Бичлэгийн тоо 91

Будран хаялах цасан ширхэгээр чимэг нэмэн сүндэрлэх ганган гацуур, зүг бүрт цацрах гэрлэн чимэглэл. Энэ бол шинэ жилийн жинхэнэ илэрхийлэл. Хүн бүрийн сэтгэлд чимэглэл шигээ цацарч байдаг энэ баярыг бид хүсэн хүлээж угтдаг. Харах зүг бүрт сэтгэл сэргэм анивчих өнгө өнгийн гэрлүүд ирэх оныг угтан мишээнэ. Үйл явдал, өрнүүн амжилтаар дүүрэн 2008 он өнгөрч, шилжин ирэх шинэ он айсуй.

Баяр цэнгэлээр дүүрэн энэ л баярыг нийслэлчүүд бид төв талбайдаа угтдаг. Энэ жилийн шинэ оныг угтах баярын арга хэмжээ уламжлал ёсоороо төв талбайд болно. Харин өмнөх жилүүдээсээ онцлог нэг зүйл нь нийслэл хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ойн нээлтийг он солигдох мөчид хийхээр төлөвлөөд байгаа. Тэртээ жарны үед үүсэн байгуулагдсан түүхт нийслэлийнхээ ойг уугуул, суугуул иргэдтэйгээ ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байгаа нь энэ.
Mөн шинэ жилийг угтах үйл ажиллагааны өөр нэгэн өвөрмөц бас шинэлэг зүйл бол нийслэлийн дүүргүүд өөр өөрийн гэсэн шинэ жилийг тэмдэглэнэ. Өөрөөр
хэлбэл дүүргууд иргэддээ ойр байх үүднээс өөрийн онцлог газрыг сонгож, хотхон байгуулан иргэдтэйгээ шинэ оноо тэмдэглэхээр болжээ. Нийслэлийн Засаг
даргын захирамжаар дүүрэг бүрт тэмдэглэх энэхүү шинэ жилийн арга хэмжээ нь 15.00-19.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Өмнө нь нийслэлийн иргэд Сүхбаатарын
талбайд шинэ оноо тэмдэглэдэг байсан бол энэ жил дүүрэг дүүрэгтээ 2009 оноо угтахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Ингээд уншигч таны амьдран суудаг
дүүргийнхэн шинэ оноо хаана, хэрхэн угтах талаар сонирхуулж байна.

Сүхбаатар дүүрэг

Энэ дүүрэг төв талбайг хариуцан ажиллах юм байна. Шинэ жилийн арга хэмжээнд тус дүүргээс 2.8 сая төгрөг төсөвлөн ажиллаж байгаа аж. Мөн дүүргийн зүгээс нийслэлийн 370 жилийн ойд зориулж иргэддээ зориулж танилцуулах материал тараах юм байна. Бас 18 хороогоороо шинэ жилийн баярын урилга тарааж, иргэдээ урих гэнэ. Шинэ жилийн арга хэмжээний үйлчилгээнд найман аж ахуй нэгж ажиллана. Гэрэл зураг, халуун хоол, хөгжөөнт тоглоом зэрэг энгийн хэрнээ иргэдийн хэрэглээнд чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулах аж.
Ер нь Сүхбаатар дүүрэг ирэдийн тав тухтай, сэтгэл хангалуун байх боломжийг хангахын тулд нэлээд ажлыг төлөвлөөд байна. Шинэ жилийн арга хэмжээ шөнийн 24.00 цаг хүртэл үргэлжлэх тул нэлээд ачаалалтай байхаас гадна багагүй үүрэг хариуцлага оногдож байгаа юм. Мөн Сүхбаатарын талбайд уламжлалт мөсөн гулгуурын талбай байгуулах бөгөөд энэ ажлыг нийслэлийн Биеийн тамир спортын хороо хариуцан хийж байна. Энэ жилийн мөсөн гулгуурыг чимэглэлийн хувьд нэлээд өвөрмөц хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ нь ч 370 жилийн ойн илэрхийлэл байх гэнэ. Ер нь төв талбай өөрийгөө сурталчлах байгууллага, аж ахуй нэгж, хувь хүнд нээлттэй.
Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний талбайг өөрсдийн хүслээр засч, чимэглэж болно гэсэн үг. Үүнээс гадна шинэ жилийг дуу хуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч шинэ жилийн баяртаа үе үеийн дуучид түрлэг нэмэх юм байна.

