Бичлэгийн тоо 91

Нийт хүн амд ногдох оюутныхаа тоогоор манай улс лав дэлхийд толгой цохих байх. Ийм инээдтэй бодол Үйлдвэр комбинат-Долоон буудлын автобусанд арай чамай суугаад шахалдаж, чихцэлдэж явах үед төрсөн билээ. Миний суусан автобусанд 200 төгрөгөө төлсөн хүн тун цөөн.

Бусад нь цөмөөрөө оюутнууд юм чинь. Хэрэв, гайтай би бас ямар нэгэн үнэмлэх гаргаж үзүүлсэн бол тэр автобус нэг талдаа ямар ч орлогоггүй шууд түлш шатахуунаараа шатаа. Хөөрхий муу кондуктор нь “Зорчигч биш дандаа үнэмлэх аччихлаа” хэмээн бухимдана. Янз бүрийн явган шог ярианд орж дандаа л муулуулж байдаг хөөрхий муу кондукторуудыг бас өрөвдөх ч шиг. Монголын шоудагч оюутнуудын тухай өгүүлье. Тэд, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар агсны нэгэнтээ “Залуус дүү нартаа хүргэх шүлэг”-тээ өгүүлсэнчлэн өвлийн хүйтэнд, хөдөө хээр, хонь малын дэргэд зутарч яваа хөөрхий муу аав ээжийнхээ явуулсан хэдэн төгрөгийг энд шар айраг болгон шимж, хүн амьтан дайлсан шиг ээ явна.

Шархаа жирийн зорчигчоос нөхдөг юм биш биз?

Шуудхан хэлэхэд өнөөдөр оюутнууд шиг эрх чөлөөтэй, дураараа хүмүүс монголд алга. Тэд хотын хамгийн төв цэгт “контор”-лоно. Сард 5000 төгрөг төлөөд л автобусанд сууж хотын төвөөр чөлөөтэй зорчино. Миний энд хэлэх гээд байгаа хамгийн гол гаргалгаа бол энэ таван мянган төгрөгийн үнэтэй оюутны билетийг тойрсон асуудал юм. Нийтийн тээврийн том оврын автобуснууд кондукторын хэлсэнчлэн дандаа л “Үнэмлэх аччихдаг” тул энгийн иргэдийн автобусанд зорчих билетийг 400 төгрөг болгож шархаа нөхөж байгаа ажээ. Энэ үнэн эсэхийг зарим нэг том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг компанийн удирдлагуудаас асуухад “Тодорхой асуудал шүү дээ, чи ямар тэнэг юм” гэв .
Нээрээ би ямар тэнэг юм бэ? Оюутнууд есдүгээр сарын нэгэнд цуглах үеэр автобусны билет шууд нэг дахин үсэрч 400 болчихсон шүү дээ. Уг нь оюутан нэг бүрийн cap зорчих билетийн үнэ 5000 төгрөг хуримтлагдан том оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад хуваарилагдах ёстой. Энэ мөнгийг олж авна гэдэг ёстой л “Үлгэр” болдог талаар хувийн хэвшлийнхэн ярьж байсан. Ингээд шархаа нөхөхийн тулд жирийн иргэдийн зорчих тасалбарын үнийг нэг дахин нэмж орхисон хэрэг л дээ. Тэдний зөв өө. Хөөрхий, дандаа “үнэмлэх тээвэрлээд” байвал тун удахгүй дампуурна шүү дээ. Тэгэхээр бид л оюутнуудынхаа өмнөөс төлөөд явахаас. Харин тэд маань хэдэн жилийн дараа эрдэм ном их сурч биднийгээ гийгүүлэх юм байгаа биз.

