөгөөд тэрхүү шийдэл нь Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлах явдал юм. Оюу Толгойд оруулахаар зэхсэн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 5 тэрбум гаруй ам. доллар байгаа нь Монгол улсын ДНБ-тэй тэнцэхүйц хэмжээ юм. Тэр орд газрын уурхайг барих, цаашлаад үйл ажиллагааг нь явуулж эхлэхэд зориулан одооноос мөнгө зарж эхлэх боломжтой. Монголын эдийн засагт орж ирэх тэрхүү мөнгө маш их нөлөөтэй. Хөрөнгө оруулалтын гэрээг баталчихвал Монгол орон эдийн засгийн хувьд эрс өөрчлөгдөнө. Дээрх хөрөнгө оруулалтыг дагаад уул уурхайд түшиглэсэн өргөн хэмжээний ханган нийлүүлэх сүлжээ бий болж, үйлдвэрлэл сэргэхийн зэрэгцээ шинээр ажлын байрууд үүснэ. Ингэснээр эдийн засагт асар их эерэг нөлөөллийг дагуулах юм. Харин энэ гэрээ батлагдахгүй бол Монгол орон нөөц баялагт тулгуурласан бусад орны эдийн засагтай адил байдалд хүрнэ. Хятад улсад бусад орныг бодвол байдал гайгүй байгаа хэдий ч эдийн засгийн өсөлтийн хувь буурсан байна. Европын орнууд, Япон, АНУ-д байдал таагүй хэвээр байна. Өргөн хэрэглээний барааний үнэ сүүлийн хэдэн сард эрчимтэй өсч байсан ч буцаад буурах болов уу. Тиймээс Монгол орон асуудлыг шийдэхээр ханцуй шамлан орж, уул уурхайн төслүүдээ хэрэгжүүлж эхлэхгүй бол эдийн засгийн хямралаас гарах явц дэлхий дахинд ч Монгол улсад ч маш удаан үргэлжлэх болно. Тэр ч утгаараа 2009 оны үлдсэн хугацаанд эдийн засгийн байдал яах бол гэдэг нь Оюу Толгойн төсөл хэрэгжих үү, үгүй юу гэдэг асуултанд өгөх хариултаас хамааралтай болов уу? Төсөл хэрэгжвэл цаашдын дүр зураг эерэг харагдах бөгөөд харин үгүй бол байдал энэ хэвээр л үргэжлэх болно.

-Ярилцлагынхаа төгсгөлд та ХААН Банкны олон мянган харилцагч нартаа хандаж юу хэлэхсэн бол?

-ХААН Банк Монгол улсын нийт өрхийн ная гаруй хувьд хүрч үйлчилдэг. Монголын нийт ард түмэндээ ирж буй Ардын хувьсгалын 88 жилийн ойн баярын мэндийг хүргэх ялдамд ХААН Банк цаг үргэлж та бүгдийн төлөө чанартай үйлчилгээ үзүүлж, санхүүгийн сайн хамтрагч тань байх болно гэдгээ хэлье. Та бүхэн сайхан наадаарай!

Монц

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1902282/8cc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63300
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49290
89 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107434
88 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43549
87 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42118
86 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38663
85 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37930
84 “Тайван айдас” admin 2008-07-30 33246
83 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33130
82 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32640
81 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32379
80 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31173
79 АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО file [2] Levi`s 2009-05-25 30792
78 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29288
77 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 27977
76 Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 81-д бичигдлээ [3] sysop5 2008-06-29 27121
75 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26835
74 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26652
73 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25291
72 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25014
71 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24864
70 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24680
69 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24574
68 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23029
67 Зээл төлөх график Levi`s 2009-03-20 22572
66 Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа file Levi`s 2009-06-29 22379
65 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ file [4] Levi`s 2009-06-18 21697
64 ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО file [1] Levi`s 2009-05-15 21468
63 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21016
62 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20943
61 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [9] admin 2009-04-06 20896
60 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20770
59 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр file [1] Munkh-munkh 2009-06-07 20746
58 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20605
57 Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/ Levi`s 2009-07-18 20598
56 Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. file Levi`s 2009-04-13 20398
55 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20382
54 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20291
53 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20230
52 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20022
51 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19827
50 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19736
49 Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо admin 2009-06-01 19709
48 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19401
47 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19231
배너신청
자생병원

배너신청