Хан-Уул дүүрэг

“Шинэ Улаанбаатарын -Шинэ Хан-Уул” гэсэн уриан дор шинэ жилээ тэмдэглэх гэж байгаа тус дүүрэг нэлээд өвөрмөц талбай засаад байгаа аж. Өөрөөр хэлбэл энэ дүүрэг “MCS элетроникс”-ийн өмнөх мөсөн гулгуурын талбайд хотхноо байгуулж байна. Энэхүү талбайд шинэ жилийн гол бэлгэдэл болох гацуур мод сүндэрлэх бөгөөд дуу хуур цангинах тайзыг ч мөн засах аж.
Энэхүү мөсөн хотхондоо 12 жилийн дүрс бүхий самбарыг орчин үеийн гэрэл чимэглэлтэй хослуулан чимэх юм байна. Нэгэнт мөсөн хотхонтой учраас мөсөн дээрх төрөл бүрийн уралдаан тэмцээнийг мартаагүй байна. Энэ үеэр мөсөн дээрх уран гулгалт, тэшүүртэй уралдаан зэрэг олон тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд иргэддээ зориулан цогц үйлчилгээ үзүүлнэ.
Шинэ жилийн энэхүү арга хэмжээнүүдэд зориулан нийтдээ дөрвөн сая гаруй төгрөг зарцуулахаар болжээ. Дүүргийнхээ иргэдтэй хуучин оноо үдэж, шинэ оноо угтах арга хэмжээ өдрийн 15,00 цагаас 19.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Баянгол дүүрэг

Тус дүүрэг хүмүүсийн сайн мэдэх Усан оргилуурын талбайдаа шинэ оноо угтах гэнэ. Өөрөөр хэлбэл Л.Энэбишийн өргөн чөлөөний “Байгаль эх” цогцолбор дээр
шинэ жилийн баяраа тэмдэглэх юм байна. Өөрийн дүүргийн харьяа байгууллага, хороогоо арван бүлэг болгон хувааж, шинэ жилийн үйл ажиллагаагаа зохион байгуулах аж.
Энэ дүүргийн нэг онцлог нь 370 жилийн ойг сурталчлах үүднээс түүхэн хэлбэрээр тэмдэглэх гэнэ. Баянгол дүүрэг иргэд, байгууллагатай хамтран шинэ жилээ багт наадмын хэлбэрээр явуулахаар болжээ. Ирсэн хүн бүрийг баярын уур амьсгалд бүрэн умбуулна гэдгээ тус дүүргийн төр захиргааны байгууллагууд амалж байна. Мөн хүний хэрэгцээг хангасан бүхий л үйлчилгээг төвлөрүүлэх аж. Тус дүүргийн шинэ жилийн баяр 15.00-21.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Сонгинохайрхан дүүрэг

Шинэ жил тэмдэглэх ажлын хэсгийн хурал дээр ямар ч ажил санаачлаагүй хэмээн шүүмжлүүлж байсан ч шинэ Засаг дарга томилогдонгуутаа шинэ жилийн ажилдаа ханцуй шамлан оржээ.
Тиймээс ч хамгийн анхны захирамж нь шинэ жил тэмдэглэx тухай байсан. Тус дүүрэг шинэ жилийн баяраа Цамбагарав үйлчилгээний төвийн урд талбайд хийхээр төлөвлөжээ. Тус талбайд төв тайз засч, дөрвөн метрийн өндөртэй гацуур мод чимэглэх юм байна.
Олон нийт, иргэдийнхээ оролцоонд түшиглэн шинэ жилийнхээ арга хэмжээг тэмдэглэх аж. Мөн өөрийн их дээд сургуулиудын авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолтыг иргэддээ сонирхуулах гэнэ. Худалдаа үйлчилгээний бүхий л зүйлээр иргэдийн эрэлт хэрэгцээг хангах юм байна.