Их дээд сургуулиудыг хотын зах руу шахая

Намар, өвөл, хавар, их сургуулийн гудамжаар алхах ямар хэцүү гээч. Нарийн давчуу гудамжаар тоймгүй олон оюутнуудтай зөрөх хэцүү. Учраа олохгүй сандарсан зарим “шинэковууд” элэг дүүрээ руу түс хийтэл мөргөх энүүхэнд. Өндөр хөгжилтэй гадаадын орнуудад оюутны хотхон, их сургуулиуд нь хотоосоо гадагш байдаг тухай гадагшаа явж гахай шувууны мах идсэн нэг нь мань мэтдээ дуулган гайхуулах нь бий. Тэгвэл манай их дээд сургууль, оюутны хотхон хотынхоо төв цэгт байдаг. Үүнээс болж төв хэсэгтээ хүн ам хэт төвлөрөх нь их байдаг биз. Гэхдээ манай зарим сургуулиуд хотынхаа зах хэсэгт бий л дээ. Жишээ нь ХААИС болон оюутны хотхон Зайсан орчим байрладаг. Энэ нь ч тун зохимжтой харагддаг.
Үүнтэй адилаар бүх сургуулиудыг хотын зах руу шахчихвал төв хэсэгт нь хөл хөдөлгөөн багасаад л явчихна даа. Гэхдээ зарим сургуулиуд гадаадын энэ жишгийг дагаж хотоос гадагш нүүх гэж байгаа гэнэ лээ. Жишээлбэл ШУТИС “Найрамдал” зуслан явдаг замын баруун талд нүүж очихоор газар авчихсан байгаа гзсэн. Ингээд оюутнууд маань хотоос гадагш нүүгээд эхлэхээр тэдэнд харин унаа олддог л байгаа даа.

Оюутнууд гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ

Өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн цагдаагийнхан, МОХ-ныхон гээд хэд хэдэн газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд ярихдаа:

-Гэмт хэрэг “Залуужлаа”. Гарч байгаа нийт гэмт хэрэгт оюутнуудын оролцоо ихсээд байна. Энэ нь оюутнуудын сургууль дээрээ байх хугацаа богино, номын сан эрт хаадгаас болж байна. Өөрөөр хэлбэл оюутнууд чөлөө зав ихтэй, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар ховор болсонтой холбоотой. Нийт гэмт хэргийн 60 гаруй хувьд нь оюутнууд холбогдсон” хэмээн өгүүлцгээж байв. Подвальд хүртэл дээд сургууль байгуулж, түүнд нь оюутнууд архидаж суудаг талаар санал шүүмжлэл их гардаг. Энэ шүүмжлэлээс болж олон сургууль хяналт шалгалтынхны хараа хяналтанд өртөж хаалгаа барьсан билээ. Гэвч энэ дутагдал засрахгүй байгаа бололтой.
Магадлан итгэмжлэгдээгүй, атестатчлагдаагүй сургуулиуд өнөөдөр зөндөө л байгаа гэсэн. Тэд бас багшлах боловсон хүчний талаар туйлын хангалтгүй. Магистраас дээш цолтой багш хичээл заах ёстой байтал зүгээр л нэг дунд сургуулийн багш хичээл заагаад сууж байх нь энүүхэнд. Сургуулиуд номын сантай, интернэт танхимтай байх ёстой биз дээ. Гэтэл ихэнх сургуульд бараг л байхгүйтай адил. Тэр байтугай миний амьдардаг таван буудлын ойролцоох нэгэн дээд сургууль халуун хүйтэн ус, төвийн халаалт, цэвэр бохирын шугам байхгүй. Хувийн хэвшлийн их дээд сургуулиуд ихэнх нь оюутны дотуур байргүй. Ийнхүү зөвхөн сургалтын төлбөрийн мөнгө салгахын тулд сургууль нэртэй оронцог олноор байгуулах, эрх бүхий байгууллагууд эрхийг өгөх хэрэг байна уу, үгүй юу? Гэмт хэрэгт холбогдсон оюутнууд ихзнхдээ хулгай, дээрэм, булаалт, танхайн хэрэгт холбогддог.
Тэд үүнийгээ гэр орноосоо хол, мөнгө төгрөг байхгүй, өлсөж үхэхгүйн эрхэнд” хэмээн тайлбарлана. Хөдөө байгаа эцэг эх нь хамаг байдгаа тэдэнд өгч явуулаад л “Миний хүү, охин эрдэм номтой сайн хүн болоод, биднийгээ насны эцэст тэжээнэ” хэмээн гэгээхнээр мөрөөдөж суугаа даа. Эцэг эхийнхээ хамаг байдгийг шар айрагнаас өгчихөөд чанаргүй сургууль төгссөн тэдэнд ажил олддоггүй нь бас гачлан.

Оюутны “бүгд найрамдах улс” хэмээсний учир

Өнөөдөр бараг л айл болгонд нэгээс гурван оюутан байна . Зарим айлд бүр долоо найман оюутан байх нь ч энүүхэнд. Аав ээж, ах эгч нь сургалтын төлбөрийг нь гүйцээх гэж шар махтайгаа хатна. Харин оюутнууд ажил хийхгүй. Чөлөөт цаг их гарах боловч “Оюутан ажилд авахгүй” гэсэн нэгэн алтан дүрэм манай хувийн хэвшлийнхэнд үйлчилнэ. Яагаад гэхээр “Оюутнууд аймаар залхуу, их зантай байдаг” гэнэ. Тэгэхээр тэд ямартай ч 22-23 нас хүртлээ эцэг эхийнхээ нөмрөөс гарч чадахгүй. Төгсөөд ажлын байр олдохгүй дахин суралцах юм бол 30 хүртлээ ч юм уу бүр насан туршдаа өөрөө өөрийгөө тэжээх чадваргүй амьтан болох нь ээ. Чанаргүй сургууль төгссөн, өөрөө хичээгээгүй унатлаа үхэр шиг ууна гээч. Ингээд архичин, залхуу залуус жил бүр хонхны баяр тэмдэглэж байна гээд баахан лонх султгаж ажилгүйчүүдийн эгнээ рүү “Маршлана”. Гэтэл тэнд их барилга, Мянганы зам дээр бөөн хятадууд ажиллаад л. Атар газарт олигтойхон залуус олдохгүй, ахимаг насныхан морь шиг зүтгээд л. Их дээд сургууль төгссөн оюутнууд эдгээр ажлыг хийж чадахгүй юм чинь. Яагаад гэвэл мэргэжил нь таарахгүй. Ер нь тэгээд энэ оюутнуудын төгссөн мэргэжил монголд илүүднэ. Ай хөөрхий оюутан улс аа гэж..?

Ц.Мөнх

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/947757/82a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63300
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49290
46 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43549
45 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20230
44 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19827
43 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20605
42 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20291
41 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19231
40 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20943
39 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25014
38 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20022
37 Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа admin 2008-12-11 18467
36 Б.Энххуяг: “Анод” банк дампуураагүй admin 2008-12-11 18531
35 Гадаадынхан манай агаарын бохирдолд санаа зовниж эхлэв admin 2008-12-11 18602
34 Ганц айлыг ч болов ядуурлаас аврах сан admin 2008-12-02 17546
» “Бүгд найрамдах” оюутан улс admin 2008-12-02 17481
32 МОНГОЛЫН ӨДӨР ДУТМЫН ХЭВЛЭЛ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР ГАРЛАА admin 2008-11-06 18646
31 Өдөрт 14 мянган хүн түүнээс болж таалал төгсдөг admin 2008-11-04 16495
30 Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Арилжааны банкуудад хямрал нүүрлээгүй ч байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга admin 2008-11-04 18541
29 Эрүүл хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг admin 2008-10-21 17134
28 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24864
27 Сүү хор болж, сүүдэр нөхөр болсонд хятадууд буруутай [3] admin 2008-10-09 17496
26 Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг \Баабар ингэж өгүүлэв\ [2] admin 2008-10-09 16772
25 МИАТ-ийн Вант улсын мянган булхай илчлэгдэв admin 2008-09-26 18511
24 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42118
23 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32379
22 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19401
21 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21016
20 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20382
19 БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН admin 2008-08-28 17090
18 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29288
17 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19736
16 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23029
15 “Тайван айдас” admin 2008-07-30 33246
14 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38663
13 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33130
12 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26835
11 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24680
10 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37930
9 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32640
8 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31173
7 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 27977
6 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20770
5 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107434
4 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25293
3 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26652
2 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24574
배너신청
자생병원

배너신청