Чингэлтэй дүүрэг

Эрх чөлөөний талбайд төрөл бүрийн үлгэрийн баатрууд аялж, өвлийн өвгөн бэлэг тараавал та гайхах хэрэггүй. Энэ бол Чингэлтэй дүүргийн шинэ жилийн үйл ажиллагаа. Тус дүүрэг шинэ жилээ цэнгүүн хэлбэрээр хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд тайзандаа нэлээд анхаарч багагүй хөрөнгө зарцуулж байгаа гэнэ. Мэргэжлийн тайз засагчдыг хөлслөн, гэрлэн чимэглэлээр гангарсан, өндөр хэмжээний дуугаралттай техник хэрэгсэлтэй тайзыг хоёр дахь өдөр засах гэнэ. Энэхүү тайзан дээр урлагийн одод ая дуугаа өргөж, Чингэлтэйчүүдэд шинэ оны бэлэг барих аж.
Мөн Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид үлгэрийн баатрын дүрээр гарч ирэн, гэнэтийн бэлэг барихаар зэхэж байгаа гэнэ. Ер нь энэ дүүрэг иргэдээ хөгжилтэй байлгах талаас илүү анхааран ажиллаж байна. Энэ үеэр Чингэлтэй дүүрэг нийслэл хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ойн ажлын эхлэлээ тавихаар болжээ. Бусад дүүргүүдийн адил иргэддээ зориулсан цогц үйлчилгээг үзүүлэх бөгөөд архи, согтууруулах ундаа зарахгүй гэдгийг хатуу анхааруулж байгаа аж.

Баянзүрх дүүрэг

Г.К. Жуков жанжны хөшөөний талбай дээр шинэ жилээ тэмдэглэх юм байна. Энэ үеэр дүүргийнхээ шилдэг арван хоёр аж ахуйн нэгжийг шалгаруулан шагнаж урамшуулах бөгөөд ТҮК бусдыгаа тэргүүлж яваа аж. Тус дүүрэг хотын дендрологийн асуудалд ихээхэн анхаарал тавьсны улмаас бусад дүүрэгт байхгүй ногоон гудамж цэцэрлэгтэй болжээ. Энэ үеэр урлаг соёлын алдартнуудын тоглолт болно. 15.00-21.00 цагийн хооронд шинэ жилийн баяр үргэлжлэх бөгөөд энэ хооронд иргэдээ ая тухтай байх бүхий л боломжийг хангахаар ажиллаж байна.
Ялангуяа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарал тавих гэнэ. Тиймээс дүүргийн Цагдаагийн газар болон өөрийн дүүрэгт байрладаг цэргийн ангиудыг дайчлан, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах аж.
Ийнхүү нийслэлийн есөн дүүрэг өөр өөрийн онцлогийг харуулсан шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх нь. Иргэддээ ойртох, тэднийг нэг дор нэгэн зүгт чиглүүлэх зорилготой дүүргүүдийн шинэ жил цаашид ч уламжлал болон зохион байгуулагдах юм. Саяхан томилогдсон шинэхэн Засаг дарга нарын иргэддээ үнэлүүлэх, олон нийтийг хамарсан чухал ажил болохоор дор бүрнээ л ихээхэн анхаарал хандуулж байна. Хотын доторх хот болсон дүүргүүдийн 2009 оны ажлын эхлэл болсон шинэ жилийн ёслолыг хэрхэн хийхээс олон зүйл шалтгаалах нь мэдээж. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ.

В.Батцэцэг

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1061115/eed/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63299
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49288
89 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107434
88 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43549
87 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42118
86 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38663
85 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37930
84 “Тайван айдас” admin 2008-07-30 33246
83 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33130
82 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32640
81 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32379
80 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31173
79 АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО file [2] Levi`s 2009-05-25 30791
78 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29288
77 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 27977
76 Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 81-д бичигдлээ [3] sysop5 2008-06-29 27121
75 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26835
74 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26652
73 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25291
72 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25014
71 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24864
70 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24680
69 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24574
68 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23029
67 Зээл төлөх график Levi`s 2009-03-20 22571
66 Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа file Levi`s 2009-06-29 22377
65 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ file [4] Levi`s 2009-06-18 21697
64 ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО file [1] Levi`s 2009-05-15 21467
63 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21016
» Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20943
61 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [9] admin 2009-04-06 20895
60 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20770
59 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр file [1] Munkh-munkh 2009-06-07 20745
58 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20605
57 Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/ Levi`s 2009-07-18 20598
56 Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. file Levi`s 2009-04-13 20398
55 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20382
54 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20291
53 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20230
52 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20022
51 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19827
50 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19736
49 Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо admin 2009-06-01 19709
48 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19401
47 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19231
배너신청
자생병원

배너신청